Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/05062

 

 

 

 

 

 

2025 04 25 197/ШШ2025/05062

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: М ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э холбогдох

Гэрээний үүрэгт 363,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч Д.Э, гэрч Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Медине нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан Гэрээний үүрэгт 249,000 төгрөг, үйлчилгээний төлбөр 89,648 төгрөг, торгууль 24,900 төгрөг, нийт 363,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч талаас: Д.Э нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч интернет үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтийг 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөр дата багцын үйлчилгээг ашиглаж эхэлсэн.Мөн төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдах авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ байгуулан 249,000 төгрөгийн үнэтэй WIFI Router-ийн төлбөрийг сонгосон багцаа 12 сар тасралтгүй ашигласан тохиолдолд үнэгүй авах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд төлбөрийг бүрэн төлөхөөр тохирч авсан боловч гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн дугаарын үйлчилгээний 2022 оны 03,04,05 сарын төлбөрийг төлөөгүй. Иймд дугаарын үйлчилгээний төлбөр 89,648 төгрөг, WIFI Router төхөөрөмжийн төлбөр 249,000 төгрөг,гэрээний дагуу торгууль 24,900 төгрөг нийт 363,548 төгрөгийг шаардсан,

 

1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Миний дугаарын утсанд ирсэн мэдээллийн дагуу интернет суурилуулах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 08-нд МХХК-тай байгуулсан.Гэтэл интернетийн төхөөрөмж суурилуулсан өдрөөс эхлэн ажиллахгүй, гацаж байсан. Би 3 сар төлбөр төлөөд тэр хугацаанд салбар дээр нь очоод энэ төхөөрөмж ажиллахгүй байна, эсвэл манай гэр зусланд байдаг болоод сүлжээ алдаад байдаг юм болов уу, Танайх нэг очоод үзээд шалгаад өгөөч гэсэн боловч нэхэмжлэгч талаас ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч хүн очоогүй. Тэгээд сүүлд нь би төхөөрөмжийг барьж очоод энэ ажиллахгүй байна буцаана гэсэн боловч эднийх авахгүй гэсэн, хүний хэрэглээ нь хангагдаагүй байхад мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хэмээн маргажээ.

 

2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:нэхэмжлэгч МХХК болон хариуцагч Б.Э нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тоот Үйлчилгээний гэрээ, мөн Төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдах авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ тус тус байгуулагдан хариуцагчаас дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дата багцын үйлчилгээг ашиглахаар тохиролцож, 249,000 төгрөгийн үнэтэй WIFI Router төхөөрөмжийг худалдан авсан үйл баримт тогтоогдов./ хх 4-11/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзэв.

 

3.Хариуцагч Б.Эаас нэхэмжлэгч МХХК-тай Төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдах авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ- байгуулан WIFI Router төхөөрөмжийг худалдан авсан ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэглэгч нь 2 сараас илүү хугацаагаар багцын төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь төхөөрөмжийн үндсэн үнээс урьдчилгаа төлбөрийг хасч тооцон зөрүү төлбөрийг нэхэмжлэх эрхтэй талаар тусгажээ.

 

4.Талуудын хооронд байгуулсан Төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдах авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-нд хариуцагч Б.Э нь WIFI Router төхөөрөмжийг худалдан авахдаа урьдчилгаа төлбөр төлөөгүй байна./ хх11 /

 

Иймээс нэхэмжлэгч нь WIFI Router төхөөрөмжийн үнэ 249,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх 11/

 

5.Түүнчлэн хариуцагч Б.Эын хүсэлтээр шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаар захирамжаар WIFI Router төхөөрөмж нь хэвийн ажиллаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Х ХХК-ийг шинжээчээр томилон захирамжийг хүргүүлжээ. /хх 31-35/

 

Х ХХК нь дүгнэлт гаргахаар хариуцагч Б.Этай холбогдон WIFI Router төхөөрөмжийг авчирч үзүүлэх шаардлагатай талаар мэдэгдэхэд хариуцагч нь төхөөрөмж нь хэвийн ажиллаж байна, үзүүлэх шаардлагагүй гэсэн тул шинжээчээр томилогдсон байгууллагаас ...төхөөрөмжийг хэвийн гэж хүлээн зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлтийг гаргах шаардлагагүй талаар **** тоот албан бичиг шүүхэд ирүүлсэн, мөн хариуцагчаас төхөөрөмж хэвийн ажилладаг хэмээн хүлээн зөвшөөрч тайлбарладаг. /хх 36/

 

Иймээс хариуцагчаас төхөөрөмжийн төлбөр төлөхгүй гэх тайлбар үгүйсгэгдсэн, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байх тул WIFI Router төхөөрөмжий үнэ 249,000 төгрөгийг төлүүлэхээр тогтов.

 

6. Хариуцагч талаас гэрчээр Н.Баас мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаар захирамжаар хангажээ. / хх 31-35 /

 

Шүүх хуралдаанд гэрч Н.Баас...аав интернетийн төхөөрөмж суурилууллаа гэхээр гэрт нь ажлын бус өдөр зав гаргаад тайланг хийхээр очиход тухайн төхөөрөмж дээр нэг шон гарч ирээд ерөөсөө ашиглаж болохгүй байсан. Тухайн үед ямар нэгэн саатал болоод байгаа болов уу гээд 1-2 өдөр хойшлуулж байгаад өөрийнхөө ажил дээр очиж тайланг хийж өгсөн.Би нөүтбүүкэндээ вайфай холбож ашиглаж байсан.Төхөөрөмжийг хаана байрлуулсныг анзаарагүй. Зөвхөн нөүтбүүк дээрх шонг харсан гэж мэдүүлсэн бөгөөд гэрч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дах хэсэгт заасанчлан харшлах шалтгаангүй, түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг хуульд зааснаар үнэн зөвд тооцож үнэлэв.

 

7.Талуудын хооронд Үйлчилгээний гэрээ байгуулагдан хариуцагч Б.Э нь дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дата багцын үйлчилгээг ашиглахаар тохиролцон МХХК-ийн хэрэглэгч болсон боловч нэхэмжлэгч талаас гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар техникийн боломж, хүчин чадлын хүрээнд чанартай үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч МХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул сарын төлбөр төлөөгүйд ногдуулсан торгууль 24,900 төгрөг болон дугаарын үйлчилгээний 2022 оны 03, 04, 05 сарын төлбөрийг шаардах эрхгүй байх тул төлбөр 89,648 төгрөг, торгууль 24,900 төгрөг, нийт 114,548 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, төхөөрөмжийн үнэ 249,000 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 8120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгов. /нэхэмжлэлийн шаардлагын хангасан 249,000 төгрөгт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 249,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 114,548 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 8120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.