Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00335

 

 

 

 

 

20******* оны 04 сарын 2******* өдөр

Дугаар *******03/ШШ20*******/00335

 

Улаанбаатар хот

 

 

20******* 04 2******* *******03/ШШ20*******/00335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 20******* оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч:Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь Э.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* овогт ******* би ******* овогт Болор-Эрдэнэтэй 20*******9.09.27-нд гэр бүл болсон. Бидний дундаас Б. 2022.0*******.02-ны өдөр, Б. 2023.0*******.20-ны өдөр тус тус төрсөн. Бид гэрлэснээсээ хойш Солонгос улсад 2 жил орчим хугацаанд хамт амьдарч байсан. Бусад үед нь 2 өөр улсад байснаас хамаарч тусдаа амьдарч байсан.

Нөхөр хамт амьдарч байхдаа архи их уудаг, гэрийн ажилд оролцдоггүй, нөхрийн хувьд хийх ажил үүргээ биелүүлдэггүй, гар утсаараа тоглож ихэнх цагийг өнгөрөөдөг, бусадтай дотно харилцаа тогтоож намайг хуурч байсан, дандаа л сална гээд хэдэн сараар явчихдаг, намайг үе үе зоддог, миний хөлийг хугалах, хоолой боох зэргээр удаа дараа зодож байсан, ээж нь бидний маргаанд оролцдог гэх мэт шалтгаанаар бид 2023 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа.

Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүдээ тэжээн тэтгэдэггүй, хүүхдүүдтэйгээ холбоо харилцаагүй байгаа бөгөөд цахимаар болон утсаар ч огт холбогдоогүй.

Би Монголд 2023 оны 8 дугаар сард ирсэн. Би өөрийн дагавар болон бидний дундаас төрсөн 2-*******3 насны 3 хүүхэдтэй. Би Багануур дүүрэгт төрж өссөн. 20 настайгаасаа Солонгос улсад *******6 жил амьдарсан. Тэр үедээ Солонгос улсын иргэншил авсан. Хүүхдүүд маань ч Солонгос улсын давхар иргэншилтэй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, эцгээр нь хүүхдүүдээ тэжээн тэтгүүлж, тэтгэлэг гаргуулах гэхээр Э.Болор-Эрдэнийн оршин суух хаягийг мэдэхгүй байна. Уг нь Дорнодын хаягтай л байдаг байсан боловч Дорнодын хаягтаа оршин сууж байгаагүй, байр түрээсэлж тодорхой хаяггүй амьдардаг байсныг би мэдэж байгаа. Би өөрөө Дорнодод байр худалдаж авч байсан учир тэр талаар сайн мэдэж байгаа юм. Иймд ******* овогт рдэнийг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Фэйсбүүк хаяг нь , өөр мэдээлэл надад байхгүй болно гэжээ.

Хүсэлт гаргагч Л.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би энэ хүнтэй хамгийн сүүлд 2024 оны 5 сард холбогдсон, тухайн үед над руу нэг эмэгтэйгээс чи Боогийгоос салаад өгөөч, бид 2 хүүхэдтэй болж байгаа гэсэн мессеж ирсэн. Түүнээс өмнө 4 сард ээжийг нь Солонгос руу авчраад ээжтэй нь хамт амьдарч байсан, тэгээд бид 2 жаахан маргахад ээж нь дундуур ороод байхаар нь би та цаашаа бай гээд түлхсэн чинь ээж нь намайг цохичихлоо гээд байсан. Тэгээд- намайг ээжийг нь цохисон гэж бодоод намайг савж унагаагаад, дээрээс цохиод, ээжийгээ аваад гарсан. Тэгээд 2 сар ямар ч холбоогүй байсан, тухайн үед бага хүүхэд маань 4 сартай байсан, би сэтгэл санаа хямраад хөхний сүү ширгэсэн учраас- хөхний сүүний ширгэчихлээ, чи сүүний мөнгө өгөөч гэж хэлж байсан. Надад ямар ч мөнгө өгөөгүй, энэ хугацаанд хүүхдүүддээ ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй.- аав нь бага байхад нь нас барсан, ээж нь гэж Дорнодын сүлжээ ХХК-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн байдаг. Би одоо Дорнод аймагт байж магадгүй гэж бодож байна, уул уурхайн баяжуулагч мэргэжилтэй хүн байгаа юм гэв.

Хүсэлт гаргагчаас оршин суух үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

/хх-ийн 2-7 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

*******.Учир нь: Хүсэлт гаргагч Л.******* нь Э.Болор- 20*******9 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр гэрлэлтээ батлуулж Бүгд Найрамдах Солонгос улсад 2 жил орчим хамт амьдарч байгаад 2023 оны 6 дугаар сараас хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэгчдийн дундаас 2022 оны 0******* дүгээр сарын 02-нд хүү Б., 2023 оны 0******* дүгээр сарын 20-ны өдөр охин Б. нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

2.Эцэг эх нь үр хүүхдээ адил хэмжээгээр тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, асран хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Л.******* шүүхэд нэхэмжлэл гаргахад Э.Болор- оршин суух хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүйгээс болоод хүсэлт гаргагч гэр бүлийн холбогдолтой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

3.Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 2-3 насны хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул Э.Болор- оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар түргэн шуурхай гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4.******* овогт - *******987.*******0.23-нд төрсөн, РД:ЖЮ87*******0*******3*******9, ээж , Фэйсбүүк хаяг нь зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-д зааснаар ******* овогт ******* /РД: ЖЮ87*******0*******3*******9/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Э.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Л.*******д анхааруулсугай.

4.******* овогт -, *******987.*******0.*******3-нд төрсөн, РД:ЖЮ87*******0*******3*******9, ээж , Фэйсбүүк хаяг нь зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА