| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0182/Э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806003080169 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шижирбулаг авто сургуульд жолооны багш ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 10-52а тоотод оршин суудаг,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 28а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр 2012.10.08-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Б. А.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 363 тоотод Г.Отгонжаргалыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Отгонжаргалын: “...2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө ... унтаж байсан ах Сайнжаргалыг сэрээх гээд байхаар нь ээж Хандсүрэн бид хоёр “унтаж байгаа хүнийг сэрээж яах гээд байгаа юм” гэхэд “чи дуугүй унт янхан минь, чамайг энд тэнд явж байхад чинь алчихна шүү” гэх мэтээр хэл амаар доромжлон, мөн айлган сүрдүүлсэн учир би “бид нар унтаж амрах хэрэгтэй, та нар гар” гэхэд үеэл А нь намайг үсдэж, үснээс зулгааж, нүүр ам, хамарлуу цохиж авсан учир цагдаа дуудах гээд утсаа авахад миний гар утсыг булаан авч толгой тархи руу гар утсаар минь цохьсон. ...Миний нүүр лүү л цохиод байсан. ...Үснээс айхтар зулгаасан учир үс туг тугаараа унасан байсан. Баруун талын хацар хавдсан байсан... Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8-10/,
Мөрдөн байцаалтад гэрч А.Хандсүрэнгийн: “...А гэнэт чи муу ямар том дугардаг юм гээд охиныг минь алгадаж авсан. Тэгэхээр нь би болиоч гээд дундуур нь орж болиулах гэтэл дийлэхгүй байсан. Тэгтэл А хөшиглөөд унагаачихсан. Тэгээд манай гэрт нилээн удаан маргалдаж байгаад арай гэж салгаж нөгөө хэд гэрээс гараад явсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,
Мөрдөн байцаалтад гэрч А.Гандүгэрийн: “...Хандсүрэн Сайнжаргалыг явуулахгүй гэсэн чинь А Сайнжаргалтай маргалдаад зууралдсан. Тэгтэл Отгонжаргал хажуунаас Аынг цохиод авсан ба галын дэгээ төмрөөр цохисон. Тэгтэл эргүүлээд цохисон, тэндээ эргүүлээд цохиод авсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,
Мөрдөн байцаалтад гэрч И.Анхбаярын: “...Хандсүрэн эгч уурлаад, мөн Отгонжаргал нь та нар гэрт орж ирээд хүмүүс амраасангүй гээд уурлаж маргалдсан. Тэгтэл Отгонжаргал цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирсэн. Гэтэл А Отгонжаргалын гараас гар утсыг нь авч Отгонжаргалыг цохисон. ...Тухайн үед А Отгонжаргалыг цохиод авахаар нь би салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Золзаяагийн: “...Тухайн үед Отгонжаргалын баруун талын шанаа хэсэг хавдчихсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн байцаалтад Б.Аын яллагдагчаар: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-86-87/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №601 тоот:
үүсгэгдэнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өөр хэлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 363 тоотод Г.Отгонжаргалыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Отгонжаргалын: “...2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө “унтаж байсан ах Сайнжаргалыг сэрээх гээд байхаар нь ээж Хандсүрэн бид хоёр унтаж байгаа хүнийг сэрээж яах гээд байгаа юм” гэхэд “чи дуугүй унт янхан минь, чамайг энд тэнд явж байхад чинь алчихна шүү” гэх мэтээр хэл амаар доромжлон, мөн айлган сүрдүүлсэн учир би бид нар “унтаж амрах хэрэгтэй та нар гар” гэхэд үеэл А нь намайг үсдэж, үснээс зулгааж, нүүр ам, хамарлуу цохиж авсан учир цагдаа дуудах гээд утсаа авахад миний гар утсыг булаан авч толгой тархи руу гар утсаар минь цохьсон. ...Миний нүүр лүү л цохиод байсан. ...Үснээс айхтар зулгаасан учир үс туг тугаараа унасан байсан. Баруун талын хацар хавдсан байсан... Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8-10/,
Мөрдөн байцаалтад гэрч А.Хандсүрэнгийн: “...А гэнэт “чи муу ямар том дугардаг юм” гээд охиныг минь алгадаж авсан тэгэхээр нь би “болиоч” гээд дундуур нь орж болиулах гэтэл дийлэхгүй байсан. Тэгтэл А хөшиглөөд унагаачихсан. Тэгээд манай гэрт нилээн удаан маргалдаж байгаад арай гэж салгаж нөгөө хэд гэрээс гараад явсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,
Мөрдөн байцаалтад гэрч А.Гандүгэрийн: “...Хандсүрэн Сайнжаргалыг явуулахгүй гэсэн чинь А Сайнжаргалтай маргалдаад зууралдсан. Тэгтэл Отгонжаргал хажуунаас Аынг цохиод авсан, галын дэгээ төмрөөр цохисон. Тэгтэл эргүүлээд цохисон авсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,
Мөрдөн байцаалтад гэрч И.Анхбаярын: “...Хандсүрэн эгч уурлаад мөн Отгонжаргал нь “та нар гэрт орж ирээд хүмүүс амраасангүй” гээд уурлаж маргалдсан. Тэгтэл Отгонжаргал цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирсэн. Гэтэл А Отгонжаргалын гараас гар утсыг нь авч Отгонжаргалыг цохисон. ...Тухайн үед А Отгонжаргалыг цохиод авахаар нь би салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Золзаяагийн: “...Тухайн үед Отгонжаргалын баруун талын шанаа хэсэг хавдчихсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн байцаалтад Б.Аын яллагдагчаар: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-86-87/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №601 тоот: Отгонжаргалын биед баруун доод зовхи хацарт зөөлөн эдийн няцрал, баруун зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх-23/,
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Б.А нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806003080169 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД