| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/01024/И |
| Дугаар | 197/ШШ2025/03648 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/03648
2025 04 01 197/ШШ2025/03648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: В ХХК-д холбогдох 10,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.г, г.о
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б.н,
Өмгөөлөгч ц.д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэл 10,875,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч КХХК хариуцагч В ХХК-иас 2014 оны 04 сарын 01-ний өдөр В ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. 2022 оны 10 сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 2-3 давхарыг түрээслэхээр өөрчлөлт оруулсан. Уг түрээсийн гэрээний барьцаа 16,000,000 төгрөгийг 2014 оны 04 сарын 01-ний өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар В ХХК-ийн захирал Б бэлнээр өгсөн. Нэхэмжлэгч барьцаа 16,000,000 төгрөгөөс 2024 оны цахилгаан, дулааны төлбөр 5,125,000 төгрөгийг хасаж, үлдэх 10,875,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч В ХХК нь барьцаа 16,000,000 төгрөгийг түрээслэсэн эд хөрөнгөд засвар хийх шаардлага бий болсон тул засвар хийхэд зарцуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигч 2014 оны 04 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж Улсын бүртгэлийн 0 гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 0 үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, гэрээний 1.4-т зааснаар барьцаанд 16,000,000 төгрөг байршуулсан үйл баримт дээр талууд маргаагүй.
Хариуцагч В ХХК нь түрээслүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийх зайлшгүй шаардлага үүсэж засвар хийсэн тул барьцаа 10,875,000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлгүй гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т түрээслүүлэгч нь энэхүү гэрээг цуцалж учирсан хохирлын нөхөн төлбөрийг барьцааны мөнгөнөөс суутган арилгах эрхтэй гэж тохиролцсон байна.
Иймд хариуцагч В ХХК-ийн татгалзал үндэслэлгүй байх тул 10,875,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн 188,950 төгрөгийг улсын болгож, хариуцагч В ХХК-иас 188,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В ХХК-иас 10,875,000 төгрөг гаргуулж КХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 188,950 төгрөгийг улсын болгож, хариуцагч В ХХК-иас 188,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч КХХК-д олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА