| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/04223/И |
| Дугаар | 197/ШШ2025/04232 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2025/04232
******
*****
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ***** даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч*****
Хариуцагч:******
*******дөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******. /Нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн тул эзгүйд хэлэлцэв./
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийг зах зээлээс хэт доогуур үнэлж 154,500,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж байгаа нь санхүүгийн хүнд нөхцөлд оруулж байгаа тул 2/10 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг бие даан худалдах 1 сарын хугацаа авсан боловч худалдан борлуулаагүй. Үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж 2024 оны 10 сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 2/10 тогтоолоор хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж 203,000,000 төгрөгөөр хөрөнгийг худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээ тус тус тайлбарласан.
4. Нэхэмжлэгч *****нь хариуцагч ******холбогдуулж Үнэлгээ хүчингүй болгох, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн дугаар 102/ШШ2024/04742 шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 01 сарын 27-ны өдрийн дугаар 2/10 Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч С.Шижирболдын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004704 дугаартай Баянзүрх дүүрэг 18 хороо 13 хороолол 22а байрны 61 тоот хаягт байрлах 48мкв талбайтай 4 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 309,000,000 төгрөгийн 50 хувь буюу 154,500,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 10.00 цагт тус газар зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 2025 оны 02 сарын 13-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахад 5 санал ирж 203,000,000 төгрөгөөр худалдан борлогдож энэ тухай төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.
4.2. Хариуцагчаас дуудлага худалдааг зохион байгуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
5. Иймд хариуцагч ****** холбогдох 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 2/10 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч ******** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч *******холбогдох 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 2/10 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, *******