Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2025/00234

 

 

 

 

 

 

                          

 

 

 

                                 301/ШШ2025/00234

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Ц сумын А баг Ш гэх газарт оршин суух П.Нын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С аймгийн Д сумын ... дүгээр багийн О гэх газарт оршин суух Б.Мод холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: П.Н

Хариуцагч: Б.М /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Н нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:       

- Миний бие 2020 оны 08 дугаар сард Мтой танилцан улмаар хамт амьдарсан. Бид хоёрын дундаас хүү А 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Гэтэл 2023 онд М нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн учраас цаашид хамт амьдрах боломжгүй болсон. 2023 оны 12 дугаар сараас эхлэн миний бие хүүтэйгээ хамт тусдаа амьдарч байгаа. Иймд хүү Ат хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёрын салсан шалтгаан бол өөрсдөө болж бүтэхгүй байсан учраас салсан. Би өөр харилцаа үүсгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа

- Төрсний бүртгэлийн лавлагаа

- А аймгийн Ц сумын А багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот тодорхойлолт,

- А аймгийн Э сумын Хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот тодорхойлолт

- А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Нын хариуцагч Б.Мод холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Миний бие 2020 оны 08 дугаар сард Мтой танилцан улмаар хамт амьдарсан. Бид хоёрын дундаас хүү А 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Гэтэл 2023 онд М нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн учраас цаашид хамт амьдрах боломжгүй болсон. 2023 оны 12 дугаар сараас эхлэн миний бие хүүтэйгээ хамт тусдаа амьдарч байгаа. Иймд хүү Ат хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч доорх байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

...Бид хоёрын салсан шалтгаан бол өөрсдөө болж бүтэхгүй байсан учраас салсан. Би өөр харилцаа үүсгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, А аймгийн Ц сумын А багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын Хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот тодорхойлолт, А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч П.Н, хариуцагч Б.М нарын дундаас 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү О овогт Мын А төрсөн ба одоо эх П.Нын хамт амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан М.Аын төрсний гэрчилгээний хуулбар, А аймгийн Ц сумын А багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын Хүүхдийн ... дугаар цэцэрлэгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот тодорхойлолт, А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мын А эрүүл өсөн бойжиж байгаа гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

6. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын  тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хувьд хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул хүү М.Аыг эцэг Б.Моор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

 

Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү М.Аыг сар бүр эцэг Б.Моор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, мөн хүү М.А нь эх П.Нын асрамжид байгаа бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй, хариуцагч Б.М нь хүүхдийн асрамжийн асуудал маргаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу энэ талаар сөрөг нэхэмжлэл албан ёсоор гаргаагүй болохыг дурдвал зохино.

 

            Нэхэмжлэгч П.Нын нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн боловч хариуцагч чөлөөлөгдөхгүй тул хариуцагч Б.Моос 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О овогт Мын А /РД:.../-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Моор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.Нд даалгасугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин, хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг эх нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхэд харилцан адил эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч П.Нын нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Моос 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Э.Б/-д даалгасугай.

 

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ДОНИДДОЛГОР