Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 116/ШШ2025/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Дорнод ан ” ХХК /РД:/,

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хооронд үүссэн “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд гарсан үндэслэлгүй өөрчлөлт буюу алдааг залруулж зөвтгөн газрын тодорхой хэсгийг шилжүүлсний дараа үлдсэн 997 м2 газрыг сэргээн зориулалтын дагуу эзэмших эрхийг сэргээж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Дорнод ан ” ХХК-ийн захирал Н., итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., О., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Дорнод ан ” ХХК нь Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд гарсан үндэслэлгүй өөрчлөлт буюу алдааг залруулж зөвтгөн газрын тодорхой хэсгийг шилжүүлсний дараа үлдсэн 997 м2 газрыг сэргээн зориулалтын дагуу эзэмших эрхийг сэргээж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгахаар маргаж байна.

 Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 дугаар захирамжаар[1]“...Дорнод ХХК-д 0.43 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн” байна.

2.2. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” 304 дүгээр захирамжаар иргэн ын од 10-р баг гийн аж ахуйн хашааны зүүн хэсэгт 1196 м2 газрыг өмчлүүлж[2], ******* нэгж талбарын дугаартай өрхийн хэрэгцээний зориулалтаар ******* дугаарт бүртгэж гэрчилгээ[3] олгосон.   

2.3. Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” 323 дугаар захирамжаар Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Дорнод ан ” ХХК-ийн 2193м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгосон[4] байна.

2.4. “Дорнод ан ” ХХК-аас Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж “зөрчигдсөн эрхийг сэргээж эзэмшил газрын хэмжээг гэрчилгээн дээр 2193 м2 гэж буруу бичигдсэн алдааг залруулж 3190 м2 болгон зөвтгөж, газрын мэдээллийн нэгдсэн системд үүссэн алдааг залруулж, зөрүү 997 м2 газрыг буцаан олгох... талаар хүсэлт гаргасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас зөвлөмж чиглэл ирээгүй, ...тухайн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэмж эзэмшүүлэхгүй байх, ...газрын хэмжээ буруу бичигдсэн гэж үзэхгүй гэх хариуг[5] хүргүүлсэн байна.

2.5. “Дорнод ” ХХК-ийн зүгээс Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан[6].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Дорнод ан ” ХХК-ийн захирал Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Дорнод ан ” ХХК-ийн үүсгэн байгуулагч хууль ёсны эзэмшигч, Гүйцэтгэх захирал Н. /РД:*******/ нь анх Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Дорнод аймгийн гийн аж ахуйн улсын үйлдвэрийн газрыг хувьчлах тухай” 489 дүгээр тогтоол, мөн Төрийн өмчийн хорооны 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/00001 дугаар гэрчилгээгээр “гийн аж ахуйн” улсын үйлдвэрийн газар /цаашид УҮГ гэх/-ын эд хөрөнгийн цогцолборыг дуудлага худалдаагаар 102000000 /нэг зуун хоёр сая/ төгрөгөөр худалдан авч тус үйлдвэрийн газрын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон бөгөөд өмчлөгч Н. нь “Дорнод ан ” ХХК-ийн нэрээр хүсэлт гаргаж Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 дугаар захирамжийн хавсралт 36-д заасныг үндэслэн гийн аж ахуйн үл хөдлөх хөрөнгүүд байрлаж буй нийт 4386 м.кв газрыг өөрийн “Дорнод ан ” ХХК-ийн нэр дээр үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан. Ингээд өөрийн өмч болох гийн аж ахуй УҮГ-ын эд хөрөнгийн цогцолборыг бүхэлд нь хүү Г. /РД:*******/-д шилжүүлсэнтэй холбоотойгоор “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшиж байсан 4386 мкв газраас 1196 м.кв газрыг иргэн Г.од шилжүүлсэнтэй холбоотойгоор “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшиж байсан 4386 м.кв газраас 1196 м.кв газрыг иргэн Г.од шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” Дорнод аймгийн Засаг даргын 304 дүгээр захирамжаар иргэн Г.од 1196 м.кв газрыг өмчлүүлж иргэн Г.од шилжүүлж үлдсэн 3190 м.кв талбай нь “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшилд үлдэх ёстой байсан боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд заасны дагуу ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, ямар нэгэн нөхөх олговоргүй, хуульд заасан үндэслэлгүйгээр 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дорнод аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” 323 дугаар захирамжаар “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг үндэслэлгүйгээр бууруулан 2193 м.кв болгож алдаа гарсан байна. Ингэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журамд заасны дагуу өөрчлөгдсөн хэмжээгээр эргэлтийн цэгийг газарт бэхэлж актаар эзэмшигчид шилжүүлж өгөөгүйгээс тус журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэгт заасны дагуу кадастрын мэдээллийн системд өөрчлөлт оруулж, эргэлтийн цэгийг газарт бэхжүүлж эзэмшигчид хүлээлгэн өгөөгүйгээс газар эзэмшигч “Дорнод ан ” ХХК-ийн эрх зөрчигдөж газрын нэгдсэн системд алдаатай мэдээлэл орж, гэрчилгээн дээр газрын хэмжээ буруу бичигдсэн байна.

Бид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-т “Аймгийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж тус тус заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандаж газар эзэмшихтэй холбоотой “Дорнод ан ” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж эзэмшил газрын хэмжээг гэрчилгээн дээр 2193 мкв гэж буруу бичигдсэн алдааг залруулж 3190 м.кв болгон зөвтгөж, газрын мэдээллийн нэгдсэн системд үүссэн алдааг залруулж, зөрүү 997 м.кв газрыг буцаан олгох, мэдээлэл, баримт бичигт оруулсан залруулгыг үндэслэн үнэн бодит байдлаар эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэж өгөх талаар хүсэлтээ гаргасан боловч Дорнод аймгийн Засаг дарга нь Дорнод аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “анх газар эзэмших эрх олгохдоо зураглалгүй олгогдсон тул алдаа гарсан гэх үндэслэлгүй” холбогдох эрх бүхий байгууллагаас зөвлөмж чиглэл ирээгүй гэх үндэслэлгүй хариуг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2105 тоотоор бидэнд өгсөн.

х газар эзэмших эрх олгосон Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар хавсралтын 36 дахь хэсэгт газрын хэмжээний талаар 0,43 га гэж маш тодорхой тусгасан мөн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* нэгж талбарын дугаартай Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримт бичгээр газрын хэмжээ нь 4368 мкв талбайтай байсан нь тодорхой баримт нотолгоотой байдаг бөгөөд эдгээр нь архивын газар болон харъяалах төрийн байгууллагад хадгалагдаж байгаа бөгөөд бид тус газрыг одоо ч Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгээр “, амьтны нөөц тархацыг тогтоох судалгаа, агнуур зохион байгуулалт, ан амьтныг сэргээн нутагшуулах, үржүүлэх, туршилт судалгааны ажил эрхлэх чиглэлээр” ашигласаар байгаа болно. Гэтэл газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын хэмжээ ямар нэгэн үндэслэлгүйгээр хасагдсаныг анх зураглалгүй олгогдсон гэсэн үндэслэлгүй шалтгаанаар үгүйсгэж байгаа, мөн холбогдох эрх бүхий байгууллагаас зөвлөмж ирээгүй гэх шалтгаанаар эс үйлдэхүйгээр зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхгүй байгаа илт буруу байна. Мөн Засаг даргын албан тоотод алдаа гарсан гэх баримт нотолгоо ирүүлээгүй гэсэн нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хүсэлтийн дагуу судалгаа хийгээгүй, тухайн газрын нэгж талбарт холбогдох хувийн хэрэг, холбогдох баримт зэрэг шаардлагатай мэдээллийг хариуцагч болон ашиглах эрх бүхий этгээд болохын хувиар Нийтийн мэдээллийн хаалттай мэдээллийг хариуцагч болон ашиглах эрх бүхий этгээд болохын хувиар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт “нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх” зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т заасан мэдээлэлтэй мэдээллийн эзний зөвшөөрөл авахгүйгээр эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалттай мэдээллийг ашиглах бол мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй”  гэснийг тус тус хэрэгжүүлээгүйгээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Өөрт хамаарах мэдээлэл нь алдаатай, буруу ташаа, худал байх тохиолдолд мэдээллийн эзэн мэдсэн даруйд мэдээлэл хариуцагчид мэдэгдэж, холбогдох нотлох баримтыг хүргүүлэн мэдээллийг үнэн зөв болгож, өөрчлөлт оруулах эрхтэй” гэж заасныг зөрчиж хуульд заасан үндэслэлгүйгээр үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байх тул нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд гарсан үндэслэлгүй өөрчлөлт буюу алдааг залруулж зөвтгөн газрын тодорхой хэсгийг шилжүүлсний дараа үлдсэн 997 м.кв газрыг сэргээн зориулалтын дагуу эзэмших эрхийг сэргээж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү, Миний бие аймгийн Засаг даргатай уулзсан энэ газраа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаад ирвэл шийдэж болно гэж хэлсэн гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын маргааны асуудал дээр газрын албанаас нэг бичиг ирсэн байсан. Уг бичгийг харахад яах ч аргагүй манай мэдэлд байсан газар болох нь харагдаж байгаа юм. Бид тухайн газрыг Ш. захиралд худалдсан. Үүнээс өмнө 4510м2 газар бүхэлдээ харагддаг байсан. Гэрчилгээг хоёр салгахад голд нь зай гарч ирсэн байгаа юм. Энэ нь өөрөө их хачирхалтай санагдаж байна. Би тухайн газар дээр кадастрын компаниар хэд хэдэн удаа зураг гаргуулж байсан. 2018, 2019, 2020 онуудад бүхэлдээ 4510 м2 газраар харагдаж байсан. Одоо Ш. руу шилжүүлэх гэхэд голд нь зай талбай гарч ирсэн. Миний хувьд бүхлээрээ нэг хүний эзэмшил мэт харагдаж байсан. Иргэн Г.од шилжсэн хэсэг нь ч гэсэн харагдаж байсан гэв.

3.3. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Дорнод ” ХХК-д 1997 онд Хэрлэн сумын Засаг даргын 280 дугаар захирамжаар 0,43 га газрыг эзэмшүүлсэн. Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2006 онд аймгийн Засаг даргын 304 дүгээр захирамжаар иргэн Г.од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1196 м.кв газрыг өмчлүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын 2009 оны 323 дугаар захирамжаар Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дорнод ” ХХК-д 2193 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч байгууллагын шаардаж байгаа газрын зөрүүтэй асуудлаар аймгийн Засаг дарга нь бие даан шийдвэр гаргаж, газар эзэмшүүлсэн захирамжийг засч, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй болно. Учир нь захиргааны байгууллагад маргаан бүхий зөрүүтэй газартай холбоотой холбогдох материал, нэгж талбарын хувийн хэрэг архивлагдаагүй байна. Мөн аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд тухайн газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

3.4. Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: х “Дорнод ан ” ХХК-д Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар 0.43 га газрыг эзэмшүүлсэн байдаг. Монгол Улсын Газрын тухай хууль шинэчилсэн найруулгаар 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж, аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар 1 дүгээр бүсэд газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх болсонтой холбоотойгоор тус бүсэд газар эзэмшигчдийн гэрээ гэрчилгээг шинэчлэх, нэгж талбарын хувийн хэрэг нээх ажлыг хэрэгжүүлснээр аймгийн Засаг даргын 2009 оны 323 дугаар захирамжаар эзэмшлийн газрын хэмжээг нь 2193 м2 газрыг болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилсэн байна. Мөн уг газартай хил залгаа 1196 м2 газрыг иргэн Г.од аймгийн Засаг даргын 2006 оны 304 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байх бөгөөд энэ нь нэгж талбарын хувийн хэрэгт архивлагдаж буй тойм зургаас үзэхэд “Дорнод ” ХХК-ийн эзэмшил газар нь 2193м2, харин Г.ын өмчлөлийн газар нь 2196 м2  байхаар тойм зургаар зурагласан байдаг. Иймд “Дорнод ” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг алдаж бичсэн тохиолдол гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод ” ХХК нь эзэмшиж байсан газраасаа өөрийн хүүхэддээ эзэмшүүлнэ гээд газраа хоёр хуваасан байна. Тухайн үед бол кадастр гэж байгаагүй, тойм зураг гэж байсанг Г.ын нэр дээр 1196 м2 газрыг шилжүүлсэн. Гэвч 900 гаруй м2 газрын зөрүү гарсан. 2193 м2 газрыг гаргахдаа буруу гаргасан гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг. Гэхдээ тухайн үед өөрсдийнх нь зурж өгсөн тойм зургийн дагуу гарсан хэмжээ юм. Жил жилийн кадастрын зураг дээр 2193 м2 газраар явж байсан. Хувийн компаниар хийлгэсэн зургаа бариад л тайлбарлаад яваад байх шиг байна. Тэрнээс биш гэрчилгээ нь ч 2193 м2, кадастр нь 2193 м2, гэрээ нь 2193 м2 газар байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Газрыг эзэмшүүлэхээр бол заавал дуудлага худалдаа явуулах шаардлагатай байгаа юм. Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаад санал ирүүлвэл бид дуудлага худалдаанд оролцуулах боломжтой болно. Гэтэл эхний шат буюу Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээгүй асуудлыг бид дур мэдэж олгох боломжгүй юм. Бид хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бид боловсруулдаггүй, баталдаггүй. Бусад газраас сөрөг хариу аваад манай газрыг буруутгаад байгаа мэт харагдаж байна. Таны хэлээд байгаа нь хувийн компанийн гаргаж өгсөн зураг шүү. 2010 оны зураг дээр танай газар 2193 м.кв газрын хэмжээгээр байгаа юм. Мэдээллийн санд байгаа энэ зураг одоо ч энэ хэвээр байгаа. Сансарын зургаас харахад бүтэн харагдаж байсан байж магадгүй гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын шаардаж байгаа газрын зөрүүтэй асуудлын талаар аймгийн Засаг дарга бие даан шийдвэр гаргах боломжгүй байгаа. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах эрхтэй байдаг. Ингээд дээрх төлөвлөгөө байхгүй байгаагийн улмаас өөрчлөн бичих боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас Аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ констракш” ХХК-ийн захирал Ш. нь “Дорнод ан ” ХХК-ийн захирал Н.тай 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багт байрлах 2193 м2 талбай бүхий газрыг шилжүүлэн авсан. “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшилд байсан гэх 997 м2 талбай бүхий газар нь дээрх газрын хажууд хил залгаа байсан бөгөөд тус газрын эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсны дараа “ базар констракшн” ХХК-д шилжүүлэн өгөх талаар тохиролцсон. Гэвч тус газрын эзэмших эрхийн гэрчилгээ “Дорнод ” ХХК-ийн эзэмшилд хуулийн дагуу шилжээгүй байгаа учир төлөөлүүлэгч “ базар констракшн” ХХК нь хуулийн дагуу шилжүүлж авсан 2193 м2 талбай бүхий газарт барилга барих зорилгоор зураг, төсвийг хийж гүйцэтгэн барилгын ажлы, эхлүүлэхээр төлөвлөөд байна. Маргааны зүйл болсон 997 м2 талбай бүхий газар нь “Дорнод ” ХХК-ийн эзэмшилд байсан гэх бөгөөд төрийн байгууллагын зүгээс үндэслэлгүйгээр хассан гэдэг тул тус газрын эзэмшлийг хуулийн дагуу шийдвэрлүүлбэл зохино гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шардлагын үндэслэлээ ... “Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 дугаар захирамжийн хавсралт 36-д заасныг үндэслэн гийн аж ахуйн үл хөдлөх хөрөнгүүд байрлаж буй нийт 4386м2 газрыг өөрийн “Дорнод ан ” ХХК-ийн нэр дээр үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан. Ингээд өөрийн өмч болох гийн аж ахуй УҮГ-ын эд хөрөнгийн цогцолборыг бүхэлд нь хүү Г.од шилжүүлсэнтэй холбоотойгоор компанийн эзэмшиж байсан 4386 м2 газраас 1196 м2 газрыг иргэн Г.од шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” Дорнод аймгийн Засаг даргын 304 дүгээр захирамжаар иргэн Г.од 1196 м2 газрыг өмчлүүлж ...үлдсэн 3190 м2 талбай нь “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшилд үлдэх ёстой байсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд заасны дагуу ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, нөхөх олговоргүй, хуульд заасан үндэслэлгүйгээр 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дорнод аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” 323 дугаар захирамжаар “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг бууруулан 2193 м2 болгож алдаа гарсан байна... “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд гарсан үндэслэлгүй өөрчлөлт буюу алдааг залруулж зөвтгөн газрын тодорхой хэсгийг шилжүүлсний дараа үлдсэн 997 м2 газрыг сэргээн зориулалтын дагуу эзэмших эрхийг сэргээж өгөхийг ...даалгаж өгнө үү” гэж маргадаг.

 

3. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд тухайн газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргадаг болно... Монгол Улсын Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж, аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар 1 дүгээр бүсэд газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх болсонтой холбоотойгоор тус бүсэд газар эзэмшигчдийн гэрээ гэрчилгээг шинэчлэх, нэгж талбарын хувийн хэрэг нээх ажлыг хэрэгжүүлснээр аймгийн Засаг даргын 2009 оны 323 дугаар захирамжаар эзэмшлийн газрын хэмжээг нь 2193 м2 болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилсэн байна ... нэгж талбарын хувийн хэрэгт архивлагдаж буй тойм зургаас үзэхэд “Дорнод ” ХХК-ийн эзэмшил газар нь 2193 м2...байхаар тойм зургаар зурагласан байдаг. 2010 оны зураг дээр танай газар 2193 м2 газрын хэмжээгээр байгаа юм. Мэдээллийн санд байгаа энэ зураг одоо ч энэ хэвээр байгаа...” гэж тайлбарладаг.

 

4. Нэхэмжлэгч Н. /РД:*******/ нь анх Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Дорнод аймгийн “гийн аж ахуй улсын үйлдвэрийн газрыг хувьчлах тухай” 489 дүгээр тогтоол, мөн Төрийн өмчийн хорооны 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/00001 дугаартай гэрчилгээгээр “гийн аж ахуй” улсын үйлдвэрийн газар /цаашид УҮГ гэх/-ын эд хөрөнгийн цогцолборыг дуудлага худалдаагаар 102000000 /нэг зуун хоёр сая/ төгрөгөөр худалдан авчээ.[7]

5. х Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 дугаар захирамжаар[8] “Дорнод ан ” ХХК-д 0.43 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

6. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” 304 дүгээр захирамжийн хавсралтын 142 дугаарт иргэн ын од 10-р баг гийн аж ахуйн хашааны зүүн хэсэгт 1196 м2 газрыг өмчлүүлж ,  нэгж талбарын дугаартай өрхийн хэрэгцээний зориулалтаар дугаарт бүртгэж гэрчилгээ  олгосон[9].

7. Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” 323 дугаар захирамжаар Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Дорнод ан ” ХХК-д 2193 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг олгосон  байна.[10]

8. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/2438 дугаартай “... Хэрлэн сумын Засаг дарга нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/892 дугаар албан бичгээр “Дорнод ан” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар холбогдох саналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан боловч “Тухайн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэмж эзэмшүүлэхгүй байх”-аар шийдвэрлэсэн тухай хариуг ирүүлсэн байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5-д зааснаар Сум нь нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэх ба тус нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга нь хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй болно” гэх албан бичгийг “Дорнод ан ” ХХК-ийн захирал Н.д хүргүүлсэн.[11]

9. Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/133 дугаартай “Танай 2024 оны 2/30 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судалж үзлээ. х танай байгууллагад Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар 0.43 га газрыг эзэмшүүлсэн байдаг. Монгол Улсын Газрын тухай хууль 2002 оноос хэрэгжиж эхэлснээр аймгийн Засаг даргын 2009 оны 323 дугаар захирамжаар танай байгууллагын эзэмшлийн газрын хэмжээг 2193 м2 газар болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилсэн байна. Харин аймгийн Засаг даргын 2006 оны 304 дүгээр захирамжаар иргэн Г. од 1196 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Дээрх өмчлөлийн газар нь бусдад шилжүүлсэн байх тул анхны хүсэлт, холбогдох материалыг газар өмчлөгч иргэн нь Улсын бүртгэлийн хэлтэст хандан авахыг хүсье” гэх албан бичгийг “Дорнод ан ” ХХК-ийн захирал Н.т хүргүүлсэн.[12]

10. Дорнод аймгийн Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2105 дугаартай “Танай байгууллагаас аймгийн Засаг даргад өмнө ирүүлсэн газрын хэмжээ буруу бичигдсэн алдааг залруулж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар хүсэлтийн дагуу судалж үзэхэд, “Дорнод-” ХХК-д аймгийн Засаг даргын 2009 оны 323 дугаар захирамжаар 2193 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгож шийдвэрлэсэн байх бөгөөд танай байгууллагаас тухайн газрыг эзэмших гэрээ байгуулан газар эзэмших гэрчилгээг авсан байдаг. Эзэмшлийн газрын хэмжээнд залруулга хийх асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хандан зөвлөмж хүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл тус газраас зөвлөмж ирүүлээгүй байна. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас эзэмшил газрын хэмжээ бурууу бичигдсэн гэж үзэхгүй байгаа талаар 2023, 2024 онуудад албан бичгээр тус тус хариу өгсөн байдаг...” гэх албан бичгийг “Дорнод ан ” ХХК-ийн захирал Н.т хүргүүлсэн.[13]

 11. Төлбөр төлөгч “ базар констракшн” ХХК-ийг төлөөлж, захирал Ш., төлбөр авагч “Дорнод-” ХХК-ийн захирал Н., ын нарын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх, төлбөр барагдуулах хэлцэл”-ээр: Нэг:

1.1       Монгол Улсын иргэн, Омоо мээрэн овогт ын /ЖЯ84022118/-ын өмч болох Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг, -трэйдийн баруун талд байрлах ******* нэгж талбарын дугаартай, өрхийн хэрэгцээний зориулалттай 1196 м2 /га/ газар,

1.2       Дорнод аймгийн “Дорнод-” ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2009 оны 10 сарын 16-ны өдрийн 323 тоот шийдвэртэй, ******* дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэртэй, Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг, “Дорнод-” ХХК-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, 2193 м2 /га/ газруудыг тус тус төлбөр төлөгч буюу “ базар констракшн” ХХК-ийн захирал Ш.ын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх,

1.3       Дээрх газрын залгаа буюу үлдэгдэл 1123.7 м2 газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж, 2022 оны 01 дүгээр сард багтааж, Ш.ын эзэмшилд шилжүүлэх нөхцөлтэйгээр байгуулж байна.

Хоёр: Газар шилжүүлэх журам

2.1       Энэхүү хэлцэл байгуулагдсанаар хэлцлийн 1.1, 1.2-т заасан газруудыг Ш.ын өмчлөлд, эзэмшилд шилжүүлнэ.

2.2       Хэлцлийн 1.3-т заасан буюу Дорнод аймгийн Хэрлэн сум, 10 дугаар баг, “Дорнод-*******” ХХК-ийн эзэмшил газрын залгаа 1123.7 м.кв /га/ газрыг 2022 оны 01 дүгээр сард багтаан иргэн Г., нар нь өөрийн эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж, дээрхи эзэмших эрхийн гэрчилгээг Ш.ын эзэмшилд шилжүүлнэ.

Гурав: Төлбөр төлөх журам

3.1 Хэлцлийн 1.1, 1.2, 1.3-т заасан газар буюу нийт 4512.7 м2 газрын нийт үнэ 700.000.000 төгрөг байхаар тохиролцсон болно.

3.2  Хэлцэл хийгдсэнээр буюу хэлцлийн 1.1, 1.2-т заасан газрын өмчлөл, эзэмших эрхийг Ш.т шилжүүлснээр тус газарт ногдох төлбөр нь 464.380.000 төгрөг бөгөөд үүнээс бэлнээр 121.300.000 төгрөгийг Н.ын худалдаа хөгжлийн банкны 401070532 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрт Талын шилтгээн хотхоны 11-р сард ашиглалтад орох 227/3-р байрны 19 тоот 48.3 м2, 20 тоот 45 м2, 21 тоот 49 м2, 22 тоот 48.3 м2 байрыг үлдэгдэл тооцоонд төлөхөөр тохиролцов.

3.3. Хэлцлийн 1.3-т заасан 1123.7 м2 газрыг Ш.ын эзэмшилд 2022 оны 01 дүгээр сард багтаан шилжүүлснээр үлдэгдэл төлбөр 235.620.000 төгрөгийн үнийн дүнд Талын шилтгээн хотхоны 227/3-р байрны 3 тоот 49 м2, 1 тоот 48.3 м2, 38 тоот 33.6 м2 байрыг эрх шилжиж ирсний дараа буюу 2022 оны 1-р сард иргэн Н., Г. нарт хүлээлгэн өгөхөөр тохиролцож хэлцэл хийгдсэн байна.[14]

            12. Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/547 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай”  захирамжаар ... Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дорнод ан ” ХХК-ийн байрлах 2193 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч “Дорнод ан " ХХК //-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ширбазар овогтой /*******/-т худалдаа үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ.[15]

            13. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” 323 дугаар захирамжаар Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг үндэслэлгүйгээр бууруулан 2193 м2 болгож алдаа гарсан, гэрчилгээн дээр газрын хэмжээ буруу бичигдсэн байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь дээр дурдсан албан бичгүүд болон хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл  Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтөй холбоотойгоор Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” 304 дүгээр захирамжаар иргэн ын од Хэрлэн сумын 10-р баг гийн аж ахуйн хашааны зүүн хэсэгт 1196 м2 газрыг өмчлүүлж,  нэгж талбарын дугаартай өрхийн хэрэгцээний зориулалтаар  дугаарт бүртгэж гэрчилгээ  олгосон. Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” 323 дугаар захирамжаар Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Дорнод ан ” ХХК-ийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон  бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастр, гэрээ нь бүгд 2193 м2 байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            14. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэг талдаа захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл эс үйлдэхүй байх шаардлагатай бөгөөд дангаар даалгах нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь өөрөө ойлгомжгүй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь хэзээний, ямар эс үйлдэхүй, хууль бус татгалзсан шийдвэртэй маргаж буй нь ойлгомжгүй байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд удаа дараа хариу өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан хариу өгсөн албан бичгүүдээр нотлогдож байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

            15. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ.

Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд Аймгийн Засаг дарга газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүй газрыг бие даан шийдвэрлэх эрхгүй юм.

            16. Нэхэмжлэгч нь шүүхэд “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд гарсан үндэслэлгүй өөрчлөлт буюу алдааг залруулж зөвтгөн газрын тодорхой хэсгийг шилжүүлсний дараа үлдсэн 997 м2 газрыг сэргээн зориулалтын дагуу эзэмших эрхийг сэргээж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу маргаж буй 997 м2 газраа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулан шийдвэрлүүлэх боломжтой юм.

            17. Иймд Шүүхээс дээр дурдсан хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн “Дорнод ан ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.                       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Дорнод ан ” ХХК-ийн, Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “Дорнод ан ” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд гарсан үндэслэлгүй өөрчлөлт буюу алдааг залруулж зөвтгөн газрын тодорхой хэсгийг шилжүүлсний дараа үлдсэн 997 м2 газрыг сэргээн зориулалтын дагуу эзэмших эрхийг сэргээж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дорнод ан ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 7-р хуудас

[2] Хавтаст хэргийн 15-р хуудас

[3] Хавтаст хэргийн 16-р хуудас

[4] Хавтаст хэргийн 8-р хуудас

[5] Хавтаст хэргийн 25-27-р хуудас

[6] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[7] Хавтаст хэргийн 19-20-р хуудас

[8] Хавтаст хэргийн 7-р хуудас

[9] Хавтаст хэргийн 15-16-р хуудас

[10] Хавтаст хэргийн 8-14-р хуудас

[11] Хавтас хэргийн 26-р хуудас

[12] Хавтас хэргийн 25-р хуудас

[13] Хавтаст хэргийн 27-р хуудас

[14] Хавтаст хэргийн 35-36-р хуудас

[15] Хавтаст хэргийн 66-р хуудас