Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03920

 

 

 

 

 

 

2025 04 04 197/ШШ2025/03920

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч:Ж ХХК -нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

М ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан М ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч талаас: М ХХК-иас 2024 оны 12 сарын 11-ний өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлангаар ашиглалтын тусгай зөвшөөрөлийг 4,136,730,000 төгрөгөөр бусад хөрөнгийг 61,303,400 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээг шахуу хугацаанд дутуу материалаар хийгдсэн учраас зах зээлийн үнэ, цэнийг сууриар үнэлсэн нь учир дутагдалтай, 2022, 2023 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан, 2024 оны төлөвлөгөө зэрэг баримт мэдээллүүд олдоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч, тайландаа тусгасан,ТЭЗҮ-г 2019 онд боловсруулан 2020 оны эхээр батлуулсан тул ханшийн өөрчлөлтийн тохируулга хийх шаардлагатай гэж хүлээн зөвшөөрч энэ талаар тайландаа дурьдсан. Орлогын прогнозийн суурь оноор 2025 оныг гэж авч үзчихээд 2019 оны ТЭЗҮ-ээр буюу 5 жилийн өмнөх материалаар үнэлгээ гаргасан нь үндэслэл бүхий үнэлгээ гарч чадаагүй хэмээн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан,

1.1. Хариуцагч талаас эс зөвшөөрч: Нэхэмжлэгч талаас үнэлгээ хийхэд техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны үнэлгээ хийгээгүй, зүгээр очиж үзээд шинжээч үнэлгээ тогтоосон гэж ярьж байгаа боловч манайхаас холбогдох газрууд болох Ашигт малтмалын газар, Үндэсний Геологийн албанд хандаж нотлох баримтыг шинжээчтэй хамт очиж хуулбарлаж авсан. Шинжээч үнэлгээг тухайн албан ёсны газраас авсан баримт дээр үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй, шинжээч үнэлгээ хийхэд техник эдийн засгийн үндэслэлийг харгалзаж, ямар нөөцтэй байгаа талаар мэдээллийг тооцоолж үнэлгээ хийсэн. Үнэлгээг хуулийн дагуу хийгдсэн, үнэн зөв тогтоогдсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын тайлбарын талаар нотлох баримт өгөөгүй. Тухайлбал оросууд хайгуул хийсэн талаар ямар ч нотлох баримт авагдаагүй. Гомдол гаргах хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргаснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн буюу нотлох баримтуудаа гаргаж өгөх хангалттай хугацаа байхад анх бичгээр гаргаж өгсөн зүйлсээ тайлбарлаад нотлох баримт гаргаж өгөөгүй тул үндэслэлгүй гэж маргажээ.

 

2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Монголын Олон Улсын Арбитрын *** дугаар шийдвэрээр хариуцагч Ж ХХК-иас Гэрээний төлбөрийн үлдэгдэл 108,821,640 төгрөг, алданги 54,410,820 төгрөг, нийт 163,232,460 төгрөг, арбитрын зардалд 2,973,486,90 төгрөг, бүгд 166,205,946,90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгохоор шийдвэрлэсэн, бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *** тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов. /1-р хх 42- 53 /

 

2.1. Шүүхээс 01521 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуульд заасан ажиллагаа явуулан Ж ХХК-ийн эзэмшлийн *** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, **** дугаар бүхий газар, сэндвичин байшин 1 ширхэг , шавран байшин 1 ширхэг, клонк /25 ёонкс/ 1 ширхэг эд хөрөнгийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 160/03 тоот тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй байна. / 1-р хх 59-75,77-91/

 

3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ж ХХК болон төлбөр авагч Т ХХК нарт төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө, *** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийн талаар харилцан тохиролцож саналаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны дотор ирүүлэх талаар 2024 оны 09 дүгээр сарын 10-нд *** тоот, *** тоот, 2024 оны 11 дүгээр сарын 28-нд ***8 тоот мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлсэн, энэ тухай утсаар мэдэгдсэн бөгөөд төлбөр авагч талаас барьцаанд байгаа хөрөнгийг нэхэмжилсэн үнийн дүн болох 166,205,946 төгрөгийн төлбөртөө багтаан авах хүсэлт ирүүлсэн, төлбөр төлөгч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мээс үнийн санал өгөх боломжгүйталаар мэдэгдсэн нь нотлогдов. /1-р хх 68-74,94/

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж,

энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т Үнэлгээг талууд ,өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-д шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан.

 

4.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1*тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө болон тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр М ХХК-ийг томилон дүгнэлтийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны дотор ирүүлэх хугацаа тогтоожээ. /1-р хх 95-97/

 

4.2.Үүний дагуу М ХХК-ийн шинжээчээс Ж ХХК-ийн эзэмшлийн **нэртэй газар байрлах 164.0 гектор талбай бүхий *** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлийг 4,136,730,000 төгрөгөөр, **сум 2 дугаар ***1 хаягт байрлах барилга байгууламжийг 61,303,40 төгрөг, нийт 4,198,033,400 / дөрвөн тэрбум нэг зуун ерэн найман сая гучин гурван мянгө дөрвөн зуун / төгрөгөөр дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ ханшийг тогтоож, тайланг 2024 оны 12 дугаар сарын 12-нд ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч хүлээн авч баримт үйлджээ. / 1-р хх 107-133,126-238/

Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилсны дагуу М ХХК нь дүгнэлтээ гарган заасан хугацаанд ирүүлсэн нь хуульд нийцсэн.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийт 4,198,033,400 төгрөгөөр үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч Ж ХХК, төлбөр авагч Т ХХК нарт 2024 оны 12 дугаар сарын 13-нд ***2 тоот, ***3 тоот мэдэгдэл хүргүүлэн энэ талаар утсаар мэдэгдсэн, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мтэй шийдвэр гүйцэтгэх газрын 407 тоот өрөөнд уулзахад...шинжээчийн үнэлгээний тайлан, тус газрын 2024.12.13-ны өдрийн ***3 тоот мэдэгдлийг тайлангийн хамт менежер Н.Чаас 2024.12.13-нд хүлээн авсан. Үнэлгээнд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй тухай тэмдэглэл үйлдсэн байна. /1-р хх 99-106/

 

6.Хариуцагч талаас үнэлгээ гаргасантай нь холбогдуулан М ХХК-ийн шинжээч Б.Эыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /хх 1-р хх 238/

 

6.1.Шүүх хуралдаанд шинжээч Б.Эаас гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө... үнэлгээ гаргах 2024 оны 12 сарын 4-нд тогтоол ирээд, 2024 оны 12 сарын 12-ны өдөр тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн... Ашигт малтмалын мэдээллийн фондоос гаргаж өгсөн 2019 оны техник эдийн засгийн үндэслэл дээр л бид нар үнэлсэн. Би шинжэээчийн ажлын хүрээнд танай ашигт малтмалын зөвшөөрөлтэй талбай дээр байгаа нөөцийн хэмжээ, олборлосон, борлуулсан дээр үндэслэж үлдэгдэл нөөцийг тооцоод дүгнэлтээ гаргасан. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ гэдэг нь ашигт малтмалын олборлолтын нөөцтэй шууд холбоотой байдаг.Тухайн орд нэгдүгээрт ямар ашигт малтмал олборлож байна, хоёрдугаарт тухайн ашигт малтмалын нөөц хэр их хэмжээтэй байгаатай шууд хамааралтай байдаг. Тусгай зөвшөөрлийн үнэлгээг тогтоохдоо тухайн ордоос ямар үр ашиг буюу орлогыг тухайн лиценз эзэмшигч хүртэх вэ гэдэг талаас авч үзэж үнэлдэг.Тэрний дагуу орлогын хандлагаар Ашиглалтын лиценизийг үнэлсэн.2 барилга, колонкийг бол зах зээл, өртгийн хандлагаар үнэлсэн.Тогтоол дээр ашигт малтмалын ашиглалтын*** дугаартай тусгай зөвшөөрөл гэсэн, дээр нь Дундговь аймгийн, Баянжаргал сумын 2 дугаар баг, ***1 тоот хаягт байрлах 164.0 га талбайтай газар мөн байршил дээр байгаа сэндвичин байшин, шавран байшин, колонкийн хамт үнэлгээ тогтоох шинжээч томилох тогтоол гарсан. Тооцоог орлогын хандлагыг үндэслэж хийсэн. ТЭЗҮ дээрх албан ёсны тоо баримтыг үндэслэж мөнгөн урсгалын тооцооллыг хийсэн. Тэгэхэд орлогын мөнгөн урсгалын тооцоолол хийгддэг. 2020 болон 2021 оны нөөц олборлолтын хэмжээ мэдэгдэж байсан тул үлдэгдэл нөөцийн тооцоог олсон.Тодорхой тохиолдлуудад уул уурхайн чиглэлийн мэргэшсэн шинжээчийг зөвлөхөөр авч зөвлөгөө авдаг.Энэ тохиолдолд бол тийм онцын шаардлага байгаагүй. Талбай дээр заавал мэргэжлийн уул уурхайчин очих шаардлага байхгүй. Гол нь тэр үнэлгээчинг 3 хөрөнгийг үзээд, уурхайн байдалтай танилцаад ирэх зорилгоор явуулсан. Лиценз үнэлж байгаа болохоор энэ дээр байгаа техник эдийн засгийн үндэслэл, нөөцийг тогтоосон баримт бичгүүд, нөөцийн хөдөлгөөн зэрэг бичиг баримтууд дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан...манайх уул уурхайн 20-30-аад компани дээр үнэлгээ хийж байсан учраас энэ чиглэлээр мэргэшсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чиглэлээр тодорхой хэмжээний туршлагатай компани байгаа.Манай үнэлгээ хийх лицензийн хүрээнд танайх уул уурхайн чиглэлээр үнэлгээ хийж болохгүй, тодорхой үл хөдлөх хөрөнгө дээр л тооцоо хийж болно зэрэг байдлаар ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй. Манай компани үнэлгээний тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд ямар ч хөрөнгө дээр үнэлгээ хийх эрхтэй. Мэдээллийн хувьд бол урьд өмнө олон орд, уурхай дээр үнэлгээ хийж байсан тул хаанаас ямар мэдээлэл авах, яаж хийх талаар мэдэж байсан хэмээн мэдүүлжээ.

 

7.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас: Лицензийн талбай 160 га газрын үнэлгээг зөвшөөрөхгүй, техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн үр өгөөжийн хугацаа нь дууссан байхад гаргасан эх баримтуудтай танилцаагүй, энэ ажиллагаа дутуу, яаруу сандруу хийгдсэн, Техник эдийн засгийн үндэслэл 5 жилийн хугацаатай байдаг, хугацаа нь 2024 оны 12 сарын 31-нд дуусаж байсан. 2025 оноос дахиад шинээр техник эдийн засгийн үндэслэл хийх ёстой.Техник эдийн засгийн үндэслэл нь саяхан 7-10 хоногийн өмнө шинэчлэгдэн батлагдаж гарсан. Уурхай ойролцоогоор 160 га газрын талбайтай, маш том газартай, үүний зөвхөн гуравны нэг дээр л хайгуул хийгдэж, нөөц тогтоогдсон. Уг уурхай дээр маш олон жилийн өмнө оросууд буюу улсын төсвөөр хайгуул хийгдсэн. Үүнтэй холбоотой нөхөн төлбөр гээд жил болгон бид улсын төсөвт төлбөр төлдөг. Ийм зардлууд нь уурхайн үнэ цэнэтэй шууд холбоотой. Ашигт малтмалын газраас мэдээлэл авсан гэж байгаа боловч тэр техник эдийн засгийн үндэслэл нь өмнөхөөрөө явж байгаа.Техник эдийн засгийн үндэслэл хийхэд маш их ажиллагаа явагддаг. Бид нар Терра майн гэдэг компанитай гэрээ хийж төлбөр төлсөн. Тэрний үндсэн дээр шинжээч томилоод өнөөдрийн энэ уурхайн зах зээлийн үнэ цэнэ ямар болсныг гаргасан. Би тухайн үед шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээ хийлгэх шаардлага байгаа юм уу, техник эдийн засгийн үндэслэлийн хугацаа нь дууссан байгаа. Бид нар одоо техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх гэж байна гэхэд үнэлгээний компанийг томилсон.Одоо жоншны үнэ сар сараар, хагас жил хагас жилээрээ үнэ өөрчлөгдөөд, нэмэгдээд олон улсын зах зээл дээр буюу Хятад улсад үнэ цэнэ, ханш маш өндөр болсон. Жоншны агуулгад байдаг бодис, элемент нь маш олон зүйлсийг үйлдвэрлэхэд ордог. Бид нар ийм үнэ цэнэтэй уурхайг үнэлэх гэж байгаа тул шинээр батлагдсан техник эдийн засгийн үндэслэлийг харгалзаж бодит үнэлгээ тавих ёстой. Үнэлгээчин зөвхөн уурхай дээр очоод нүдээр хараад үнэлгээний дүгнэлт гаргасан. Үнэлгээ хийхэд уул уурхайн талаар нарийн мэргэжлийн хүн байх ёстой байтал зүгээр нэг хүн очоод хараад, үнэлгээний компаниас 4 тэрбум төгрөгийн үнэлгээ гаргасан тул лицензийн талбай160 га газрын үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа хэмээн тайлбарлажээ.

7.1. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар: төлбөр төлөгч Ж ХХК болон төлбөр авагч Т ХХК нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө, *** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийн талаар харилцан тохиролцон саналаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны дотор ирүүлэх талаар мэдэгдсэн боловч тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр М ХХК-ийг томилон дүгнэлт гаргуулсан,

мөн нэхэмжлэгч талаас техник эдийн засгийн үндэслэл 5 жилийн хугацаатай байдаг, хугацаа нь 2024 оны 12 сарын 31-нд дуусаж байсан. 2025 оноос дахиад шинээр техник эдийн засгийн үндэслэл хийх ёстой талаар тайлбарласнаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр М ХХК-ийг томилон дүгнэлтээ гаргуулахад буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 12/340 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө, тусгай зөвшөөрөлийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилох болон шинжээч дүгнэлтээ 2024 оны 12 дугаар сарын 12-нд гаргах тухайн цаг хугацаанд техник эдийн засгийн үндэслэлийн 5 жилийн хугацаа дуусаагүй байх тул дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй,

төлбөрт хураагдсан лицензийн талбай 160 га газрын үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч үүнтэй холбоотой 4,136,730,000 төгрөгийн үнэлгээнээс үнэ ханш өндөр эсхүл үнэлж буй газартай ойр байршилд үнэлгээний өдөр ойролцоо худалдсан гэх мэдээллийн жишиг үнэтэй зарын сайтын /тухайн тусгай зөвшөөрөлтэй / ойр байршилд байрлах газрын зах зээлийн үнэ ханшийн мэдээлэлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй, шүүхэд болон шүүх хуралдаанд үүнийг нотолсон нотлох баримт цуглуулах үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж шүүх үзэв.

 

7.2.Түүнчлэн нэхэмжлэгчээс: тухайн үнэлгээ хийсэн компани нь бид нараас ямар нэгэн нөөцийн мэдээлэл, уурхайтай холбоотой бичиг баримт, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бодит үнэлгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг ерөөсөө гаргаж аваагүй хэмээн тайлбарлаж байгаа ч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулахыг шинжээчид хориглосон тул тайлбар үндэслэлгүй болно.

 

7.3. Нэхэмжлэгчээс : Үнэлгээчин зөвхөн уурхай дээр очоод нүдээр хараад үнэлгээний дүгнэлт гаргасан. Үнэлгээ хийхэд уул уурхайн талаар нарийн мэргэжлийн хүн байх ёстой байтал зүгээр нэг хүн очоод хараад, үнэлгээний компаниас 4 тэрбум төгрөгийн үнэлгээ гаргасан гэх боловч шинжээч Б.Эын компани үнэлгээ хийх лицензийн хүрээнд танайх уул уурхайн чиглэлээр үнэлгээ хийж болохгүй, тодорхой үл хөдлөх хөрөнгө дээр л тооцоо хийж болно гэх байдлаар ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй. Манай компани үнэлгээний тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд ямар ч хөрөнгө дээр үнэлгээ хийх эрхтэй гэх мэдүүлэгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан М ХХК-ийн 2023.10.10-наас 2028.10.10 хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон баримт болох тусгай зөвшөөрөлийн цахим системийн лавлагаагаар нотлогдож байх тул нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдсэн, /1-хх 233-236/

 

7.4.Уурхай маань ойролцоо 160 га газрын талбайтай буюу маш том газартай, үүний зөвхөн гуравны нэг дээр л хайгуул хийгдэж, нөөц тогтоогдсон байдаг. Уг уурхай дээр маш олон жилийн өмнө оросууд буюу улсын төсвөөр хайгуул хийгдсэн. Үүнтэй холбоотой нөхөн төлбөр гээд жил болгон бид улсын төсөвт төлбөр төлдөг. Ийм зардлууд нь уурхайн үнэ цэнэтэй шууд холбоотой. Ашигт малтмалын газраас мэдээлэл авсан гэж байгаа боловч тэр техник эдийн засгийн үндэслэл нь өмнөхөөрөө явж байгаа.Техник эдийн засгийн үндэслэл хийхэд маш их ажиллагаа явагддаг. Бид нар Терра майн гэдэг компанитай гэрээ хийж төлбөр төлсөн. Тэрний үндсэн дээр шинжээч томилоод өнөөдрийн энэ уурхайн зах зээлийн үнэ цэнэ ямар болсныг гаргасан гэж нэхэмжлэгчээс тайлбарласан ч эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдаагүй,

 

7.5. Нэхэмжлэгч талаас: Би тухайн үед шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээ хийлгэх шаардлага байгаа юм уу, техник эдийн засгийн үндэслэлийн хугацаа нь дууссан байгаа шүү. Бид нар одоо техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх гэж байна гээд байхад үнэлгээний компанийг томилсон гэх боловч төлбөр төлөгч Ж ХХК болон төлбөр авагч Т ХХК нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө, *** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийн талаар харилцан тохиролцон саналаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны дотор ирүүлэх талаар мэдэгдсэн боловч тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр М ХХК-ийг томилон дүгнэлтээ гаргуулан хуульд заасан ажиллагаа хийсэн байна.

 

8.Түүнчлэн шинжээч Б.Эаас шүүх хуралдаанд Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж асуудал тавьсан. Бид нар шууд албан байгууллагаас тэгж хөндлөнгийн мэдээлэл авахад хязгаарлагдмал байдаг. Тиймээс төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа газраас хүсэлт өгөхөд тухайн холбогдох газрууд нь зөвшөөрч мэдээллүүдийг гаргаж өгсөн. Тэгээд Геологийн фонд ороод танай ашигт малтмалын лицензтэй холбоотой мэдээллүүд, техник эдийн засгийн үндэслэлийн тодотогол байсантай танилцсан.Тэр тодотгол бол 2019 онд батлагдсан байсан. Нөөц тогтоосон тушаал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэлэлцсэн баримтууд байсан. Мөн уул уурхайн компаниудын хувьд техник эдийн засгийн үндэслэл батлагдсанаас хойшхи он, оны явуулсан үйл ажиллагаа, төлөвлөгөө, тайлан байх ёстой. Танай компанийн хувьд 2020 оны ажлын тайлан, 2021 оны төлөвлөгөө байсан. Тэрнээс хойшхи 2022, 2023 оны бичиг баримтууд байгаагүй.Уг нь тухайн лиценз эзэмшигч жил жилдээ тайлагнаад явах үүрэгтэй байдаг. Би тэдгээр баримтуудыг харах гэж зөндөө их хайлгасан боловч олдоогүй. Эдгээр бичиг баримтууд бол үндсэндээ Үндэсний Геологийн газраас гаргаж өгсөн албан ёсны эх сурвалж гэж үзсэн учраас би Геологийн мэдээллийн фондоос авсан мэдээллийн үндсэн дээр үнэлгээгээ гаргасан.Өөртэй чинь манай үнэлгээчин холбогдоход нэг тийшээ явчихсан, гаргаж үзүүлэх боломжгүй гэж ярьсан. Ашигт малтмалын мэдээллийн фондоос гаргаж өгсөн 2019 оны техник эдийн засгийн үндэслэл дээр л бид нар үнэлсэн.Тооцоог орлогын хандлагыг үндэслэж хийсэн. ТЭЗҮ дээрх албан ёсны тоо баримтыг үндэслэж мөнгөн урсгалын тооцооллыг хийсэн. Тэгэхэд орлогын мөнгөн урсгалын тооцоолол хийгддэг. 2020 болон 2021 оны нөөц олборлолтын хэмжээ мэдэгдэж байсан тул үлдэгдэл нөөцийн тооцоог олсон. Гуравдагч этгээд буюу Төрийн байгууллага дээр бүх мэдээлэл байгаа учраас тэр нь илүү албан ёсны гэж үзсэн гэж мэдүүлжээ.

 

8.1.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-д заасны дагуу шинжээчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж дүгнэлт гаргахад шаардлагатай, нэмэлт баримт материал ирүүлэх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, Геологийн албаны мэдээллийн фонд, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус лавлагаа, мэдээлэл авах албан бичиг хүргүүлсэн нь нотлогдсон. /1-р хх 109-123/

 

8.2.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно,

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд үнэлгээний тайланд тавигдах шаардлагын талаар заасны дагуу шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж, энэ талаар үнэлгээний тайланд тусгасан болох нь тогтоогдов.

 

8.3.Тухайлбал шинжээч Б.Э хуульд зааснаар шинжээч томилсон газар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ашигт малтмал, газрын тосны газар, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, Геологийн албаны мэдээллийн фонд, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус лавлагаа, мэдээлэл авах албан бичиг хүргүүлсний дагуу холбогдох баримтуудтай танилцан нарийвчлан судалж эдгээр баримтууд болон Ашигт малтмалын мэдээллийн фондоос гаргаж өгсөн 2019 оны техник эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан тооцоог орлогын хандлагаар гаргахдаа 2020, 2021 оны нөөц олборлолтын хэмжээнд үндэслэн ашигт малтмалын зөвшөөрөлтэй талбай дээр байгаа нөөцийн хэмжээ, олборлосон, борлуулсан дээр үндэслэж үлдэгдэл нөөцийг тооцож, дүгнэлтээ гаргасан болох нь үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан баримтууд,гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шинжээч Б.Эын шүүх хуралдаанд дүгнэлтээ тодорхой тайлбарлаж мэдүүлсэн мэдүүлэг нотлогдов.

 

8.4.Тиймээс шинжээч Б.Эын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтүүд нь  Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн  байх тул үнэлгээг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.

 

8.5. Шүүхээс нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж үзэв.

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасанчлан нэхэмжлэгч талаас үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

9.1.Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мээс 2024 оны 12 дугаар сарын 13-нд төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн тайлан мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.12.13-ны өдрийн ***3 тоот мэдэгдлийг тайлангийн хамт менежер Н.Чаас 2024.12.13-нд хүлээн авсан. Үнэлгээнд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбрыг 2024 оны 12 дугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэгчид өгсөн болох нь тогтоогджээ. ./ 1-р хх 99-106/

 

9.2. Нэхэмжлэгч талын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэж огноо бичигдсэн ч тус шүүх нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны 17 цаг 25 минутад 10 хуудас баримтыг хамт хүлээн авч, шүүгч ... хуваарилагдсан үйл баримт нотлогдож байна.

9.3.М ХХК-ийн шинжээчээс Ж ХХК-ийн эзэмшлийн **нэртэй газар байрлах 164.0 гектор талбай бүхий *** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлийг 4,136,730,000 төгрөгөөр, **сум 2 дугаар ***1 тоот хаягт байрлах барилга байгууламжийг 61,303,40 төгрөг, нийт 4,198,033,400 / дөрвөн тэрбум нэг зуун ерэн найман сая гучин гурван мянгө дөрвөн зуун / төгрөгөөр дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ тогтоосныг нэхэмжлэгч Ж ХХК- талаас 2024 оны 12 дугаар сарын 13-нд мэдсэн атал 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй 2024 оны 12 дугаар сарын 23-ны 17:25 цагт гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлжээ./ 1-р хх 1-10, 99-106/

9.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж, үнэлгээний тайланг эс зөвшөөрвөл мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж тус тус зохицуулсан.

9.5.Дээрх хуулийн заалтаар бол эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо талууд үнэлгээтэй танилцсанаас хойш ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах тул нэхэмжлэгч талыг хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

10.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШЗ2025/000255 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч талаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч Т ХХК татан оролцуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох М ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.