Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2025/00097

 

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2025/00097

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй

 

хариуцагч: *******-д холбогдуулан

нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр 8,200,058.40 төгрөг, үндсэн хүү 1,942,175.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,387.91 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 10,183,621.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийг төлөөлж, зээл төлүүлэлтийн алба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-89** дугаартай зээл 205 хоног, 91017-47** дугаартай зээл 205 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

1.                   93001-89***7 дугаартай зээлэнд

Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,341,609.20 төгрөг

                            Зээлийн хүү: 1,061,094.46 төгрөг

                             Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 4,219.63 төгрөг, нийт 5,406,923.29 төгрөг,

2.                   91017-4*** дугаартай зээлэнд

                            Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,858,449.20 төгрөг

                             Зээлийн хүү: 881,081.21 төгрөг

                             Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 3,168.28 төгрөг, нийт 4,742,698.69 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

******* ББСБ' ХХК-ийн зүгээс зээлдэгч М.Х-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч М.Х нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байхтул Цахим зээлийн гэрээний 7.4- т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 0200063 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхии гэрээ, 93001-89*** дугаар Цахим зээлийн гэрээ, 91017-4**** дугаар Лизингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,200,058.40 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,942,175.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,387.91 төгрөг, нотариатын зардалд 34,000.00 төгрөг, бүгд 10,183,621.98 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.Х-аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ********с ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч М.Х нар харилцан тохиролцож, хариуцагч М.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 8,200,058.40 төгрөг, үндсэн хүү 1,942,175.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,387.91 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 10,183,621.98 /арван сая нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,683,621.98 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

М.Х-аас үндсэн төлбөр 8,200,058.40 төгрөг, үндсэн хүү 1,942,175.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,387.91 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 10,183,621.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч М.Х нар харилцан тохиролцож, хариуцагч М.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 8,200,058.40 төгрөг, үндсэн хүү 1,942,175.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,387.91 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 10,183,621.98 /арван сая нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,683,621.98 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,888 төгрөгийн тал хувь болох 88,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 88,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88,944 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Хариуцагч М.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 8,200,058.40 төгрөг, үндсэн хүү 1,942,175.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,387.91 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөг, нийт 10,183,621.98 /арван сая нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,683,621.98 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,888 төгрөгийн тал хувь болох 88,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 88,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88,944 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН