| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00108/И |
| Дугаар | 306/ШШ2025/00125 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 306/ШШ2025/00125
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00125 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: Г*********ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Р.Б-д холбогдуулан
нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,263,678 төгрөг, ярианы төлбөр 85,895 төгрөг, алданги 631,839 төгрөг, нийт 1,981,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Р.Б* нь 2023.07.26-ны өдөр **** ХХК-тай гар утас төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, SAMSUNG А34 маркийн гар утсыг нийт 1,338,000 гөгроюөр худалдан авсан ба төлбөрийг 2023.07.26-2025.01.26 хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 74,334 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 08.01 өдрөөс эхлэн гар утасны төлбөрөө огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ХХК нь хариуцагчид үүргийг нь сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэх нийт дүн 1,981,4127 /нэгсая бсөн зуун наян нэг мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
********* ХХК-ийн Говьсүмбэр салбараас гар утас худалдаж /лизинг/ авсан нь үнэн. Уг гар утасны төлбөр нийт 1,981,412 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Р.Б үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,263,678 төгрөг, ярианы төлбөр 85,895 төгрөг, алданги 631,839 төгрөг, нийт 1,981,412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,653 төгрөг төлөхөөс 61,442 төгрөг буюу 14,789 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд төлбөл зохих 46,653 төгрөгийн тавин хувь болох 23,326.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,789 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох 46,653 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 23,326.5 төгрөг, нийт 38,115.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,326.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,263,678 төгрөг, ярианы төлбөр 85,895 төгрөг, алданги 631,839 төгрөг, нийт 1,981,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,653 төгрөгийн тавин хувь болох 23,326.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,789 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох 46,653 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 23,326.5 төгрөг, нийт 38,115.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,326.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН