Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00141

 

МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

   

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  22-р хороо, Алтан Өлгийн 14-1896 тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрмонгол, Шилийн гол аймаг, Зүүн-Үзэмчин хошуу, Гадабуки хотхон 023-5 тоотод байрлах Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" XXK-д холбогдох,

 

         “Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 125,400,817.2 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдааны оролцогчид:

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" XXK-д холбогдуулан “тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 125,400,817.2 төгрөг гаргуулахнэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

          Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* *******" ХХК нь Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар болон Асгат сумдын нутаг дэвсгэрт байрлах Цагаан залаатын нүүрсний уурхайгаас тус аймгийн Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомт хүртэл (цаашид “уртын тээвэр" гэх) нүүрсний тээвэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтын гаалийн хяналтын талбайгаас хилийн тэг цэг хүртэл (цаашид "богинын тээвэр" гэх) нүүрсний тээвэрлэлт болон өвсний тээврийн үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн.Тээвэрлэгч талаас нүүрсний уртын болон богинын тээвэр, өвсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж зохих газарт хүргэж өгсөн боловч Тээвэрлүүлэгч талаас өнөөдрийг хүртэл хугацаанд нүүрсний уртын болон богинын тээврийн төлбөр, нэмэлтээр гүйцэтгэсэн өвсний тээврийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөх талаар шаардлага тавьсан ч биелүүлэхгүй, удахгүй төлнө гэж хүлээлгэсээр өнөөдрийг хүрлээ.Өнөөдрийн байдлаар тээвэрлүүлэгч нь дараах төлбөр тооцооны үлдэгдэлтэй байна.

Нүүрсний уртын тээврийг 2024.03.08-2024.03.20-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж 2933.2 тн нүүрсийг тээвэрлэсэн бөгөөд нийт 337,318 юанийн төлбөр төлөх ёстойгоос 300,001 юанийн төлбөр болон 16,995 юанийн үнэ бүхий 2200 л түлшийг төлбөрт хүлээн авч 20,322 юанийн уртын тээврийн хөлс төлөгдөөгүй байна. Богинын тээврийг 2024.03.08-2024.05.27-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж, 5837.5 тн нүүрсийг тээвэрлэсэн бөгөөд нийт 209,655.5 юанийн богинын тээврийн хөлс төлөгдөөгүй байна.

Нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэж байх үед хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоос Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Асгат сум болон Цагаан залаатын уурхай хүртэл өвсний тээвэрлэлтийг 2024 оны 03 сард гүйцэтгэсэн. Уг ажлын тээврийн хөлс нь нийт 33,155 юанийн өвсний тээвэрлэлтийн төлбөр төлөгдөөгүй байна.

Тус тээврийн үйлчилгээний төлбөрүүдээс нийт 263,132.5 юанийн үлдэгдэл төлбөртэй байгаа бөгөөд 2024 оны 11-р сарын 11-ний өдрийн юанийн ханш 476.57 төгрөгөөр тооцоход 125,400,817.2 төгрөг болно.

          *******ймд хариуцагчаас 125,400,817.2 төгрөгийн тээврийн хөлсийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгож өгнө үү гэжээ.

 

           2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн гэрээний маргаан байхгүй. Богино чиглэлийн  209,656 юань, дундын чиглэл 337,318  юань, бэлчээрийн тээвэр 33,097 юань гэсэн тооцооллыг талууд хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн ба энэ тооцоолол дээр талууд маргаагүй. Нэхэмжлэгчийн 2024 оны 03 сарын 05-ны өдөр 53,207  юань төлсөн гэснийг төлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тус төлбөр нь төлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн тооцоонд ороогүй. Энэ нь талуудын тооцоо нийлсэн баримтаас харагдаж байгаа.

           Мөн хариуцагчийн 2024 оны 03 сарын 15-ны өдөр 150,000 юань, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 150,000 юань төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч уртын тээврийн тооцооноос хасч тооцсон. Мөн өвсний тээврийн 2024 онд Уурхайгаас түлш авсан 15,640,000 төгрөг буюу юаньд шилжүүлбэл  59,905 юань болж байгаа гэсэн нь тооцоогоор 16.995 юанийн үнэ бүхий 2200 литр түлшийг төлбөрт хүлээн авсан гэж бид тохиролцоод уртын тээврийн 337,318 юанийн төлбөрөөс хасч тооцоод уртын тээвэрт 20,322 юань нэхэмжилсэн. 2025 оны 03 сарын 12-ны өдөр 50,000 юань төлсөн гэсэн нь Вангийн цагаан ХХК-д төлсөн байх тул манай гэрээний үүрэгт төлөгдсөн мөнгө гэж тооцох боломжгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас төлсөн гэх 50.028 юанийг нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзах зүйлгүй  гэв.

 

3. Хариуцагч Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" XXK-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоног хугацаа хэтэрсэн болохоос төлбөрийг бүрэн төлсөн. Тооцоод байвал нэхэмжлэгч нь манайд 3000 юанийн өртэй болж байна. 2024 оны 03 сарын 05-ны өдөр 53,207  юань, 2024 оны 03 сарын 15-ны өдөр 150,000 юань, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 150,000 юань, 2025 оны 03 сарын 12-ны өдөр 50,000 юань төлсөн. 2024 онд Уурхайгаас түлш авсан 15,640,000 төгрөг буюу юаньд шилжүүлбэл  59,905 юань болж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд 20 сая, 20 сая,10 сая төгрөгөөр 3 хувааж өөрийн данс руу   “тээврийн зардлын урьдчилгаа” хэмээн 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн гэв.

         3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 784,955 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №20240224 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ, Бүгд найрамдах Монгол ард улс, Бүгд найрамдах Хятад ард улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №20240401 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ, ******* ******* ХХК-ийн гаргасан тээврийн тооцоололууд, тээвэрлэлтийн гэрээний тооцоолол, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, пүүний баримтууд зэргийг ирүүлсэн.

 

          4. Хариуцагчаас Тээврийн компанийн 2024 оны 02-р сараас 05-р сарын эцэс хүртэлх тооцоо нийлэлтийн дэлгэрэнгүй тайлан, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр төлсөн гүйлгээний баримт, 2024 оны 04-р сарын 25-ны өдрийн Орлого зарлагын мөнгө шилжүүлсэн баримт, 2024 оны 04-р сарын 15-ны өдрийн мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримт, дансны гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Өвөр Монголын "******* ******* *******, ******* ******* XXK-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 125,400,817.2 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Бидний хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт хариуцагч тал уртын тээврийн хөлсөнд 337,318 юанийн төлбөр төлөх ёстойгоос 20,322 юанийн төлбөр төлөгдөөгүй. Мөн богинын тээврийн хөлсөнд 209,655.5 юанийн, өвсний тээвэрт 33,155 юанийн нийт 263,132.5 юанийн төлбөр төлөгдөөгүй тул 2024 оны 11-р сарын 11-ний өдрийн юанийн ханш 476.57 төгрөгөөр тооцож 125,400,817.2 төгрөгийг гаргуулна гэж,

 

          3. Хариуцагч тал: Хоног хугацаа хэтрүүлсэн болохоос бүх төлбөрийг төлсөн. 2024 оны 03 сарын 05-ны өдөр 53,207  юань, 2024 оны 03 сарын 15-ны өдөр 150,000 юань, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 150,000 юань, 2025 оны 03 сарын 12-ны өдөр 50,000 юань төлсөн. 2022 оны 08 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд 20 сая, 20 сая,10 сая төгрөгөөр 3 хувааж өөрийн данс руу   “тээврийн зардлын урьдчилгаа” хэмээн 50,000,000 төгрөгийг төлсөн тул төлбөрийн тооцоо дууссан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэвтэст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Талуудын хооронд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч "******* ******* *******, ******* *******" XXK-ийн захиалгаар ачаа /нүүрс, өвс/-ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн Бичигт боомтын гаалийн хяналтын талбайгаас хилийн тэг цэг хүртэл буулгах, тээвэрлэлт хийх ба тээвэрлэлтийг хуваарийн дагуу жигд, тасралтгүй хийж гүйцэтгэх үйлчилгээг 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үзүүлэх, хариуцагч Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" XXK нь 1  тн нүүрсний тээвэрлэлтийн үнийг 40 юаниар тооцох, 1 жилд тээвэрлэх нүүрсний хэмжээ 50000 тн байх, 2000 тоннын урьдчилгаа төлбөр 80,000 юанийг урьдчилан төлөх, 1000 тн тутамд тооцоо хийхээр харилцан тохиролцож, 2024 оны 02 сарын 24-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Тээврийн үйлчилгээний гэрээ” нэртэй №20240224, 20240401 гэрээг бичгээр тус тус байгуулж, нотариатаар батлуулсан байна. (хх-7,25-26х

 

            5. Тус гэрээнүүдээр нэхэмжлэгч тал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар болон Асгат сумдын нутаг дэвсгэрт байрлах Цагаан залаатын нүүрсний уурхайгаас тус аймгийн Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомт хүртэл (цаашид “уртын тээвэр" гэх) нүүрсний тээвэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтын гаалийн хяналтын талбайгаас хилийн тэг цэг хүртэл (цаашид "богинын тээвэр" гэх) нүүрсний тээвэрлэлт болон өвсний тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэх, хариуцагч тал нь тээврийн хөлсийг төлөхөөр тохиролцсон нь талуудын хооронд *******ргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

            6. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

            7. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, үйл баримтын талаар маргаагүй, харин тус гэрээний төлбөр төлөгдсөн эсэх талаар маргасан.

 

8. Нэхэмжлэгч талаас тус гэрээний үүрэгт 125,400,817.2 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 50.028 юань төлж, баримтаа шүүхэд ирүүлээгүй байсан. Тус 50.028 юанийг нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзахгүй  гэснийг,

Хариуцагч тал 2024 оны 03 сарын 05-ны өдөр 53,207  юань, 2024 оны 03 сарын 15-ны өдөр 150,000 юань, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 150,000 юань, 2025 оны 03 сарын 12-ны өдөр 50,000 юань төлсөн. 2024 онд Уурхайгаас түлш авсан 15,640,000 төгрөг буюу юаньд шилжүүлбэл  59,905 юань болж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд 20 сая, 20 сая,10 сая төгрөгөөр 3 хувааж өөрийн данс руу   “тээврийн зардлын урьдчилгаа” хэмээн 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн тул төлбөргүй гэж тайлбарласан.

 

9. Тус тайлбар нь нэхэмжлэгч талын 53,207 юань төлөгдсөн. Энэ нь өмнөх тээврийн төлбөр бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын тооцоонд ороогүй тул нэхэмжлэлээс хасч тооцохгүй. Харин 150,000 юань, 150,000 юаниар нийт 300,000 юанийг төлсөн гэснийг бол энэ нэхэмжлэлийн тооцоонд оруулж, хасч тооцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 50,028 юань төлөгдсөнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцохыг хүлээн зөвшөөрнө, 50,000,000 төгрөг ******* ******* ХХК-ийн дансаар орж ирээгүй, уг мөнгийг төлсөн гэх боловч хариуцагч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 2025 оны 03 сарын 12-ны өдөр 50,000 юань төлсөн гэх баримт нь Вангийн цагаан ХХК-ийн дансанд төлсөн нь нэхэмжлэгчийн мөнгөн шилжүүлгийн баримтаас харагдаж байгаа гэх тайлбараар няцаагдаж байх ба нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий үнэн байх ба хэрэгт авагдсан тээврийн тооцоо, хариуцагчийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, зохигчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын тооцоо, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-34-40, 104-114х)

 

10. *******ймд нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 50,028 юанийн төлбөр төлөгдсөн боловч хариуцагч талаас баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ мөнгийг нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзахгүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.    

         11. Хариуцагч Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" XXK нь тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 50,028 юанийг нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Монгол банкны ханш 476.57 төгрөгөөр тооцож, 23,841,843.96 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 125.400,817.2 төгрөгөөс хасч тооцон, Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" XXK-аас 101,558,973.24 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,841,843.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          12. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,955 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 665,745 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

           *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. *******ргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч Өвөр Монголын "******* ******* *******, ******* *******" XXK-аас  101,558,973.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн 23,841,843.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 277 дугаартай шүүгчийн захирамж нь *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

           3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,955 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 665,745 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

 4. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, *******ргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА