| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00314/И |
| Дугаар | 301/ШШ2025/00256 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2025/00256
301/ШШ2025/00256
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дүгээр хороо, Югийн гудамж-..., ... цогцолборт байрлах “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э сумын ... дүгээр багт оршин суух Д.Чт холбогдох 911,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийт 911,866 төгрөг гаргуулах...” гэжээ.
Хариуцагч Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ч би энэ “М” ББСБ-с нэхэмжилсэн 911,866 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК хариуцагч Д.Чт холбогдуулан 911,866 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 911,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 911,866 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,217.5 төгрөг, хариуцагч Д.Чаас 13,217.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 911,866 /есөн зуун арван нэгэн мянга найман зуун жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,217.5 төгрөг, хариуцагч Д.Чаас 13,217.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Ч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР