| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00070/И |
| Дугаар | 306/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 306/ШШ2025/00116
| 2025 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 306/ШШ2025/00116 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ******* ХХК-гаргасан нэхэмжлэлтэй
хариуцагч: Н.О-д холбогдуулан
Цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1,605,607 төгрөг, зээлийн хүү 361,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,009 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,019,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Хариуцагч Н.О нь ***** ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024.03.06-ны өдөр Токи ББСБ ХХК-тай № ЭГ2024030610538 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Затзипд А54 128СВ маркийн гар утсыг нийт 2,588,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.03.06-2026.08.18 хүртэл 30 сарын хугацаанд сар бур 61,336 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
2024.01.08-ны өдөр Токи Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжпэгдсэн зээлийн эргэн төлолтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.
Хариуцагч нь 2024.08.18-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зорчигдсөнөөс хойш *** ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ****** ББСБ ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар, нөгөө төлөөс хариуцагч Н.Отгончимэг нар харилцан тохиролцож, хариуцагч Н.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,605,607 төгрөг, зээлийн хүү 361,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,009 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,019,962 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 4 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 519,962 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Н.Отгончимэгээс цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1,605,607 төгрөг, зээлийн хүү 361,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,009 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,019,962 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ТОКИ ББСБ ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нөгөө төлөөс хариуцагч Н.О нар харилцан тохиролцож, хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,605,607 төгрөг, зээлийн хүү 361,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,009 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,019,962 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 4 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 519,962 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,269 төгрөгийн тал хувь болох 23,634.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,634.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,634.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,605,607 төгрөг, зээлийн хүү 361,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,009 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,019,962 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 4 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 519,962 төгрөгийг нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,269 төгрөгийн тал хувь болох 23,634.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,634.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,634.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН