Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00336

 

 

 

 

 

202******* оны 04 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ202*******/00336

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 202******* оны 2 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Т.*******,

Гэрч: Я.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь 1*******8******* оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1**************0 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн туслах тогоочоор, 1**************3 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1**************4 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1*******8******* оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажилд орж 1**************0 оны 4 дүгээр сарын 12-нд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Мөн 1**************3 оны 7 дугаар сарын 02-ноос 1**************4 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байгаад хүүхэд төрүүлж жирэмсэний амралт аваад 1**************4 оны 11 дүгээр сарын 2*******-нд хүүхдээ төрүүлсэн. Ингээд дахин энэ байгууллагадаа ажиллаагүй. Одоо тэтгэвэрт гарах болоход тухайн газруудад ажилд орсон ажлаас гарсан тушаалуудын зарим нэг нь олдохгүй байгаа учир шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага үүсэж байна. Иймд дээрх хугацаанд сургуулийн туслах тогоочоор болон сувилагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Т.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Миний хувьд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон, ажлаас халагдсан тушаалууд байхгүй, бас сувилагчаар ажиллаж байсан талаарх бичилт засвартай үндэслэлээр шүүхэд хандсан. Сургуульд туслах тогоочоор ажилд орсон тушаал бол байгаа. Би 1**************3 онд Дорноговь аймгийн анагаахын сургуульд сурч байхдаа ар гэрийн гачигдлаар сургуулиас жилийн чөлөө авсан хугацаандаа Мөрөн сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан, тэгээд 1**************4 оны ******* дугаар сард би очиж шалгалтаа өгөөд сургуулиа төгсөж сувилагч мэргэжлийг эзэмшсэн. 1**************4 оны 10-р сард Мөрөн сумын эмнэлгээс гарчихаад хүүхдээ хэсэг хугацаанд харсан. Тэгээд хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад 1**************6 онд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ээлжийн сувилагчаар 2000 он хүртэл ажилласан. Дараа нь 2000 оноос одоог хүртэл Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд сувилагчаар тасралтгүй ажиллаж байна. Тогтоолгох гэж буй жилүүдэд би тасралтгүй ажилласан. Анхны хүүхдээ 1**************4 оны 11 дүгээр сарын 2*******-нд төрүүлсэн гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 1*******8******* оны 6 дугаар сарын 06-ны өдөр нээсэн 031*******67 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Төв аймгийн Архивын тасгийн 202******* оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/70 дугаартай тодорхойлолт, Дэлгэрхаан сумын ЕБС-ын 1**************0 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай захирлын тушаал, 471*******6 дугаартай диплом, гэрэл зураг, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн болно.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Энхтуул, Я.******* нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлж хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Т.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч Т.******* нь 1*******70 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, ************** настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт:

-Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн туслах тогоочоор ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаарх бичилт хийгдсэн боловч ажилд томилсон тушаал эх хувиар олдоогүй,

-Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажилд орсон бичилт хийгдсэн боловч засвартай, ажлаас чөлөөлсөн бичилт хийгдээгүй болон энэ талаарх тушаалууд байхгүй үндэслэлээр ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

4.Хүсэлт гаргагч Т.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4-д заасантай нийцэж байна.

*******.Хүсэлт гаргагч Т.******* ажиллаж байсныг нотлох баримтууд болох ажилд орсон, ажлаас гарсан тушаал эх хувиар байхгүй, олдохгүй байгаа болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 202******* оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/70 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

7.Хүсэлт гаргагч Т.******* нь 1*******8******* оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1**************0 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Ерөнхий боловсролын сургуулийн туслах тогоочоор, 1**************3 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1**************4 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,

-1*******8******* оны 6 дугаар сарын 06-ны өдөр нээсэн 031*******67 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт ЕБС-ын захирлын 20-р тушаалаар 1*******8******* оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажиллуулав, ЕБС-ын захирлын 1**************0 он 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11-р тушаалаар 1**************0 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөв,

-Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1**************3.07.*******-ны өдрийн 16 тоот тушаалаар 1**************3.07.02-ны өдрөөс Мөрөн сумын хүн эмнэлэгт сувилагчаар авч ажиллуулав гэсэн байв,

-Дэлгэрхаан сумын ЕБС-ийн захирлын 1**************0 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тушаал, уг тушаалд ...сургуулийн гал тогооны туслах тогооч Т.*******ийг 1**************0 оны 4-р сарын 12-ноос эхлэн ажлаас чөлөөлсүгэй ...гэсэн байв,

-471*******6 дугаартай диплом, уг дипломд Түвдэн овогтой ******* 1**************4 онд Дорноговь аймгийн АУ-ны коллежийг сувилагч мэргэжлээр төгссөн тул 1**************4.6.1*******-ны өдрийн шийдвэрээр сувилагч мэргэжлийн хэргэмийг зөвшөөрч энэхүү дипломыг олгов гэсэн байв,

-1**************3 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж байхдаа асрагч Нэргүйн хамт ажлын байран дээрээ цагаан халадтай авахуулсан гэрэл зураг,

-Гэрч С.Энхтуулын шүүхэд өгсөн: Т.******* 1**************3 онд сургуулиа төгсөж ирээд Хэнтий аймгийн Мөрөн сумын хүний их эмчийн салбарт ээлжийн сувилагчаар ажилд орж, 1**************4 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад жирэмсэний амралтаа авсан. Т.******* нь 1**************4 оны 11 дүгээр сард төрсөн санагдаж байна. Тасралтгүй 1 жил гаруй хугацаанд ажилласан гэсэн мэдүүлэг,

-Гэрч Я.*******ын шүүх хуралдаанд өгсөн: Би 1*******88-1**************4 онд Мөрөн сумын хүн эмнэлэгт аж ахуйн ажилтнаар тасралтгүй ажилласан. Намайг Мөрөн сумын хүн эмнэлэгт ажиллаж байхад ******* нь манай эмнэлэгт 1**************3 оны 7 сард сувилагчаар ажилд орж 1**************4 оны намар гарсан гэх мэдүүлэг зэрэг болно.

8.Иймд хүсэлт гаргагч Т.******* нь дээрх хугацаанд ажиллаж байсан болон түүний Дорноговь аймгийн анагаахын сургуульд сурч байхдаа ар гэрийн гачигдлаар сургуулиас жилийн чөлөө авсан хугацаандаа Мөрөн сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан бөгөөд 1**************4 оны ******* дугаар сард би очиж шалгалтаа өгөөд сургуулиа төгсөж сувилагч мэргэжлийг эзэмшсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан бусад баримтууд, гэрч нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн АУ-ны коллежийн диплом зэргээр нотлогдож байх тул хүсэлтийн хангаж шийдвэрлэсэн болно.

*******.Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрч нарын ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдсэн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 1*******8******* оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1**************0 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн туслах тогоочоор, 1**************3 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1**************4 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА