Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Л.Соёмбо,

иргэдийн төлөөлөгч Б.Цэрэнбаатар,

шүүгдэгч /хохирогч/ Э.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

шүүгдэгч /хохирогч/ Г.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

гэрч Н.Мөнгөнбагана, О.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Ц, Х.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Баасанжавд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626020677 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Э.Ц нь Х.Э-тай бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Палас”-ын хашааны үүдэнд Г.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Х.Э нь Э.Ц-тай бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Палас”-ын хашааны үүдэнд Г.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Палас”-ын ойролцоох автозамын хажууд хохирогч Э.Цт зодуулсан гэсэн шалтгаанаар 90-77 УБИ улсын дугаартай “Приүс-20” маркийн автомашинаар хүнийг алах зорилгоор хөөж, Э.Цыг мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:

“...Тухайн үед би баарнаас гарч ирээд олон залуучуудад зодуулсан дараа нь уур хүрээд нэгийг нь барьж аваад сайхан зодолдъё гэж бодсоноос биш алахыг завдсан гэдэг нь худал, би машины номероо авчих, ална гэж хэлээгүй. Тэр үед би айрагнаас өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Энхтүвшин надад хэдэн залуучууд дээрэлхээд байна гэхээр нь өмөөрөөд очиж уулзах төдийд маргаан үүссэн. Тухайн үед би авто машины хүрдэн дээр суухдаа араас нь очоод нэгийг нь бариад ирье гэхэд Түвшээ яахын бэ гэж хэлэхээр нь “чи буугаад хойшоо суу” гээд би машин жолоодсон. Цэндбаатарын урдуур хаагаад зогсоход Цэндбаатар машины хамрыг даваад унасан найз нар нь хүн дайрчихлаа гээд гүйгээд ирэхээр нь сандарсандаа зугтаасан. Тэгээд Улаанбаатар паласын автобусны буудлын хажууд очоод Түвшөөд машин өгөөд өөрөө алхаад явсан. Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би авто спортын тамирчин хүн болохоор надад хүн алах зорилго байгаагүй.

Харин Цэндбаатарт учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Цэндбаатарын гэрт нь очиж уулзаад 1.000.000 төгрөг өгөөд уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ:

“...Хэрэг гарах үед би Баасанжавыг цохиогүй. Би зодооныг салгаад Баасанжав бид нар тэмцээнд явах гэж байгаа нэг нэгэндээ гай болно гэж  хэлсэн. Бид нар тэр өдөр 6 уулаа явж байсан. Маргааш өглөө бэлтгэл эхлэх гэж байсан болохоор орой нь жоохон бүжиглэхээр гарсан. Бааранд ороод виски, 4 шил пиво авсан байхаар нь вискинээс нь уухгүй пивоноос нь жоохон уусан. Тэгээд бид нар гараад үүдэнд такси авах гэхэд байгаагүй. Бид нарын урд Цэндээ алхаж байгаад ТҮЦ-ны хажууд очсон байхад Цэндээ рүү том биетэй 3 залуу дайраад Цэндээ хойшоо ухраад байсан. Тэгэхээр нь би очоод “ах нараа бид нар зодоон хиймээргүй байна” гэхэд намайг нэг залуу татсан, босоод ирэхэд Цэндээ рүү дайраад зодоон эхэлсэн. Цэндээгийн араас Баасанжав гүйгээд хашаа руу гүйж очоод салгахад хамгаалагч нь ирээд “найз нараа аваад яв” гэж хэлэхээр нь хашаанаас гараад зугтаарай гээд гүйсэн. Дээшээ гүйгээд явж байхад 5-6 хүн хөөж байсан эргээд харахад машин ирээд Цэндээг дайрсан. Манай урт хүрэмтэй найз хаалга руу нь өшиглөсөн. Цэндбаатартай бүлэглэж хохирогч Баасанжавын биед гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ:

“...Тухайн үед би зодоон эхлүүлээгүй харилцан зодоон болсон. Би цохих гээд оноогүй.  Намайг мөргөнө гэж би бодоогүй такси барих гээд зогсож байхад нэг машин урсгал сөрөөд ирэхээр нь дайрахгүй байлгүй гэж бодоход намайг ирээд мөргөсөн. Нэг сэрэхэд манай найз намайг тэврээд уйлж байсан. Би Баасанжавын хэвлийн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бын өгсөн:

“...2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө зүс таних дүүгээ өмөөрч хэсэг залуучуудад зодуулж хөнгөн гэмтэл авсан. Түүнээс хойш 12 сар хүртэл нуруу, бөөрөө бариулж эмчилгээ хийлгэсэн. Ялихгүй асуудлаас болж хэсэг залуучуудад зодуулж хөнгөн гэмтэл авсан. Эм тариа авсан 700.000 орчим төгрөгийн хохирлын тооцоо баримтаар гаргасныг нэхэмжилж байна. Гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Цын өгсөн:

“...2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө эмнэлэгт сэрээд оёод байсан гар хөл хөдөлж байсан. Тэгээд өөрийгөө толинд харахад үхмээр мэдрэмжтэй байсан. Би одоо боксоо тоглож байгаа, гомдол саналгүй. Тухайн гэмтлийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Нийт 2.300.000 төгрөг эмчилгээний зардал гарсан. Тухайн мөнгөнөөс Баасанжавын өгсөн 1.000.000 төгрөг хасагдахгүйгээр нийт 2.300.000 төгрөг нэхэмжилж байна. Баасанжавд гомдол саналгүй. Би өөрийн нэхэмжилж байгаа 2.300.000 төгрөгөөс Баасанжавын нэхэмжилж байгаа 700.000 төгрөгийг нь хасуулах саналтай байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Мөнгөнбаганы өгсөн:

“...2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө УБ паласын урд талбайд зодоон болсны дараа Бааска ах ирээд Энхтүвшингээс машиныг нь булаагаад авсан. Тухайн үед нөгөө хүмүүсийн замыг нь хааж урд нь зогссон. Би Бааска ахыг сайн танихгүй. Манай найз Энхтүвшингийн таньдаг ах нь гэж ярьж байсан. Бааска ах тухайн үед машин дотор, буугаад зодолдоно шүү гэж хэлээд нөгөө хүмүүсийн замыг нь хааж зогсоод буцаж зам руу ороод “та хоёр яв” гээд Энхтүвшин бид хоёрыг хөөгөөд явуулсан. Тухайн үед Баасанжав маш их ууртай байсан. Ална гээд байсан. Баасанжав Энхтүвшинг уурлаж загнаад жолооны ард суусан. Машин дотор явж байхдаа Баасанжав буугаад зодолдоно шүү гээд байсан. Тухайн үед би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байсан. Мөргүүлсэн хүн машины давж ойчсон байх мөргөсөн гэж надад мэдэгдээгүй. Урд суудал дээр сууж байхад машины гупер дуугарсан. Баасанжав машинтай холбоотойгоор дайрч ална гэж хэлээгүй. Машинаас буугаад зодолдоно шүү гэж хэлсэн.

Баасанжав машинд суух гээд Түвшөөг буулгаж байх үедээ “Түвшөө хурдан машинд суу эд нарыг ална номероо ав”... гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Энхтүвшингийн өгсөн:

“...Тухайн өдөр Баасанжав машинд суугаад тэд нарыг барьж аваад зодолдоно шүү гэж хөдлөөд зүүн тийшээ эргэхэд Цэндбаатар замыг нь хаагаад зогссон. Тэгээд уулзвар дээр очоод Баасанжав бид хоёрыг харь гэж хэлэхээр нь юм бодолгүй харьсан. Баасанжав намайг дээрэлхээд машинаас буулгасан. Цэндбаатарыг машинаар мөргөхийг хараагүй. Баасанжав машин дотор буугаад зодолдоно шүү гэж хэлсэн. Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Бын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UВ РАLАСЕ-н хашаан дотор байрлах Сосо Bаnаnа гэх нэртэй бааранд найз Өрнөхбаяр /хоч Өрнөх/, Билэгсайхан /хоч Билигээ/, Бат-Эрдэнэ /хоч Баагий/ нарын хамтаар дөрвүүлээ Өрнөхбаярын хар өнгийн 2021 дугаартай серийн дугаарыг санахгүй байна, Бенз G клас маркын автомашинтай очсон юм. Ингээд бааранд 2017 оны 3 сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн үед дөрвүүлээ ороод бүжгийн талбай дээр 5-11 минут бүжиглэж байгаад эргээд гадагшаа гарсан ба бүжиглэж байхдаа Өрнөхбаяр гар утсаа хаячихлаа гээд гадагшаа гарсан юм. Бааранд ирэхээсээ өмнө хорооллын Кастель гэх нэртэй баарны хойд талын караокед дөрвүүлээ сууж байгаад 750 граммын Соёрхол архи уусан. Тэгээд караокеноос гарахад Өрнөхбаярын машиныг барихаар жолооч ирчихсэн байсан ба ямар учиртай жолооч ирсэн талаар мэдэхгүй. Тэгээд Сосо Bаnаnа баарнаас гараад Өрнөхбаяр нь гар утсаа ойр орчмоор хайтал байхгүй байхаар нь Өрнөхбаяр, Билэгсайхан, Бат-Эрдэнэ гурав гэр гэр рүүгээ явсан ба баарны гадаа зүс таних нэрийг нь мэдэхгүй, найз Билгүүний найз Сосо Bаnаnа баарны хөгжимчин зогсож байхаар нь тамхилаад үлдсэн. Тэгээд тамхи татаж байхдаа Ариунбаатар нь хаана байгаа талаар асуухаар нь Сосо Bаnаnа баарны үүдэнд зогсож байна, хүрээд ирээч гэж ярьсан юм. Тухайн үедээ хүрээд ирэхээр нь гэртээ харих гэж байсан ба Ариунбаатар нь 5-10 минутын дараа баарны гадаа найз охин Анужин, найз Ууганаа, Ууганаагийн дүүгийн хамт ирсэн. Тэгээд би тамхи татаад зогсож байхад Ариунбаатар, Ууганаа дүүтэйгээ гурвуулаа ирсэн ба энэ үед одоо миний унаж явсан саарал өнгийн Тоёота приус 20 маркын автомашины жолооч зүс таних дүү Түвшөө нь паласын хашаан дотор машинтайгаа зогсож байсан. Тэрээр надад хандан хэдэн залуучууд намайг дээрэлхээд машин тэрэг өшиглөөд байна гэхээр нь хаана байгаа юм гэхэд UВ РАLАСЕ-н автомашин гардаг төв хаалгаар гараад баруун урд талд байрлах ТҮЦ-ний хажуу талд зогсож байсан одоо нэрийг нь мэддэг болсон Цэндээ гэх залуу 2 эмэгтэй, 5 эрэгтэй нийлээд 8-лаа зогсож байсан. Тэгэхээр нь Ариунбаатар, Ууганаа нарын хамтаар явж очиход Цэндээ нь хамгийн захад хоёр эмэгтэйтэй уулзаад зогсож байхаар нь очоод хөгшчүүл яагаад дүү дээрэлхээд байгаа юм, яасын гэж асуухад хэн нь юу гэж хэлсэнийг сайн санахгүй байна, нэг нь дүү чинь яачихсан юм гэж хэлээд хальт үл ойлголцол болоод зогсож байтал Цэндээ нь би бокс тоглодог, хүнд гай болов гэж хэлсэн. Тэгээд Цэндээтэй чиний бокс тоглоно гэдэг чинь яадгийн гээд маргалдаад зогсож байтал Улаан өнгийн өмдтэй залуу нь дундуур орж ирээд боль боль гээд салгаад байж байтал Цэнхэр өнгийн өвдөгнөөс дээгүүр татсан хавар намрын нимгэн куртиктэй залуу баруун талаас гарч гараа атгаад далайгаад ороод ирэхээр нь урдаас нь андаж цохих гэж байгаад урагшаа уначихсан юм. Тэгээд уначихсан байхад Цэнхэр өнгийн куртиктэй залуу нь баруун талын мөр бөөр орчимд 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Ариунбаатар, Ууганаа хамт байсан залуучуудтай нь маргалдаад үүдний хажуу хэсэг рүү очсон. Тэгээд яасныг мэдэхгүй нэг мэдсэн бөөнөөрөө явж байсан ба би зугатаагаад ногоон өнгийн төмөр хашаатай байр руу гүйгээд хашаа руу дөнгөж ороод эргээд гүйх гэтэл хальтирч унасан. Энэ үед Цэнхэр өнгийн куртиктэй залуу, бас нэг залуу, Цэндээтэй гурвуулаа араас ирээд дээрээс ахин 4-5 удаа нуруу руу өшиглөж дэвсэж, гараараа цохисон ба энэ үед ямар нэгэн хүмүүс ирж салгаагүй тэр гурав яваад өгөхөөр нь тухайн үед архиндаа халуураад унасан гэж ойлгож байтал сүүлд бодоход унаагүй шууд алхаж яваад анх хэрүүл маргаан гарсан ТҮЦ-ний хажуу талд дүү Түвшөө нь саарал өнгийн приус 20 маркын автомашинтайгаа зогсож байхаар нь Түвшөө машинаасаа буучихсан байсан тул урд талын жолооч талд сууж Түвшөө хойд талд баруун хаалгаар суугаад тэгээд Цэндээгийн явж байсан зүг рүү явсан. Мөн намайг хашааны буланд зодох үед найз Энхжин нь хар өнгийн Чэйзэр маркийн автомашинтай ирсэн байсан ба уг залуучууд Энхжингийн нүдийг цохисон байсан. Тэгээд бөөнөөрөө булан тойроод найзууд нь явж байсан ба Цэндээ, цэнхэр өнгийн куртиктэй залуу, өөр үл таних нэг залуутай гурвуулаа булан тойрч байхаар нь араас Түвшөөгийн машинтай явсан. Энэ үед Ариунбаатартай яг хаана таарснаа санахгүй байна араас хүрээд ирээрэй гэж хэлээд явсан. Тэгтэл Цэндээтэй явж байсан залуучууд хойшоо чигтэй төв замаар зугтаагаад гүйхээр нь очоод урдуур нь шахаж зогсоод хариугаа авч зодолдъё гэж бодоод урдуур нь шахаж орох үедээ Цэндээг шүргээд газар унагаачихсан. Энэ үед Цэндээг машины баруун урд талын гупер хэсгээр шүргээд унагаасан ба найзууд нь хүн алчихлаа гэхээр нь сандраад буцаж ухраад Өргөө чигтэй зугтаасан юм. Тэгээд зугтаасаар байгаад Чингүнжавын хөшөө хүрээд эргэж уруудаад хажуугаар нь гараад UВ РАLАСЕ-н харалдаа зам дагуу буугаад Түвшөөг одоо харь гэж хэлсэн. Тэгээд эргээд хэрэг болсон газар очсон юм. Энэ үед Ууганаа, Ариунбаатар нар байхгүй байсан. Тэгээд цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 77-82, 129-131/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Эын өгсөн:

“... Би 2017 оны 04 сард болох байсан Ази тивийн аварга шалгаруулах, Дэлхийн аваргын тэмцээнд орох эрхээ авах тэмцээнд оролцохоор хамтарсан бэлтгэлд улсын шигшээ багийн тамирчидтай Хандгайтад байрлах Олимп цогцолборт гарсан байсан. Ингээд 2017 оны 3 сарын 19-ний өдөр Цэргийн баяр тэмдэглэхээр баг тамирчид амралтын өрөө өрөөнүүддээ архи пиво уусан. Бэлтгэлийн бааз дээр Улаанбаатар хотоос найз ирчихсэн байсан ба машинд сууж байгаад лаазтай Сэнгүр пиво уучихаад эргээд амралтын өрөөрүү шөнийн 00 цагийн үед ороход Цэндбаатар, Баярхүү, Бямба-Эрдэнэ, Жамьянбат дөрөв одоо нэрийг нь санахгүй байна, 750 граммын 1 шил архи тавьчихсан ууж байхаар нь би ороод архинаас нь хувааж уусан юм. Тэгээд дуусаад бөөнөөрөө ярилцаад Давааням архи уугаагүй байсан тул миний Тоёота приус 20 маркийн 9355 УБК дугаартай автомашиныг бариулаад Цэндбаатар, Баярхүү, Бямба-Эрдэнэ, Жамьянбат нартай зургуулаа хотын төв орж бааранд жаахан бүжиглэж байгаад, ямар нэгэн асуудал гаргахгүй чимээгүй яваад ирье гээд бэлтгэлийн баазаас 2017 оны 3 сарын 18-19-нд шилжих шөнө 00:30 минутын үед хөдлөөд Их дэлгүүр дээр ирээд баруун талд нь машинаа үлдээгээд тэнд нэрийг нь мэдэхгүй баар руу орж хүн хүний 1 шил пиво аваад түүнийгээ уунгаа сууж байгаад хүн байхгүй байхаар нь тэндээс гарч өөр хүн ихтэй бааранд оръё гээд пивонуудаа дуусгалгүй гараад такси бариад Баянгол дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд байрлах Коко банана гэх нэртэй бааранд зургуулаа шөнийн 02 цаг өнгөрөөд 03 цаг болох гэж байхад орсон юм. Тэгээд бааранд ороод ширээнд суунгаа Jack daniels нэртэй виски, хүн хүний 2 шил пиво, даруулганы ус ундаа захиалж ширээнд суусан юм. Тэгээд авсан виски, пиво уунгаа бүжиглэж байтал баар хаалаа гэхээр нь шөнийн 04 цагийн үед баарнаас гарсан. Бид хэд вискинээс 100 граммыг нэг уусан ба Цэндбаатар өөрийн мөнгөөрөө авсан байсан тул бааранд явж таньдаг хүмүүстэй вискинээс хийж өгөөд байсан. Тэгээд баарнаас гараад бөөнөөрөө такси бариад машин дээрээ очоод бэлтгэлийн баазруу явъя гэж ярилцаад Улаанбаатар паласын хашаанаас гараад зүүн урд хэсэгт бор өнгийн ТҮЦ-ний хажуу талаас такси барих гээд гараа өргөтөл хэдүүлээ гэхээр нь 6-лаа гэхэд явахгүй гэхээр нь дахиад өөр такси барих гээд Бямба-Эрдэнийн хамтаар Паласын хашааны зүүн урд хэсэгт контейнеруудын хойд талд хоорондоо юм яриад байж байсан ба Цэндбаатар, Жамьянбат, Баярхүү, Давааням дөрөв ТҮЦ-ний тийшээ такси барина гээд зогсоод байсан. Тэгээд Цэндбаатар ТҮЦ-ний хажуу талд танихгүй охинтой юм яриад зогсож байсан. Тэгээд Бямба-Эрдэнэтэй гурвуулаа төв замруу орж такси бариад явья гээд ТҮЦ-рүү алхаж байтал үл таних махлагдуу биетэй 3 залуу нэг нь Цэндбаатар руу дайраад байсан. Тухайн үед бацаануудыг ална гээд орилоод Цэндбаатарыг зодох гээд дайраад байсан ба би гайгүй байх зодоон болохгүй гэж бодоод байж байтал Цэндбаатарыг цохих гээд гараа далайгаад байхаар нь дундуур нь явж ороод ахаа хэл амаараа учраа олъё гэхэд миний үгийг тоохгүй зодно гээд дайраад байсан ба Цэндбаатар ахаа та хүн андуураад байгаа юм биш үү, бид нарыг оролдоод хэрэггүй, би боксын тамирчин шүү гэхэд чиний тамирчин байх нь хамаагүй гээд дайраад байсан. Тэгээд гэнэт бужигнаад Цэндбаатарыг үл таних залуу нэг удаа толгойруу цохиод дахин цохих гэхээр нь Цэндбаатар бултаад зөрүүлээд нэг удаа хэвлий хэсэгрүү цохисон. Тэгээд бужигнаан болоод салсан ба Цэндбаатарыг салгаад би дагуулаад төв зам тийшээ явсан ба нөгөө үл таних залуу араас чамайг ална гээд хэл амаар доромжлоод явж байснаа араас ирснээ намайг хавирч унагаад цохих гээд байхаар нь Цэндбаатар түлхэх үед дахин Цэндбаатарыг цохих гэж далайхаар нь Цэндбаатар бултаад хий дайлж цохиод газар унасан. Тэгтэл нөгөө залуу босоод шууд эргээд Палас чигтэй зугтаасан ба Цэндбаатар араас нь хөөхөөр нь Цэндбаатарыг зодоод эвгүй юм болж магад гэж бодоод санаа зовоод араас нь гүйж очоод Цэндбаатарыг салгах гэхэд салахгүй, наад банди чинь гээд дайраад цохиод байсан ба нөгөө үл таних залуу намайг нэг удаа баруун хөлний өвдөг орчимд өшиглөхөөр нь дахин цохиулахгүй хөлийг нь түлхэж байгаад Цэндбаатарыг салгах үед баарны хамгаалагч ирээд салгасан. Тэгээд Цэндбаатарыг салгаж аваад төв зам чиглэлтэй явж байхад баарны хамгаалагч одоо та нар зодолдохоо боль явцгаа гээд байсан ба наадахын чинь найзууд ирж байгаа шүү гэсэн утгатай юм ярих шиг болохоор нь зугтаах гээд явж байхад араас нөгөө залуу та нарыг ална, наанаа байж бай гээд орилоод байсан. Тэгээд Цэндбаатарыг дагуулаад нөгөө хэдийг зугтаарай гэж хэлээд хойшоо булан эргээд хороолол чигтэй зугтаасан. Тэгээд хойшоо зугтаагаад гүйж байгаад араас хүмүүс хөөж магад гэж бодоод эргээд харахад 5-6 залуучууд хөөж байсан ба урд талд Цэндбаатар болон бусад найзууд гүйж байсан. Тэгтэл машины дугуйны чахрах чимээ гарахаар нь эргээд хартал Цэндбаатар машины копудыг даваад машины баруун талд унасан. Тэгтэл манай хэд хүн дайрчихлаа гэж хэлтэл саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан хүн хойшоо ухрах үед Цэндбаатар урд гуперний баруун чигт чирэгдэж байгаа харагдсан. Одоо доод талаас гүйж байсан тул сайн харж чадаагүй ба намайг харахад баруун урд дугуй хэсгээр дайруулчих шиг харагдсан. Тэгэхээр нь би автомашины номерыг нь хараад аваарай гэж хэлээд гүйгээд очсон. Тэгтэл Цэндбаатарын нүүр нь дүүрэн цус танигдахын аргагүй болчихсон байхаар нь машиныг харахад дээшээ хороолол чигтэй явчихсан. Сайн анзаарч хараагүй ба Цэндбаатарыг харж байсан юм. Тэгтэл араас хөөж байсан 4-5 залуучууд ирээд бид нарыг зодох гэж дайрсан ба дахин дээрээс хажуу талд нэг нь хар өнгийн чейзер нөгөөдөх нь улаан өнгийн комби загварын жижиг машин байсан. Тэр машинд сууж байсан залуучууд гарч ирээд алнаа гээд дайраад байсан. Тэгэхээр нь би та нар хүн алчихаад байна шүү дээ гэхэд бүгд сонин болоод тал тал тийшээ зугтаагаад алга болчихсон. 2 машин доошоо хөдлөөд явсан. Улаан өнгийн жижиг машинд нь намайг цохисон залуу суухаар нь бариад автал чи яах гээд байгаа юм гээд намайг дахиад цохих гэхээр нь суган доогуур нь ороод араас нь бариад газар дараад унасан. Тэгтэл чейзер машинд суусан 4-5 залуучууд бууж ирээд намайг цохихоор нь тавьтал найзыгаа аваад доошоо зугтаачихсан. Чейзер машин нь яваад өгөхөөр нь дугаарыг харахад нэг нь 7555, 0165 гэсэн дугаартай хоёр машин доошоо хөдлөөд явсан. Автомашиныг ямар хүн жолоодож байсан хэдүүлээ суугаад явсныг хараагүй. Ямар ч байсан тэр хоёр машинаас бууж ирсэн залуучууд зодож эхэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд, араас нь эмнэлэг ирээд Цэндбаатарыг авч явсан ба цагдаа нарт 9077 дугаартай Тоёота приус 20 маркийн машин хүн дайрчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд зодоон эхлүүлсэн залуу доороос согтуу ирээд намайг энэ хүмүүс зодчихлоо гэхээр нь үгүй ээ энэ залуу зодоон эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд тэр залууг цагдаа нар барьж аваад хамт цагдаагийн хэсэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 148-450/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Цын өгсөн:

“...Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг хэлсэн. Би бэлтгэлийн бааз дээр 100 төгрөгний нэг удаагийн цаасан аягаар 4 удаа пиво уусан. Ахин хотод орж ирээд бааранд байхдаа 2 шил Неineken пиво, Jаск daniels вискинээс 50 граммаар 2 удаа уусан. Ахиж нэмж согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй. Би Баасанжавыг араас нь хөөж байгаад цохиж зодсон зүйл байхгүй. Би Энх-Амар ахыг очоод салгасан. Тэрнээс биш цохисон зүйл байхгүй. Тэр хоёрыг зодолдоод салахгүй байхаар нь салгах зорилгоор хэвлий хэсэгрүү нь Баасанжавыг цохих гэж байтал дундуур хамгаалагч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 88-90/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Цын өгсөн:

“...Би боксын үндэсний шигшээ багийн тамирчин ба 2017 оны 3 сарын эхээр Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах боксын тэмцээний бэлтгэлд шигшээ багийн тамирчдын хамт Хандгайтад байрлах спорт цогцолбор гарсан байсан. 2017 оны 3 сарын 18-ны өдөр бэлтгэлээ хийчихээд орой нь бэлтгэл хамт хийсэн Давааням, Жамьянбат, Баярхүү, Бямба-Эрдэнэ, Энх-Амар, Гандулам, Мөнхсайхан, Мөнх-Эрдэнэ, Эрхэмбаяр, Норовбал нарын хамтаар спорт цогцолбороос хот чиглэлтэй бага зэрэг яваад байрлах дэлгүүрээс 2 литрийн Нийслэл нэртэй пиво 2 савыг авч бөөнөөрөө уусан юм. Тэгээд пиво ууж байхад Эрхэмбаяр ах бөөнөөрөө хотруу орж бүжиглэвэл яаж байна гэсэн яриа өрнүүлсэн юм. Тухайн үед бүгд зөвшөөрч байсан ба пиво дуусаж 2017 оны 3 сарын 18-19-нд шилжих шөнө бүгд явах гэсэн боловч машинд багтахгүй байсан тул Энх-Амарын цагаан өнгийн Приус 20 маркын улсын дугаарыг мэдэхгүй автомашинтай, Давааням пиво уугаагүй байсан тул машиныг бариад хот руу орж ирсэн юм. Машиныг Улсын их дэлгүүрийн баруун талын зогсоол дээр тавиад тэндээсээ такси бариад бэлтгэлд гарахаасаа 4 сарын өмнө орж байсан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UВ РАLАСЕ-н хашаан дотор байрлах “Сосо Ваnana” гэх нэртэй бааранд шөнийн 03 цаг болох гэж байхад би, Энх-Амар, Баярхүү, Давааням, Жамьянбат, Бямба-Эрдэнэ нарын хамт зургуулаа баарны хаалгаар ороод зүүн гар талд буйдантай ширээн дээр сууж JACK DANIELS гэх нэртэй виски архи, хүн хүний 1 шил Heineken гэх нэртэй пиво авч суусан юм. Ингээд ширээн дээр суугаад бөөнөөрөө пиво уусан ба виски архи хувааж уусан юм. Виски архиа уухдаа бааранд гарч байсан танил хамгаалагч нарт хийж аваачиж өгч байсан юм. Ингээд худалдаж авсан зүйлээ уунгаа бүжгийн талбай дээр 1 цаг орчим бүжиглэж байгаад, маргааш нь бэлтгэлтэй байсан тул бэлтгэлийн баазруугаа очиж амрая гээд бөөнөөрөө баарнаас 04 цаг болж байхад гараад UВ РАLАСЕ-н хашаанаас бид зургаа цувсан байдалтай хамгийн сүүлд би явж байтал хашаанаас гардаг хаалганы хажуу талд намайг машинаар мөргөж гэмтээдэг, одоо нэрийг нь мэддэг болсон Баасанжав нь манай найзуудыг бүгдийг нь дуудсан юм. Би ямар учиртай дуудсан талаар сайн мэдээгүй байсан ба сүүлд ойлгосноор бол Баасанжав нь надтай таарахдаа ганцаараа хаалганы хажуу талд явж байсан, харин хашаан дотор хоёр найз, зодоон болсон ТҮЦ-ний хажуу талд хоёр эмэгтэй найз нь, хоёр эрэгтэй найзтайгаа зогсож байсан юм байна лээ. Тэгээд надтай хамт явж байсан найзуудын нэг нь Баасанжавын 2 эмэгтэй найзынх нь нэгийх нь утасны дугаарыг гуйгаад нөгөөдөх нь өгөхгүй болсноос эсхүл бааран дотор хүмүүст зодуулчихаад бид нарыг гэж бодоод андуураад бид нар ахаа боксын шигшээ багийн тамирчид байгаа юм, ямар нэгэн асуудалд орооцолдмооргүй байна, та хүн андуураад байна гэхэд чи боксийх гээд яах гээд байгаа юм гээд хэл амаар доромжлоод Баасанжав нь надруу дайрч эхэлсэн. Тэгээд надруу дайрсан байдалтай явж байгаад UВ РАLАСЕ-н хашааны хаалганы баруун талд Баасанжав нь зүүн талын шанаа орчим баруун гараараа нэг удаа алгадаад авахаар нь зөрүүлээд хэвлий хэсэгрүү нэг удаа цохисон. Тэгтэл дундуур найзууд нь орж ирээд салгасан. Тэгээд бид нар бөөнөөрөө салтал Энх-Амар ах Баасанжавыг яахаараа чи хүн цохидог юм гээд чанх хойш нь ногоон торон хашаа руу орж байгаа харагдсан. Тэгээд дахин харсан чинь Энх-Амар ах бариад авсан байхаар нь би ганцаараа явж очоод Энх-Амар ахыг явья гэж хэлээд дагуулаад явсан юм. Тэгтэл Давааням ах цагдаа ирж байна зугтаарай гэж хэлэхээр нь бөөнөөрөө 25 эмийн сангийн дээшээ хороолол чигтэй явсан замын ертөнцийн зүгээр баруун талаар шинээр баригдаж байсан байрны хашааны булан тойроод хойшоо чигтэй гүйж байгаад миний бодож байгаагаар шинээр баригдаж байгаа байрны хашааны төгсгөлд туслах замын ордог хэсэг дээр их дэлгүүр явах гээд такси барих санаатай зогсож байтал доороос UВ РАLАСЕ чиглэлээс өнгийг нь сайн харж чадаагүй, приус 20 маркийн автомашин хурдтай замын зүүн талаар явах чиглэлээрээ өгсөж байгаад шууд зүүн дарж урсгал сөрж орж ирээд баруун талын бүдүүн гуя орчимд мөргөх үед би автомашины баруун талруу давж унасан юм. Тэгээд ухрах үйлдэл хийх үедээ гуперний баруун талаар дахин мөргөж чирэх оролдлого хийсэн. Тэгээд би ухаан санаа орж гарч эхэлсэн ба машин хаашаа явсан талаар хараагүй. Нэг сонсохнээ хамт явж байсан найзууд хүмүүстэй маргалдаад нөгөө хэд нь зодох гээд байгаа бололтой сонсогдсон. Тэгээд ухаан алдаад уначихсан ба гэмтлийн эмнэлэг дээр 2-3 хоногийн дараа ухаангүй байж байгаад сэрсэн.

Миний биед учирсан гэмтэл гэвэл яг өөрөө мэдээгүй боловч ухаан орсны дараа харахад нүүрэн хэсэгт 32 оёдол тавьсан гэж хэлсэн. Одоо бол хамарны үзүүр баруун тал хэсгээрээ бага зэргийн тасарч алга болсон, тасарсан хэсгийг олоогүй ба шууд оёдол тавиулж, одоо эдгэж сорви үлдэж байгаа. Мөн духны баруун хэсэг, баруун талын хөмсөгний зүүн хэсгээрээ 2 см задарсан, хамар хугарч чихэгдэн, түүнээс болж хөндлөн шарх үүсч оёдол тавиулж, эдгэж, сорви үлдэж байгаа. Дээд уруул дотор болон гадна талдаа шүд цохигдсоноос болж нэвт задарсан ба доод уруул дотор талдаа язарч задран оёдол тавиулж, одоо эдгэж сорви үлдэж байгаа. Баруун талын өвдөг зөөлөн эд нь гэмтсэн, баруун талын хөлний шагайны мах тасарсан байдалтай байсан. Одоо хөл эдгэж зүгээр болсон ба бүрэн эдгээгүй зовиурын байдалтай байгаа. Өөр учирсан гэмтэл байхгүй. Ерөнхийдөө бол нүүрний гоо сайхан алдагдсан байдалтай байгаа. Зовиур гэвэл үе үе толгой өвдөж, нүд харанхуйлна, хэлсэн ярьсангаа хааяа мартаад байгаа, хамарнаас жоохон оролдох, нусаа нийх болгонд нэг цус гарахаараа нилээн удаж зогсож байгаа. Мөн нурууны гол хэсгээр чилж өвдөөд байгаа. Нурууны зураг авахуулаагүй. Би шууд ухаангүй байдалтай гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж гавал тархины тасагт 14 хоног эмчилгээ хийлгэсэн. Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, гэрээрээ хэвтрийн дэглэм барьж байгаа.

Намайг Баасанжав нэг удаа UВ РАLАСЕ-н хашааны гадаа зүүн талын хацар орчимд нэг удаа баруун гараараа алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлж хэвлийн хэсэгт нь нэг удаа цохисон. Өөр бид хоёр зодолдсон зүйл байхгүй. Би Баасанжавыг хашааны булан тойроход хаана зогсож байсан талаар хараагүй. Машинд сууж ирээд мөргөснийг ч хараагүй. Би өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. Найзууд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Баасанжавын найзууд намайг цохиж зодоогүй. Сүүлд сонсоход намайг газар ухаан орж гараад хэвтэж байхад ирсэн залуучууд Бямба-Эрдэнийг зодсон байсан. Тэр залуучууд нь хашаан дотор болон ТҮЦ-ний хажуу талд зогсож байсан дөрвөн найзууд нь байсан. Тэр дөрвийг харвал таних байх. Бямба-Эрдэнэ зодуулсан байж ямар учраас гомдол гаргаагүй талаар мэдэхгүй. ... Би өөрт учирсан нүүрний гэмтлийг эдгээх гэж НЕRВА LIFЕ гэх нэртэй бүтээгдэхүүн 380 орчим мянган төгрөг /баримт байгаа/, эмнэлэгт хэвтэж байхдаа хүчтэй эм бэлдмэл худалдаж авч хийлгэж байсан 180 орчим мянган төгрөг болсон /баримт байгаа/, 2 удаагийн томографийн зураг авахуулсан /баримт байгаа/, Гэмтлийн эмнэлэгт хэвтэх хоног сунгаж, өөр тусдаа өрөөнд орж хэвтсэн 76 орчим мянган төгрөг, эм тариа, сорвины тос авч хэрэглэсэн /баримт байгаа/, өөр бусад шаардлагатай зүйлсийг худалдаж авч байсан болон цаашид Гадаад улсруу явж эмчлүүлэх эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, гоо сайхан, гэм хорын асуудал гээд нийт 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ Баасанжав нь гэрт ирж уучлалт гуйсан ба аав ээжтэйгээ ирээд надаас мөн дахин дахин уучлалт гуйж надад хохирлын нийт 10.0 сая төгрөг өгч авалцахаар тохирсон байгаа. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулах юм бол цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 21-26/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бын өгсөн:

“... Би 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз Ариунбаатар, Билэгсайхан Өрнөхбаяр нарын хамтаар дөрвүүлээ хуучнаар Масс буюу одоо Кастел гэх нэртэй баарны хойд талд байдаг Караокед орж суусан юм. Ингээд караокед сууж байхдаа дөрвүүлээ 750 граммын Соёрхол гэх нэртэй архи, 3 шил Сэнгүр гэх нэртэй пиво авсан ба би 1 шил пиво уусан юм. Архинаас ерөөсөө уугаагүй ба караокеноос 2017 оны 3 сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн үед гарч явсан ба караокед Ариунбаатар /түүний найз сүүлд ирсэн одоо нэрийг санахгүй байна/ тэр хоёр үлдээд Билэгсайхан, Өрнөхбаяр бид гурав бааранд орохоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах УБ паласын хашаан дотор байрлах КОКО БАНАНА гэх нэртэй бааранд ойролцоогоор 03 цаг 30 минутын орчимд орж ширээнд суугаагүй ба үүдэнд гадуур хувцасаа өлгүүлээд орох гэхэд Өрнөхбаяр нь гар утсаа алга болгочихлоо гэхээр нь Билэгсайхан бид гурав гадагшаа гарсан юм. Ингээд бааранд ирэхэд Өрнөхбаярын 2722 эсвэл 2227 байж магад одоо сайн санахгүй байна, хар өнгийн бенз Жи клас маркын автомашиныг хүнээр бариулж ирсэн байсан тул автомашиндаа хайсан юм. Тэгээд Өрнөхбаяр, Билэгсайхан хоёр гар утас олдохгүй байна харья гэсэн ба эргэж баар руу ороогүй явья гэхээр нь тэгье гэж хэлээд Өрнөхбаяр Билэгсайхан хоёр гэр рүүгээ явсан юм. Манай гэр ойрхон байдаг тул цуг яваагүй. Ингээд баарны хаалганы үүдэн хэсгээс Өрнөхбаяр, Билэгсайхан хоёр явсан ба би баарны үүдэнд зүс таних одоо нэрийг нь санахгүй байна Баарны Дижи-тэй юм ярингаа тамхи татсан юм. Ингээд нэг их удаагүй ба 5-10 минутын дараа гэрлүүгээ харих гээд УБ паласын хашаан дотор талд таксины зогсоолын урд хэсэгт явж байтал бага байхад хамт дугуй унадаг байсан дүү Түвшөө /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ таараад сайн уу ах, намайг зургаан залуу дээрэлхээд байна, та очоод уулзаад өгөөч гэхээр нь за гэж хэлээд тэр хүмүүс чинь хаана байгаа юм гэхэд Түвшөө нь тэр байна гээд заасан ба хартал УБ паласын хашаагаар гараад хашааны ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт бор өнгийн ТҮЦ-ний хажуу талд зогсож байгаа залуучуудыг заасан юм. Ингээд Түвшөө түүний унаж явсан машинд сууж байсан хүүхэд гурвуулаа машинаас буугаад очсон ба одоо нэрийг нь мэддэг болсон Цэндбаатартай хамт явж байсан залуучууд дээр очоод яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм, адилхан эрчүүд байж, ганц баярынхаа өдрөөр нэгнийгээ яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэхэд Цэндбаатар нь чи яадгын, яасан ч яадгын бид нар боксчид шүү, алуулваа гэж хэлэн хэл амаар доромжлон маргалдаж эхэлсэн ба маргалдаад зогсож байтал Цэнхэр өнгийн өвдөгнөөс доогуур татсан хавар намрын бололтой нимгэн тамирчид өмсөөд байдаг куртиктэй залуу маргаан дунд хэн юу гэж хэлж байсанг сайн санахгүй байна, нэг нэгнийгээ түлхээд байж байтал хажуу талаас орж ирэн баруун талын шанаа орчимд нэг удаа аль гараараа гэдгийг нь хараагүй, цохиод авахаар нь зөрүүлээд түлхэх гэтэл тэр хавиар явж байсан хамгаалагч ирж салгасан юм. Тэгээд УБ паласын хашааны хаалганы зүүн урд талд байсан контейнеруудын хажуу талд Цэндбаатартай маргалдаад зогсож байтал Цэндбаатар нь нэг удаа нүүр тус орчимд цохих гэж оролдохоор нь доошоо суугаад гаргатал дээрээс хоёр гараараа ээлжлээд 2-3 удаа нуруу, толгой хэсэгрүү хүчтэй цохисон. Тэгээд дахин хамгаалагч ирж салгаад Цэндбаатар бид хоёр салсан ба би түрүүлээд 25 эмийн сангийн төв зам чиглэлтэй алхаж байтал араас Цэндбаатар нь цэнхэр өнгийн урт куртиктэй түрүүлж нэг удаа цохиж авдаг залуу, бас нэг үл таних залуутай гурвуулаа араас хөөж гүйж ирээд хэнийг нь мэдэхгүй 2-3 удаа цохиод авахаар нь эргээд УБ палас чиглэлтэй зугтаагаад паласын хашааны зүүн талд ногоон өнгийн төмөр хашаатай байрны хашааны машин ордог том хаалгаар нь ороод шонгийн төмөрнөөс барьж аваад эргээд жижиг хаалгаар нь гарах гэж байгаад хөл хальтрах үед Цэндбаатар нь үл таних саарал өнгийн куртиктэй залуутай хөөж ирсэн. Ингээд миний бодож байгаагаар Цэндбаатар тэр найзтайгаа нилээд хоёулаа толгой нуруу хэсэгрүү хэн нь хэдэн удаа цохисон мэдэхгүй ойролцоогоор 10 орчим цохисон. Энэ үед хэрүүл маргаан болоход салгасан баарны хамгаалагч дахин ирж салгасан ба салгахдаа баарны хамгаалагч болон Цэндбаатар найзтайгаа юу гэж хэлж байсныг мэдэхгүй. Тэгээд хамгаалагч салгаад Цэндбаатар нь найзтайгаа ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ 25 эмийн сангийн зүүн талын төв замруу явсан ба би хэсэгхэн хугацаанд манараад арай гайгүй болоод хартал Цэндбаатар нь найзуудтайгаа хойшоо Өргөө чиглэлтэй булан тойроод гүйж байсан. Тэгэхээр нь хажуухан талд Түвшөө машинаасаа буусан байхаар нь урд талд орж суугаад Түвшөөг хойноо суу гэж хэлээд хөдлөөд явсан. Машинд суулгахдаа ямар нэгэн үг хэлээгүй ба хажуу талд Түвшөөгийн найз нь, Түвшөө миний чанх хойно сандал дээр сууж байсан. Тэгээд саарал өнгийн Тоёота приус 20 маркын 9077 УБИ дугаартай автомашиныг бариад төв замруу ороод өөрийн явах чиглэлээр замын зүүн талаар Өргөө чиглэлтэй өгсөж байгаад Цэндбаатар найзуудынхаа хамтаар тухайн үед шинээр баригдаж байсан байрны гаднах хашааны хойхон талд явж байхаар нь зүүн дарж нөгөө урсгалыг нэвт гараад урдуур нь андаж зогсоё гэсэн бодолтойгоор орсон боловч тухайн үед хэн байсныг мэдээгүй, нэг нь копуд давж машины баруун урд хэсэг буюу гуперээр шүргүүлээд газар унасан. Тэгтэл найзууд нь хүн дайрчихлаа гээд орилоод байхаар нь сандарсандаа хойшоо жолоогоо аль нэг тийшээ дараагүй ба чигээр нь ухрах үйлдэл хийж гараад зүүн гар тийшээ эргээд доошоо 25 чиглэлтэй явж байгаад УБ паласруу эргэдэг уулзвар дээр буугаад Түвшөөд машиныг нь эргүүлж өгөөд өөрөө эргэж хэрэг болсон уулзвар дээр очиход цагдаа нар ирсэн байхаар нь хартал Цэндбаатар газар хэвтчихсэн найзууд нь хажуу талд нь зогсож байхаар нь цагдаа нарт би энэ хүмүүст зодуулсан гэж хэлсэн. Ингээд эмнэлгийн машин ирээд Цэндбаатарыг авч явсан ба хөдөлгөөнтийн цагдаа нартай хамт яваад эмнэлэг ороод, тэгээд шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн.

Тухайн үед миний биед ил харагдах гэмтэл шарх гэх зүйл байхгүй боловч зүүн талын шанаа хавдсан, хоёр гарын ар хэсэг болон шууны гадна хэсгээр хавдсан байдалтай байсан. Тэгээд өөрөө толгой өвдөөд байсан тул тархи доргисон байж магад гэж бодоод толгой барьдаг хүн дээр очсон боловч зүгээр болохгүй байсан тул Томографийн зураг авахуулахад зүүн шанааны нүдний ханан яс цуурсан, тархи хөдөлсөн байна гэж хэлсэн. Одоо өвдөж зовиурлаж байгаа газар байхгүй тухайн үедээ нуруу бөөр рүү их цохиулсан тул томографийн зураг авахуулахад зүгээр байсан ба одоо хааяа нэг бөөр өвдөөд байгаа. Надад учирсан гэмтлийг Цэндбаатар нь цохиж зодсоны улмаас учирсан. Мөн түрүүлж намайг цохисон залуугаас болж дээрх гэмтлүүдийн аль нэг нь учирсан эсэхийг бол мэдэхгүй. Мөн Цэндбаатартай араас хөөж ирсэн залууг цохиж зодсон эсэхийг хараагүй, ямар ч байсан дээрээс ар нуруу, толгой хэсэг рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Баярхүүгийн өгсөн: 

“...Давааням, Бямба-Эрдэнэ, Цэндбаатар, Энх-Амар, Жамъянбат бид нар Үндэсний шигшээ багийн боксын тамирчид ба 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Хандгайтын Олимп цогцолборт байрлан бэлтгэл сургуулалт хийж байгаа юм. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед бид нар бөөнөөрөө бааранд орж бүжиглэе гээд шөнийн 03 цагт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр UВ палас дотор байрлах Коко банана нэртэй бааранд ирээд 1 шил виски авч уугаад бүжиглэсэн. Тэгээд 04 цаг болж байхад баар хаагаад бид нар баарнаас гараад UВ паласын хашаан дотроос таксинд суух гээд нэг таксинд суух гэтэл такси нь явахгүй гэсэн юм. Тэгээд хашаанаас гараад такси баръя гээд явсан ба би Жамъянбатын хамт нөгөө хэдээсээ хэдэн алхамын өмнө түрүүлээд явж байгаад эргээд хартал манай хэдтэй 25-26 орчим насны 3-4 залуу маргалдаад байж байсан ба манай найз нарыг та нар юу вэ гээд манай найз нар болохоор та нар хүн андуураад байна шүү дээ гээд маргаад байж байхаар нь Жамъянбат бид хоёр очтол Цэндбаатар бид нар зодолдож болохгүй гэсэн чинь нөгөө залуучууд бид нарыг зодох гээд дайраад байсан. Тэгтэл Энх-Амар зугтаарай гээд хашгирсан юм. Тэгээд бид нар бөөнөөрөө ертөнцийн зүгээр хойд зүгрүү Өргөө кино театрын зүг зам дагаад зугтаагаад авто плазагийн урд гүйгээд явж байтал араас саарал өнгийн приус-20 маркын машин ирээд Цэндбаатар, Давааням хоёрыг мөргөөд газар унагаагаад буцаж ухрахдаа Цэндбаатарыг газар уначихсан байхад нь нүүрийг нь урд гуперээрээ хэсэг газар чирчихээд ертөнцийн зүгээр зугатаагаад яваад өгсөн. Тэгтэл дахин 01-65 гэсэн дугаартай Чезир маркын автомашин, 75-55 дугаартай Витз маркын машинтай нөгөө маргалдсан залуучуудын найз нар нь болох 5-6 залуучууд ирсэн ба мөн нөгөө маргалддаг 3 залуу араас гүйж ирээд бид нарыг зодох гэж дайрсан ба намайг цагаан өнгийн бэлтгэлийн цамцтай залуу нь зодох гээд дайрсан чинь Жамъяанбат машинд дайруулаад уначихсан байсан Цэндбаатарын толгойг тэврээд “та нар хүн алчихлаа шүү дээ” гээд орилсон чинь нь нөгөө залуучууд бүгд машиндаа суугаад ертөнцийн зүгээр урагш буюу 25 эмийн сан талруугаа зугтаагаад яваад өгсөн юм. Тэгээд Давааням цагдаа болон түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 33-34/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Жамъянбатын өгсөн:

“... Би 2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө БГД 6 хороо Коко банана бааранд 03 цагийн үед Давааням, Баярхүү, Бямба-Эрдэнэ, Энх-Амар, Цэндбаатар бид хэд орсон. Хандгайтад нэгдсэн бэлтгэлтэй байж байгаад хөзөр тоглож байгаад Цэндбаатар цол авсан цэргийн баяр болж байна гээд тэмдэглэе гэж бүгд санаа нийлээд 02 цагийн үед гарсан. Энх-Амарын машинаар гарсан цагаан өнгийн Приус-20 машин байсан. Давааням бариад явсан тэгээд шууд их дэлгүүр ороод машинаа тэнд орхисон. Коко банана баар руу очоод орсон 03 цаг болж байсан орж суугаад 1 шил Jack daniels гээд виски захиалаад бүгд хувааж уусан тэгээд гарч бүжиглэж байгаад гараад их дэлгүүр рүү такси барих гээд зам гараад явж байтал хөөе нааш ир гээд 7-8 том том биетэй хүмүүс дуудсан. Тэгээд бид нар дээр ирээд та нар нааш ир, мөн байна гээд хоорондоо ярилцаж байхад Энх-Амар та нар хүн андуураад байна гэж байсан би нилээн зайтай зогсож байсан хэлсэн үгийг нь сайн сонсоогүй. Тэгээд бид нар тоолгүй алхаад 5-6 метр явахад араас дахиад хөөе та нар нааш ир хүн дуудаад байхад гээд орилж бархираад байсан. Энх-Амар за гүйгээрэй гэхэд бид нар Өргөө кинотеатр тал руу гүйсэн нилээн гүйж байхад зүүн талаас гэрэл тусаад машин ороод ирсэн. Тэгээд бид нар тараад миний хажууд гүйж байсан Цэндбаатарыг шууд мөргөсөн. Тэгэхэд Цэндбаатар машины дээгүүр нь даваад унасан байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ууганбаярын өгсөн:

“... 2017 оны 3 сарын 18-ны өдөр 03 цагийн үед ... 25-р эмийн сан өгсөөд обуд зардаг дэлгүүрийн тэнд хүмүүс бөөгнөрөөд байж байсан. Тэгээд Ариунбаатар буугаад очсон. Тэгэхэд нэг нь газар хэвтчихсэн бусад нь хоорондоо маргаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 36/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Даваанямын өгсөн:

“... Би Монголын боксын шигшээ багийн тамирчин бөгөөд тамирчдынхаа хамт 2017 оны 3 сарын 09-ний өдрөөс эхлээд Хангайтад тэмцээний бэлтгэл гээд байрласан. 2017 оны 3 дугаар сарын 19-ний 02:00 цагийн үед байрлаж байсан газраасаа 6-лаа гараад БГД-ийн 6-р хороонд үйл ажиллагаа явуулах Коко Банана нэртэй бааранд орсон. Тухайн үед надтай Цэндбаатар, Баярхүү, Бямба-Эрдэнэ, Жамьянбат, Энх-Амар бид хэд байсан. Бааранд ороод бид нар нэг шил виски аваад уугаад сууж байтал 04:00 цагийн үед баар хаагаад гараад явсан, баарны гадаа такси барих гээд зогсож байтал нэг залуу бид нарыг хүнтэй андуураад сагсуураад хүрч ирээд дайраад байхаар нь чи хүн андуураад байна гэж хэлээд бид нар зугатаасан. Зугатаахдаа төв замаас Өргөө рүү явдаг замын явган хүн явдаг хэсгээр нь гүйж байгаад саадны хавьцаа ирээд зогстол араас хөөгөөд байсан залуу нилээн олуулаа болоод гараад ирсэн. Бид нар бөөндөө дахин зугатаагаад Урбан центр орсон. Тэгтэл хажуу талаас саарал Приус машин гэнэт гарч ирээд урсгал сөрөөд бид нар руу дайрсан, тэгэхээр нь бид нар тал тал тийшээ тараад холдтол манай найз Цэндээг мөргөсөн. Цэндээг мөргөсөн машин 90-77 гэсэн дугаартай, саарал өнгийн машин байсан. Мөргөчихөөд ухраад шууд зугатаачихсан, тэгтэл доороос хөөж байсан хүүхдүүд бөөндөө хүрч ирснээ бид нарыг цохих гээд дайрсан. 3 залуу нийлээд Бямбааг цохиод авсан. Бид нар гайхаад Цэндээг авах гээд байж байтал хажуунаас 01-65 УНЧ улсын дугаартай автомашин, 75-55 гэсэн дугаартай автомашинууд ирээд нөгөө зодоон хийсэн залуучуудыг машиндаа суулгаад бөөндөө зугатаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Энхтүвшингийн өгсөн:

“...Би 2017 оны 03 сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагийн орчим найз Мөнгөнбаганатай Кино үйлдвэр дээр бид хоёр, нагац эгч Энхтөр овогтой Одонтуяагийн нэр нээр байдаг 90-77 УБИ улсын дугаартай, саарал өнгийн приус-20  маркийн автомашинтай гадуур таксинд явъя гээд бид хоёр гадуур таксинд явж байгаад 03:40 минутын орчим Улаанбаатар Паласт байрлах "СОСО ВАNАNА” нэртэй баар байгаа болохоор нь бид хоёр хүн авах гээд тийшээ явсан. Тэгээд Улаанбаатар Паласын хашаагаар ороход хуучин таньдаг байсан Бааска гэж дууддаг Баасанжав гэх хүнтэй хамт тамхи татаад зогсож байсан. Би машинаасаа буугаад Бааска ахтай уулзаад согтуу байхаар нь буцаж машиндаа суугаад Улаанбаатар Паласын хашаагаар гарч байтал 20 орчим насны нэг залуу миний машины хойд хэсэг рүү цохихоор нь би буцаад Улаанбаатар Паласын хашаа руу буцаж ортол Бааска ах хоёр найзтайгаа хамт байхаар нь би машиныхаа цонхыг онгойлгоод “Бааска дүүгий нь хүмүүс дээрэлхээд машин руу цохиод байна” гэсэн. Тэгтэл Бааска миний машиныг цохисон 4-5 залуучууд дээр очоод маргалдсан. Би машинаасаа буугаад Бааска ахыг болиулах гэтэл Бааска ах нөгөө залуучуудаас зугтаад, удалгүй буцаж хүрч ирээд “Тэд нарын хойноос хөө” гэхээр нь би “одоо хэрэггүй ээ” гэтэл Бааска ах “Пизда минь машинаасаа буу, би тэд нарыг очиж мөргөнө” гэхээр нь би “Бааска ахаа болио, хэрэггүй” гэтэл Бааска ах автомашины хаалга онгойлгоод “Пизда минь буу гээд намайг машинаас татаж буулгасан. Тэгээд жолооны ард суугаад, би хойд талын суудал дээр суусан, Мөнгөнбагана Бааска ахын хажууд сууж байсан.

Тэгээд Бааска ах машин бариад тэр залуучуудын хойноос хөөгөөд хойшоо уулзвар руу өгссөн. Тэгтэл нөгөө залуучууд зам өгсөөд гүйж байтал Бааска машинаараа шууд нөгөө залуучууд руу жолоо эргүүлээд нөгөө залуучуудын нэгийг нь мөргөсөн, тэгээд буцаж ухраад доошоо уруудаад Улаанбаатар Паласын уулзвар дээр очоод машинаас буугаад намайг “хурдан харь яв, хэд хоног битгий гарч ирээрэй” гэхээр нь ах намайг ална шүү дээ, та яаж байгаа юм бэ” гэтэл Бааска “Хурдан яв” гэхээр нь машинаа унаад гэр рүүгээ явж байтал Бааска ахын найз над руу залгаад “ Чи хэд хоног машинаа битгий гаргаж унаарай” гэсэн. Тэгээд би машинаа унаад шууд гэртээ ирсэн, тэрнээс хойш Бааска ахтай холбогдоогүй. Уг болсон асуудлыг Мөнгөнбагана харсан. Би машинаа өгөхгүй байж болоогүй ба намайг хүчээр татаж машинаас буулгахаар нь больёо гээд гуйхад суу гээд байхаар нь суучихсан юм. ..” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-46/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнгөнбаганы өгсөн:

“...Би 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал найз Энхтүвшин надруу фэйсбүүкийн чатаар хамт халтууранд явах уу гэхээр нь за тэгье гэж хэлээд шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн хойд талын буудал дээр найз Энхтүвшин нь хэний эзэмшилд байдгийг мэдэхгүй, байнгын унаж ирээд байдаг саарал өнгийн 90-77 серийн дугаарыг санахгүй байна, тоёота приус маркын автомашинтай ирсэн юм. ... UВ Раlасе-н хашаанаас дөнгөж гарч байтал үл таних 22-25 орчим насны 5-6 залуучууд араас цэнхэр өнгийн өвдөг хүрсэн хавар намрын урт спортын куртиктэй залуу машины зүүн тал орчимд гараараа цохих шиг болоод тухайн үед цонхоо онгойлгосон байсан жолоочийн талаар буюу Энхтүвшингийн талаар ирээд яасан хамаа гэхээр нь бид ямар нэгэн үг хэлэлгүй чигээрээ яваад Энхтүвшинг яах гэж эргэсэн мэдэхгүй, 25 эмийн сангийн доошоо уруудаад төв зам хүрэлгүй эргээд явж байтал машиныг цохисон залуу UВ Раlасе-н хашаанаас гараад зүүн урд зүгт байдаг бор өнгийн ТҮЦ-ний хажуу талд нөгөө үл таних 5-6 залуучууд зогсож байгаа харагдсан ба UВ Раlасе-н хашаа орох гээд явж байтал Энхтүвшингийн эхлэж мэндэлсэн одоо нэрийг нь мэддэг болсон Бааска гэх ах нь үл таних хоёр залуутай урдаас гарч ирж байгаа харагдсан. Тэгээд Энхтүвшин машинаа ухрааж эргэж харах үедээ зөөлхөн явж байгаад Бааска ахад хандан тэр хүмүүс намайг дээрэлхээд байна гэхэд аль гэж хэлээд шууд ТҮЦ-ний хажуу талд байсан залуучууд руу явж очсон. Энэ үед Энхтүвшин тэр хүмүүс гэж заасан. Тэгээд Бааска ах юу гэж хэлсэнг мэдэхгүй, нөгөө хүмүүстэй маргалдаад байх шиг байсан ба хамт явж байсан хоёр хүн хажууд нь хараад зогсож байсан. Тэгтэл нөгөө үл таних 6 залуучуудаас нэг нь буюу бусдаасаа арай намхан, сүүлд Бааска ах араас машин барьж очоод мөргөчихдөг, машинд мөргүүлсэн залуу яах гээд байгаа юм та нар, ална шүү гээд орилоод, хамт байсан анх машин цохидог цэнхэр өнгийн куртиктэй залуу нь салгах гээд байгаа бололтой дундуур нь ороод байсан. Тэгээд байж байтал намхан залуу хэрэлдэж байснаа Бааска ах руу дайраад 4-5 удаа толгой орчим руу цохиж авах үед хойшоо зугтаад UВ Раlасе-н хашааны үүдэнд байдаг төмөр хашаа руу орсон. Энэ үед Энхтүвшин машинаасаа буучихсан салгачих гээд байж байсан. Би тухайн үед машинд сууж байсан болохоор сайн анзаарч хараагүй ба удалгүй Энхтүвшин буцаж суугаад гялс явья гэж хэлсэн. Тэгээд хөдлөх гээд байж байтал хаанаас мэдэхгүй зүүн гар талаас машины урдуур тойрч Бааска ах нь ирээд Түвшөө хурдан буу гэхэд яах гэж байгаа юм гэсэн чинь ална шүү хурдан буу, би тэд нарыг ална гээд орилоод уурлаад Түвшөөг татаж машинаас буулгаад жолооч талын сандал дээр суугаад хаалга хаахаар нь ахаа одоо болноо, би ахдаа алуулна, одоо больё гэж хэлэхэд ална шүү хойшоо дуугүй суу гээд байсан. Тэгээд Түвшөө машины хойно суугаад ахин хэрэггүй гэрийнхэндээ алуулна шүү дээ гэхэд машиныхаа номерыг гялс авчих гэхээр нь авахгүй, яахын бэ гээд сууж байтал Бааска ах чигээрээ хөдөлсөн. Тэгээд би зодоон болсон талаар сайн хараагүй ба 25-р эмийн сангийн хороолол чиглэлтэй өгсдөг төв замын ертөнцийн зүгээр зүүн талаар өгсөхөд нөгөө маргалдсан залуучууд дээшээ гүйж байгаа харагдсан. Тэгтэл Бааска ах буугаад шууд зодолдоно шүү гэж хэлээд нөгөө залуучуудын урдуур нь андаж зүүн гар тийшээ дарж эргэхэд нөгөө залуучууд нэг нь буюу Бааска ахыг эхэлж цохиж авсан намхан нуруутай залуу нь мөргүүлээд газар уначих шиг болсон. Бааска ах жолоочийн тал буюу баруун урд талын их гэрэл орчмоор мөргөж таарсан бас нөгөө залуу миний харснаар шургаад уначих шиг болсон. Тэгээд ах Бааска шууд ухрах араандаа хийгээд ухрах үед ямар нэгэн зүйл зуурж байгаа, бас юман дээгүүр гарч байгаа юм шиг чимээ гарсан. Энэ үед газар унасан байгаа хүн сайн харагдаагүй ба хамт явж байсан хоёр залуу дээрээс нь ирээд тэвэрч аваад хүн алчихлаа шүү дээ гэж байсан. Тэгээд Бааска ах ухарч яваад ертөнцийн зүгээр зүүн талын өөрийн явах чиглэлийн замруу ороод дээшээ Чингүнжавын хөшөө хүрээд эргээд доошоо нөгөө залуучуудын хажуугаар гараад UВ Раlасе-руу ордог уулзвар дээр очоод машинаас буугаад та хоёр одоо хурдан алга бол гэхээр нь Энхтүвшин машиндаа суугаад чигээрээ явж байтал гурван хүн гар өргөхөөр нь аваад 1 хороололд хүргэж өгчихөөд би гэрийнхээ гадаа буусан, Энхтүвшин гэртээ харина гээд явсан. Намхан биетэй машинд мөргүүлдэг залуу Бааска ахын нүүр рүү 4-5 удаа угсруулаад хоёр гараараа ээлжилж цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 47-48/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Чинзоригийн өгсөн:

“...2016 оны 02 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB раlасе-н хашаан дотор байрлах СОСО ВАNАNА гэх нэртэй бааранд хамгаалагчаар ажиллаж байгаа юм. ... Би Цэндбаатар гэж хүнийг зүс танина. Манайд саяханаас 2016 оны 12 сараас эхлэн сардаа 1-2 удаа найзуудтайгаа орж ирж үйлчлүүлдэг. Гэхдээ голцуу боксын тамирчид нартайгаа орж ирдэг. Би 2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө баарны дотор талд хамгаалагчаар ажиллах байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй ба Цэндээ нь дотор ордог хаалганы баруун талд нэг давхарт буйдан дээр 6 байна уу 7-лаа сууж байсан. Гэхдээ дотор Jack Daniels гэх нэртэй виски ганц нэг пиво харагдаж байсан. Тухайн үед ямар нэгэн асуудал болоогүй. Тэгээд би баар хаах дөхөөд 03 цаг 50 минутын орчимд гадагшаа гараад гадаа үүдэнд байгаа машиныг хашаанаас гаргаад мөн үйлчлүүлээд гарсан хүмүүсийг тараагаад байж байтал яг хэд болж байсныг мэдэхгүй, ямар ч байсан шөнийн 04 цаг өнгөрч байхад UB Palace-н хашааны зүүн урд талд байрлах бор өнгийн ТҮЦ-ний ертөнцийн зүгээр баруун талд үл таних хүмүүс маргалдаад бахирах чимээ гарахаар нь хартал Цэндээ найзуудтайгаа үл таних гурван залуутай хэн нь хэлсэнг мэдэхгүй сайхан зодолдчихъё гээд хэрэлдэж байснаа Цэндээ эхлээд үл таних хууз сахалтай залууг цохиж авах гээд цохих үед нөгөө залуу нь зайлж таараад хий цохиж нүүрээрээ шаргуулдаад газар унасан. Тэгээд Цэндээ босож ирээд хууз сахалтай залуутай хамт явж байсан саарал өнгийн бүсэлхий хэсгээр татсан хавар намрын мак маягийн куртик өмссөн залууг цохиод паласын хашааны үүдэнд байдаг контейнерын тийшээ хөөцөлдөөд очсон. Тэгэхээр нь би гүйж очиж салгаад та нар больцгоо гээд хэлээд эргээд хартал хамт байсан найзууд нь зүүн тийшээ төв зам чиглэлтэй явж байсан. Тэгтэл сайн харж амжаагүй ба нэг харсан Цэндээ найзтайгаа нийлчихсэн ТҮЦ-ний чанх хойд талд ногоон өнгийн төмөр хашаатай байрны хаалга хэсэгт саарал өнгийн женсэн яак маягийн куртиктэй залууг хоёр талаас хэвлий хэсэг рүү 2-3 удаа ээлжлээд хоёр гараараа цохиж байхаар нь ахиж гүйж очоод салгасан. Тухайн үед ганцаараа байсан бушуухан зодооныг болиулъя гэж бодож байсан учраас хэн хэн нэмэгдэж ирж салгасан цохисон талаар хараагүй. Тэгээд нөгөө саарал өнгийн женсэн яак маягийн куртиктэй залууг наанаа зогсож бай гэж хэлээд Цэндээ найз нарынхаа араас гүйгээд явахаар нь араас нь та нар одоо явалдаа тэмцээн уралдаантай байж зодоон хийж болж байгаа юм уу гэж хэлээд араас нь явтал хаанаас гарч ирсэнг мэдэхгүй хэсэг залуучууд байсан ба араас нь явж очоод хартал нэг үл таних эмэгтэй доошоо хараад зогсчих хамарнаас нь цус гарчихсан байхаар нь хэн цохиж байгаа юм бэ гээд асуутал хажууд нь зогсож байсан нэг залуу тэр залуу цохичихлоо гээд Цэндээг заасан. Тэгэхээр араас нь очоод чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гэхэд агаа би зүгээр алгадчихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд одоо гэрэл зурган дээр байгаа хар өнгийн савхин куртиктэй, саарал өнгийн цахилгаантай малгайтай цамцтай, хөх өнгийн женсэн өмдтэй Баярхүү гэх найз нь чи эмэгтэй хүн цохьчихсон байна шүү дээ гэж хажуу талаас хэлж байсан. Тэгээд та нар бэлтгэлд гарчихсан байж яаж байгаа юм бэ, одоо явцгаалдаа гэж хэлээд хойшоо Өргөө чиглэлтэй булан тойруулаад тэд нар төв зам өгсөөд гүйсэн. Тэгээд би эргээд явж байтал саарал өнгийн женсэн яак маягийн куртиктэй залуу саарал өнгийн улсын дугаарыг харж чадаагүй, Приус 20 маркын автомашинтай хажуугаар хөдлөөд явсан. Нэг их хурдтай яваагүй ба хажуу талд сууж явсан хүнийг анзаарч хараагүй. Тэгтэл намайг өнгөрөөд жоохон явж байснаа сигналдаад хоёр найзыгаа суулгах гэж байна даа гэж бодоод харж байтал чигээрээ яваад өгсөн. Хоёр найз нь замын хажуу талд ногоон өнгийн дэлгүүрийн орчимд зогсож байгаа харагдсан. Уг хоёр залуу нь нөгөө анх ТҮЦ-ний гадаа байсан хоёр залуу байсан. Тэр хоёрт юм хэлсэн эсэхийг мэдэхгүй. Тэгээд би дотор талд ажлын хувцасанд станц, гар утас хоёроо үлдээчихсэн байсан тул хүн дуудах боломжгүй шууд явж ороод хамгаалагч нартаа салгаад явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг тойруулж өгөөд юу болсныг мэдэхгүй 2017 оны 3 сарын 20-ны өдөр машинд мөргүүлсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 52-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №4099 дугаартай дүгнэлт:

1. Э.Ц-н биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, дух, хамар, баруун хөмсөг уруулд няцарсан шарх, дух, баруун, зүүн хацар, алга, зүүн өвдөгт зулгаралт, дух, хамар, уруул, баруун шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-н 60/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №4161 дугаартай дүгнэлт:

1. Баасанжавын биед тархи доргилт, зүүн ухархайн гадна хананд хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-н 64/,

 

              Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд

     - ял шалгах хуудас /1-р хх-н 118, 119, 248/,

     - иргэний үнэмлэхий лавлагаа /1-р хх-н 211, 215, 247, 2-р хх-н 142/,

     - боловсролын гэрчилгээний хуулбарууд /1-р хх-н 20-21/,

     - оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-н 136, 140/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

1. Шүүгдэгч Э.Ц нь Х.Этай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Палас”-ын хашааны үүдэнд Г.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэргийг,

2. Шүүгдэгч Х.Э нь Э.Цтай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Палас”-ын хашааны үүдэнд Г.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Н.Мөнгөнбаганы “...Би 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал найз Энхтүвшин надруу фэйсбүүкийн чатаар хамт халтууранд явах уу гэхээр нь за тэгье гэж хэлээд шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн хойд талын буудал дээр найз Энхтүвшин нь хэний эзэмшилд байдгийг мэдэхгүй, байнгын унаж ирээд байдаг саарал өнгийн 90-77 серийн дугаарыг санахгүй байна, тоёота приус маркын автомашинтай ирсэн юм. ... UВ Раlасе-н хашаанаас дөнгөж гарч байтал үл таних 22-25 орчим насны 5-6 залуучууд араас цэнхэр өнгийн өвдөг хүрсэн хавар намрын урт спортын куртиктэй залуу машины зүүн тал орчимд гараараа цохих шиг болоод тухайн үед цонхоо онгойлгосон байсан жолоочийн талаар буюу Энхтүвшингийн талаар ирээд яасан хамаа гэхээр нь бид ямар нэгэн үг хэлэлгүй чигээрээ яваад Энхтүвшинг яах гэж эргэсэн мэдэхгүй, 25 эмийн сангийн доошоо уруудаад төв зам хүрэлгүй эргээд явж байтал машиныг цохисон залуу UВ Раlасе-н хашаанаас гараад зүүн урд зүгт байдаг бор өнгийн ТҮЦ-ний хажуу талд нөгөө үл таних 5-6 залуучууд зогсож байгаа харагдсан ба UВ Раlасе-н хашаа орох гээд явж байтал Энхтүвшингийн эхлэж мэндэлсэн одоо нэрийг нь мэддэг болсон Бааска гэх ах нь үл таних хоёр залуутай урдаас гарч ирж байгаа харагдсан. Тэгээд Энхтүвшин машинаа ухрааж эргэж харах үедээ зөөлхөн явж байгаад Бааска ахад хандан тэр хүмүүс намайг дээрэлхээд байна гэхэд аль гэж хэлээд шууд ТҮЦ-ний хажуу талд байсан залуучууд руу явж очсон. Энэ үед Энхтүвшин тэр хүмүүс гэж заасан. Тэгээд Бааска ах юу гэж хэлсэнг мэдэхгүй, нөгөө хүмүүстэй маргалдаад байх шиг байсан ба хамт явж байсан хоёр хүн хажууд нь хараад зогсож байсан. Тэгтэл нөгөө үл таних 6 залуучуудаас нэг нь буюу бусдаасаа арай намхан, сүүлд Бааска ах араас нь машин барьж очоод мөргөчихдөг, машинд мөргүүлсэн залуу яах гээд байгаа юм та нар, ална шүү гээд орилоод, хамт байсан анх машин цохидог цэнхэр өнгийн куртиктэй залуу нь салгах гээд байгаа бололтой дундуур нь ороод байсан. Тэгээд байж байтал намхан залуу хэрэлдэж байснаа Бааска ах руу дайраад 4-5 удаа толгой орчим руу цохиж авах үед хойшоо зугтаад UВ Раlасе-н хашааны үүдэнд байдаг төмөр хашаа руу орсон...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Чинзоригийн өгсөн: “...Тэгээд би баар хаах дөхөөд 03 цаг 50 минутын орчимд гадагшаа гараад гадаа үүдэнд байгаа машиныг хашаанаас гаргаад мөн үйлчлүүлээд гарсан хүмүүсийг тараагаад байж байтал яг хэд болж байсныг мэдэхгүй, ямар ч байсан шөнийн 04 цаг өнгөрч байхад UB Palace-н хашааны зүүн урд талд байрлах бор өнгийн ТҮЦ-ний тэнд ...Цэндээ найзтайгаа нийлчихсэн ТҮЦ-ний чанх хойд талд ногоон өнгийн төмөр хашаатай байрны хаалга хэсэгт саарал өнгийн женсэн яак маягийн куртиктэй залууг хоёр талаас хэвлий хэсэг рүү 2-3 удаа ээлжлээд хоёр гараараа цохиж байхаар нь ахиж гүйж очоод салгасан...” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Бын өгсөн: “...УБ паласын хашаан дотор талд таксины зогсоолын урд хэсэгт явж байтал бага байхад хамт дугуй унадаг байсан дүү Түвшөө /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ таараад сайн уу ах, намайг зургаан залуу дээрэлхээд байна, та очоод уулзаад өгөөч гэхээр нь за гэж хэлээд тэр хүмүүс чинь хаана байгаа юм гэхэд Түвшөө нь тэр байна гээд заасан ба хартал УБ паласын хашаагаар гараад хашааны ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт бор өнгийн ТҮЦ-ний хажуу талд зогсож байгаа залуучуудыг заасан юм. Ингээд Түвшөө түүний унаж явсан машинд сууж байсан хүүхэд гурвуулаа машинаас буугаад очсон ба одоо нэрийг нь мэддэг болсон Цэндбаатартай хамт явж байсан залуучууд дээр очоод яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм, адилхан эрчүүд байж, ганц баярынхаа өдрөөр нэгнийгээ яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэхэд Цэндбаатар нь чи яадгын, яасан ч яадгын бид нар боксчид шүү, алуулваа гэж хэлэн хэл амаар доромжлон маргалдаж эхэлсэн…нэг нэгнийгээ түлхээд байж байтал хажуу талаас нэг нь орж ирэн баруун талын шанаа орчимд нэг удаа аль гараараа гэдгийг нь хараагүй, цохиод авахаар нь зөрүүлээд түлхэх гэтэл тэр хавиар явж байсан хамгаалагч ирж салгасан юм. Тэгээд УБ паласын хашааны хаалганы зүүн урд талд байсан контейнеруудын хажуу талд Цэндбаатартай маргалдаад зогсож байтал Цэндбаатар нь нэг удаа нүүр тус орчимд цохих гэж оролдохоор нь доошоо суугаад гаргатал дээрээс хоёр гараараа ээлжлээд 2-3 удаа нуруу, толгой хэсэгрүү хүчтэй цохисон. Тэгээд дахин хамгаалагч ирж салгаад Цэндбаатар бид хоёр салсан ба би түрүүлээд 25 эмийн сангийн төв зам чиглэлтэй алхаж байтал араас Цэндбаатар нь цэнхэр өнгийн урт куртиктэй түрүүлж нэг удаа цохиж авдаг залуу, бас нэг үл таних залуутай гурвуулаа араас хөөж гүйж ирээд хэнийг нь мэдэхгүй 2-3 удаа цохиод авахаар нь эргээд УБ палас чиглэлтэй зугтаагаад паласын хашааны зүүн талд ногоон өнгийн төмөр хашаатай байрны хашааны машин ордог том хаалгаар нь ороод шонгийн төмөрнөөс барьж аваад эргээд жижиг хаалгаар нь гарах гэж байгаад хөл хальтрах үед Цэндбаатар нь үл таних саарал өнгийн куртиктэй залуутай хөөж ирсэн. Ингээд миний бодож байгаагаар Цэндбаатар тэр найзтайгаа нилээд хоёулаа толгой нуруу хэсэгрүү хэн нь хэдэн удаа цохисон мэдэхгүй ойролцоогоор 10 орчим цохисон.

Тухайн үед миний биед ил харагдах гэмтэл шарх гэх зүйл байхгүй боловч зүүн талын шанаа хавдсан, хоёр гарын ар хэсэг болон шууны гадна хэсгээр хавдсан байдалтай байсан. Тэгээд өөрөө толгой өвдөөд байсан тул тархи доргисон байж магад гэж бодоод толгой барьдаг хүн дээр очсон боловч зүгээр болохгүй байсан тул Томографийн зураг авахуулахад зүүн шанааны нүдний ханан яс цуурсан, тархи хөдөлсөн байна гэж хэлсэн. Одоо өвдөж зовиурлаж байгаа газар байхгүй тухайн үедээ нуруу бөөр рүү их цохиулсан тул томографийн зураг авахуулахад зүгээр байсан ба одоо хааяа нэг бөөр өвдөөд байгаа. Надад учирсан гэмтлийг Цэндбаатар нь цохиж зодсоны улмаас учирсан. Мөн түрүүлж намайг цохисон залуугаас болж дээрх гэмтлүүдийн аль нэг нь учирсан эсэхийг бол мэдэхгүй. Мөн Цэндбаатартай араас хөөж ирсэн залууг цохиж зодсон эсэхийг хараагүй, ямар ч байсан дээрээс ар нуруу, толгой хэсэг рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Э.Цын өгсөн: “...Би Энх-Амар ахыг очоод салгасан…Тэр хоёрыг зодолдоод салахгүй байхаар нь салгах зорилгоор хэвлий хэсэгрүү нь Баасанжавыг цохих гэж байтал дундуур хамгаалагч ирээд салгасан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №4099 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди зэргээр нотлогдон тогтоогдож байна.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Саранчимэг “хэргийн материалыг судлаж үзэхэд Энх-Амар гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж хэргэсэхгүй болгох” талаар мэтгэлцлээ.        

       

Шүүгдэгч Х.Э нь хохирогч Г.Бтай зодолдож байсан талаар мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Цын өгсөн:“...Би Энх-Амар ахыг очоод салгасан…Тэр хоёрыг зодолдоод салахгүй байхаар нь салгах зорилгоор хэвлий хэсэгрүү нь Баасанжавыг цохих гэж байтал дундуур хамгаалагч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 88-90/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н х-104/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан авсан Сиди бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон эрүүгийн хууль хэрэглэхэд эргэлзээ гараагүй тул өмгөөлөгч Д.Саранчимэгийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “...шинжээчийн дүгнэлтээр хохирогч Баасанжавын толгойд Цэндбаатар цохисон байх магадлалтай дүгнэлт гараагүй. Харин Цэндбаатар хохирогч Баасанжавын хэвлийн хэсэгт цохисон гэх боловч гэмтэл учраагүй” талаар мэтгэлцсэн боловч гэрч Н.Мөнгөнбаганы “...Тэгээд байж байтал намхан залуу хэрэлдэж байснаа Бааска ах руу дайраад 4-5 удаа толгой орчим руу цохиж авах үед хойшоо зугтаад UВ Раlасе-н хашааны үүдэнд байдаг төмөр хашаа руу орсон...” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ц, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

        Шүүгдэгч Э.Ц, Х.Э нар нь бүлэглэж хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ. Хохирогч Г.Б нь гомдол саналгүй, эмчилгээний зардалд 700,000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч хохирол тооцоолох хангалттай нотлох баримт авагдаагүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүгдэгч Э.Ц, Х.Э нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж заажээ. Шүүгдэгч Э.Ц, Х.Э нар нь 2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд уг гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул шүүгдэгч Э.Ц, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Палас”-ын ойролцоох авто замын хажууд хохирогч Э.Цт зодуулсан гэсэн шалтгаанаар 90-77 УБИ улсын дугаартай “Приүс-20” маркийн автомашинаар хүнийг алах зорилгоор хөөж, Э.Цыг мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Мөнгөнбаганы өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө...Баасанжав маш их ууртай байсан. Ална гээд байсан. Баасанжав Энхтүвшинг уурлаж загнаад жолооны ард суусан...Баасанжав машинд суух гээд Түвшөөг буулгаж байх үедээ “Түвшөө хурдан машинд суу эд нарыг ална номероо ав”... гэх мэдүүлэг,

гэрч О.Энхтүвшингийн өгсөн: “...Тэд нарын хойноос хөө гэхээр нь би “одоо хэрэггүй ээ” гэтэл Бааска ах “Пизда минь машинаасаа буу, би тэд нарыг очиж мөргөнө” гэхээр нь би “Бааска ахаа болио, хэрэггүй” гэтэл Бааска ах автомашины хаалга онгойлгоод “Пизда минь буу гээд намайг машинаас татаж буулгасан. Тэгээд жолооны ард суугаад, би хойд талын суудал дээр суусан, Мөнгөнбагана Бааска ахын хажууд сууж байсан.

Text Box: чТэгээд Бааска ах машин бариад тэр залуучуудын хойноос хөөгөөд хойшоо уулзвар руу өгссөн. Тэгтэл нөгөө залуучууд зам өгсөөд гүйж байтал Бааска машинаараа шууд нөгөө залуучууд руу жолоо эргүүлээд нөгөө залуучуудын нэгийг нь мөргөсөн, тэгээд буцаж ухраад доошоо уруудаад Улаанбаатар Паласын уулзвар дээр очоод машинаас буугаад намайг “хурдан харь яв, хэд хоног битгий гарч ирээрэй” гэхээр нь ах намайг ална шүү дээ, та яаж байгаа юм бэ” гэтэл Бааска “Хурдан яв” гэхээр нь машинаа унаад гэр рүүгээ явж байтал Бааска ахын найз над руу залгаад “ Чи хэд хоног машинаа битгий гаргаж унаарай” гэсэн. Тэгээд би машинаа унаад шууд гэртээ ирсэн, тэрнээс хойш Бааска ахтай холбогдоогүй. Уг болсон асуудлыг Мөнгөнбагана харсан. Би машинаа өгөхгүй байж болоогүй ба намайг хүчээр татаж машинаас буулгахаар нь больёо гээд гуйхад суу гээд байхаар нь суучихсан юм. ..” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-46/,

гэрч Н.Мөнгөнбаганы өгсөн: “...Тэгээд хөдлөх гээд байж байтал хаанаас мэдэхгүй зүүн гар талаас машины урдуур тойрч Бааска ах нь ирээд Түвшөө хурдан буу гэхэд яах гэж байгаа юм гэсэн чинь ална шүү хурдан буу, би тэд нарыг ална гээд орилоод уурлаад Түвшөөг татаж машинаас буулгаад жолооч талын сандал дээр суугаад хаалга хаахаар нь ахаа одоо болноо, би ахдаа алуулна, одоо больё гэж хэлэхэд ална шүү хойшоо дуугүй суу гээд байсан. Тэгээд Түвшөө машины хойно суугаад ахин хэрэггүй гэрийнхэндээ алуулна шүү дээ гэхэд машиныхаа номерыг гялс авчих гэхээр нь авахгүй, яахын бэ гээд сууж байтал Бааска ах чигээрээ хөдөлсөн…нөгөө залуучуудын урдуур нь андаж зүүн гар тийшээ дарж эргэхэд нөгөө залуучуудын нэг нь буюу Бааска ахыг эхэлж цохиж авсан намхан нуруутай залуу нь мөргүүлээд газар уначих шиг болсон. Бааска ах жолоочийн тал буюу баруун урд талын их гэрэл орчмоор мөргөж таарсан бас нөгөө залуу миний харснаар шургаад уначих шиг болсон. Тэгээд ах Бааска шууд ухрах араандаа хийгээд ухрах үед ямар нэгэн зүйл зуурж байгаа, бас юман дээгүүр гарч байгаа юм шиг чимээ гарсан. Энэ үед газар унасан байгаа хүн сайн харагдаагүй ба хамт явж байсан хоёр залуу дээрээс нь ирээд тэвэрч аваад хүн алчихлаа шүү дээ гэж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Баярхүүгийн “...Тэгтэл Энх-Амар зугтаарай гээд хашгирсан юм. Тэгээд бид нар бөөнөөрөө ертөнцийн зүгээр хойд зүгрүү Өргөө кино театрын зүг зам дагаад зугтаагаад авто плазагийн урд гүйгээд явж байтал араас саарал өнгийн приус-20 маркын машин ирээд Цэндбаатар, Давааням хоёрыг мөргөөд газар унагаагаад буцаж ухрахдаа Цэндбаатарыг газар уначихсан байхад нь нүүрийг нь урд гуперээрээ хэсэг газар чирчихээд зугатаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Жамъянбатын “...Энх-Амар за гүйгээрэй гэхэд бид нар Өргөө кинотеатр тал руу гүйсэн нилээн гүйж байхад зүүн талаас гэрэл тусаад машин ороод ирсэн. Тэгээд бид нар тараад миний хажууд гүйж байсан Цэндбаатарыг шууд мөргөсөн. Тэгэхэд Цэндбаатар машины дээгүүр нь даваад унасан байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Даваанямын “...Тухайн үед надтай Цэндбаатар, Баярхүү, Бямба-Эрдэнэ, Жамьянбат, Энх-Амар бид хэд байсан. Бааранд ороод бид нар нэг шил виски аваад уугаад сууж байтал 04:00 цагийн үед баар хаагаад гараад явсан, баарны гадаа такси барих гээд зогсож байтал нэг залуу бид нарыг хүнтэй андуураад сагсуураад хүрч ирээд дайраад байхаар нь чи хүн андуураад байна гэж хэлээд бид нар зугатаасан. Зугатаахдаа төв замаас Өргөө рүү явдаг замын явган хүн явдаг хэсгээр нь гүйж байгаад саадны хавьцаа ирээд зогстол араас хөөгөөд байсан залуу нилээн олуулаа болоод гараад ирсэн. Бид нар бөөндөө дахин зугатаагаад Урбан центр орсон. Тэгтэл хажуу талаас саарал Приус машин гэнэт гарч ирээд урсгал сөрөөд бид нар руу дайрсан, тэгэхээр нь бид нар тал тал тийшээ тараад холдтол манай найз Цэндээг мөргөсөн...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №4099 дугаартай дүгнэлт, хохирогч Э.Цын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2015 оны /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ уг хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд “...тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээг “...гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г.Бын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Хохирогч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 2,300,000 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар дүгнэлээ.Үүнд:

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд нийт 316,950 төгрөг төлөгдөхөөр байна /195,000 төгрөг хх-193, 4250 төгрөг хх200, 117,700 төгрөг хх207/.

          Хохирогчийн нэхэмжлэлээс 307,086 төгрөгийн баримт хаанаас юу авсан нь тодорхойгүй /хх-153-157,159,164,170,192,197,199/ байх ба 1,820,394 төгрөгийн баримтуудыг ямар зорилгоор хэн хэзээ ашигласан баримт болох энэ хэрэгт шууд хамаатуулан тооцоолох боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Шүүгдэгч Г.Б нь  хохирогч Э.Цт 1,340,000 төгрөг төлсөн бөгөөд 340,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан, 1,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй тул хохирол төлөгдсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

          Хохирогч Э.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

          Иймд шүүгдэгч Г.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч  Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бын хувьд гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нотлох баримт тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэрэг гэрч хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул өмгөөлөгч Б.Тэнгисээс “...шүүх бүрэлдэхүүн зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцож зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хохирогч Э.Ц, Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

             Шүүгдэгч Г.Б, Э.Ц, Х.Э нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хориглож, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүгдэгч Э.Ц, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг Х.Э-тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х.Э-ыг Э.Ц-тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Э.Ц, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Э.Ц, Х.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

           

         5. Хохирогч Э.Ц, Г.Б нар нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон 01 /нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧИД                                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ