| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00183/И |
| Дугаар | 311/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 311/ШШ2025/00198
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ........... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, ........... тоот хаягт оршин суух хаягтай, ...........
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум,.................оршин суух хаягтай, ............... нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,175,223 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...........ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
.... 2023 оны 12-р сарын 28-ны өдөр Toyota Premio /2010 2019/ автомашин худалдан авах зээлийн бүтээгдэхүүнээр 10373151613 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000.00 төгрөгийн зээлийг гаргуулж байсан. Үндсэн зээлдэгч Ч........... нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа гэсэн мэдээлэлтэй барьцаа хөрөнгө хаана байгаа нь тодорхойгүй байна. Хамтран зээлдэгч Н...........нь Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр сургуульд багшилдаг. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь сар бүрийн 20-ны өдөр төлөх байсан ч сар бүр хугацаа хэтэрч сар дамнасан төлөлт хийгддэг байсан. 2024.12.20-с хойш хуваарьт төлбөрийн дагуу төлөлт хийгдээгүй 84 хоног хугацаа хэтэрч өөрөө холбоо барихгүй хамтран зээлдэгчийн хувьд шүүхийн байгууллагаар шийдүүл гэсэн учир гэрээний 8.2.1 Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй /-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ч......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .......... миний бие ........ авсан зээлээ 2025 оны 5 сарын 20-нд төлж барагдуулна. Шүүхийн баримттай танилцсан хүлээн зөвшөөр байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК нь хариуцагч .......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,175,223 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 11,175,223 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,154 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч........97,577 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 95,577 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 195,154 төгрөгийг нэхэмжлэгч ........ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч..........нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11,175,223 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,154 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч........... 97,577 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 95,577 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 195,154 төгрөгийг нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч............. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ