Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2025/00203

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч У...... хот, Ч...... дүүрэг, ...... дүгээр хороо, С-ын талбай, Г төв байрт байрлах Г ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сум, ..... дүгээр баг, .......... ..... дугаар гудамж, ...... тоотод оршин суух Р.О холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,676,237.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 5,366,019.68 төгрөг, зээлийн хүү 300,515.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,702.19 нийт 5,676,237.80 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

            Хариуцагч Р.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие дээрх зүйлийг авч хэрэглэсэн зүйл байдаггүй бөгөөд тухайн зээлийг авсан 2 хүн хоёулаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний хувьд төлбөрийн чадвар байхгүй, хувьдаа мал болон бусад эд хөрөнгө байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрийн хувьд зүрхний өвчний улмаас ажил эрхлэх боломжгүй. ....Миний бие төлөх ямар ч боломжгүй байгаа учраас 50 хувийг нь хөнгөлж өнгө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А..., хариуцагч Р.О... нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Г А салбарын нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б... ...... тоотод оршин суух Р.О...... 5,676,237.70 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлтэй холбогдуулан хоёр тал дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлээ. Үүнд

Р.О нь 5,676,237.70 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 6 сарын хугацаанд сар бүр тогтмол ижил хэмжээгээр төлөх санал тавихад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.... хүлээн зөвшөөрч төлөлтийг 2025 оны 06 дугаар сарын 15-аас эхлэн 6 сарын турш сар бүрийн 15-ны дотор төлж байхаар 2 тал сайн дурын үндсэн дээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа. Энэ нь ямар нэг байдлаар хууль зөрчихгүй хэн нэгэн хүний эрх ашгийг зөрчихгүй болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх саналд хоёр тал нэгдсэн болно...” гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Р.О-аас 5,676,237.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх явцад Р.О нь 5,676,237.70 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 6 сарын хугацаанд сар бүр тогтмол ижил хэмжээгээр төлөх санал тавихад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А..... хүлээн зөвшөөрч төлөлтийг 2025 оны 06 дугаар сарын 15-аас эхлэн 6 сарын турш сар бүрийн 15-ны дотор төлж байхаар 2 тал сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.О-аас 76,634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Г ХК-ийн  хариуцагч Р.О холбогдуулан гаргасан 5,676,237.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч  хариуцагч Р.О нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд тогтмол төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Р.О-аас  76,634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Р.О сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР