2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04078

 

 

 

 

 

 

 

  2025                05           14                                        192/ШШ2025/04078

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-ид холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч “******* ******* *******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр нийт 50,000,000 төгрөгийг жилийн хүүгүйгээр 60 хоногийн хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан нөхцөлөөр зээлдэгчид мөнгөн хөрөнгө зээлдүүлэх, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч “******* ******* *******” ХХК нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд заасан зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх ёстой үндсэн зээлийн 50,000,000 төгрөгийг бүхэлд төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн 50,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн төлбөрийг төлөх ёстой 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 899 хоногийн хугацааны алданги 44,950,000.00 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. Дээрх төлбөрийг төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах зээл, алдангийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг байна. Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, *******ын дансанд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигч талууд болох нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Ч.Сарантуяа нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 50,000,000 төгрөгийг хариуцагч “******* зэс хайрхан” ХХК нь 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******ын Голомт банзны ******* дансанд төлж барагдуулахаар эвлэрч байна. Мөн нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн тул шүүх хуралдааныг зохигчдын эзгүйд явуулж эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч “******* зэс хайрхан” ХХК-ид  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан  байна.

*******ын нэхэмжлэлтэй, “******* зэс хайрхан” ХХК-ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 25,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******ын “Голомт банк” ХК-ийн ******* тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* зэс хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 203,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ын нэхэмжлэлтэй, “******* зэс хайрхан” ХХК-ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 25,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******ын “Голомт банк” ХК-ийн ******* тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* зэс хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 203,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч “******* зэс хайрхан” ХХК нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ****