| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00139/И |
| Дугаар | 301/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2025/00189
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.. хот Б.... дүүргийн ....-р хороо .... хороолол .... дүгээр байр, .... тоотод оршин суух Б....овогт Г-ийн Г... /РД:........../-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э...... сум ...... баг А..... гэх газарт оршин суух Б..... овогт Ж-ийн Г..... /РД:......./-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: .......... улсын дугаартай NHW 200056938 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн олох ёстой байсан орлого 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г..... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “....Миний бие хариуцагчтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир миний эдгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Г......, хариуцагч Ж.Г..... нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Г.Г-ын нэхэмжлэлтэй Ж.Г-т холбогдох ....... улсын дугаартай ....... маркийн машин, 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай хэргийн зохигчид бид шүүхийн өмнө дараах нөхцөлтэй эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байна. 1. Нэхэмжлэгч ...... улсын дугаартай ............. тээврийн хэрэгслээ хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлага 7,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж татгалзаж, 6,000,000 төгрөгийг гаргуулах, 2. Хариуцагч 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны нэхэмжлэгчид шилжүүлнэ, 3. Эвлэрэн хэлэлцсэн үр дагавар болон шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлгосон. 4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилуулна, 5. Хэрэв захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн адил гүйцэтгэх хуудас бичүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биелүүлэхийг ойлгосон гэжээ.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г.... нь хариуцагч Ж.Г...... ...... улсын дугаартай NHW 200056938 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн олох ёстой байсан орлого 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжилсэн ....... улсын дугаартай NHW ..... арлын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн олох ёстой байсан орлого 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс ....... улсын дугаартай NHW 200056938 арлын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах, олох ёстой орлого 7,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч хариуцагч нар нь үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлүүлэхээр, уг 6,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Г.... нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-аас 126,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.Г...., хариуцагч Ж.Г... нар шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Ж.Г-т холбогдуулан гаргасан ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тухайн тээврийн хэрэгслийн олох ёстой байсан орлого 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах, 7,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Г... нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор нэхэмжлэгч Г.Г-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Г.Г-аас 126,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ж.Г... сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР