| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00263/И |
| Дугаар | 301/ШШ2025/00222 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 301/ШШ2025/00222
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,
Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, 3 дугаар баг, ..... дугаар байр, ..... тоотод оршин суух Т.Згийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Э сум, 2 дугаар баг, А ..... тоотод оршин суух С.А-д холбогдох
500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч А нь төлөх мөнгөө надад бүрэн төлсөн тул нэхэмжлэгч Т.З би нэхэмжлэлээсээ татгалзаж байна....” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.З нь С.А-д холбогдуулан 500,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.З нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгөөс 7,825 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.З-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.А-д холбогдох 500,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Т.З татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгөөс 7,825 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,825 төгрөгийг гаргуулж олгосугай.
3. Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР