Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2025/0043

 

                        

                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                 болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, А.А нэхэмжлэлтэй, Толбо сумын Засаг даргад холбогдох “Толбо сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хонгор өлөн багийн Засаг дарга А.А үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” А/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Толбо сумын Хонгор өлөн 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Толбо сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хонгор өлөн багийн Засаг дарга А.А үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” А/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Толбо сумын Хонгор өлөн 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгаж өгнө үү гэжээ.                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Толбо сумын Засаг даргаас 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар маргаан бүхий захиргааны акт болох 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгож,  Хонгор өлөн багийн Засаг даргаар нэхэмжлэгчийг А.А томилсон байх бөгөөд уг захирамжийг тус шүүхэд гаргаж өгсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн  байна гэж үзсэн болно. 

            Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байх  тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч А.АсылбекийнТолбо сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хонгор өлөн багийн Засаг дарга А.А үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” А/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Толбо сумын Хонгор өлөн 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгахнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Толбо сумын Засаг дарга  хүлээн зөвшөөрснийг баталж, А.А нэхэмжлэлтэй, Толбо сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 69  дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд   шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                                              

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      З.ГҮЛБАРША