Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 311/ШШ2025/00212

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, ................ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Завхан аймгийн Цэцэн-Уул сум, ............ оршин суух хаягтай, ........ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,520,673.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч........... ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

............г нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ..........т банктай R001528390 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R001528390 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 9,520,673 төгрөг 74 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.......шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ........ R001528390 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 зээл авсан үнэн болно. Мөн тухайн зээл авсан үеэс эхлэн сар бүр тогтсон хугацаанд төлж байсан бөгөөд 2025 оны 1-р сараас эхлэн эрүүл мэндийн шалтгаанаас болж төлөлт хийгээгүй болно. Тухайн зээлийн үлдэгдэл болох 9,520,673.74 төгрөгийг дор дурдсан хугацаанд төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна. Үүнд: 2025 оны 5 дугаар сарын 25-нд 1,586,778.94 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-нд 1,880,168.41 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,880,168.41 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,586,778.94 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,586,778.94 төгрөгөөр төлөх гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ......... ХК  нь хариуцагч Г.Э.........холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,520,673.74 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч .......... ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,520,673.74 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Э........ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч......... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,281 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.......... 83,640 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 83,640 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 167,281 төгрөгийг нэхэмжлэгч ......ХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ........ ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Э....... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,520,673 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Э....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........ банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,281 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э......... 83,640 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 83,640 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 167,281 төгрөгийг нэхэмжлэгч ........ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ