| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00184/И |
| Дугаар | 311/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 311/ШШ2025/00199
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум,............. оршин суух хаягтай, ........... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Сантмаргаз сум, ............ оршин суух хаягтай, ........ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,374,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
...Г.П......... /........../ нь 2023 оны 08 сарын 30-ны өдөр 1037306277 тоот зээлийн гэрээгээр 2,000,000.00 /хоёр сая/ төгрөгийн зээлийг сар бүрийн 20-ны өдөр төлөлт хийхээр 2023.08.30-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь Улиастай сумын хүүхдийн 5-р цэцэрлэгт ажилладаг. Тухайн зээлээ эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2025.02.06 с эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Зээл төлөх шаардлагыг манай зүгээс байнга тавьж байгаа ч хэвийн хуваарьт шилжээгүй өнөөдрийг хүртэл 41 хоног хугацаа хэтэрсэн байна.
Зээлдэгчдийн зүгээс эгч нь зээлийг төлдөг гэх мэдээлэл өгдөг. Сар бүр хугацаа хэтэрдэг тул 8.2.1 /Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй/-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2024.04.02-ны өдөр манай байгууллагын зүгээс зээлдэгч .........с зээлийн гэрээг дуусгавар болгож 1,374,383.37 /Нэг сая гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун наян гурван төгрөг гучин долоон мөнгө / төгрөгийн мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.П....... нь зээлийн төлбөрөө бүрэн биелүүлсэн тул манай байгууллагын зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч Г.П......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,374,383 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.П........ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн NC-ZA-54-2025 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч Г.П........ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар .........ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,341 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.П....... 19,170 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 19,170 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 38,341 төгрөгийг нэхэмжлэгч ........ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ............Б ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,271,329 төгрөгийг хариуцагч .........нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,341 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г............ 19,170 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 19,170 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 38,341 төгрөгийг нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ