| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00521/И |
| Дугаар | 309/ШШ2025/00465 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 309/ШШ2025/00465
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,113,526.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108945619 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,102,526.33 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 6,113,526.33 төгрөгийг хариуцагч Н.*******эс гаргуулах гэжээ.
Хариуцагч Н.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус байгууллагаас зээл авсан. Ажилгүй, эмнэлгээр яваад зээлээ төлж чадсангүй. Иймд “******* ******* ББСБ” ХХК-д 6,113,526.33 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шарадлагыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,113,526.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.******* нь “******* ******* ББСБ” ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Р2 0261936 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээг байгуулан, тус гэрээний үндсэн дээр 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7108945619 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулан 4,740,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 6,113,526.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,113,526.33 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,767 төгрөгийн 50 хувь болох 56,383 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 56,383 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Н.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 56,383 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ