Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

 

 

 

                                                                                

                                                                                   2023/ДШМ/40

 

 

        

А.Б, Д.Б, Ц.А нарт

 Холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Н

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.П, СЦ.Б

            Шүүгдэгч: А.Б, Д.Б, Ц.А                  

            Нарийн бичгийн дарга  Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Аийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Нын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нарт холбогдох 2312000250061 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19,, оны 00 дугаар сарын 00-ны өдөр А аймгийн ЭрдэнэБ суманд төрсөн, 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Б сумын З багийн Ц гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар ббзүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан М овогтА Б /РД:/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн Т гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, А аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан М овогт Д Б /РД:/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн,00 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн Т гэх газарт оршин суух, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Ц А /РД:/

 

Шүүгдэгч А.Б, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шөнө А аймгийн Б сумын Зуунмод багийн Эрээн гэх газраас иргэн Д.Аийн олон тооны малыг буюу 6 тооны сарлагийн үнээг машин механизм ашиглан хулгайлж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ц.А, Д.Б нь бүлэглэн олон тооны малыг машин механизм ашиглаж А аймгийн Ө сумын Х багийн З гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 30-наас 31 -нд шилжих шөнө хохирогч Р.Д эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 5 тооны сарлагийн үхэр хулгайлж түүнд 5.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын үед А аймгийн Ө сумын Х багийн Б гэх газарт байсан Ц.А олон буюу 2 тооны буюу олон тооны сарлагийн бярууг хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас А.Б, Д.Б, Ц.А нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М овогт А Б, шүүгдэгч М овогт Д Б, шүүгдэгч М овогт Ц А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ц.А нарт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бы 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.А, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот эд хөрөнгө битүүмжлэх, А аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 36 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч А.Бы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ маркийн улсын дугаартай Ниссан Ванетта маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч А.Баас гаргуулж улсын орлогод, шүүгдэгч Д.Б, Ц.А нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Ц.Аийн эзэмшлийн 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ маркийн улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч Ц.Аээс гаргуулж улсын орлогод тус тус оруулж, Шүүгдэгч Ц.А, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.А, Д.Б, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Н эсэргүүцэлдээ: А аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Н би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч А.Б, Д.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Б сумын З багийн Э гэх газраас иргэн Д.Аийн 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан, яллагдагч Ц.А, Д.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2023 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн З гэх газраас хохирогч Р.Дийн 5 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан, яллагдагч Д.Б нь 2023 оны 5 дугаар сард А аймгийн Ө сумын Х багийн Б гэх газраас хохирогч Ц.Аийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан гэх эрүүгийн 2312000250061 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Быг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Аийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамласан нь буруу болжээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт "... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж тус тус заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 2. Мөн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7 дахь заалтад “... шүүгдэгч А.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч А.Бы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Ниссан Ванетта маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч А.Баас гаргуулж улсын орлогод, шүүгдэгч Ц.А, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч Ц.Аээс гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай” гэж заажээ. Шүүгдэгч А.Б, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Б сумын З багийн Э гэх газраас иргэн Д.Аийн 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Ниссан Ванетта загварын тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн байхад уг тээврийн хэрэгслийн үнийг зөвхөн А.Баас гаргуулж улсын орлогод оруулахаар, шүүгдэгч Ц.А, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн З гэх газраас хохирогч Р.Дийн 5 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Бонго Пронтер загварын тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн байхад тээврийн хэрэгслийн үнийг зөвхөн Ц.Аээс гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ”-ний талаар заасан бөгөөд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн шүүгдэгч нарт адил, тэгш хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзэж байна. Иймд хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх байхаас үл хамааран гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон хүнээс буюу шүүгдэгч А.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 АРХ улсын дугаартай Ниссан Ванетта загварын тээврийн хэрэгслийн үнэ 7.000.000 төгрөгийг шүүгдэгч  А.Б, Д.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 3.500.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.А, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 АРХ улсын дугаартай Бонго Пронтер загварын тээврийн хэрэгслийн үнэ 13.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.А, Д.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 6.750.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй. Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хасаж, “Тогтоох” хэсгийн 7 дахь заалтын "... шүүгдэгч А.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч А.Бы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Ниссан Ванетта маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч А.Баас гаргуулж улсын орлогод, шүүгдэгч Ц.А, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч Ц.Аээс гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай” гэснийг “шүүгдэгч А.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч А.Бы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Ниссан Ванетта маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч А.Б, Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод, шүүгдэгч Ц.А, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч Ц.А, Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай” гэж тус тус өөрчлөлт ороолуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт журамласан зүйл заалыг хасуулах, мөн тогтоолын 7 дахь хэсэгт заасан хувь тэнцүүлэн гаргах эсэргүүцлээ дэмжиж байна. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийн 1 дэх үндэслэл буюу тогтоолын 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналыг дэмжиж байна. Харин 7 дугаар зүйлд өөрчлөлт оруулах саналыг дэмжихгүй байна. Шийтгэх тогтоолд тухайн автомашин буюу гэж адилтгаж оруулж ирсэн, үүний дүнг тодорхойлсон үг болохоос биш үнийг хувааж гаргах зохицуулалт биш гэж ойлгож байна гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч СЦ.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эд хөрөнгө битүүмжилсэн. Тэрийг улсын орлогод оруулаагүй, үнийг гаргуулж шийдвэрлэсэн. Тиймээс гэмт хэрэгт хамтран оролцсон нөхдүүдээс хувь тэнцүүлэн гаргах ёстой. Миний бие Аийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. А нь Б хамтарч оролцсон. Тиймээс хувь тэнцүүлэн гаргуулах прокурорын саналыг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд гаргасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.А, Д.Б, А.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А, Д.Б, А.Б нарын үйлдсэн гэмт хэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон,  хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж үндэслэлтэй дүгнэн, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч Ц.А, Д.Б, А.Б нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бд 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Ад 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулжээ.

 

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Дд 5.350.000 төгрөгийн, хохирогч Д.Ат 7.500.000 төгрөгийн, хохирогч Ц.А 900.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч А.Бы эзэмшлийн 00-00 АРХ маркийн улсын дугаартай Ниссан Ванетта маркийн автомашин буюу 7.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Баас, шүүгдэгч Ц.Аийн эзэмшлийн 00-00 АРХ маркийн улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин буюу 13.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Аээс тус тус гаргуулж,  улсын орлогод оруулахаар  шийдвэрлэсэн байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Н “...анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ  шүүгдэгч нарт адил, тэгш хэрэглээгүй...” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

 

Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.А, Д.Б, А.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс шүүгдэгч нар  оногдуулсан ял тохирсон.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бт ял оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч А.Б, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Б сумын Зуунмод багийн Эрээн гэх газраас иргэн Д.Аийн 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ А.Бы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Ниссан Ванетта маркийн машин механизм ашигласан, шүүгдэгч Ц.А, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн Зүүн ам гэх газраас хохирогч Р.Дийн 5 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Ц.Аийн эзэмшлийн 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн машин механизм ашигласан байхад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизм буюу үнийг зөвхөн эзэмшигч болох Ц.А, А.Б нараас  гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шүүгдэгч нарт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх байхаас үл хамааран гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч  А.Б, Д.Б нараас тус бүр 3.500.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.А, Д.Б нараас  тус бүр 6.750.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч А.Б, Ц.А, Д.Б нарын цагдан хоригдсон 54 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснээс “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хасаж, 7 дахь заалтад “шүүгдэгч Баас” гэснийг “шүүгдэгч А.Б, Д.Б нараас тус бүр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг” гэж,  “шүүгдэгч Аээс” гэснийг “шүүгдэгч Ц.А, Д.Б нараас тус бүр 6.750.000 төгрөг” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдэээсүгэй.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ц.А, Д.Б нарын цагдан хоригдсон 54 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.Д

 

                      ШҮҮГЧИД                                             В.Ц

 

                                                                                                Л.Н