Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2025/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 2-р хороо, ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ийн,

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багт оршин суух ******* холбогдох,

 

            “Компаниудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, уучлалт гуйлгахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

            Хариуцагч *******,

            Хариуцагчийн өмгөөлөгч: *******

            Иргэдийн төлөөлөгч С.Дамдин

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамьяндорж нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Толгой ХХК, ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ******* ХХК нь ******* ураниум ресурс ХХК-ийн охин компани. Манай ******* ХХК нь 2020 оны 12 сард ******* улсын компанийн тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу үүсгэн байгуулагдаж Зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр МV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ******* ******* ресурс ХХК-аас шилжүүлэн авч Сүхбаатар аймаг дахь Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай компанийн ажилчид болон удирдлагуудын хувьд компанийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаагаараа бахархаж, урам зоригтойгоор ажилладаг. Хуулийн этгээдийн нэр хүнд гэдэг нь аж ахуйн үйл ажиллагааны явцад олж авсан нийгмийн үнэлгээ, ажил хэргийн чанар, алдар хүндийн тухай ерөнхий буюу өргөн тархсан санал бодол, хуулиар хамгаалагдсан материаллаг бус баялагийг ойлгодог. Бизнесийн салбарт тухайн байгууллагын ажил хэргийн нэр хүнд маш чухал байр суурь эзэлдэг бөгөөд олон нийт, бусад харилцагч байгууллагууд тухайн байгууллагыг үнэлэх үнэлэмж, ажилтан өөрийн байгууллагаа үнэлэх үнэлэмж зэрэг нь бизнесийн харилцаанд маш чухал ач холбогдолтой ойлголт юм.

******* ХХК нь ******* улсын хууль журмыг чанд сахиж, байнгын ажлын байрыг бий болгож, улсдаа тогтмол татвар хураамжийг төлж, улс эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцон зүтгэж буй нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай нэр хүндтэй компаниуд юм.

******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг үнэнч шударгаар биелүүлж, монгол улсын хууль, журмыг сахин мөрдөж тэдгээрийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж ирсэн. Гэтэл манай компанийн тухай нийтэд худал мэдээлэл тараах, гүтгэх хандлага цахим орчинд цөөнгүй гарах болсон. Бид уг асуудалд хүлээцтэй хандаж, асуудлыг хүндрүүлэх зорилгогүй байсан боловч дээрх худал мэдээлэл нь цахим орчинд хурдацтай тархаж, даамжирч компанийн ажил хэргийн нэр хүндэд ноцтой хохирол учруулах боллоо.

******* Улсын хуулийн этгээд болох ******* ******* ресурс ХХК болон Толгой ХХК-ийн талаар иргэн нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр Фэйсбүүкийн түрлэг болон гэх цахим хуудсуудаар шууд нэвтрүүлсэн видео ярилцлагаар огт үндэслэлгүй зүйлд гүтгэн олон нийтийн цахим сүлжээгээр тараасан байна. Энэхүү нэвтрүүлэгт оролцсон сэтгүүлчийн асуултанд хариулахдаа илт худал хариулт өгөх замаар манай хоёр компанийг гүтгэж ажил хэргийн нэр хүндийг гутаасаар байна.

Тухайлбал цахим хуудсын шууд ярилцлагын нэвтрүүлгийн үеэр буюу нэврүүлгийн видео бичлэгийн

1) 4:49-5:09 минутад багийн хурлаар ч ороогүй, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ч ороогүй байхад А зөвшөөрөл авчихсан, ингээд хууль бус гэдэг нь нүдэн дээр харагдаад байдаг юм.

2) 5:50-7:03 минутад Гүний усыг 2 мотороор зэрэг татаж, шууд трубагаар татаж асгаж байгаа, тэгээд энэ голууд нь ширгэчихсэн, нүүрсээ ухаад нүүрс нь гарахгүй байгаа 30 хэдэн метр доошоо ухчихаад байгаа. Тэгээд усаа дийлэхгүй байгаан байна лээ. Тэгээд цэвэр усыг гадагш нь асгачихаад байгаа. Шалгалт ирэхээр тэрийгээ овоолчихно, шалгалт явахаар задгай тавьчихна. Аймгийн мэргэжлийн хяналтыг 5 удаа дуудсан, ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй. Аймгийн Прокурорт хууль бус гээд хандахаар аймгийн Прокурор дарчихна. Ноднин 11 сард дарсан, сая найман сард өгсөн бас дарсан. Тэгээд Сүхбаатар аймгийн Прокурор, Сүхбаатар аймгийн Байгаль орчин гээд төрийн байгууллагын дээр нь гарчихсан, тэр ч байтугай Эрдэнэцагаан сумын захиргаа, хурлын дээр гарчихсан, төрийн дээр гарчихсан ийм л даварсан уурхай байна.

 3) 8:30-8:55 минутад өмнө нь ******* ******* гэж байгаад одоо ******* болж өөрчлөгдсөн. Ер нь байгаль хулгайлахад хулгайч компаниуд нэрээ сольж байдаг л даа. Татварын ерөнхий газар бол зөвшөөрөхгүй байгаа юм байна лээ.

4) 9:20-11:15 минутад нэрээ сольсон компани дээр нь усны зөвшөөрөл нь гараагүй байна лээ. Би аймгийн мэргэжлийн хяналтаас асуусан. Аймгийн мэргэжлийн хяналтаас дуудаад усны дүгнэлтийг нь шаардахаар бичиг баримтаа өгөхгүй байгаа юм байна лээ. ******* ураниум ресурс дээрээ усны зөвшөөрөлтэй хэрнээ ******* дээрээ зөвшөөрөл байхгүй гэсэн. Тиймээс эднийхийг зогсоох боломжтой.

5) 11:30-11:42 минутад Замын ТЭЗҮ чинь бас л анхан шатнаасаа авах ёстой. Багийн хурлаар ороод тэгээгүй бас л автоматаар хулгайгаар байгаа." гэж илт худал, бодит байдалд нийцэхгүй зүйлийг ярьсан бөгөөд уг видео ярилцлагыг нийт 21,000 мянган хүн үзсэн хандалттай байгаа гэсэн нь үндэслэлгүй худал мэдээлэл тараасан.

Тус А зөвшөөрөл буюу MV-021459 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг ******* ураниум ресурс ХХК хуулийн дагуу эзэмшдэг. 2021 оны 04 сарын 09-ний өдрөөс тус А зөвшөөрлийг ХХК  ******* ******* ХХК-аас  хуулийн дагуу шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулсан. Тус MV-021459 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 онд 30 жилээр сунгуулахдаа 2019 оны 11 сарын 01-ний өдөр Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэснийг 2019.11.01-ний өдөр Эрдэнэцагаан сумын 4-р багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар баталж ИНХ-ын № 15 тогтоол гарсан.

Гүний усыг 2 мотороор зэрэг татуулж асгаж байна гэсэн агуулгыг хариуцагч ярьсан. Үүнтэй холбоотойгоор ******* ХХК-д ажлын хэсгийн шалгалт орсон. Тухайн ажлын хэсэг 2024 оны 09 сарын 13-ны өдрийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Баруун-Урт сумдад ажилласан илтгэх хуудасны дүгнэлт хэсэг дээр гол мөрний давхцалгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн өчигдрийн хүргүүлсэн усны гэрээ болон усны дүгнэлтийн дагуу ажиллагаа хийсэн. 2021-2024 оны хооронд хариуцагчийн гаргасан гомдлоор 13 удаагийн хяналт шалгалт ирж байсан. Төрийн хяналт шалгалтын 6 байгууллагын хамтарч хийсэн шалгалтын үр дүнгээр гол мөрний давхцалгүй гээд шалгалтын илтгэх хуудас дээрээ баталсан. Мөн илтгэх хуудасны ард хавсаргасан эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдоно.

Хулгайч компани нэрээ сольсон, татварын ерөнхий газар бол зөвшөөрөөгүй юм гэх мэтчилэн ямар ч утга учиргүй шалтгаануудыг хэлж байна. 2021 оны 04 сарын 09-ний өдөр Газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн дагуу ******* ******* ХХК-аас  ******* ХХК-руу ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Энийг өөрөө мэдсээр байж хулгайч компаниуд нэрээ сольдог гэж ярьсан.

Мөн ******* ХХК-аас Бичигтийн боомт хүртэл зам барих асуудлыг Зүүн бүс ложистикс” ХХК нь Зам тээврийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн замын ажлыг гүйцэтгэж байгаа. ******* болон ******* ураниум ХХК нь гэрээ байгуулж ажиллаагүй. Иймээс дээрх мэдээллүүд нь үндэслэлгүй манай компаниудын нэр төрд халдсан, “Хулгайч” хууль бус зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг гэж гутааж гүтгэсэн гэж үзэж байна.

Иргэн нь энэхүү ярилцлагад оролцохдоо зориуд манай хоёр компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэхээр урьдаас зориуд бэлтгэсэн фото зургийг үзүүлэн, ятган үнэмшүүлэхээр илт гүжирдсэн худал мэдээлэл, гүтгэлгийг хийжээ. Тиймээс бидний хувьд “Хулгайч”, “Хууль бус аргаар авсан зөвшөөрөлтэй” гэж гүтгэгдсний улмаас гэм хор учирсан нэр төр, ажил хэргийн нэр хүндээ хуульд заасан журмын дагуу сэргээлгэх, тус 2 сайтаар няцаалт хийлгэж, уучлалт гуйлгана гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн хорооны даргаар ажилладаг. Сум орон нутгийн байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, үйл ажиллагаа нь сум орон нутаг иргэдэд ил тод байх ёстой бөгөөд ил тод биш хууль бус үйл ажиллагааг иргэддээ мэдээлж мэдэгдэх нь Нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн хурлын төлөөлөгчийн үүрэг юм.

           "******* ураниум ресурс" ХХК нь 2010.12.10-нд Цөмийн энергийн газраас ураны хайгуул хийх тусгай зөвшөөрөл авсан. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдууд ураны хайгуул хийхийг засаг дарга иргэдтэйгээ нийлж тэмцээд ураны хайгуул гаргаагүй ба Эрдэнэцагаан сумын засаг дарга асан иргэдэд сонсох ажиллагаа хийлгүй ураны хайгуул хийлгэсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа. Байгаль орчны улсын байцаагч 2017.12.14-нд №02 тоот АМГТГ-д талбай хүлээлгэж өгсөн дүгнэлт гаргаж өгсөн нь хууль бус юм. Хууль бус гэдэг нь 2011-2013 онд хайгуулын ажил хийсэн боловч 2014-2016 онд 3 жил хайгуул хийгээгүй байхад хуулийн дагуу цуцлах ёстой байтал 2017 онд хайгуул хийсэн тухай дүгнэлт хууль бусаар гаргасан. Хайгуулын талбай хүлээж авсан тухай сумын засаг даргын захирамж, ажлын хэсгийн дүгнэлт Эрдэнэцагаан сумын архивт олдохгүй байгаа тул улсын байцаагч дүгнэлт гаргасан нь хууль бус юм.

XV-18247 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг хүлээж авсан тухай 2018.06.11-ний №01 тоот АМГТГ-ын КХ-т гаргасан улсын байцаагчийн дүгнэлтэнд 6-р багт 2011 оноос хойш хайгуул хийсэн гэж оруулсан ба 4-р баг гэж ороогүй. Сумын засаг дарга асан АМГТГ-ын КХ-т 2018.06.18-нд №1/128 тоот албан тоотоор XV-18247 тоот тусгай зөвшөөрлийн албан тоот хүргүүлэхдээ 6-р баг гэж бичсэн боловч 4-р баг гэж бичээгүй нь хууль бус ба 2011 оноос хойш хайгуул хийсэн гэж бичсэн бөгөөд 2014-2016 онд хайгуул хийгээгүй байхад ингэж бичсэн тул хууль бус юм.

Миний бие тус 2 ярилцлагад орохдоо тухайн зүйлүүдийг ярьсан.

MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 оны 9 сарын 9-ний өдрөөс 2049 оны 9 сарын 9 хүртэл 30 жилээр ******* ******* ХХК авсан. 2020 оны 12 сард ******* ХХК шинээр байгуулагдаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байдаг. Гэвч усны дүгнэлт, гэрээ зэрэг бусад бичиг баримт нь ******* ураниум ******* ХХК-аас шилжээгүй байсан.

Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэх асуудал гэж байдаг. Хэлэлцэх асуудал дээрээ нарийвчилсан үнэлгээг оруулж өгөөгүй. Засаг дарга хэлэлцэх асуудал дээр уул уурхайн асуудал орж ирээгүй гэдгийг хэлж байсан. Тиймээс даргыг гэрчээр асуулгах гээд байсан юм. 2019 оны 4-р багийн Иргэдийн нийтийн хурлын № 15 тогтоол нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын архивын газарт эх хувь нь байхгүй байхад нэхэмжлэгч эх хувь гаргаж байгаа нь эргэлзээтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн нотариатч нь он, сар , өдөр байхгүй тамга дарсан нь мөн эргэлзээтэй. 2021 болон 2022 оны Ковид өвчний үед багийн иргэдийн нийтийн хурал хуралдаагүй. Би хүсэлт гаргаж 2023 онд хуралдуулсан. Хайгуулын зөвшөөрөл авахдаа 4,6,7 баг болох 3 багийг хамарсан. Засаг дарга байсан Батсайхан, улсын байцаагч нар Кадастрын алба руу 2018 оны 06 сарын 01-ний өдөр болон 06 сарын 06-ны өдрийн 5 хоногийн зөрүүтэй хийлгэхдээ ганцхан 6 дугаар багт хайгуул  хийлгэсэн. 4 дүгээр баг гэж ороогүй учраас тус “А” зөвшөөрлийг  хууль бус гэж хэлсэн.

2023 онд Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст "******* ураниум ресурс" ХХК компанийн нэр хүндэд халдсан гэж гомдол гаргасан ба миний бие байцаалт өгч Сүхбаатар аймгийн Прокурорын Газраас хянаж үзээд эрүүгийн хэрэг нээхээс татгалзаж хаасан.

Тусгай  зөвшөөрлийг 2019 оны 09 сарын 09-ний өдөр авсан. 2019 оны 12 сарын 01-ний өдөр Кадастрын хэлтсийн дарга гэдэг хүн гол мөрний давхцалтай хэмээн бичиг хүргүүлсэн. 2021 оны 7 сард Ерөнхий сайд ирж уулзалт хийхэд нь ажлын хэсэг байгуулах хүсэлтээр ажлын хэсэг гаргасан. Салбарын хяналтын газрын дарга ирээд гол мөрний давхцалтай гэж тогтоосон. Усны тухай хуулийн 3.1 зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн ба усаа хамгаалъя гээд усны газраас бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгч компани нь зөрчилтэй болоод л торгуулаад байгаа. Торгууль гэдэг чинь зөрчилтэй байсан талаарх баталгаа мөн.

******* ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэг ч мод тарьж үзээгүй. Нэхэмжлэгч нь усны гэрээг 2019 онд авсан гэсэн. Энэ нь үгүй юм. 2020 оны 12 сард ХХК руу А зөвшөөрлөө шилжүүлсэн боловч усны гэрээ нь  ******* ******* ХХК-ийн нэр дээр шалгалт хийхэд байсан. Нэр шилжсэн боловч усны гэрээ болон бусад бичиг баримт  шилжээгүй байсан болох нь хяналт шалгалтаар илэрсэн. Би үүнийг тэр утгаар нь хэлсэн.

Зам тээврийн хөгжлийн яаманд 2023 онд гарсан хурлынхаа тогтоолыг хүргүүлсэн. Уг хүргүүлсэн тогтоолын утга нь зам барьцаалж ******* ХХК нь уул уурхай гаргахгүй, тийм учраас зам тавиулахгүй гэсэн шийдвэрийг 4-р багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд тэмдэглэл хөтлөн тамга дарж, иргэдийн 100 хувь дэмжсэн гарын үсэг зурж хүргүүлсэн нь хэрэгт байгаа. Багийн хурлаар хэлэлцээгүй гэдгийг баталсан. Анх 6-р баг дээр тусгай зөвшөөрөл авсан байдаг. Нэхэмжлэгч компани 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани юм. 2023 оны 5 сараас хойш ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй. Тэр асуудал бас яригдсан. Би худал ярьж, гүтгээгүй тул уучлалт гуйхгүй, өөртөө итгэлтэй байна гэв.

 

            3. Нэхэмжлэгч нар нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ураниум ресурс ХХК болон ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар, Record.mn-ны 2021 оны 10 сарын 15-ны өдрийн пост, мэдээллийн шууд нэврүүлгийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн пост, ******* ХХК-ийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 23/192 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, 1 ширхэг сиди, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын хүсэлт, 2024 оны 03 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* нарын гаргасан хүсэлт, ******* ХХК, ******* ураниум ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичгүүд,

 

            4. Хариуцагчаас  хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тодорхойлолт, ******* ураниум ресурс ХХК-ийн 5150884 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон Цөмийн энергийн газрын цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2011 оны албан бичгийн хуулбар, ******* ураниум ресурс ХХК-ийн Цөмийн энергийн газарт хандсан албан бичиг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай албан бичиг, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны  12 сарын 14-ний өдрийн албан бичиг, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны  06 сарын 11-ний өдрийн албан бичиг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг даргын албан бичиг, ******* ураниум ресурс ХХК-ийн МV-021459 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, Ашигт малтмал газрын тосны газрын 2013 оны 11 сарын 11-ний өдрийн албан бичгийн хуулбар, ******* улсын Ерөнхий Прокурорын Газрын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн  өргөдлийн хариу өгөх тухай албан бичиг, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 92 дугаартай албан бичгийн хуулбар, 0048008 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг даргын 2023 оны 04 сарын 20-ны өдрийн А/78 дугаартай ажлын хэсэг томилох тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг даргын 2023 оны 04 сарын 13-ны өдрийн захирамж болон илтгэх хуудасны хуулбар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  2023 оны 08 сарын 31-ний өдрийн хяналт шалгалтын удирдамжийн хуулбар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн албан тоот болон хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудасны хуулбар, хяналт шалгалтыг фото зургаар баримтжуулсан зураг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 09 сарын 01-ний өдрийн А/197 дугаартай захирамжийн хуулбар болон тус захирамжийн дагуу ажилласан тухай илтгэх хуудасны хуулбар, иргэн хүсэлт, Усны газрын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 01/354 дугаартай албан бичгийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Байгаль орчны мэргэжилтэн  2024 оны 03 сарын 22-ны өдрийн албан бичиг, Усны газрын 01/897, 01,1510 дугаартай албан бичгийн хуулбарууд, ******* ХХК-ийн  6645127 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фото зургууд, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны 2018 оны албан бичгийн хуулбар,  Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2018 оны 05 сарын 02-ны өдрийн тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг XV-018247 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд орших гол, булгууд дээр газар дээр нь ажилласан тухай илтгэх хуудсын хуулбар, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн ус ашиглах гэрээний хуулбар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2022 оны 03 сарын 24-ний өдрийн А/03  дугаартай тушаалын хуулбар, фото зургууд, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 сарын 17-ны өдрийн албан бичгийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 1/22 тоот албан бичиг, Эрдэнэцагаан сумын Иргэдийн хурлын даргын сонсох ажиллагаа хэлэлцүүлгийн удирдамжийн хуулбар, 2023 оны 05 сарын 29-ний өдрийн Эрдэнэцагаан сумын 4-р багийн иргэдийн нийтийн хурлын хэлэлцэх асуудал, 4-р багийн иргэдийн нийтийн хурлын ирцийн бүртгэлийн хуулбар, Эрдэнэцагаан сумын 4-р багийн иргэдийн нийтийн хурлын 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 4/03, 4/02, 4/01 дугаартай албан бичгүүд, Эрдэнэцагаан сумын 6-р багийн иргэдийн нийтийн хурлын 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 6/02, 6/03, 6/01 дугаартай албан бичгүүд, 2023 оны 9 сарын 20-ны өдрийн өнөөдөр сонингийн  А5 хэсэг зэргийг ирүүлжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч С.Дамдин шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хоёр тал аль аль нь буруутай. Зөв талууд ч их байна. ХХК, ******* ******* ресурс ХХК-ууд нөхөн сэргээлт сайн хийх хэрэгтэй гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, CD, фото зургууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ХХК, ******* ******* ресурс ХХК-ийн

хариуцагч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв

 

  1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч д холбогдуулан 2021.10.15-

ны өдөр фэйсбүүкийн болон Record.mn цахим хуудсын ярилцлагын үеэрээ тус 2 компанийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан, худал мэдээллүүдийг тараасан тул компаниудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч гийн фэйсбүүкийн түрлэг болон -ийн ярилцлага нь зориуд манай хоёр компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэхээр урьдаас бэлтгэсэн фото зургийг үзүүлэн ятган үнэмшүүлэхээр илт гүжирдсэн худал мэдээллүүдийг

-хууль бус аргаар “А”зөвшөөрөл авсан.

-гүний усыг 2 мотороор зэрэг татаж асгаж байгаа, тэгээд голууд ширгэчихсэн.

-өмнө нь ******* ураниум байж байгаад ХХК болж нэрээ өөрчилсөн. Ер нь байгаль хулгайлахад  хулгайч компаниуд нэрээ өөрчилдөг.

-******* компани дээр нь усны зөвшөөрөл байхгүй, 5 голын эх дээр тусгай зөвшөөрөл авсан.

-Замын ТЭЗҮ чинь бас л анхан шатнаасаа авах ёстой. Багийн хурлаар ороогүй юм чинь бас л хулгайгаар байгаа гэсэн үндэслэлүүдээр “Хулгайч компани, хууль бус аргаар ашиглалтын лиценз авсан” гэсэн худал мэдээллүүдийг олон нийтэд зориуд тараасан, 21,000,000 хүн үзсэн хандалттай байгаа гэв.

 

  1. Хариуцагч Ч.Адьяасүрэн нь 2021.10.15-ны өдрийн фэйсбүүкийн

болон Record.mn цахим хуудсын ярилцлаганд орж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй мэдээллүүдийг сэтгүүлчийн асуултанд хариулах замаар ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрч уг ярьсан зүйлүүд үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй баримттай гэж маргасан. 

 

  1. Тус 2 ярилцлагын үеэр сэтгүүлчийн асуултад хариулах замаар өгсөн

ярилцлага нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, компаниудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж,  тус 2 сайтаар тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж, уучлалт гуйлгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. ******* Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.

4.2. Хариуцагч нь тус 2021.10.15-ны өдрийн фэйсбүүкийн болон Record.mn цахим хуудсын ярилцлаганд орж ярилцлага өгөхдөө өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж өгч буй ярилцлага нь бодит мэдээлэлд үндэслэх ба бусдын нэр төр, алдар хүндийг, тухайн тохиолдолд ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй.

 

5. Хүний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд харин ажил хэргийн нэр хүнд бол аливаа этгээдэд ажил, албан тушаалтай нь холбогдуулан тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаад нийгмийн зүгээс өгч буй үнэлэмж бөгөөд хүний нэр төр халдашгүй байхыг ******* Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйл, Арвандолоодугаар зүйлд заасан, хэн боловч хүний, хуулийн этгээдийн нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ.

 

6. Аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй сөрөг агуулгатай мэдээ, мэдээлэл тарааснаар тухайн этгээдэд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь хуулиар хамгаалагдсан нийт иргэдээс заавал хүндэлж, халдахгүй байхыг үүрэг болгосон нийтлэг эрх ба уг этгээдийн эсрэг мэдээлэл тарааснаас үүдэн түүнд нийгмийн зүгээс үзүүлэх хандлага сөргөөр өөрчлөгдсөн, мэдээлэл үнэн зөв биш байх тохиолдолд тухайн этгээдэд гэм хор учирч гутаагдсан гэж үзнэ.

 

7. Иргэний Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.9-д энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана, Иргэний хуулийн 27 дугаар зүйилйн 27.1.-д Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна., 27.6.-д Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна. гэж тус тус заажээ.

 

8. Дээрхи зохицуулалтад зааснаар аливаа этгээд бусдын талаар мэдээлэл тарааж байгаа бол тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох

баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Үүнд: 9.1. Нэхэмжлэгч ******* ******* ресурс ХХК нь 2007.07.05-нд гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, ашигт малтмалын хайгуул хийх чиглэлээр  улсын бүртгэлд бүртгүүлж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хэрмийн цагаан өндөр” нэртэй газарт орших 3251.05 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрөл бүхий улсын бүртгэлийн 9011101145 дугаарт бүртгэгдсэн MV-021459 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба тус зөвшөөрлийг 2020.12.17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн ХХК шилжүүлэн эзэмшиж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. (хх-5-6,80, 33-39х )

 

10. Харин хариуцагч *******гийн тус MV-021459 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа “хууль бус аргаар “А”зөвшөөрөл авсан” гэж ярилцлагаар ярьсан нь үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн 2019 оны 11 сарын 01-ний өдөр Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэснийг 2019.11.01-ний өдөр Эрдэнэцагаан сумын 4-р багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар баталж, ИНХ-ын № 15 тогтоол гарсныг үндэслэн тус “А” зөвшөөрлийг хуулийн дагуу авсан гэх тайлбар, тус Иргэдийн нийтийн хурлын №15 тогтоолыг хууль бусаар гаргасан гэх гомдлыг Сүхбаатар аймгийн Прокурорын газар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021.10.22-ны өдрийн № 133 тогтоолоор тус тус нотлогдож байна.

10.1. Иймд улсын бүртгэлийн 9011101145 дугаарт бүртгэгдсэн MV-021459 дугаар бүхий 2019.09.09-ний өдөр 30 жилээр сунгасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бус аргаар авсан хуурамч нотлох баримт гэх үндэслэл тогтоогдохгүй байна. (хх- 80, 126-137, 181-184х )

 

11. Гүний усыг 2 мотороор зэрэг татаж асгаж байгаа, тэгээд голууд ширгэчихсэн гэж ярилцлагад ярьсан үндэслэлээ тус ******* ХХК-ийн MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дундуур яг ямар голын эх давхцсан гэдгийг гүйцэд нэрлэж заагаагүй. Нотлох баримтаар нотлоогүй.

Тус ярилцлага өгөхөөс өмнөх үеийн уг үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 2022.09.13-ны өдрийн нэр бүхий 6 төрийн байгууллагын хамтарсан шалгалтын илтгэх хуудас болон 2024.08.21-ний өдрийн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны лавлагаагаар тусгай зөвшөөрлийн MV-021459 талбайд Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289-р тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй гэсэн байна. (хх- 33-39х )

 

12.  Өмнө нь ******* ураниум ХХК байж байгаад 2020 онд шалгалт хийхэд ХХК-д зөвшөөрөл шилжсэн боловч  ******* компани дээр нь усны зөвшөөрөл байхгүй байсан бөгөөд бусад бүх бичиг баримтууд нь ******* ураниум ХХК дээр байсан. Тэр үндэслэлээр ер нь байгаль хулгайлахад  хулгайч компаниуд нэрээ өөрчилдөг гэж хэлсэн гэсэн нь компаниуд хоорондоо А зөвшөөрлийг шилжүүлснийг “хулгайч” гэж үзэхгүй бөгөөд хулгайч компаниуд болох нь тогтоогдохгүй байна.

 

13. Нэрээ сольсон буюу зөвшөөрлөө шилжүүлсэн ******* компани дээр нь усны зөвшөөрөл байхгүй, 5 голын эх дээр тусгай зөвшөөрөлтэй гэсэн нь  Нэхэмжлэгч талын ******* ХХК Эрдэнэцагаан сумын засаг дарга нарын хооронд 2021.08.06-ны өдөр байгуулсан “Ус ашиглах гэрээ” №21, 2024.08.21-ний өдрийн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай зөвшөөрлийн MV-021459 талбайд Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289-р тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй гэсэн лавлагаа зэргээр няцаагдаж байна. (хх- 33-39х )

 

14. Замын ТЭЗҮ чинь бас л анхан шатнаасаа авах ёстой. Багийн хурлаар ороогүй юм чинь бас л хулгайгаар байгаа гэсэн үндэслэлүүдээ хуулийн дагуу нотлоогүй бөгөөд хариуцагчийн тайлбар, тайлбарын үндэслэл болгож ирүүлсэн шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, фото зургуудаар тус ярилцлагын үеэр ярьсан мэдээллүүд үнэн болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

15. Хариуцагчийн тус ярилцлагаар ярьсан мэдээллүүд нь үнэн зөв биш байх тул  “хулгайч компани хууль бус зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг” гэсэн үндэслэлгүй мэдээ тарааж, тус мэдээг 21,000,000 хүн үзэж, ташаа мэдээлэл авсан байх тул нэхэмжлэгч нарт гэм хор учирч ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсан гэж шүүх үзнэ.

 

16. Иймээс нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан болон Record.mn цахим хуудсаар уг мэдээллүүдийн няцаахыг хариуцагчид даалгаж, харин уучлал гуйх нь тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуулиар тусгайлан зохицуулагдаагүй тул уучлал гуйхыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

17. Иргэдийн төлөөлөгч С.Дамдингийн шүүхэд хуралдаанд гаргасан “хоёр тал аль алин нь буруутай” гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч *******, мэдээлэл тараасан болон Record.mn цахим хуудсаар уг мэдээллүүдийг няцаахыг даалгаж, уучлал гуйлгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА

 

                ШҮҮГЧИД                           Н.БАЯРБААТАР

   

                                                            С.НАСАНБУЯН