Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2025/00235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00235

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг ... дугаар хороо Сын талбай-... С ... давхарт байрлах “Т” ББСБ ХХК /РД:.../

Хариуцагч: А аймаг, Э сум, ... дүгээр баг Б ... тоотод оршин суух М.О

Нэхэмжлэлийн шаардлага: 791,689.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

Хариуцагч М.О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн хариуцагч М.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 791,689.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

 

- Хариуцагч М.Онь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Т” ББСБ ХХК-тай №... тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung_A15_128GB” маркийн гар утсыг нийт 688,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 17 сарын хугацаанд сар бүр 50,577 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш “Т” ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн №... дугаар бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, баталгаат засварын хуудас, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагчийн 95292649 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан бөгөөд шүүгчийн туслах хариуцагч М.Оын 95292649 дугаар руу шүүх хурлын товыг мессежээр мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

“Т” ББСБ ХХК, Ю ХХК нь хариуцагч М.Отай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №... тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч М.Онь Юн ХХК-иас Самсунг А15-128гб гар утас бүхий  бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, “Т” ББСБ ХХК-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсэж, гэрээ бичгээр байгуулагдах Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч М.Онь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардан авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755.4-т зааснаар 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариуцагч М.Онь шүүхийн дуудсанаар шүүхэд ирж тайлбар өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Охүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч М.Оаас үндсэн зээлийн үлдэгдэл 688,000 төгрөг, зээлийн хүү 86,407.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,281.55 төгрөг, нийт 791,689.26 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,551 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Оаас 23,551 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч М.Оаас 791,689.26 /долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун наян есөн төгрөг хорин зургаа мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,551 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч М.Оаас 23,551 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ДОНИДДОЛГОР