2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04118

 

 

 

 

 

 

 

     2025              05              15                                                   192/ШШ2025/04118

 

 

 

 

Хариуцагчийг зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-шийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-ид холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Болормаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Болормаа миний бие “*******” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орон сууц захиалах гэрээг байгуулж, тус гэрээгээ ******* дүүрэг, 11 дүгээр хороо, *******-******* хотхон, 301 дүгээр байр, 8 давхарт 802 тоот хаягт байршилтай, 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 194.188.000 төгрөгөөр захиалсан болно. Тухайн орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь төлсөн, гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэрчилгээ авах, түүнтэй холбоотой зардлыг миний бие төлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар харилцан тохиролцсон. Д.Болормаа миний бие уг орон сууцандаа 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орж, байраа хүлээн авч, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдарч байна. Гэтэл “*******” ХХК нь хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэний улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэх тайлбарыг удаа дараа, өнөөдрийг хүртэл надад тайлбарласаар байна. Гэвч тухайн компанийн хувьцаа эзэмшигч нарын маргаан нэхэмжлэгч надад хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ямар нэгэн үүргээ зөрчөөгүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч миний эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах эрхээ эдлэх боломжгүй болж, өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд Д.Болормаа надад ******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр би Д.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба ******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно. Хэргийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаагийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Д.Болормаа нь хариуцагч “*******” ХХК-ид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх ба талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх  хүсэлтийг гаргасан байна.

Д.Болормаагийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-ид холбогдох ******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлагыг хариуцагч “*******” ХХК зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч уг шүүгчийн захирамжийн үндэслэлд тухайн шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,199,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 599,545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.Болормаагийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-ид холбогдох ******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* түшээ хотхон, 301 дүгээр байр, 8 дугаар давхар 802 тоот хаягт байршилтай 90.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлагыг хариуцагч “*******” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,199,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 599,545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тухайн шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч “*******” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэх болохыг дурдсугай. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ****