| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00135/И |
| Дугаар | 315/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2025/00146
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж 9/1, 8 давхарт ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 623,705.15 (Зургаан зуун хорин гурван мянга долоон зуун таван төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2021 оны 12 сарын 01-ны өдөр Б3121-055 дугаартай, "Барьцаат зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,499,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,467,985.15 төгрөг болсноос 1,853,580 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 614,405.15 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 623,705.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 623,705.15 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 203,705.15 төгрөгөөр ******* ******* ******* зээлдүүлэх ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* зээлдүүлэх ******* ХХК нь Ч.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 623,705.15 (Зургаан зуун хорин гурван мянга долоон зуун таван төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 623,705.15 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 203,705.15 төгрөгөөр ******* ******* ******* зээлдүүлэх ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,361 төгрөгийн тал хувь 9,680.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,680.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* зээлдүүлэх ******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 623,705.15 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 203,705.15 төгрөгөөр ******* ******* ******* зээлдүүлэх ******* ХХК-д тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,361 төгрөгийн тал хувь 9,680.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,680.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* зээлдүүлэх ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА