Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 116/ШШ2025/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  *******гийн ******* /*******/,

Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хооронд үүссэн, “Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлд 3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч З.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээд А., өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Л.******* нь “Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлд 3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Процессын түүх:

2.1. “ Эй” ХХК, Л.*******, А. нар нь 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” /узуфрук/ гэрээ байгуулсан байна. /хх-7-8/

2.2. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 40 хувийн гүйцэтгэлтэйгээр А.гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг, 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг А.д олгожээ. /хх-83-84/

2.3. Нэхэмжлэгч Л.******* нь 4 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж,Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, -2 гудамж, дугаар хаягт байрлах дуусаагүй барилгыг, улсын бүртгэлийн Ү******* дугаарт бүртгэсэн бүртгэл, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэж хүсэлт /хх-14-15/ гаргасны дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс 4 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 19/601 дугаар албан бичгээр “Узуфруктын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу дээрх орон сууцны барилгад улсын комисс ажиллаагүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй” /хх-16/ гэсэн хариуг ирүүлсэн.

2.4. Нэхэмжлэгч Л.*******ийн зүгээс 4 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-1-4/  

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “ Эй” ХХК-д хөрөнгө оруулан хамтран ажиллаж, “ Эй” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, -2 гудамжинд орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1100 метр квадрат газар дээр 15 давхар орон сууц барихаар барилгын сууриа тавьсан боловч барилгын ажил үргэлжлээгүй зогссон юм. Уг барилгын ажлыг үргэлжлүүлэх, нэмж хөрөнгө оруулагч оруулах зорилгоор 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ Эй” ХХК болон иргэн ийн нартай харилцан тохиролцож “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр узуфрукт өмчлөгч “ Эй” ХХК нь өөрийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1100 метр квадрат газрыг, газар дээр хийгдсэн барилгын суурь, гэрээний 2.1-д заасан архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгаан болон дулааны техникийн нөхцөл, хийгдээд байгаа суурийн ажлын далд ажлын акт зэргийн хамт узуфрукт эзэмшигч А.д шилжүүлэх, узуфрукт эзэмшигч А. нь энэхүү гэрээний дагуу баригдах барилгын талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагч Л.******* миний өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохирсон. Гэтэл А. нь 2 оноос эхлэн уг барилгыг үргэлжлүүлэн барьж, карказыг босгосныхоо дараа 3 онд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг надад мэдэгдэлгүйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, -2 гудамж, дугаар байр гэсэн хаягаар, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж авсан. Миний бие дээрх асуудлаар Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 4 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн огноотой 19/601 дугаар албан бичгээр “Узуфруктын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу дээрх орон сууцны барилгад улсын комисс ажиллаагүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй” гэсэн хариуг ирүүлж, маргаантай асуудлаар хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Тус албан бичигт Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д. нь 4 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 08:30 цагт гарын үсэг зурсан байгаа ба миний бие 4 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан.

“Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээ”-ний гуравдугаар зүйлд Узуфруктын хариу төлбөр, төлбөрийн нөхцлийн зааж өгсөн. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Үлдэгдэл 1.100.000.000 төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан газарт барилга баригдсан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор, 1 метр квадрат нь 2.200.000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө. Барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцоно” гэж заасан. “ Эй” ХХК нь гэрээний 2.1.2-д заасан архитектурын болон барилга бүтээцийн ажлын зургийг А.д хүлээлгэн өгсөн бөгөөд А. нь уг барилгын ажлын зургийг өөрчлөн батлуулсан. Барилгын ажлын зураг батлагдсаны дараа уг зурагт байгаа давхаруудын байгуулалтын зурагт үндэслэн 62 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгаас миний бие өөрийн өмчлөлд авах талбайнуудаа буюу 7 дугаар давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, 9 дүгээр давхарын 51.21 м.кв, 10 дугаар давхарын 51.21 м.кв, 85.83 м.кв, 97.87 м.кв, 125.37 м.кв талбай бүхий орон сууцнуудыг сонгож бид 2 оны 12 дугаар сарын 09-ний өдөр акт үйлдэн баталгаажуулсан.

А. нь 2 оноос эхлэн уг барилгыг үргэлжлүүлэн барьж, карказыг босгосныхоо дараа надад мэдэгдэлгүйгээр Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 40 хувийн гүйцэтгэлтэйгээр А.гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Улмаар 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг А.д олгосон байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх, гэрээ хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх” гэсэн 5 дугаар зүйлийн 5.6.2-д “хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”, 5.6.3-д “барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн болон өмчлөгчийн тодорхойлсон баримт”-ыг мэдүүлэгт хавсаргана гэж заасан байна. Гэтэл Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь хөрөнгө оруулагч миний зөвшөөрлийг авалгүйгээр уг дуусаагүй барилгыг дан ганц А.гийн өмчлөлд бүртгэж, дуусаагүй барилгын гэрчилгээг олгосноор миний өмчлөх эрхийг зөрчсөн байна. Улмаар А. нь уг барилгыг дан ганц өөрийн өмч мэтээр ярьж, миний өмчлөлд ирэх ёстой барилгын талбайнуудыг бусдад худалдан борлуулах гэрээг байгуулсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” нь улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим байна. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хууль болон журамд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх баримтад үндэслэн улсын бүртгэл хийх ёстой байтал хууль болон журамд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй, хөрөнгө оруулагчийн нотариатаар батлуулсан зөвшөөрөлгүйгээр дуусаагүй барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Бүртгэлийг мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн монгол хэлээр хөтөлнө” гэж тодорхой хуульчилсан байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлд 3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн компани нь орон сууцны 12 дугаар байрны баруун талд 16 давхар орон сууц барихаар төлөвлөж барилгын ажлаа эхлүүлсэн боловч барилгын ажил зогссон. Ингээд А. болон компани, Л.******* нарын дунд узуфрукт гэрээ байгуулагдсан. Газар дээр хийгдсэн барилгын суурь, барилгын зураг төслийг цааш үргэлжлүүлэхээр гэрээ байгуулсан. Өмчлөгч буюу хөрөнгө оруулагч Л.*******ийн эзэмшилд 550м2 талбайг хүлээлгэж өгөхөөр гэрээнд тодорхой тусгасан. Гэтэл А. нь Л.*******д мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлийн Ү-******* бүртгэл үүсгэсэн байсан. Нэхэмжлэгчийн хувьд энэ асуудлаар Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан. Узуфрукт гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар “улсын комисс хүлээн аваагүй учраас өөрөө хүчингүй болгох боломжгүй” гэсэн хариуг улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн. Бусдын эзэмшлийг хязгаартайгаар ашиглах гэрээг анхнаасаа байгуулсан. Барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгсний дараа 1м2 талбайг 2.500.000 төгрөгөөр үнэлж 550м2 талбайг 7, 9, 10 давхаруудад Л.*******д хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээлсэн. А.д барилгын зургийг хүлээлгэж өгсөн боловч зургийг өөрчилж барилгыг барьж, 40 болон 70 хувийн гэрчилгээг байсан. Барьж дуусаагүй үл хөдлөх хөрөнгөд хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж байгаа бол дундын өмчлөл, тус тусын өмчлөлд нь нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээр хуульд нарийвчлан зааж өгсөн. Мөн эд хөрөнгийн улсын бүртгэлийг хийхтэй холбоотой журам батлагдсан байдаг. Улсын бүртгэлийн газар нь уг журмыг баримтлах ёстой. 2 буюу түүнээс дээш этгээд хөрөнгө оруулсан бол эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн нотариатаар батлуулсан зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Гэвч Улсын бүртгэлийн газраас хэд хэдэн этгээд хөрөнгө оруулсан гэдгийг мэдсээр байж зөвшөөрлийг нь шалгалгүй  А.гийн эзэмшилд гэрчилгээг олгосон байгаа. А. нь цаашлаад дан ганц өөрийн өмч мэт үзэж худалдан борлуулсан. Нийт 7 талбай байсан боловч нэгж талбарыг хуваан 8 үл хөдлөх хөрөнгө болгон бүхэлд нь худалдсан байна. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хууль болон журамд заасан баримт бичгийн дагуу бүртгэл үүсгэх ёстой байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Засгийн газрыг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Нэгэнт нотлох баримтад үндэслээд мэдээлэл нь үнэн зөв байх ёстой байтал үүнийг хэрэгжүүлээгүй, шалгах ёстой зүйлсийг шалгахгүй, зөвхөн жагсаалтыг үндэслээд бүртгэл хийсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс 3 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэл, 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүсч байна гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр үндсэн шалтгаан байгаа. Гуравдагч этгээдийн хувьд нийтийн эрх ашиг руу дөхүүлэх маягийн зүйлийг ярьж байна. Тэгвэл Улсын бүртгэлийн газар үнэн зөв ажиллах ёстой. Эрх ашгийг хамгаалж, бүх талын шалгалтыг явуулах ёстой газар нь бүртгэлийн байгууллага юм. Мөн гэрээ хэлцэлд оролцогч талуудын итгэлийг хамгаалах, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой юм. Хуульд үндэслэх гэсэн үндсэн зарчим яригдах ёстой. Энэ бүртгэл нь өөрөө хуульд үндэслэсэн үү гэдгийг ойлгох хэрэгтэй. Их шуурхай ажиллаж өдөрт нь бүртгэлийг гаргасан. Нотлох баримт шинжлэн судлах үед нэг зүйл тодорхой болж байна. Улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7, 7.4 дэх хэсэгт заасныг зайлшгүй баримтлах ёстой. Мөн хуулийн 5.1, 10 дугаар зүйлийг баримтлахаар хуульчилсан. Өмчлөгчийн эрхтэй этгээд нь хуулийн шууд утгыг хэлж өгсөн. Энэ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээр заасан. Энэ хүмүүс хөрөнгө оруулагч мөн гэдэг нь илэрхий, маргах зүйл байхгүй. Гэтэл гуравдагч этгээд нь үнэн зөв байж чадсангүй. Өөрөө хүсэлт гаргахдаа “нэг хүний өмч” гэх буруу ташаа худал мэдээлэл өгсөн. Үүнийх нь дагуу Улсын бүртгэлийн хэлтэс нь ажлын 5 хоногийн дотор гэрчилгээг гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл тухайн өдрөө их яаруу сандруу гэрчилгээг гаргаж өгсөн. Ингэснээс болж мэдүүлгийг шалгах ёстой байсан ажлаа хойш тавьсан гэж харж байна. Гэрээ хэлцлийг судалсан гэж хэлж байгаа. Гэвч хичнээн төгрөгийн хөрөнгө оруулагч гэдгийг нь анхаарахгүй орхисон мэт харагдаж байна. Ингэснээр хуульд үндэслэх зарчмыг орхисон болох нь харагдаж байна. Мэдэгдэх, сонсгох процесс хийгдээгүй гэдгийг өөрөө хэлсэн. Хүний эрхийг ингэж хөсөр хаяж болохгүй. Ер нь ингээд төрийн байгууллага шударга бус байгаа хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Буруу талын тайлбарыг дэмжиж болохгүй. Ингэснээр цаашлаад нийгмийг эвдэж байна. Гуравдагч этгээдийн хувьд зориуд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Өөрөө буруу юм хийчихээд бусдаар хамгаалуулж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой байна. Манайд хамаагүй бусад этгээдийн бүртгэлийн асуудлыг хариуцагч тал өөрөө хариуцах ёстой гэж харж байна гэв.

3.4. Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймаг, Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 гудамж тоот хаягт байрлах Орон сууц, үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай барилгыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Мөн иргэн А.гийн гаргасан хүсэлт нь ГХБХБГазрын 3 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/466 тоот албан бичиг зэргийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлд заасны дагуу 3.06.09-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт”-ыг мэдүүлэгт хавсаргана гэж заасан. Тус хэлтэс нь иргэн А. болон “ Эй” ХХК, Л.******* нарын хооронд байгуулсан 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” Узуфруктын гэрээ болон орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон. Мөн “ Эй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц., иргэн Л.******* нарын 4 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлт болон узуфрукт эзэмшигч, узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагч нарын 2 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Орон сууцны талбайн байрлалыг тогтоосон акт”-ыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасны дагуу эрх ашгийг хамгаалах зорилгоор урьдчилсан тэмдэглэлийг улсын бүртгэлд бүртгэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх барилгыг 3 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хууль болон журмын дагуу 40 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээг олгосон. Дараа нь 9 давхар хүртэлх талбайд нь 70 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээг олгосон. Гурван талт гэрээ байгуулагдсан байсан. Энэ гэрээний 6.1 дэх хэсэгт эд хөрөнгийн өмчлөгчийн нэгэн адил эзэмшиж ашиглах боломжтой гэж заасан байсан. Гуравдагч этгээдийн хувьд барьцаанд тавих тохиолдолд зөвшөөрлийг авахаар заасан байсан. Хөрөнгө оруулагчийн эрх үүрэг дээр зөвшөөрөл авах талаар дурдаагүй байсан. Барьж дуусаагүй байшин дээр бусад хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл хэрэгтэй байсан гэж ярьж байгаа талаар бол сайн ойлгож байна. Манай талаас захиалагч нарын нэрсийг тоот бүрээр нь шалгаж авсан. Орон сууц захиалгын гэрээн дээр 7, 9, 10 давхарт хөрөнгө оруулагч Л.******* гэж нэрийг нь зааж өгсөн байсан. Бид Л.*******ийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Айлуудад салгаж бүртгэх тохиолдолд бид анхны захиалгатай тулгаж бүртгэлийг хийдэг. Узуфрукт эзэмшигч болон хөрөнгө оруулагч нар нь акт хийсэн байсан. Бид *******ийн эрх ашгийг хамгаалахын тулд урьдчилсан тэмдэглэл үйлдсэн байгаа. Бид нэхэмжлэгчийн эрх ашгийг анхнаасаа хамгаалж ирсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.6. Гуравдагч этгээд А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ Эй” ХХК-тай харилцан тохиролцож, түүний эзэмшлийн газарт барилга барихаар болж 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” /Узуфрукт/ гэрээ байгуулсан. Гэрээгээр 1. “ Эй” ХХК нь гэрээнд заасан газрыг А.д хүлээлгэн өгөх, 2. Тухайн газарт А. нь үйлчилгээний орон сууцны барилга барих, 3. А. нь  1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг төлөх харилцааг зохицуулсан. Тодруулбал “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” /Узуфрукт/ гэрээнд 3 тал оролцсон бөгөөд талууд гэрээнд заасан газарт орон сууц барих нэг л хүсэл сонирхолтой байсан. Орон сууцны барилга барихад шаардлагатай хөрөнгийг миний бие банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа гэрээ байгуулагдах үед талуудад хэлж байсан буюу талууд энэ талаар мэдэж байсан. Банканд орон сууцны барилгыг барьцаалахад тухайн орон сууцны барилгад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байхыг шаардсан бөгөөд миний бие дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан түүнийгээ банканд барьцаалан зээл авч орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл дуусаагүй барилгын гэрчилгээ миний нэр дээр байгаа, тухайн гэрчилгээг банканд барьцаалан зээл авч орон сууцыг барьсан, зээл зээлийн хүүг эргэн төлж дуусаагүй байгаа. Дуусаагүй барилгын гэрчилгээ гарч, түүнийг барьцаалан зээл авч орон сууцны барилгыг барьж дуусгасан нь гэрээнд оролцсон 3 талын анхны хүсэл сонирхол байсан тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Л.******* гэдэг хүн надад 500 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Намайг уулзах үед Л.*******ийн нөхөр нь хамт байсан. Тухайн байрыг зарсан нь үнэн. Цаашлаад маш их асуудал тулгарч байна. Би зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. 100 хувийн гэрчилгээ гарчих юм бол би ганцхан сарын дотор мөнгийг нь гаргаж өгөх бүрэн боломжтой юм. Бид нар уулзах үед “бид нар Дорнодод очиж амьдрахгүй. Худалдах саналтай байна” гэж ах, эгч хоёр надад хэлж байсан. Узуфрукт гэрээний талаар хэд хэдэн удаа ярилаа. Гэхдээ 550м2 биш 500м2 болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй гэв.

3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших талаар гэрээ байгуулагдсан. Тухайн газарт барилга баригдаж эхэлсэн байсан. Үүнийг нь А. үргэлжлүүлэн барьсан. Мэдээж барилга барихын тулд тодорхой хэмжээний хөрөнгө хэрэгтэй болдог. Иймээс банкны зээл авах талаараа ярилцаж байсан. Нөгөө талууд ч энэ нөхцөл байдлыг ойлгож байсан. Үүнийхээ дагуу банкнаас зээл хүртэл авсан. Дуусаагүй барилгын гэрчилгээнүүд гарснаараа миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд байна гэдэг талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчийн хувьд дуусаагүй барилгын зардлыг хаанаас гаргана гэж бодсон юм бэ? Энэ талаар өөрөө бүрэн ойлгоогүй юм шиг байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар хүссэн хүсээгүй зээлийн барьцаанд тавьсан байгаа. Шүүх дээр 4 оны 10 дугаар сард захиргааны хэрэг үүсгэж хүлээн авсан. Шүүхийн маргаантай холбоотойгоор 100 хувийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Үүнээс шалтгаалж иргэд банкнаас зээл авах боломжгүй болсон. Ингэснээр цаашлаад банкны зээлээ А. нь төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Явцуу утгаар нь ойлгох юм бол орон сууцыг санхүүжүүлээд барьсан нь чиний буруу гэж үзээд байх шиг байна. Мөн дараагийн дугаарт нэхэмжлэгчийн зүгээс “би үл хөдлөх хөрөнгө л авах ёстой” гэж яриад байна. А.гийн хувьд тухайн үед мөнгө байхгүй байсан учраас барилга өгөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд барилгын материалын үнэ өссөн учраас актаар баталгаажуулсан байрыг зайлшгүй худалдах шаардлагатай болсон. Яаралтай барьж дуусгахгүй л бол хөрөнгө оруулалт улам ихсэж байдаг. Тиймээс л худалдахаас өөр аргагүй болсон. Одоо мөнгөн төлбөрийг төлж барагдуулъя. Мөн тодорхой хэмжээний алданги төлье гэдэг талаар саналаа илэрхийлсэн. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 40 болон 70 хувийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг гаргасан. Яагаад энийг тодруулж хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэлийн талаар заасан байдаг. 40, 70 хувийн гэрчилгээг  гаргаснаараа Л.*******ийн эрх ашиг яаж хөндөгдөж байна вэ? Энэ гэрчилгээ хүчингүй болсноор эрх нь яаж сэргэх ёстой гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсч байна. Маргааны гол агуулга болох гэрээн дээр хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг дангаар шийдвэрлэх эрхтэй байгаа. Би энэ гэрээг хийж байсан учраас сайн мэдэж байна. Энэ гурван хүн цуглаад барилга барьж ашиглалтанд оруулж, худалдах л сонирхолтой байсан. Нэхэмжлэгчийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Засгийн газрын тогтоол, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хамгийн том нь 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ байгаа. Гэтэл нийт барилгын 8.1 хувийн эзэмшигч л болж таарч байна. Ингээд “миний ямар нэгэн эрхийг зөрчиж байна” гэж тайлбар гаргаж байна. 70 хувь нь нэг хүний өмч болох нь бүрэн харагдаж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж байгаа тайлбараар 8.1 хувийн өмчлөгч л болж таарч байна. Үлдсэн 91.9 хувь нь А.гийн өмч юм. Тиймээс 70 хувийн гэрчилгээ гаргах бүрэн боломжтой юм. Анх хүлээж авсан хэсэг нь гэрэл зураг дээрхээс өөр байсан гэдгийг анхаараасай гэж хүсч байна. Газрын гэрчилгээн дээр хүртэл 9 ба түүнээс дээш давхар байшинг барих болгож өөрчилсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “ Эй” ХХК болон иргэн А. нартай харилцан тохиролцон “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах” тухай гэрээ байгуулсан. ...Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу барилгын ажлын зураг батлагдсаны дараа 62 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгаас миний бие өөрийн өмчлөлд авах талбайнуудаа буюу 7 дугаар давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, 9 дүгээр давхарын 51.21 м.кв, 10 дугаар давхарын 51.21 м.кв, 85.83 м.кв,  97.87 м.кв, 125.37 м.кв талбай бүхий орон сууцнуудыг сонгож, бид 2 оны 12 дугаар сарын 09-ний өдөр акт үйлдэн баталгаажуулсан.

...А. нь 2 оноос эхлэн уг барилгыг үргэлжлүүлэн барьж, карказыг босгосны дараа надад мэдэгдэлгүйгээр Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гарган өөрийн өмчлөлд 3 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 40 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг, улмаар 3 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр  ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.

...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6.2, 5.6.3-д заасны дагуу Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь хөрөнгө оруулагч миний зөвшөөрөлгүйгээр уг дуусаагүй барилгыг дан ганц А.гийн өмчлөлд бүртгэж, дуусаагүй барилгын гэрчилгээ олгосноор миний өмчлөх эрхийг зөрчсөн...” гэж тайлбарладаг.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 гудамж тоот хаягт байрлах орон сууц, үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай барилгыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг үндэслэн 3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 40 хувийн гүйцэтгэлтэйгээр иргэн А.гийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэж, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.

...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлд заасны дагуу 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.

... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д зааснаар тус хэлтэс нь иргэн А. болон “ Эй” ХХК, Л.******* нарын хооронд байгуулсан 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” узуфруктын гэрээ, орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй...” гэж тайлбарлаж маргадаг.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А. нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа үндэслэлээ “...Миний бие нь “ Эй” ХХК-тай харилцан тохиролцон түүний эзэмшлийн газарт барилга барихаар болж 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” гэрээ байгуулсан. Гэрээгээр “ Эй” ХХК нь гэрээнд заасан газрыг А.д хүлээлгэн өгөх, тухайн газарт А. нь үйлчилгээтэй орон сууцны газар барих /санхүүжилтийг хариуцах/, А. нь 1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг төлөх харилцааг зохицуулсан.

...Орон сууцны барилга барихад шаардлагатай хөрөнгийг миний бие банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа гэрээ байгуулагдах үед талуудад хэлж байсан, энэ талаар мэдэж байсан. Банканд орон сууцны барилгыг барьцаалахад тухайн орон сууцны барилгад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байхыг шаардсан бөгөөд миний бие дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан түүнийгээ банканд барьцаалан зээл авч орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлсэн.

...Дуусаагүй барилгын гэрчилгээ гарч, түүнийг барьцаалан зээл авч орон сууцны барилгыг барьж дуусгасан нь гэрээнд оролцсон 3 талын анхны хүсэл сонирхол байсан тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай” гэж тайлбарладаг.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- “ Эй” ХХК, нэхэмжлэгч Л.******* болон гуравдагч этгээд А. нарын хооронд 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай /узуфрукт/” гэрээ бичгээр байгуулагджээ. /хх-7-8/

            - Нэхэмжлэгч Л.*******, гуравдагч этгээд А. нар нь 2 оны 12 дугаар сарын 09-ний өдөр узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, орон сууцны талбайн байрлалыг тогтоосон актыг үйлдсэн байна. /хх-13/

            -  3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А.г Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 2 гудамж тоот байр 6730.16 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэж ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. /хх-78/

- 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А.г Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 2 гудамж тоот байр 6730.16 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэж ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.  /хх-84/

6. Хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг үндэслэн А.г 40 болон 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэж ******* болон ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж тайлбарладаг.

            Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана, 10.6.1. өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг,  10.6.2. газар өмчлөх эрх олгосон шийдвэр, 10.6.8. тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт байна” гэж заасан.

            7. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1. “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална”, 5.6. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана, 5.6.2. хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, 5.6.3. барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн болон өмчлөгчийн тодорхойлсон баримт байна гэж тусгажээ.

            8. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлийн хувийн хэргийн материалаас үзэхэд А.гээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй байна.

9. Хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д заасны дагуу иргэн А. болон “ Эй” ХХК, Л.******* нарын хооронд байгуулсан 2 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” узуфруктын гэрээ, орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа боловч “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын  5.6.2-д заасан ...хөрөнгө оруулсан, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах талаарх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

10. Талуудын хооронд байгуулсан “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” гэрээний узуфрукт өмчлөгч “ Эй” ХХК, узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагч  Л.*******, узуфрукт эзэмшигч А. нар нь харилцан тохиролцон гэрээний нөхцлөө тогтоосон байна. 

Гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйл нь “Дорнод аймгийн 9 дүгээр баг орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1100 метр квадрат газар, архитектурын болон барилга бүтэцийн ажлын зураг, цахилгааны техникийн нөхцөл, дулааны техникийн нөхцөл, хийгдээд байгаа суурийн ажлын далд ажлын акт” байхаар заажээ.

Мөн гэрээний 3.1-д “Энэхүү гэрээний нийт төлбөр 1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөг байна.”,

3.2-д “Энэхүү гэрээний 3.1-д заасан төлбөрөөс 400 000 000 /дөрвөн зуун сая/ төгрөгийг узуфрукт өмчлөгчид гэрээнд заасан хуваарийн дагуу шилжүүлнэ.”,

3.3-д “Үлдэгдэл 1 100 000 000 /нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан газарт барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дотор 1 метр квадрат нь 2 200 000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө. Барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцоно.” гэж тус тус заасан байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч Л.*******, гуравдагч этгээд А. нар нь 2 оны 12 дугаар сарын 09-ний өдөр узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, орон сууцны талбайн байрлалыг тогтоосон актыг үйлдэж 62 айлын орон сууцны 7 давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, 9 давхарын 51.21 м.кв, 10 давхарын 51.21 м.кв, 97.87 м.кв, 85.83 м.кв, 125.37 м.кв талбайг шилжүүлэн авахаар тохиролцжээ.

            11. Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзвэл узуфрукт өмчлөгч “ Эй” ХХК, узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагч  Л.******* нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хөрөнгө оруулагч нар болох нь тогтоогдож байна.

            12. Иймд хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1, Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.6.2-д заасан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу гаргуулан авах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ... 40, 70 хувийн гэрчилгээг  гаргаснаараа Л.*******ийн эрх ашиг яаж хөндөгдөж байна вэ? Энэ гэрчилгээ хүчингүй болсноор эрх нь яаж сэргэх ёстой гэдэг нь ойлгомжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулагч болохын хувьд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хамтран болон хэсгээр өмчлөх эрхийн асуудал яригдана.

 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл дээрхи гэрчилгээнүүд хүчингүй болсноор нэхэмжлэгчийн энэхүү хуульд заасан эрх нь сэргэх юм.

14. Хариуцагч байгууллагаас барьж дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ хөрөнгө оруулагч болох “ Эй” ХХК болон Л.******* нарын мэдүүлгийг авч уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 

            15. “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” гэрээний зүйл болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1100 метр квадрат газрын эзэмшигч нь “ Эй” ХХК болох нь тогтоогдож байна. /хх-10/

16. Гэрээний 8.6-д “Энэхүү гэрээний 2.1.1-д заасан газар баригдах барилгын ажил 80 хувьд хүрснээр гэрээний 2.1.1-д заасан газрын эзэмших эрхийг узуфрукт эзэмшигчийн хүсэлтээр түүний эзэмшилд шилжүүлэн өгнө” гэж заасан.

            Шүүхээс дээр дурдсан хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэгч Л.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.6.8, 10.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлд 3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 3 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дугаартай, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ