| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00089/И |
| Дугаар | 306/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00107
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00107 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: П.Г-ын гаргасан хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийг төлөөлж П.Г-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ******шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Иргэн О.Т нь цэргийн дүйцүүлэх албыг 889,125 төгрөгөөр орлуулан хаалгахаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/1** дугаартай Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах тухай захирамж гарсан байх бөгөөд тус мөнгөн төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор холбогдох дансанд төлүүлэх арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас иргэн О.Т дээрх захирамжийн талаар мэдэгдэж, төлбөр төлөхийг шаардсан боловч төлөгдөөгүй буюу захирамжид заасан хугацаа өнгөрч төрийн ашиг сонирхол зөрчигдсөн байна. Гэвч хариуцагч О.Т нь дээрх төлбөрийг төлөөгүй бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч О.Т-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: **** гаргасан хүсэлт, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/1** дугаартай Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах тухай захирамжийн хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /уригдагч талын хаяг дээрээ байдаггүй үндэслэлээр/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөлийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүн багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаартай оршин суух хаягийн талаарх албан бичгийн хуулбар, П.Г-ын 2025 оын 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/*** дугаартай итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс: Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 306/ШЗ2025/002** дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16/*** дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн О.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/-- дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Дорноговь аймгийн Хатан булаг сумын 5 дугаар багийн Засаг даргаас /цахимаар/ ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч П.Г нь О.Т-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/1** дугаартай Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах тухай захирамжийн дагуу цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах төлбөр 889,125 төгрөгийг гаргуулж, Говьсүмбэр эймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100220000983 тоот дансанд 889,125 төгрөгийг төлүүлэх гэтэл О.Т нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулах гэж хүсэлтээ тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
Хүсэлт гаргагч П.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, 31.2-д Бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу оролцож болно гэж заасны дагуу О.Т-оос цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах төлбөр 889,125 төгрөгийг гаргуулж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100220000983 тоот дансанд 889,125 төгрөгийг төлүүлэх талаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Т нь цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах төлбөр 889,125 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100220000983 тоот дансанд төлүүлэхээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/151 дугаартай Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах тухай захирамж гаргах үед Говьсүмбэр аймаг, Баянтал сумын Лүн багийн *** дугаар байрны 1***тоот хаягт оршин сууж байсан боловч, одоогоор оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа гэжээ.
5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О. Т-ыг эрэн сурвалжлуулах тухай ******-н гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. О.Т нь 1996 онд төрсөн, ЕЛ9603**** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, Лүн баг, ********** тоот хаягт оршин сууж байсан гэх мэдээллийг хүсэлтэд дурдсан байгаа болно.
7.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг баримтлан П.Г- гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Т-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан О.Т-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. О.Т нь 1996 онд төрсөн, ЕЛ96***** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, Лүн баг, ************хаягт оршин сууж байсан гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН