Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00304

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********холбогдох,

Үндсэн зээл 996,271 төгрөг, зээлийн хүү 257,538 төгрөг, шимтгэл 5,680 төгрөг, нийт 1,259,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******** ХХК нь ******** овогтой ********-тэй 2024-03-13-ны өдөр 2024- 76898 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 6 сарын 12-ны өдөр 165,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000370565 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

2. 2024 оны 7 сарын 2-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000409210 тоот зээлийг ******** дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

3. 2024 оны 7 сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй г000428512 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

4. 2024 оны 8 сарын 10-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000480452 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

5. 2024 оны 9 сарын 2-ны өдөр 84,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000527594 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

6. 2024 оны 10 сарын 2-ны өдөр 63.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000593967 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

7. 2024 оны 11 сарын 24-ны өдөр 238,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй г000712772 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүулэн авсан.

8. 2024 оны 12 сарын 15-ны өдөр 150,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.15 хувийн хүүтэй 2000766334 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

9. 2024 оны 12 сарын 15-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.15 хувийн хүүтэй 2000767041 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

10. 2024 оны 12 сарын 15-ны өдөр 80,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.15 хувийн хүүтэй 2000767320 тоот зээлийг ******** банк дахь ******** тоот дансанд зээлдэгч ******** нь шилжүүлэн авсан.

Хариуцагч ******** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-28-ны өдрийн байдлаар:

1. 2000370565 тоот зээл 2025 оны 1 сарын 8-ны өдөр дуусч үндсэн зээлээс 77,313 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 87,687 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 320 хоногийн зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 110 + 6 удаагийн сунгалтаар 1 80 хоногийн хүү 81,741 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 54,514 төгрөгийг хасаж нийт хүү 27,227 нийт дун 114,914 төгрөг

2. 2000409210 тоот зээл 2024 оны 12 сарын 29-ний өдөр дуусч үндсэн зээлээс 81,902 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 118,098 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 300 хоногийн зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 120 + 5 удаагийн сунгалтаар 150 хоногийн хүү 97,548 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 60,878 төгрөгийг хасаж нийт хүү 36,669, Нийт дүн 154,767 төгрөг

3. 2000428512 тоот зээл 2025 оны 1 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 40,951 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 59,049 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 289 хоногийн зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 109 + 5 удаагийн сунгалтаар 150 хоногийн хүү 47,159 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 28,824 төгрөгийг хасаж нийт хүү 18,335, Нийт дүн 77,384 төгрөг

4. 2000480452 тоот зээл 2025 оны 1 сарын 7-ны өдөр дуусч үндсэн зээлээс 41,233 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 58,767 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 261 хоногийн зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 111+4 удаагийн сунгалтаар 120 хоногийн хүү 44,665 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 42,907 төгрөгийг хасаж нийт хүү 1,757, Нийт дүн 60,524 төгрөг

5. 2000527594 тоот зээл 2024 оны 12 сарын 31-ний өдөр дуусч үндсэн зээлээс 30,360 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 53,640 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 238 хоногийн зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 118 + 3 удаагийн сунгалтаар 90 хоногийн хүү 35,339 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 34,745 төгрөгийг хасаж нийт хүү 595, Нийт дүн 54,235 төгрөг

6. 2000593967 тоот зээл 2024 оны 12 сарын 31 -ний өдөр дуусч үндсэн зээлээс 1 1,970 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 51,030 төгрөг. нийт идэвхтэй ашигласан 208 хоногийн зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 118 + 2 удаагийн сунгалтаар 60 хоногийн хүү 24,865 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 9,594 төгрөгийг хасаж нийт хүү 15.271, Нийт дүн 66,301 төгрөг

7. 2000712772 тоот зээл 2024 оны 12 сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 238,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 155 хоногийн хүү 81.773 төгрөг + шимтгэл 2,380 төгрөг тэрнээс хүүндтөлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 81,773 нийт дүн 322,153 төгрөг

8. 2000766334 тоот зээл 2025 оны 1 сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 150,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 134 хоногийн хүү 34,505 төгрөг + шимтгэл 1,500 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 34,505, Нийт дүн 186,005 төгрөг

9. 2000767041 тоот зээл 2025 оны 1 сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 134 хоногийн хүү 23,003 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 23,003 нийт дүн 124,003 төгрөг

10. 2000767320 тоот зээл 2025 оны 1 сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 80,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 134 хоногийн хүү 18,403 төгрөг + шимтгэл 800 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 18,403, Нийт дүн 99,203 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 996,271 төгрөг, нийт хүү 257,538 төгрөг, шимтгэл нийлбэр 5,680 төгрөг, бүгд нийлээд 1,259,489 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******** тайлбарын агуулга: Миний бие ********-аас 1,259,489 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн үндсэн зээл 996,271 төгрөг, зээлийн хүү 257,538 төгрөг, шимтгэл 5,680 төгрөг, нийт 1,259,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй ********холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,778 төгрөгнөөс 17,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,389 төгрөгийг, хариуцагчаас 17,389 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн үндсэн зээл 996,271 төгрөг, зээлийн хүү 257,538 төгрөг, шимтгэл 5,680 төгрөг, нийт 1,259,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,778 төгрөгнөөс 17,389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,389 төгрөгийг, хариуцагч********17,389 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР