Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 306/ШШ2025/00115

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 306/ШШ2025/00115

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

нэхэмжлэгч: М ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З

 

Хариуцагч: Б.Б

 

Үндсэн зээл 4,096,758.23 төгрөг, хүү 576,579.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,484.90 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 4,705,840.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000228408 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,682,840.85 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 4,705,840.85 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч *** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нөгөө талаас хариуцагч Б.Б нар харилцан тохиролцож, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,705,840.85 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 5 хувааж буюу 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 705,840.85 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Б.Б-ээс үндсэн зээл 4,096,758.23 төгрөг, хүү 576,579.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,484.90 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 4,705,840.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ***** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нөгөө төлөөс хариуцагч Б.Б нар харилцан тохиролцож, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,705,840.85 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 5 хувааж буюу 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 705,840.85 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,243 төгрөгийн тал хувь болох 45,121.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 45,121.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,121.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,705,840.85 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 5 хувааж буюу 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 705,840.85 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч **** ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,243 төгрөгийн тал хувь болох 45,121.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 45,121.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,121.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН