Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2025/00204

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,

Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, 5 дугаар багт байх А аймгийн П-ын газрын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: А аймаг, Х сум, Ч. баг, Т гэх газарт оршин суух, Т.Ад холбогдох

114,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад: 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн П-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...114,000 төгрөгийг нэхэмжилж байна...”  гэжээ.

 

Нэхэмжлэгч А аймгийн П-ын шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...А аймгийн П-ын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.М. би хариуцагч Т.А-гаас гэм хорын хохирол 114,000 /нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч Т.А нь гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байх тул  нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.

 

                                                                                                                       

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн П-ын газар нь Т.А-д холбогдуулан 114,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А аймгийн П-ын газар нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 114,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч А аймгийн П-ын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А аймгийн П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.А-д холбогдох 144,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч А аймгийн П-ын газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.14-т зааснаар А аймгийн П-ын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР