Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 301/ШШ2025/00176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.М  хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг оролцов.

           

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээ: “...А.Э-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. ...” гэв.

 

 2. Хүсэлт гаргагч А.М:

- А аймгийн Э сумын   ... дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаар тодорхойлолт,

- Хүсэлт гаргагч Н.овогт Б-ийн М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Г  овогтой Э-ийн Х-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

- Г овогтой Э-ийн С төрсний бүртгэлийн лавлагаа,

- Г овогтой Э-ийн На-ийн нэр өөрчилсний лавлагаа,

- Г овогтой А-ийн Э , Б овогт Б-гийн М нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн .... тоот албан бичгээр ирүүлсэн А.Э-ийн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Э-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Б.М, А.Э нарын хооронд гэр бүлийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хүсэлт гаргагч Б.М нь А.Э-өөс гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр Э.Э  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

 

Хэрэгт А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 161 тоот албан бичгээр ирүүлсэн А.Э-ийн “А аймаг, Э сум,  дүгээр баг, Бортолгой ... дүгээр гудамж, .... тоот” гэсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

- А аймгийн Э сумын ... дүгээр багийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн .... дүгээр тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г  овогтой А.Э  /РД:......./-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г овогтой А-ийн Э... /РД:......./-ыг эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Э... эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          / Хүсэлт гаргагч Б.М, утасны дугаар: ....../

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                               

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР