Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00157

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 7 дугаар баг, ******* гудамжны 1-123 тоотод байрлах, утас *******, ******* ******* ХХК-ийн

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, ******* ******* 6 гудамжны 4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох

 

“зээлээр худалдсан барааны үнэ 838,358 (Найман зуун гучин найман мянга гурван зуун тавин найм) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 838,358 төгрөгийн бараа зээлээр авсан. Уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 838,358 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 838,358 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

 Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,685 төгрөгийн тал хувь 12,342.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,342.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1. Хариуцагч  нь  ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 838,358  төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 24,685 төгрөгийн тал хувь 12,342.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,342.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        П.БОЛОРМАА