| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00094/И |
| Дугаар | 306/ШШ2025/00098 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 306/ШШ2025/00098
| 2025 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 306/ШШ2025/00098 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: Н-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: Б-д холбогдуулан
нэхэмжлэлийн шаардлага: 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь хариуцагч Б-аас 2024 оны 09 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, -- байр 4-**- орон сууц, Шивээговь сумын 1-р багт байрлах автомашины граж, Ргетю ГСА 96- ** улсын дугаартай автомшин буюу 80 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба шаардлага дээр хариуцагч Т.Б-тай эвлэрлийн гэрээ байгуулж 2025 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн Сум дундын шүүхийн шүүгчийн 306/ШШ2025/000** захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Шүүх хурал дээр би Б-аас зурагт, жижиг хивс, гадаад паспорт зэрэг зүйлээ авна гэхэд Б аваарай өгнө гэж байсан болохоор итгээд эвлэрлийн гэрээнд тусгуулаагүй. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 306/ШШ2025/000** захирамжийн дагуу миний бие Б-д Ргетю ГСА 96-** улсын дугаартай автомшинаа 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгөөд энэ өдөртөө би Б-д зурагт, хивс, авдар, гадаад паспорт, автомашин жолоодох эрхийн бичиг зэргээ авья гэхэд одоо аваад ирье гээд дахиж холбогдоогүй тэр чигтээ алга болсон. Миний бие Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа Солонгос улсын мөнгөн тэмдэгт воныг төгрөгт гуйвуулан Монгол Улс өөд гүйлгээний хийх ажил үйлчилгээ эрхэлдэг байсан Т-ийн /РД РЭ9012***/ ХААН банкны 51663**** дугаар дансаар дамжуулан Т.Б-ийн ХААН банкны 5041112--- дугаар дансанд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл 50 215 521 сая төгрөгийг шилжүүлж хариуцагч Т.Б-д өгсөн. Энэ бүхнийг өмнөх шүүх хурал дээр яриагүй хэдэн жил хамтарч амьдарснаа бодоод, эмэгтэй хүнийг санхүү мөнгөний асуудалд оруулаад яахав гэж нэг ёсондоо хайрлаад нэмж мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Гэтэл Б нь шүүх дээр хүлээн зөвшөөрч ярьж тохирсон зурагт, хивс, гадаад паспорт зэргийг өгөхгүй чамд өргүй, шүүхээд ав гээд доромж үгээр харьцаад байх болсон. Иймд хариуцагч Т.Б-д шилжүүлсэн дээрхи мөнгөнөөс хорин таван сая төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Т.Б-аас 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Б-аас өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу том зурагт, гадаад паспорт, хивс зэргийг авч, маргаангүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн 50 хувь болох 141,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 141,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-д холбогдох зээлийн 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн 50 хувь болох 141,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 141,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН