| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00151/И |
| Дугаар | 315/ШШ2025/00145 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2025/00145
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал Тауэрын 7-р давхрын 712 тоотод байрлах, утас *******, *******, ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, утас *******, ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 412,079 (Дөрвөн зуун арван хоёр мянга далан ес) төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* ББСБ ХХК нь *******тэй 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 27421 тоот зээлийн гэрээг байгуулж, 300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй олгосон. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 109,079 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг нийт 412,079 төгрөг байх тул хариуцагч *******ээс 412,079 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* ******* ББСБ ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийн зээл авсан. Тус зээлийг авснаас хойш төлөлт хийгээгүй. ******* ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 109,079 төгрөг, шимтгэл 3000 төгрөг, нийт 412,079 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 412,079 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 412,079 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,013 төгрөгийн тал хувь 6,506.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,506.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн, “зээлийн гэрээний үүрэгт 412,079 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,013 төгрөгийн тал хувь 6,506.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,506.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА