Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00206

 

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-д холбогдох 1,889,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ... давхарт байрлах, Ю ХХК /РД:..........., утас:............../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Б нь 2023 оны 09 сарын 02-ны өдөр Ю ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, "ZTE BLADE V41" маркийн гар утсыг нийт 1,108,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 09 сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 46,167 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

  1. Үндсэн төлбөрийн үлдэгдэл (2023 оны 09 сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл нийт 24 сар) 1,108,000 төгрөг,
  2. Юнителийн 80319601 дугаарын ярианы төлбөр (2023 оны 09, 10-р сарууд) 277,778 төгрөг,

3. Гэрээний 5.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног  тутам 0.3 хувиар тооцсон алданги 554,000 төгрөг гээд нэхэмжлэх нийт дүн 1,889,778 төгрөг болсон байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 232.4-т заасныг баримталсан болно гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, ..... ... тоотод оршин суух, Б овогт Ж-ны Б /РД: НХ..........., утас:......../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ж.Б миний бие Ю ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 1,889,778 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 472,444.5 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ю ХКК нь иргэн Ж.Б-д холбогдуулан 1,889,778 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 1,889,778 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 472,444.5 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан 1,889,778 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,889,778 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 472,444.5 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан 1,889,778 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,889,778 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдрийн дотор 472,444.5 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,986 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 22,993 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б