| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00132/И |
| Дугаар | 306/ШШ2025/00128 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 306/ШШ2025/00128
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00128 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ********* ХК -ийг төлөөлж, зээл цуглуулах газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,001,578.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,652.55 төгрөг, нийт 11,014,230.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХК-ийг төлөөлж, тусгай активын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Т нь 2024 оны 10 сарын 01-ний өдөр Голомт банктай ЗГ-К001350642 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг ) хувийн хүүтэй, 30 (Гуч ) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.Т нь ЗГ- К001350642 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2025 оны 03 сарын 25-ний өдрийн байдлаар 146 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа тул **** зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэхэмжлэх гаргаж байна. Иймд зээлдэгч Б.Т-өөс ЗГ-К001350642 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 11,014,230.72 (арван нэгэн сая арван дөрвөн мянга хоёр зуун гучин төгрөг далан хоср мөнгө ) төгрөгийг гаргуулж, Г-д олгуулж өгнө үү гэв гэжээ.
2.Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Т миний бие ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,014,230.72 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байна. Иймд ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Б.Т-өөс үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,001,578.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,652.55 төгрөг, нийт 11,014,230.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,178 төгрөгийн тавин хувь болох 95,589 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 95,589 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,589 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газрын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,001,578.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,652.55 төгрөг, нийт 11,014,230.72 /арван нэгэн сая арван дөрвөн мянга хоёр зуун гучин төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,178 /нэг зуун ерэн нэгэн мянга нэг зуун далан найман төгрөг/ төгрөгийн тавин хувь болох 95,589 /ерэн таван мянга таван зуун наян есэн төгрөг/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 95,589 /ерэн таван мянга таван зуун наян есэн төгрөг/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,589 /ерэн таван мянга таван зуун наян есэн төгрөг/ төгрөгийг тус тусгаргуулж, нэхэмжлэгч ****** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН