Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00155

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 7 дугаар баг, ******* ******* 1-123 тоотод байрлах, утасны дугаар *******, ******* ******* ХХК-ийн

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, 24-2403 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

“Зээлээр худалдсан барааны үнэ 5,526,940 (Таван сая таван зуун хорин зургаан мянга есөн зуун дөч) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 5,526,940 төгрөгийн бараа зээлээр авсан. Уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,526,940 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг,2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,206,940 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь  Д.******* холбогдуулан “зээлээр худалдсан барааны үнэ 5,526,940 (Таван сая таван зуун хорин зургаан мянга есөн зуун дөч) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,526,940 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг,2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,206,940 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,382 төгрөгийн тал хувь 51,691 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 51,691 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХКолгож шийдвэрлэлээ.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,526,940 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг,2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,206,940 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,382 төгрөгийн тал хувь 51,691 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 51,691төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      П.БОЛОРМАА