| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00122/И |
| Дугаар | 306/ШШ2025/00126 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 306/ШШ2025/00126
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00126 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ******** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц гаргасан нэхэмжлэлтэй
хариуцагч: Б.О-д холбогдуулан
Үндсэн зээл 339,635 төгрөг, зээлийн хүү 262,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,721 төгрөг, нийт 650,554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2023 оны 12 сарын 04-ны өдрийн 230310-995195 зээлийн дугаартай 340,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Б.О нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 12 сарын 04-ны өдрийн 230310-995195 дугаартай 340,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.О нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 416 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 650,554 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Б.О-аас мөнгөн хөрөнгө гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нөгөө төлөөс хариуцагч Б.О нар харилцан тохиролцож, хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл 339,635 төгрөг, зээлийн хүү 262,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,721 төгрөг, нийт 650,554 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 220,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 220,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 210,554 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б.О-аас үндсэн зээл 339,635 төгрөг, зээлийн хүү 262,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,721 төгрөг, нийт 650,554 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нөгөө төлөөс хариуцагч Б.О нар харилцан тохиролцож, хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 339,635 төгрөг, зээлийн хүү 262,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,721 төгрөг, нийт 650,554 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 220,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 220,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 210,554 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,163 төгрөгийн тал хувь болох 10,081.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,081.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,081.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 339,635 төгрөг, зээлийн хүү 262,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,721 төгрөг, нийт 650,554 /зургаан зуун тавин мянга таван зуун тавин дөрвөн/ төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 220,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 220,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 210,554 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,163 төгрөгийн тал хувь болох 10,081.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,081.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,081.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН