Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 311/ШШ2025/00200

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... тоотод байрлах, ......... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Завхан аймаг, ....... тоотод оршин суух хаягтай, ....... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,551,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109429288 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,734,940.67 төгрөг, 7109470042 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 3,333,024.54 төгрөг, 7109392920 тоот "Цахим тээлийн гэрээ"-ний үүрэгт 1,472,794.92 төгрөг, Нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, Нийт 6,551,760.13 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ....... ББСБ-аас 6,551,760 төгрөгийн зээл авсан тул найман сарын дотор бүтэн төлж, сар бүр 818,970 төгрөгийг хийж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК нь хариуцагч Д.Д.......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,551,760 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6,551,760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Д......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,779 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д......... 59,889 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 59,889 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 119,779 төгрөгийг нэхэмжлэгч ..........ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Д........ холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,551,760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........БСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,779 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д...... 59,889 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 59,889 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 119,779 төгрөгийг нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ