Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар  2023/ДШМ/1182

 

 

 

 

 

   2023           12             12                                       2023/ДШМ/1182

 

 

Э.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Сайнхүү,

            шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,  

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Т.Алтантуяа, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2106032871750 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Э.У, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, охин, хоёр зээгийн хамт .................. тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, //РД: ....................../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1111 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 5 сарын хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 2 жилийг өршөөн хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэснийг Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 тогтоолоор 7 жилийн хорих ялаар тогтоосон, уг ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 10 сар, 19 хоногийн хорих ялтай,

Шүүгдэгч Э.У нь:

1. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Торгоны зам худалдааны төвд байр түрээсэлнэ гэсэн зарыг цахим орчинд байршуулж, уг зарын дагуу утсаар холбогдсон хохирогч Д.Ц хүмүүс их сонирхож байна, урьдчилгаа мөнгө өгчихвөл өөр хүмүүст үзүүлэхгүй гэж хуурч, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байх Hill side хотхоны 96 байрны С орцны 104 тоотод байх хохирогчоос 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 750.000 төгрөгийг Хаан банкны 5018243915 тоот С.Сэлэнгийн дансаар шилжүүлэн авч залилсан,

            2. Үнэгүй.мн цахим сайтад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Торгоны зам худалдааны төвд байр түрээслэх зарыг хуурамчаар нийтлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Б байр түрээслэх гэж байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Б.Батсайханыг Баянзүрх дүүргийн 7 хорооны нутагт байх Богт банкны ойролцоо явж байхад 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөгийг Хаан банкин дахь С.Сэлэнгийн 5018243915 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

            3. Үнэгүй.мн цахим сайтад байр түрээслэх талаар зарыг хуурамчаар нийтлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Т.Обайр түрээслэх гэж байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь 1,400,000 төгрөгийг Хаан банкин дахь С.Отгонцэцэгийн 5042750866 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

            4. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Үнэгүй.мн сайт дээр байр түрээслэх зарыг хуурамчаар оруулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Н.Абайр түрээслэх гэж байгаа мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх кофе бенне-д байхад нь 500.000 төгрөгийг Хаан банкны 5018243915 данс руу шилжүүлэн авч залилсан,

            5. Үнэгүй.мн сайт дээр байр түрээслэх зар оруулж, зарын дагуу Т.Б2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байр түрээслэхээр холбогдох үед бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх Ард кино театрын хажуу талын АТМ-ээс 4.500.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн Хаан банкны 5042750866 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

            6. Үнэгүй.мн цахим сайтад Баянмонгол хороололд байр түрээсэлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, тус зарын дагуу холбогдсон хохирогч Б.Б Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутагт байх 100 айлын автобусны буудлын ойролцоо байхад нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг О.Анхчимэгийн Хаан банкны 5023621710 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

            7. Үнэгүй.мн цахим сайтад Циркийн зүүн талын 9 давхар байрны 26 тоотод 2 өрөө байх түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Х СҮхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Иргэний шүүхийн урд талд явж байхад нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн Хаан банкны 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

            8. Үнэгүй.мн сайтад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “нэг өрөө цэвэрхэн байр удаан хугацаанд түрээсэлнэ, ороход бэлэн байгаа, төлбөрийн нөхцөлийг ярилцана” гэсэн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тус зарын дагуу холбогдсон Б.Н Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Намуун хотхоны 37 дугаар байрны 55 тоотод байхад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.800.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн ХААН банкны 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

9. Цахим орчинд буюу Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, хохирогч Б.Сонинцэцэгт “өөр хүн түрээслэх гээд байна, эхлээд мөнгөө өгчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.С Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-18 тоотод байхад нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2.400.000 төгрөгийг С.О Хаан банкны 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

10. Цахим орчинд буюу Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Ш түрээсийн урьдчилгаа авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Ш Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн Хаан банкны 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

  1.  “Үнэгүй.мн" цахим сүлжээнд “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон Л.Сарангуаг “манай байрыг хүн түрээслэх гээд байна тэр хүнээс түрүүлээд урьдчилгаа мөнгөө шилжүүлчих" гэж өөрт байхгүй орон сууцыг байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Л.С 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт байх 61 дүгээр байрны 35 тоотод байхад нь 650.000 төгрөгийг ХААН банкны С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
  2.  Үнэгүй.мн зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж улмаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зарын дагуу холбогдсон хохирогч М.М Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 106 дугаар байрны 7-22 тоотод гэртээ байхад нь “ байрыг өөр хүн түрээслэн авах гэж байгаа" гэж хуурч, түрээсийн төлбөрийн урьдчилгаа болгон 1,000,000 төгрөгийг С.Отгонцэцэгийн эзэмшлийн 5042750866 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,
  3.  Цахим сайтад байр түрээслэх талаар зарыг хуурамчаар нийтлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Д байр түрээслэх гэж байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Монелын 2-30 тоотод байхад нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг Хаан банкны О.А 5023621710 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

            14. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахим сайтад байр түрээслэх талаарх зарыг хуурамчаар нийтлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч М.Н байр түрээслэх гэж байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх Үндэсний батлан хамгаалах их сургууль дээр байхад нь 700.000 төгрөгийг Хаан банкны С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

            15. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цахим сайтад байр түрээслэх талаарх зарыг хуурамчаар нийтлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Н байр түрээслэх гэж байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сингапур ресиденс хотхоны 34в байранд байхад нь 1.000.000 төгрөгийг Хаан банкны С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

            16. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цахим сайтад байр түрээслэх талаарх зарыг хуурамчаар нийтлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ундаръяаг “олон хүн яриад байна урьдчилгаа мөнгө хийвэл чамд түрээсэлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 424-154 тоотод байхад нь 2.000.000 төгрөгийг Хаан банкны С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

            17. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үнэгүй.мн цахим сайтад байр түрээслэх талаарх зарыг хуурамчаар нийтлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Э.Б байр түрээслэх гэж байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Поларис хотхоны 57 дугар байрны 1203 тоотод байхад нь 2.400.000 төгрөгийг Хаан банкин дахь Э.Отгонцэцэгийн 504250866 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

  1.  Цахим орчинд байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, тус зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Э “олон хүн утасдаж байна, урьдчилгаа мөнгө өгвөл зараа устгалаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх Дүүхээ худалдааны төвийн хажууд явж байхад нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн Хаан банкны 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

            19. Цахим орчинд байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, тус зарын дагуу холбогдсон хохирогч Г.Т байр түрээсэлнэ, урьдчилгаа мөнгө өгчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх 6 дугаар байрны 54 тоотод байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 700.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн Хаан банкны 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

            20. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахим орчинд байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зарыг байршуулан, тус зарын дагуу холбогдсон М.У байр түрээсэлнэ, урьдчилгаа мөнгө өгчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх Вокзал дээр байхад нь 3.000.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн Хаан банкны 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

            21.  2021оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үнэгүй.мн цахим хуудас ашиглан орон сууц түрээслүүлнэ гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон Ц.Б байр түрээсэлнэ, өөр хүн түрээслэх гээд байна, мөнгө өгчих гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан стар төвөөс 3.200.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

            22. 2021оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Үнэгүй.мн цахим хуудас ашиглан орон сууц түрээслүүлнэ гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон Б.Х байр түрээсэлнэ, өөр хүн түрээслэх гээд байна, мөнгөө өгчих гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төв орчмоос 2.800.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

            23. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Үнэгүй.мн цахим хуудас ашиглан орон сууц түрээслүүлнэ гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон М.Т байр түрээсэлнэ, өөр хүн түрээслэх гээд байна, мөнгөө өгчих гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол дотроос 1.000.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

24.  2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үнэгүй.мн цахим хуудас ашиглан орон сууц түрээслүүлнэ гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Ч байр түрээсэлнэ, өөр хүн түрээслэх гээд байна, мөнгөө өгчих гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, хохирогчийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг 11В таун хотхондоо байхад нь 2.800.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

            25. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Үнэгүй.мн цахим хуудас ашиглан орон сууц түрээслүүлнэ гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Н байр түрээсэлнэ, өөр хүн түрээслэх гээд байна, түрүүлж мөнгө өгсөн хүнд түрээсэлнэ гэж зохиомол байдлыг зориуд бий болгож,            төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байхад нь 3.000.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

  1. Үнэгүй.мн цахим хуудас ашиглан орон сууц түрээслүүлнэ гэсэн хуурамч зар оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Б.Н байр түрээсэлнэ, өөр хүн түрээслэх гээд байна, урьдчилгаа өгчих гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх 15 дугаар байранд байхад нь 1.500.000 төгрөгийг С.Отгонцэцэгийн 5042750866 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,
  2. Баянзүрх дүүргийн Баянмонгол хотхонд байр түрээсэлнэ гэсэн зарыг цахим орчинд байршуулж, уг зарын дагуу утсаар холбогдсон хохирогч Л.Б өөр хүн түрээслэх гээд байна, урьдчилгаа мөнгө өгчихвөл өөр хүмүүст үзүүлэхгүй гэж хуурч, бодит байдлыг гуйвуулж, төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийг Төв аймгийн Рашаант сумын нутагт байхад нь 50.000 төгрөгийг Хаан банкны 5042750866 тоот С.Отгонцэцэгийн дансаар шилжүүлэн авч залилсан,
  3. Баянзүрх дүүргийн Баянмонголын Олимп хотхонд байр түрээсэлнэ гэсэн зарыг цахим орчинд байршуулж, уг зарын дагуу утсаар холбогдсон хохирогч О.Б өөр хүн түрээслэх гээд байна, урьдчилгаа мөнгө өгчихвөл өөр хүмүүст үзүүлэхгүй гэж хуурч, бодит байдлыг гуйвуулж, төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт байхад нь 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5042750866 тоот С.Отгонцэцэгийн дансаар шилжүүлэн авч залилсан,,
  4. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхонд байр түрээсэлнэ гэсэн зарыг цахим орчинд байршуулж, уг зарын дагуу утсаар холбогдсон хохирогч Д.А өөр хүн түрээслэх гээд байна, урьдчилгаа мөнгө өгчихвөл өөр хүмүүст үзүүлэхгүй гэж хуурч, бодит байдлыг гуйвуулж, төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байхад нь 500.000 төгрөгийг Хаан банкны 5042750866 тоот С.Отгонцэцэгийн дансаар шилжүүлэн авч залилсан,
  5. Цахим орчинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, их монгол хорооллын хажууд Сүмбэр орд хотхонд 2 өрөө тавилгатай байр 3+1, 6+1 гэсэн нөхцөлөөр түрээсэлнэ байр түрээслүүлнэ гэж хуурамч зар байршуулан бодит байдлыг нууж, А.Б итгэл төрүүлэн, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Улаанхуаранд байхад нь О.Анхчимэгийн Хаан банкны 5023621710 дугаарын дансаар 900,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 50.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1  дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Уд энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн 6 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6-д зааснаар шийтгэсэн 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 /тав/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэг/ жил, 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд шийтгэсэн 11 /арван нэг/ жил 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У цагдан хоригдсон 407 /дөрвөн зуун долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уас 50.300.000 /тавин сая гурван зуун мянга/төгрөг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 30 /гуч/ хохирогчид олгож, Эрүүгийн 2010024430074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 /арван дөрөв/ ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.У иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Уд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.У давж заалдах гомдолдоо: “...Болсон хэрэг асуудлын талаар болон өөрийн үйлдсэн буруутай үйлдэл, бусдад учруулсан гэм буруу, хор уршиг зэрэгт  маргах зүйлгүй. Маш их гэмшиж байна. Гэхдээ намайг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө амьдралын эх үүсвэр болгон ашигласан гэж үзэж ял оноосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Амьдралын эх үүсвэр гэдэг нь тухайн мөнгийг өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг орлого олох бизнесийнхээ эх үүсвэр болгон тогтвортой ашигласан байхыг хэлнэ” гэж тодорхой дурдсан байдаг. Гэтэл би уг мөнгийг огт амьжиргаа ашиг орлого оруулах бизнесийн эх үүсвэр болгон ашиглаагүй. Ерөөс буруу зүйлд татагдаж мөрийтэй тоглоом, архи зэрэгт зориулсан. Гэвч хүний амьдрал амжиргаа нь эдгээр хүчин зүйлс биш билээ. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, маш их ичиж байгаа ч зүйлчлэлийг хуульд зааснаар тохирох зүйл ангиар зүйлчлэх хүсэлтэй байна. Ерөөс тухайн мөнгийг юунд зарцуулсныг хөдөлбөргүй, тодорхой баримтар баталж чадаагүйгээс болж хэмээн би сэтгэнэ. Үүнээс гадна өөр нэгэн зүйлд гомдол санал бий билээ. Хорих ялыг хаалттай дэглэмд бус нээлттэй дэглэмд эдлүүлж өгөөч. Би урьд эдэлж дуусаагүй ял шийтгэл бий. Хаалттай хорих ангид, урьдны ял шийтгэлээ эдлэх хугацаандаа засал хүмүүжил олох, нийгэмших ухаажих олон боломж нээлттэй ангид байдгийг анзаарсан. Ерөөс ажил хөдөлмөр эрхэлж бусдын дунд бужигналдан байх нь нийгэмших боломж билээ. Сүүлд үйлдсэн ичмээр үйлдэл ч нэг талаас нийгэмшиж чадаагүйн уршиг гэж мунхаглан бодож байна.  Энэ өнцгөөс асуудлыг харж надад нийгэмших боломж олгооч. Өөрийн учруулсан хохирлоо барагдуулахын тулд хорих ангид ажил хийж цалин авч бага гэлтгүй төлбөрөө барагдуулах, эдлэх ялаа дуусгаад нийгэмд ажил хөдөлмөр эрхлэх итгэл олж авахыг маш их хүсч байна. Алдсан алдаагаа засан ухаажих өдөр бий. Хэдийгээр би урьд хэдэнтээ хэрэгт холбогдон шийтгэгдсэн боловч энэ байдал одоогийн асуудалд сүүдрээ тусган нэг талыг барин хатуу хандах шалтгаан болоогүй, болох ч үгүй гэдэгт итгэл тээн энэхүү өргөдлөө бичиж байна. Би ач, зээгээ үзсэн насан дээр хэдийн ирж. Мөн шийтгэх тогтоолд том хүүг маань дурдалгүй өнгөрчээ. Цаашид хоёр үрдээ сайн ээж, зээ нартаа буянтай эмээ байхын тулд хичээх чин хүсэл байна. Иймд надад энэрч хандан хүсэлтийн минь дагуу асуудалд зөөлөн, чин шударга хандаж өгөөч гэж хүсэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.У өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. анхан шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцсон. Шийтгэх тогтоолоор Э.Уд хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр заасан. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарт хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг төлүүлэх байдаг тул түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.У нь хэргийн зүйлчлэл буюу амьдралын эх үүсвэр болгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс болон улсаас тэтгэвэр, тэтгэмж, халамж авдаггүй болох нь тогтоогддог. Дээрх хэргийг хийхдээ 2 сар 14 хоногийн хугацаанд 30 хүнээс цахим хэрэгсэл ашиглаж өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр зар байршуулан, урьдчилгаа төлбөр авч өөрийн оршин амьдрах буудал, хоол унд, архи гэх мэт зүйлүүддээ зарцуулсан байдаг. Тиймээс Э.У нь шүүхээс оргон зайлсан байх хугацаандаа дээрх үйлдлүүдийг хийж амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй. Мөн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх талаар гомдолдоо дурдсан байна. Гэтэл шүүгдэгч нь 7 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд ялтан шилжүүлж авах журмын дагуу шилжүүлэн цагдан хорьж, тухайн хэргийг нь шийдвэрлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198, 199 дүгээр зүйлд заасан шаардлагын хүрээнд хаалттай дэглэмд хорих ялыг эдлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хаалттай дэглэмтэй хорих ангид ажил хөдөлмөр эрхлэх боломжтой тул хохирол төлбөрөө төлөх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 30 удаагийн үйлдлээр “байр түрээсэлнэ” гэх зарыг байршуулж урьдчилгаа өгвөл өөр хүмүүст үзүүлэхгүй гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 30 хохирогчоос 50.300.000 төгрөг шилжүүлж авч, мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь:

хохирогч Б.Ц“...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк зараас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Торгоны зам худалдааны төвийн байр байсан бөгөөд 1 дүгээр орц 4 давхар 17 тоотод 2 өрөө орон сууцыг 1 сараар 750,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн утгатай зар байхаар нь тухайн зар дээр байсан 99965824 гэсэн дугаар луу өөрийн 80000393 дугаараас залгаж холбогдоход 20-25 орчим настай эмэгтэй хүн гар утсаар яриад 2 өрөө байр байгаа, хүмүүс их залгаж асууж байна, орой 21-22 цагийн хооронд би очно ирж үзээд шууд орчих, урьдчилгаа мөнгө шилжүүлчих юм бол өөр хүмүүст үзүүлэхгүй гэхээр нь итгээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байх дүү Анугийн Хаан банкны 522хххх007 данснаас Хаан банкны 501хххх915 тооот дансанд 750.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд араас нь нөгөө дугаар луу залгаж, мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй орчихсон байна, орой 21-22 цагийн үед ирээд байрандаа ор гэж хэлээд гар утсаа салгасан. Тэрнээс хойш 2-3 удаа залгаж, байрных нь хаягийг лавлаж асуухад дээр дурдсан хаягийг хэлсэн. Тэгээд 21 цагийн үед гар утас нь дуудаж байсан бөгөөд түүнээс хойш дуудахад утас нь холбогдохгүй болчихсон байсан.Тэгэхээр нь надад зааж өгсөн хаягаар нь очоод Торгоны замын байр луу ороод 4 давхарт гарсан чинь 17 тоот гэж болохгүй болохоор нь 5 давхарт гарсан чинь 17 тоот гэж байсан, хаалгыг нь тогшсон чинь хүн байхгүй юм шиг хаалгаа онгойлгохгүй байсан. ...” /1хх 14/,

хохирогч Б.Б“...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу сургуульдаа сурахаар ирээд түрээслэх байр хайж байгаад өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өдөр фейсбүүк зар дээрээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Торгоны зам худалдааны төвийн байр байсан бөгөөд 1 дүгээр орц 4 давхар 17 тоотод 2 өрөө орон сууцыг 1 сарын 750,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн утгатай зар байхаар нь тухайн зар дээр байрлуулсан байсан 99965824 гэсэн дугаар руу би өөрийн 98077488 дугаараас залгаж холбогдоход 30-40 орчим настай эмэгтэй хүн гар утсаар яриад 2 өрөө байр байгаа хүмүүс их асууж залгаж байна, орой 20 цагаас ирж үзэж болно, урьдчилгаа мөнгөө шилжүүлчих юм бол өөр хүмүүст үзүүлэхгүй, байр чинь таалагдаж байвал шууд түрээслээд ор гэж хэлэхээр нь итгээд Баянзүрх 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд банкны ойролцоо явж байгаад интернэт банкны Хаан банкны 591хххх437 тоот данснаас Хаан банкны 521хххх915 тоот данс руу 750,000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...20 цагт дахин залгасан чинь гар утсаа аваад байна уу гэж дуугарчхаад л шууд таслаад байсан. Тэгээд дахиад залгаад байсан чинь гар утас нь завгүй байна гэсэн хариу өгөөд байсан. ...”/1хх 47,

хохирогч Т.О“...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 цаг 46 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын автобусны буудал орчимд явж байх үедээ Үнэгүй.мн зарын сайтад “2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу өөрийн эзэмшлийн 575хххх106 дугаарын данснаас 504хххх866 дугаарын данс руу 1 удаагийн үйлдлээр 1,400,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Тухайн байршуулсан зар луу өөрийнхөө 89909866 дугаарын утаснаас 98195433 дугаар луу залгаж холбогдоход 40 насны эмэгтэй хүн холбогдсон. ...” /1хх 88/,

хохирогч Н.А“..2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр түрээслэх байр хайж байгаад ...сайтаас 2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ сарын 750,000 төгрөг гэсэн зарын дагуу 99965824 гэх дугаар луу залгаад “байрыг нь очиж үзэж болох уу хаан вэ” гэхэд эмэгтэй хүн зүүн дөрвөн замын автобусны буудлын ар талын торгоны замтай байранд 2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ би одоо үзүүлэх боломжгүй ажилтай би орой 20 цагаас ажил тарна, тэр үед надтай холбогдоод байраа үзээрэй гэж хэлсэн юм тэгээд би 99965824 дугаар руу дахин залгаж “би 2 өрөө байраа шууд үзээд ормоор байна гэж хэлтэл тухайн эмэгтэй “2 өрөө байр түрээслэх гээд сонирхож байгаа олон хүмүүс надтай холбогдож байгаа, аль түрүүлж мөнгөө өгсөн хүнд нь түрээсэлнэ ...урьдчилгаа ...500,000 төгрөгийг 501хххх915 тоот данс руу шилжүүлчихвэл би өөр хүнд түрээслүүлэхээ болиод чамд түрээслүүлье гэхээр нь ....төрсөн эгч Н.Ариунаагийн данснаас ...501хххх915 тоот данс руу шилжүүлсэн. ...20 цаг хүртэл сууж байгаад 999658224 дугаар руу тохирсны дагуу байраа үзэхээр залгахад холбогдох боломжгүй болсон. ...” /1хх 131-132/,

хохирогч Т.Б “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үнэгүй.мн сайтад байрлуулсан Сүхбаатар дүүрэгт 1 өрөө тавилгатай байр сарын 700,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь би зар оруулсан 94162189 дугаар руу залгаж ярихад нэг эмэгтэй хүн утас авч ярьсан бөгөөд 6 сарын байрны түрээс дээр нэг сарын барьцаа мөнгө авна гэхээр нь би тэр эмэгтэйн миний 99827170 дугаарын утас руу мессежээр ирүүлсэн 504хххх866 тоот данс руу 4,500,000 төгрөг шилжүүлсэн. ...Тэр эмэгтэйн утас дугаар холбогдох боломжгүй болсон. ...” /1хх 228/,

хохирогч Д.Б “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед байр хайгаад фейсбүүкээс О.Анхчимэг гэх хаягтай хүн 750.000 төгрөгөөр Баянмонгол хороололд байр түрээсэлнэ гэх зар байсан, уг зарын 90578858 дугаарын утас руу залгаж тодруулахад би ажилтай байна 21 цагт ажил тарна 22 цагт байр үзүүлнэ гэсэн. Тэгээд утас тасарсан хэсэг байж байгаад над руу залгаад миний байр өөр хүн түрээслэх гээд байна, тиймээс та хоёрын аль түрүүнд мөнгөө өгсөн нь байр түрээслэх болно гэсэн, тэгээд над руу дансаа мессежээр явуулсан. Тэр данс руу би 1,000,000 төгрөг урьдчилгаа болгоод шилжүүлсэн. Шилжүүлсэн талаараа утсаар хэлэхэд ажил тараад 22 цагт байраа үзүүлнэ гэж ярьсан. Тэгээд би 22 цагийн үед залгахад утас нь ярьж байгаа дохио өгөөд байсан. ...Би өөрийн Төрийн банкны данснаас Хаан банкны 502хххх710 гэх Анхчимэг гэх хүний данс руу шилжүүлсэн ....” /2хх 54-55/,

хохирогч Б.Н “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн байр хайж байгаад Үнэгүй.мн сайт дээр тавигдсан байсан Хан-Уул дүүргийн Хурд хотхонд байрлалтай 1 өрөө байрыг 3+1 гэсэн нөхцөлөөр сарын түрээс нь 750,000 төгрөг гэсэн зарын дагуу холбогдоход нэг эмэгтэй хүн авсан бөгөөд тухайн хүнтэй яриад байрыг чинь үзье гээд хэлтэл яг одоо ажилтай байна оройхон ирээд үзчих, эсвэл маргааш ирээд үз, одоо бас дахиад 2 хүн ирж үзээд оръё гээд байгаа, түрүүл ж мөнгөө өгсөн хүнд түрээсэлнэ гэсэн утгатай юм ярьсан. Тэгэхээр нь би тухайн хүний Хаан банкны Отгончимэг гэх хүний 504хххх866 дугаарын дансанд 3 сарын урьдчилгаа болон барьцаа мөнгөтэй нийлээд 2,800,000 төгрөг шилжүүлсэн. ...утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. ...” /2хх 222/,

хохирогч Д.Х “...Би 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байр түрээслэх зар хараад Үнэгүй.мн сайт дээр байсан Циркийн зүүн талын 9 давхар шар байрны 26 тоотод 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88782148 дугаарын утсаар холбогдож ярихад нэг эмэгтэй хүн утсаа авсан, ойролцоогоор 30 орчим насны хүн байх шиг байсан. Тэгээд ярилцтал сарын 750,000 төгрөг гэж хэлсэн ба надад хандан чи надад 3,000,000 төгрөг хийчих юм бол эгч нь одоо түрээслэх гэж байгаа хүнээ болиулаад шууд , чамайг оруулъя, эмэгтэй хүүхэд байр юм чинь цэвэрхэн байх байлгүй дээ гэж надад хэлэхээр нь би за тэгье эгчээ та надад дансаа өгчих гэж хэлсэн.Тэгтэл надад өгсөн 504хххх866 дугаарын данс руу ....3,000,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. ...байраа үзэх гээд очтол утас нь холбогдохгүй болсон. ...” /3хх 15/,

хохирогч Б.С “...Отгонцэцэг гэх эмэгтэйд байр түрээслэхээр 4 сарын мөнгө 2,400,000 төгрөг 504хххх866 дугаартай дансанд шилжүүлсэн. ...Нөхөр өөр утаснаас залгаад байр байна уу гэхэд байна л гэж хэлээд дансаа өгөх үед залилж байгаа нь тодорхой болсон. ...” /3хх 78-79/,

хохирогч Э.Ш “...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт байхдаа Үнэгүй.мн зарын сайтаас байр түрээслүүлэхээр зар хайсан юм. ...Отгонцэцэг гэх хүний нэр дээр 98195433 утасны дугаартай зарын дагуу би өөрийн 86855666 дугаараас залгаж лавласан юм. Би Л   тухайн хүнээс 3+1 сарын хугацаатай төлбөрөө төлж болох уу гэж лавлахад болно, олон хүн хандаж байгаа болохоор аль хүнд түрээслэхээ мэдэхгүй байна. Хэрвээ өөрөө баттай гэж бодож байвал урьдчилгаа мөнгө шилжүүлчих гэсний дагуу би 504хххх866 дугаарын дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн юм. ...” /3хх 125-126/,

хохирогч Л.С “...тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй.мн зарын сайтад байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 98195433 дугаарын утас руу холбогдон байр түрээслэх эсэх талаар асуухад “түрээсэлнэ, харин эхлээд түрээсийн  урьдчилгаа мөнгийг шилжүүлэх шаардлагатай” гэж хэлэхээр нь тухайн хүний надад өгсөн Хаан банкны 5914206259 тоот данснаасаа 650.000 төгрөгийг “Сарангуа байр 90623232” гэсэн утгаар шилжүүлчхээд эргээд холбогдоход “би одоо ажилтай байна, ажлаа тараад уулзъя” гэхээр нь утсаар холбогдоогүй орхисон. Тэгээд хэсэг хугацааны дараа түрээслэх гэж байгаа байраа үзэхээр нь 98195433 дугаарын утас руу залгахад тухайн хүний утас нь холбогдохгүй болсон байхаар нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан. ...” /3хх 248-249/,

.           хохирогч М.М “...Миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны гэртээ байж байхдаа Үнэгүй.мн дээрээс байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 98195433 дугаарын утсаар 12 цагийн орчимд холбогдоод 25-30 орчим насны эмэгтэй хүнтэй утсаар ярьсан бөгөөд байр түрээслэх талаар ярилцсан. Тухайн хүн 3+1 гэсэн байдлаар авна гэхээр нь би “за за байраа үзье” гэсэн чинь “халдвартын улаан бүсэд ажилладаг юм аа. Орой 10 өнгөрөөд зав гарахаар очно гэж надад хэлээд одоо нэг хүн мөнгө хийнэ гээд АТМ явсан байгаа” гэхээр нь “тэгүүл би урьдчилгаа явуулъя, нэг сая төгрөг хийчихье” гэж хэлсэн чинь “ тэг тэг, одоо хийчихвэл байрыг чинь хадгална” гэж хэлсэн. Ингээд би Хаан банкны 504хххх866 Отгонцэцэг гэх хүний данс руу өөрийн 538хххх151 тоот данснаас 1.000.000 төгрөг хийсэн юм. ..." /4хх 85-86/,

хохирогч Б.Д “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 20-30 тоотод гэртээ байхдаа фейсбүүкийн байр орон сууц авна зарна түрээс гэх нэртэй бүлгэмд О.Анхчимэг нэртэй хэрэглэгч “2 өрөө тавилгатай цэлгэр том байр гадаа явах болсон учир удаан хугацаанд түрээслүүлнэ...” гэх зарыг оруулсан байхаар нь би өөрийн 99103621 дугаарын утаснаас 90578858 дугаар луу дуудлага хийхэд 30 орчим насны эмэгтэй хүний хоолойтой хүн дуудлага авч, би байр түрээслэх талаар хэлэхэд “манай байр Баянмонгол хороололд байдаг, олон хүн залгаад мөнгийг нь түрүүлж хийгээд очоод үзье гээд байна, мөнгө түрүүлж орж ирсэн хүнд нь үзүүлнэ” гэж хэлэхээр нь дансыг нь авч 502хххх710 тоот Хаан банкны Анхчимэг гэсэн нэртэй данс руу өөрийн Хаан банкны 5035369255 тоот данснаас 16 цаг 20 минутын үед 1,000,000 төгрөг шилжүүлсэн. ...90578858 дугаар луу залгахад унтраачихсан байсан, улмаар залилуулчихсан гэж бодсон. ..." /4хх 124-125/,

хохирогч М.Н “...Би нөхөр хүүхдийн хамт байр түрээслэхээр Үнэгүй.мн сайтаас орж зар харахад 40 мянгатын тэнд байрлалтай 1 өрөө тавилгатай байр 1 сарын 700,000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 94162189 гэсэн дугаар луу залгахад эмэгтэй хүн утас аваад “одоо байр үзүүлэх боломжгүй байна, орой 22:00 цагийн үед үзүүлэх боломжтой, зөндөө олон хүмүүс залгаад байгаа учраас урьдчилгаа мөнгө хийвэл сайтад оруулсан зараа устгая” гэхээр нь эхний ээлжид 700,000 төгрөгийг Отгонцэцэг гэх эмэгтэйтэй утсаар яриад өөрийнх нь өгсөн Хаан банкны данс 504хххх866 гэсэн данс руу нөхрийнхөө 586хххх692 гэсэн данснаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19:02 минутад “байр түрээс” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд орой 22:00 цагийн үед уулзана гээд тохирчихсон байсан боловч гар утас нь холбогдохгүй болоод алга болчихсон. ...” /4хх 169-170/,

хохирогч Б.Н “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18:00 цагийн орчимд фейсбүүк дэх зарын дагуу байр түрээслэх зар харж байгаад 1-3 өрөө түрээсэлнэ гэсэн группт орсон. Тэгээд 2 өрөө байр түрээсэлнэ гэсэн Отгонцэцэг гэсэн хаягтай зар дээрх утсаар холбогдоход эмэгтэй хүн аваад “Яармагийн 3000 ортой эмнэлэгт нярайн тасагт ажилладаг юм, орой 22:00 цаг өнгөрөөгөөд үзэх боломжтой юу” гэхээр нь би за гээд түрээсийн 1+1 өгөөд орж болох уу гэхээр болно гэж хэлсэн. ...Хаан банкны 5042750866 тоот данстай Отгонцэцэг гэдэг хүний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой 21 цагийн үед залгахад холбогдох боломжгүй болсон байсан. ..." /4хх 217-218/,

хохирогч Б.У “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхонд гэртээ байхдаа фейсбүүк зар харж байхад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байрыг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зарыг хараад өөрийн 95347919 дугаарын утаснаас зар оруулсан 95936445 дугаарт холбогдоход нэг эмэгтэй хүн “эмнэлэгт ажилладаг, ажил нь тарах болоогүй байна, орой 22 цагийн орчимд тарна тараад байраа үзүүлж болно, олон хүн яриад байгаа чи урьдчилгаа мөнгөө хийвэл чамд түрээслүүлэх болно" гэхээр нь би өөрийн Хас банкны 500хххх560 дугаарын данснаас тэр хүний 504хххх866 дугаарын Отгонцэцэг гэх хүний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” /5хх 3-4/,

хохирогч Э.Б “...Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвалин хотхоны 57а байрны 1203 тоотыг найз нарын хамт түрээсэлж амьдардаг юм аа. 2021 оны 11 дүгээр сараас дүү Э.Намууны хичээл орох болсон учир найз нараас тусдаа байр түрээслэхээр болж Үнэгүй.мн сайтаас байр түрээслүүлнэ гэсэн заруудыг харж байгаад нөхцөл гайгүй бүтэн тавилгатай нэг сарын түрээс нь 600,000 төгрөгийн үнэтэй гурван сарын түрээсийн мөнгийг төлж гурван сарын хугацаанд амьдарч нэг { сарын барьцаа болгож өгсөн мөнгийг буцааж авах боломжтой Олимп виллаж хотхонд байршилтай нэг өрөө байр түрээсэлж оршин суухаар болж 80331606 дугаарын утас руу холбогдоход өөр хүмүүс түрээсэлнэ гэж байгаа, чи мөнгөө шилжүүлчих юм бол чамд түрээслүүлж болно байр түрээслэх мөнгийг шилжүүлчих юм бол орой эргэж холбогдож түрээслүүлэх гэж байгаа байрыг үзүүлнэ гэсэн тул 504хххх866 тоот данс руу 2,400,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. ...” /5хх 48-49/,

хохирогч Ж.Э “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх Дүүхээ төвийн ойролцоо явж байгаад өөрийн гар утсаар орж үнэгүй.мн-ийн байр түрээслэх гэсэн зар луу ороход 2 өрөө байр сарын 700,000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зар байхаар нь тухайн зарын доор байгаа 88782148 тоот дугаар луу залгахад эмэгтэй хүн авснаа та урьдчилгаа мөнгө өгчих тэгвэл би зараа устгалаа, олон хүн залгаад байгаа болохоор өөр хүнд түрээсэлж магадгүй, та 504хххх866 тоот дансанд урьдчилгаа мөнгө шилжүүлнэ үү гэсэн. Тэгээд тухайн данс руу 3,000,000 төгрөгийг өөрийн 504хххх820 тоот данснаас 19 цагийн орчимд шилжүүлсэн.Эргээд залгахад гар утсаа унтраагаад алга болохоор нь цагдаад хандсан...” /5хх 108-109/,

хохирогч Г.Т “... 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 6 дугаар байрны 54 тоотод өөрийн найз Чойжоогийн гэрт байсан.Би найзынхаа гэрт байхдаа түрээсийн байрны зар хайсан, Үнэгүй.мн гэх хаягт ороход 2 өрөө байр түрээсэлнэ гээд 98195433 гэсэн дугаартай зар байсан, уг дугаар луу залгахад эмэгтэй хүн утсаа авсан бөгөөд байрны мэдээлэл авах талаар хэлэхэд 22 цагт байрыг үзүүлэх боломжтой, хүмүүс урьдчилгаа өгөөд түрээсэлнэ гээд байна, чи урьдчилгаа өгөх үү гэхээр нь тэгье гэсэн.Тэгсэн чинь надтай утсаар ярьсан эмэгтэй чи мөнгөө шилжүүлчихвэл би зарын дагуу холбогдсон хүмүүст байрыг түрээсэлсэн гэж хэлнэ, чи орой 22 цагт ирж байраа үзээрэй гэсэн.Тэр эмэгтэй надад Хаан банкны 5042750866 дугаарын дансыг өгсөн, би интернэт банк ашиглан өөрийн 5859073816 тоот данснаас 700,000 төгрөг 80880872 гэсэн дугаар утга хэсэгт бичиж шилжүүлсэн. ...” /5 хх 164/,

хохирогч М.У “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үнэнгүй.мн зарын сайт дээрээс байр түрээсэлнэ гэсэн зар хараад Олимп хотхонд 1 сарын 600.000 төгрөгөөр нэг өрөө байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 80331606 дугаараар холбогдож тохиролцоод 1.500.000 төгрөгийг 18 цагт, дахин 1.500.000 төгрөгийг 20 цагт тус тус Хаан банкны 5042750866 тоот дансанд шилжүүлсэн. 21 цагт дээрх утас руу дахин залгахад холбогдоогүй. ...” /5хх 197/,

                хохирогч Ц.Б “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гар утсаар Үнэгүй.мн сайтын орон сууц түрээс хэсгээс "Сүхбаатар дүүрэгт байрлах Хангай хотхонд 2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу өөрийн 88535377 дугаараас 95936445 дугаар луу холбогдож, түрээсийн талаар асуугаад 4 сар тухайн байрыг 3,200,000 төгрөгөөр түрээслэх болоод өөрийн 5166129688 тоот данснаас 88535377 байр түрээс гэх утгаар 5042750866 тоот Отгонцэцэг гэх эзэмшигчтэй данс руу 3,200,000 төгрөг шилжүүлсэн ...өөр хүнд тухайн байрыг түрээслэх гээд мөнгөө шилжүүлэх гээд байна, та хэд гэр бүлээрээ юм чинь найдвартай юм байна, яаралтай мөнгөө шилжүүлээд орой 22 цагт утсаар холбогдож байгаад түлхүүрээ өгөөд гэрээ хиймээр байна гэж хэлж байсан. ...” /6хх 23-24/,

хохирогч Б.Х “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Үнэгүй.мн сайтад байршуулсан “нэг өрөө бүрэн тавилгатай байр 700,000 төгрөг, үнэ тохирно 80402964” гэсэн зарын дагуу 80402964 дугаар луу залгаж тодруулахад 30 орчим насны эмэгтэй хүн авч 3 сарын мөнгө дээр нэмэх нь 1 сарын барьцаатай, Хан уул дүүргийн 17 дугаар хороо, хурд хороолол 22 байр, урьдчилгаа 2,800,000 төгрөг” гэхээр нь өөрийн Хаан банкны данснаас 504хххх866 тоот /отгонцэцэг/ гэх хүний дансанд шилжүүлсэн. ...” /6хх 201-204/,

хохирогч М.Т “...Би өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед автобусанд явж байгаад Үнэгүй.мн сайт дээрээс байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 80402964 дугаарын утас руу залгахад Хан-Уул 15 дугаар хороо, Хурд хороолол Рапид харш хотхоны 23 дугаар байранд нэг өрөө байр сарын 700,000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зарын дагуу тус дугаар луу залгахад эмэгтэй хүн авсан, би байр үзмээр байна гэхэд 22 цагаас хойш үзэж болно гэхээр нь за гэж хэлээд 20 цагийн орчимд залгахад тухайн хүн над руу мессеж бичээд хүн орно гэж байна, та тэр хүнээс түрүүлээд мөнгө хийвэл орж болно гэхээр нь би тухайн хүний дансыг нь аваад эхлээд 1,000,000 төгрөг шилжүүлье түлхүүрээ авахаараа 400,000 төгрөг өгье гэж хэлээд 1 сарын төлбөр, 1 сарын барьцаатайгаар төлбөрөө хийнэ гэж хэлээд би тухайн хүний явуулсан 504хххх866 гэсэн Отгонцэцэг гэх данс руу 1,000,000 төгрөг шилжүүлээд эргээд залгахад утсаа аваагүй. ...” /6хх 131/,

хохирогч Д.Ч “...Би 2021 оны 11 сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байр үзэж яваад машиндаа сууж байгаад Үнэгүй.мн сайтын 40-50 мянгад байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 94162189 дугаарын утсаар холбогдоход нэг эмэгтэй хүн аваад орой 22 цагаас байраа үзэж болно гэсэн. Би дахин залгахад 21 цагийн үед нэг хүн мөнгөө өгнө, тэр хүнд түрээсэлнэ гэсэн, тэгэхээр нь би мөнгөө одоо өгөөд очоод уулзаж болох уу би түрээслээд орчихмоор байна гээд 3 сарын түрээсийн мөнгө, нэг сарын барьцаа гээд нийт 2,800,000 төгрөг шилжүүлэхээр болоход тэр хүн отгонцэцэг гэх хүний 504хххх866 гэсэн дугаарын данс өгсөн. Тэр данс руу 2,800,000 төгрөгийг өөрийн 555хххх166 тоот данснаас шилжүүлсэн. ...” /6хх 208-209/,

хохирогч Д.Н “...Би 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим гэр лүүгээ харих замд фейсбүүк дээр байрлуулсан түрээсийн байрны зар харж байгаад С.Отгонцэцэг гэсэн фейсбүүк эзэмшигчтэй 88782148 гэсэн дугаараар холбогдож түрээсийн байр сонирхож ярьтал Циркийн зүүн талд 26 дугаар байранд байр түрээсэлнэ гэхэд надад хүмүүс их яриад байна, мөнгө түрүүлж шилжүүлсэн хүнд байраа түрээслэх гээд байна гэхэд би Жуковын урд талын автобусны ойролцоо байхдаа 504хххх866 дугаартай Отгонцэцэг гэх эзэмшигчтэй данс руу 3,000,000 төгрөг шилжүүлээд залгатал таслаад байсан юм. ...” Пхх 36-37/,

хохирогч Б.Н “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хамаатны эгч болох Оюунгуагийнд буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байр 15 дугаар байранд байхдаа фейсбүүкээр байрны зар харж байгаад Хангай хотхонд байр түрээслэх пост байхаар нь зарын дагуу 95936445 дугаарын утсаар холбогдож байрны талаар асуухад 3+1 буюу гурван сарын мөнгө аваад үлдсэн нэг сарын мөнгө өгвөл барьцаа гэж надад ойлгуулсан. Тэгээд би утсаар яриад байсан эмэгтэйд зөвшөөрч Хаан банкны 5042750866 тоот данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...би тухайн дугаар луу нэг удаа залгаж холбогдсоны дараа байр түрээсэлнэ гэсэн эмэгтэй байн байн залгаад чи яр байр түрээслэх юм уу, түрээсэлнэ гэвэл урьдчилгаа мөнгө гялс шилжүүлэх, чамайг түрээслэхгүй гэвэл энд бас хүн байр түрээслэх гээд байна, чи урьдчилгаа шилжүүлчихвэл байрын түрээс баталгаажна гэж хэлэхээр нь би мөнгөө урьдчилаад шилжүүлсэн. ...” /7хх  90-91, 94-95/,

хохирогч Л.Б “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 18-19 цагийн үед Үнэгүй.мн дээр Баянзүрх дүүргийн Баянмонгол хотхон орчимд тавилгатай 1 өрөө байр сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу тухайн зар тавьсан хүнтэй утсаар холбогдсон, холбогдоход өөр хүмүүс бас түрээслэх гээд байна гэхээр нь би урьдчилгаа болгоод мөнгө өгье гэж хэлээд тэгээд би тухайн хүнээс Хаан банкны 504хххх866 дугаарын данс аваад 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хүний гар утас нь холбогдохоо болиод алга болсон. ...” /7хх 129/,

хохирогч О.Б “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед Үнэгүй.мн дээр Баянзүрх дүүргийн Баянмонголын Олимп хотхонд орчимд тавилгатай 1 өрөө байр сарын 780,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу тухайн зар тавьсан хүнтэй 80331606 дугаарын утсаар холбогдсон, холбогдоход өөр хүмүүс бас түрээслэх гээд байна гэхээр нь би өөр хүнд битгий түрээслээрэй баталгаа болгоод мөнгө өгье гэж хэлээд би тухайн хүнээс Хаан банкны 504ххх866 дугаарын данс аваад 1,000,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд 20 цагийн үед уулзахаар тохирсон, тэгээд тухайн хүний гар утас нь холбогдохоо болиод алга болсон. ...” /7хх 151/,

хохирогч Д.А “...Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк дээр Хангай хотхонд тавилгатай 2 өрөө байр, сарын 1,200,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу тухайн зар дээр тавьсан хүнтэй утсаар холбогдсон. Тэгтэл өөр хүн түрээслэх гээд байна, та та мөнгөө шилжүүлбэл өөр хүнд түрээслэхгүй байж болно гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнээс Хаан банкны 504хххх866 тоот дансыг аваад 500,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд тухайн хүний гар утас нь холбогдохоо болиод алга болсон. ...” /7хх 172/,

хохирогч А.Б “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд үнэгүй.мн сайт болон фейсбүүкээс байр түрээслэх зар харсан бөгөөд фейсбүүк дээр О.Анхчимэг гэх хаягаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хорооллын хажууд Сүмбэр Орд хотхонд 2 өрөө тавилгатай байр 3+1, 6+1 гэсэн нөхцөлөөр түрээсэлнэ гэсэн бөгөөд 6+1 гэдэг нь 6 сарын төлбөрийг бөөнд нь авч нэг сарын барьцаа мөнгө авна гэсэн утгатай зар байсан. ...чамаас өөр хүн ярьсан тэр хүнд урьдчилгаа 17 цагт шилжүүлнэ гэсэн тэр хүн мөнгө шилжүүлэх юм бол тэр хүнд түрээсэлнэ гэж хэлсэн бөгөөд тэрнээс өмнө урьдчилгаа дор хаяж 1 сарын мөнгө шилжүүлэх юм бол чамд түрээсэлж болно тухайн байр сарын 700,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хэлсэн бөгөөд урьдчилгаа 900,000 төгрөгийг 502хххх710 дугаартай данс руу шилжүүлсэн. ...” /8хх 141-142/,

гэрч С.С “...Би орлогын талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр би гэртээ эгч Чимгээ, Отгонцэцэг нарын хамтаар архи ууж байсан. Тэгтэл үдээс өмнө миний танил ардын Зулаа хочтой Уянга гэх эмэгтэй манайд ирж, унд идээд байж байгаад картаа дансны дугаараа кодтой нь өгчих би хүнээс мөнгө авчхаад ирье гэж хэлсэн. Тухайн үед би согтолттой байсан тул юу ч бодоогүй өгөөд явуулсан ....надтай 99965824 гэсэн дугаараар холбогддог байсан.Энэ дугаарыг би 2 сар орчмын үед худалдаж аваад 8 сарын үед Зулаа барих дугаар байна уу гэхээр нь би энэ дугаараа өгч байсан. ...” /1хх 16/,

            гэрч О.А “...Би л         2021 оны 10 сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотод ирээд өөрийн хуурай эгч болох Зулаатай уулзаад би танай гэрт хэд хоног байя гэж гуйгаад Зулаа эгч зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн Их Нарангийн авто сургуулийн тэнд байдаг нийтийн байрны 7 тоотод байх гэрт нь очиж 10 сарын 18-ны өдөр хүртэл хэд хоног хамт байсан.Тэр хугацаанд Зулаа гэгч надад чи надад Хаан банкны картаа өгчих гэхээр нь тэр үед миний карт аавд байсан учир ааваа очиж картаа аваад Зулаа эгчид өгсөн. Надаас карт аваад 2 хоногийн дараа миний Хаан банкны 502хххх710 тоот дансанд байрны урьдчилгаа гээд 1,000,000 төгрөг орж ирсэн. ...Зулаа эгчийн жинхэнэ нэрийг Уянга гэдэг40 орчим настай. ...”/2хх 57-58/,

гэрч С.О “...2021 оны 09 дүгээр сард Ардын Зулаа бид хоёр хамт ...архи ууж байгаад ...намайг тасарсан хойгуур 504хххх866 дансны дугаартай виза карт болон иргэний үнэмлэхийг авсан. ...Ардын Зулаа хочтой Уянга. ...” /2хх 77-78/,

гэрч Г.А “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй. Мн зарын цахим сайт дээрээ байр түрээслүүлнэ гэх зарын сонголтоор зар үзэж байгаад Сансар Хоум плазагийн худалдааны төвийн ард талд 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдоход залуухан эмэгтэй хүн утсыг аваад манай байрыг бараг хүн түрээслэх гэж байна гэхээр нь би үзэж болох уу гэхэд 22 цагаас хойш ирээрэй гэж хэлсэн.Би хэсэг байж байгаад залгатал хүн түрээслэх гэж байна, урьдчилгаа төлбөрийг нь тэр хүнээс түрүүлээд хийчих, нэг сарын төлбөртэй дүйцэх хэмжээний 650.000 төгрөг дансаар шилжүүлчих гэж хэлсэн би мобайл банкаар 650.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь “Сарангоо байр 90623232” гээд шилжүүлсэн. ...” /4хх 2-3/ гэрч Б.Ц “Би сайн мэдэхгүй байна. 2021 онд иргэн бүрт 300,000 төгрөг өгөхөд түүнийг авах гэж С.Отгонцэцэг нь надтай хамт Хаан банканд очиж өөртөө данс нээлгэсэн юм.С.Отгонцэцэг нь боловсролгүй, монгол хэлээр уншиж бичиж чаддаггүй, Хаан банк дээр очиж С.Отгонцэцэгт данс нээлгүүлсэн.Данс нээлгүүлж өгөхдөө бланк дээр байсан ойр дотны хүний тэмдэглэл хэсэгт Өөрийнхөө овог, нэр, регистр болон С.Отгонцэцэгийн нөхөр Пүрвээгийн Одхүүгийн мэдээллийг бичсэн юм. ..." /5хх 51/,

Шүүгдэгч Э.У яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын эхээс 2021 оны 11 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд өөрийн танилууд болох Отгонцэцэг, Сэлэнгэ, Анхчимэг гэх хүмүүсийн дансыг ашиглаж залилан хийсэн. Би Отгонцэцэг, Сэлэнгэ, Анхчимэг нараас ...картуудыг нь аваад өөрийн хэрэгцээндээ ашигласан. Тухайн үед би үнэгүй.мн зарын сайт дээр байр түрээслүүлнэ гэж зар тавиад иргэдээс зохиомол нөхцөл байдал үүсгэж мөнгө авсан. Нийт 30 орчим хүмүүсээс залилан хийж мөнгө авсан. Тухайн мөнгийг би ууж идээд гадуур хонож өнжөөд үрж дуусгасан. ...тухайн үед би ямар ч хамаагүй хүний нэр дээрх дугаар ашиглаж бусадтай холбогддог байсан. ...Хохирогчдоос авсан мөнгөөрөө архи ууж, мөрийтэй тоглож , буудалд хонож дуусгасан. ...Зугтаж явсан. ...би өөрөө зугтаж байсан тул хэн нэгэнтэй удаан хугацаанд хамт байдаггүй, байнга байршлаа сольж тэнүүчилдэг. ...” /4хх 68-69, 7хх 231, 8хх 105-106/ гэсэн мэдүүлгүүд,

 С.Сэлэнгийн Хаан банкны 5018243915 дугаарын /1хх 20-21, 57-58, 142, 243, 2хх 91-122/,  С.Отгонцэцэгийн Хаан банкны 5042750866 дугаарын /1хх 248-249, 3хх 21-24,  84-85, 133-134, 4хх 9-11, 94-95,172-173, 206, 5хх 15-16, 104, 134-135, 157, 226-227, 6хх 26-27, 66, 127, 201, 7хх 27, 116-117/ О.Анхчимэгийн Хаан банкны 5023621710 дугаарын /2хх 69, 4хх 131-132, /, Д.Ганзоригийн Хаан банкны 5069112722 дугаарын /3хх 100/, Д.Нансалын Хас банкны 5002756479 дугаарын /7хх 19-20/, Б.Намуунжаргалын Хаан банкны 5076484714 дугаарын /7хх 114/ дансны хуулгууд,

Шилжүүлгийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 93-94, 2хх 80-84, 123-125, 5хх 136-137, 158-159, 228-229/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 144-148, 2хх 1-3, 3хх 87-99, 4хх 13-15, 92, 6хх 25-29, 128-129, 7хх 111-112/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.У“хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Ухуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Уд энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн 6 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6-д зааснаар шийтгэсэн 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 /тав/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэг/ жил, 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.У “...Өөрийн үйлдсэн буруутай үйлдэл, бусдад учруулсан гэм буруу, хор уршиг зэрэгт  маргах зүйлгүй. ...Амьдралын эх үүсвэр болгоогүй тул тохирох зүйл ангиар зүйлчилж, мөн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Э.У нь бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн бүх шинжийг хангасан талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь гурваас дээш дахин давтагдах, байнгын шинжтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.У нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 30 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөрийн мөрийтэй тоглоом тоглох хэрэгцээ болон архи согтууруулах ундааны зүйл зэрэгт зарцуулсан үйлдлийг хийх гэсэн өөрийн хүсэл зорилгыг гүйцээж, амьдралын зорилго болгосон үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

            Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуульд заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинж нь амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцсаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн гэмт этгээдийн хувьд өөрийн хүсэл сонирхлоо хэрэгжүүлсэн, амьдралын хэв маяг (зугаа цэнгэл)-аас үүдэлтэй хэрэгцээнд болон шүүхээс оргон зайлсан буюу “зугтаж” байх үедээ хэрэгцээгээ хангах зорилгоор зарцуулсан байх бөгөөд тогтвортой гэсэн хууль зүйн шинжийг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн хувьд тухайн цаг мөчид өөрийн хүсэл, дур сонирхлоос үүдэлтэй хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгох ба шүүгдэгч дээрх 30 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө авч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.У нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.У нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ       

  

ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ