| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0763/З |
| Дугаар | 128/ШШ2025/0262 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2025/0262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М,
Гуравдагч этгээд: W,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А,
Маргааны төрөл: Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 2, 3, 4, 5 тоот амины орон сууцуудыг W-н нэр дээр бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 3 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн *******19 дугаар олгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл,
Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 4 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг *******18 дугаар олгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл,
Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 5 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг *******17 дугаар олгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны сарын 02-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
3.1. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийг 100 хувь болгон өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дугаар гэрчилгээ олгосон байна.
4.1. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэл 85 хувийг 100 хувь болгон өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дугаар гэрчилгээ олгосон байна.
5.1. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэл 85 хувийг 100 хувь болгон өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дугаар гэрчилгээ олгосон байна.
6.1. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэл 85 хувийг 100 хувь болгон өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дугаар гэрчилгээ олгосон байна.
7.1. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гадаадын иргэний нэрийг латин галигаар бичээгүй орхигдуулсныг залруулсан нэмэлт өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.
7.2. Улмаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн, нөхцөл байдлын улмаас хянуулах гаргасан хүсэлтүүдийг Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар болон мөн шүүхийн 2023 оны сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолуудаар хэрэгсэхгүй болгосон байна.
9.1. Улмаар Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/1919 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокрорын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
9.2. Дээрх тогтоолд өмгөөлөгч С.Ааас гомдол гаргасныг Улсын ерөнхий прокурорын газрын орлогч М.Чын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/430 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.
10.1. Улмаар нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 7663 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Тухайн үед “Ж” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн -ээс ажил хэргийн хүрээнийх нь танил Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W “... Монгол улсад хэрэглэхгүй зөвхөн Хятад улсад хэрэглэх юм ... бусдад төлөх төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байгаа юм. танай компанид бараа материал нийлүүлж байгаа гэсэн гэрээнд гарын үсэг зураад өгөөч, би идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж бусдад харагдах хэрэгтэй байна, гарын үсэг зураад хэдэн баримт хийгээд өгөөч” гэж гуйсных нь дагуу 2015 оны сарын 30-ны өдөр Монгол хэл дээр урьдчилан бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан өгсөн.
Үүний дараа дор дурдсан төслийг амжилттай хэрэгжүүлж барилга, байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсний дараагаар буюу 2018 оны 05 сард Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 2, 3, 4, 5 тоот амины орон сууцуудын өмчлөх эрх W-ийн нэр дээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байсан. Ийнхүү 2015 онд байгуулагдсан гэрээ нь “Бараа материал нийлүүлэх гэрээ” бус “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байсан ба тухайн гэрээ нь дээр дурдсан төслийн барилга байгууламж болох Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 2, 3, 4, 5 тоот амины орон сууцуудын өмчлөх эрхийг “Ж” ХХК-иас W-д шилжүүлэх агуулгатай болох нь илэрсэн.
Ингээд “Ж” ХХК-ийн зүгээс шүүх болон цагдаагийн байгууллагад уг асуудлаар хандсан. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 22 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн 45 дугаартай яллах дүгнэлтэд “... W нь “Ж” ХХК-ийн Х дүүрэг хороо, гудамж, ******* хотхоны ******* байрны 2, 3, 4, 5 тоот тус бүр нь 372 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд хариу төлбөргүйгээр авч ашиг олох зорилгоор “Ж” ХХК-ийг төлөөлөх этгээд болох -ийг хуурч төөрөгдөлд оруулсны улмаас Монгол хэл дээр урьдчилан бэлтгэгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулан нотариатаар баталгаажуулж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дээрх Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлж барагдуулсан гэх бичгийг хуурамчаар үйлдэж, -ний гарын үсгийг дуурайлган зурж, Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан байна ...” гэж тогтоосон. Гэсэн хэдий ч 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын 06 тоот тогтоолоор “... W-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар дээд шатны прокурор болон Улсын ерөнхий прокурорт удаа дараа гомдол гаргаж байсан. Ингээд хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасныг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4/1919 тоот албан бичгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр хэн нэгэн этгээдийг бүртгэхийн тулд “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг заавал шалгаж, түүнд үндэслэн бүртгэлийг гүйцэтгэхээр заасан байдаг. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.5 дахь хэсэгт “Энэхүү журмын 4.1, 4.2, 4.3-т зааснаас бусад эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтална. Үүнд:” гэж, 4.5.1 дэх хэсэгт “Хуульд заасан нотлох баримт бүрдсэн байх гэж, 4.5.2 дахь хэсэгт “Тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, барилгын хийц цахилгаан, дулаан, усан хангамжийн эх үүсвэр, зориулалт, талбайн хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтанд орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн эсэх, мэдүүлэгт иргэн гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн хувьд албан хүсэлт нь тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна” гэж тус тус зохицуулсан.
Харин тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр W-г бүртгэж улсын бүртгэлийн *******21, *******19, Y-220604*******18, Y-220604*******17 дугаар олгосон 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны сарын 02-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг тус тус хийхэд үндэслэл болсон хавсралт дараах баримтууд нь хуурамч болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон. Тодруулбал:
а. “Ж” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх агуулгатай албан бичиг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1020 дугаартай дүгнэлтээр хуурамч болох нь тогтоогдсон,
б. 2015 оны сарын 30-ны өдрийн 287 дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан гэх “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Tang Hong Bin /паспортын дугаар / нь гэрээ байгуулагдах хугацаанд Монгол улсад байгаагүй буюу гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны сарын 11-ний өдрийн 2-50/12403 дугаартай албан бичгийн хавсралт хилийн лавлагаагаар нотлогдсон.
в. Хүснэгт: Бүртгэл хийхэд шаардлагатай баримт болон бүртгэлд хавсаргасан баримтууд
| Д/д | Улсын бүртгэлээс шаардах баримт | Хавсралт баримтын нэр | Тайлбар |
| 1 | Гүйцэтгэх болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн тодорхойлолт /Төлбөр тооцоо дууссан тухай/ | “Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн газарт хандсан 2015.12.01-ний хүсэлт | Хуурамч болох нь тогтоогдсон. |
| 2 | Тухайн иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ | 2015.11.30-ны өдрийн гэрээ | Хуурамч болох нь тогтоогдсон. |
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж, 48.2.4 дэх хэсэгт “Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж тус тус хуульчилсан.
Энэхүү хууль бус бүртгэлийн улмаас манай “Ж” ХХК нь нийт 6,310,229,619 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулж худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүйд болсон төдийгүй ийм хэмжээний хөрөнгөө алдахад хүрч хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтой зөрчигдөж байна.” гэжээ.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс мэдүүлэг гаргасан гэдэг баримтууд дээр W гэдэг хүний гарын үсэгтэй, мэдүүлэг гаргасан гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс мэдүүлэг дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй. Мөн дээрээс нь энэ өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг бүртгүүлж өгөөч гэсэн хүсэлтүүдийг W гаргаагүй гэдэг тайлбарыг өгдөг. “Ж” ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар эдгээр анхны 2016 оны бүртгэлийг хийлгэх талаар хүсэлт өгсөн, мэдүүлэг гаргасан зүйл байдаггүй гэж тайлбарладаг. Энэ тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар 3 субъект мэдүүлэг гаргах эрхтэй байж байгаа. Эд хөрөнгийн эрхээ шилжүүлж байгаа этгээд, хүлээн авч байгаа этгээд, энэ 2 этгээд байхгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж байгаа. Үүнтэй холбоотой тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэг мэдүүлэг гаргагч нь тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй бол тус улсад байнга оршин суугч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх нь нотариатаар гэрчлэгдсэн байна гэж байгаа. Тэгэхээр W гэдэг хүн мэдүүлэг гаргаагүй, “Ж” ХХК-иас ямар нэгэн байдлаар итгэмжлэл гаргасан зүйлгүй, мэдүүлэг гаргаагүй. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл гэдэг зүйл байдаггүй. Тэгэхээр үүнтэй холбоотой бүртгэгч ямар бүрэн эрхээ хэрэгжүүлж болох байсан бэ? гэхээр тодорхойгүй мэдүүлэг гаргасан субъектийг нь тодруулах боломжтой байсан, бүрэн эрхийг нь шалгах боломжтой байсан. W гээд мэдүүлэг дээрээ гарын үсэг зурчихсан бол тухайн W гэдэг хүн үнэхээр байсан эсэхийг нь тодруулах боломжтой байсан. Энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн бол энэхүү бүртгэлийг хийхээс татгалзах байсан. Гэтэл хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод хууль зөрчсөн субъектийн гаргасан мэдүүлгийг хүлээж авч бүртгэл хийчихсэн байна” гэжээ.
13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн маань агуулга маань “Ж” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд 2014 онд Х дүүрэг, хороо, ******* гудамж хаягт аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед “Ж” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн нь ажил хэргийн хүрээний танил болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W нар Монгол Улсад хэрэглэхгүй, зөвхөн Хятад улсад хэрэглэх юм, бусдад төлөх төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байгаа юм, танай компанид бараа материал нийлүүлж байгаа гэсэн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэхийн дагуу Хятад улсад хэрэгтэй байна гэсэн W-ийн хүсэлтийн дагуу 2015 оны сарын 30-ны өдөр монгол хэл дээр урьдчилан бэлтгэсэн гэрээнд нь гарын үсэг зурж өгсөн. Үүний дараа дээр дурдсан төслийг амжилттай хэрэгжүүлж барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсний дараагаар буюу 2018 оны 05 дугаар сард Х дүүргийн ******* гудамж 59-3 дугаар байрны 2, 3, 4 тоот амины орон сууцуудын өмчлөх эрхийг W өөрийн нэр дээр хууль бусаар гаргасан байдаг. Ийнхүү 2015 онд байгуулсан гэрээ нь бараа материал нийлүүлэх гэрээ бус орон сууц худалдах, худалдан авах гэрээ байсныг манайхаас сүүлд олж мэдсэн. Ингээд “Ж” ХХК-ийн зүгээс шүүх болон цагдаагийн байгууллагад уг асуудлаар хандсан. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн 45 дугаартай яллах дүгнэлт W нь “Ж” ХХК-ийн Х дүүрэг, хороо, ******* гудамж ******* хотхоны 59-3-ын 2, 3, 4, 5 тоот тус бүр нь 372 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд хариу төлбөргүйгээр авч ашиг олох зорилгоор “Ж” ХХК-ийг төлөөлөх этгээд болох -ийг хуурч төөрөгдөлд оруулсны улмаас монгол хэл дээр урьдчилан бэлтгэсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулан нотариатаар баталгаажуулж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөрийг төлж барагдуулсан гэх бичгийг хуурамчаар үйлдэж, -ний гарын үсгийг дуурайлган зурж Х дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан байсан. Гэсэн хэдий ч 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын 6 тоот тогтоолоор W-ийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар дээд шатны прокурорт гомдол гаргахад энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд манай нэхэмжлэгчийн зүгээс иргэний шүүхэд хандаж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ нэгдүгээрт гуравдагч этгээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн -ний өмчлөлийн эд хөрөнгө болох Х дүүргийн хороо ******* гудамж 59-3 дугаар байрны 2, 3, 4 тоот хаягт байрлах тус бүр нь 372 м.кв талбайтай орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг өөрийн нэр дээр гаргуулахаар дараах материалуудыг өгсөн байдаг. 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн огноотой Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-ийн аялал жуулчлалын 85%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ авах тухай мэдүүлгийг өгсөн байдаг. Өөрөө биеэрээ очиж өгөөгүй гэдэг нь эрүүгийн хэргийн гэрчийн мэдүүлэгт өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр мэдүүлэг хуурамч, мэдүүлэгт зурсан гарын үсэг нь хуурамч. Хоёрдугаарт 2016 оны 01 дүгээр сарын 13-ны огноотой Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-ийн өргөдөл, гуравдугаарт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн огноотой н.Ч гэх иргэний тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрөөр хэлбэл W огт тэмдэгтийн хураамж төлөөгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдүүлэг өгсөн. Тэгэхээр мэдүүлэгт хуулиараа заавал тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл тэмдэгтийн хураамжийг гуравдагч этгээд W огт төлөөгүй. Дөрөвдүгээрт 2015 оны 02 дугаар сарын 01-ний огноотой “Ж” ХХК-ийн хүсэлт, 2015 оны огноо нь мэдэгдэхгүй “Ж” ХХК-ийн төлбөр бүрэн дууссан талаарх хүсэлт гэсэн 2 хүсэлт байдаг. Энэ 2 хүсэлт нь эрүүгийн хэрэгт авагдсанаар шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь нотлогдсон байдаг. Ингээд үндсэндээ эхний 4 материал хуурамч болох нь одоогийн байдлаар тодорхойлогдсон. ...Өөрөөр хэлбэл 2015 оны сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хууль бус гэдэг нь манайхаас хууль бус гэж иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ 3 шатны шүүхийн шийдвэр нь зөвхөн тухайн нотлох баримтуудад үндэслээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийг өмчлөгч гэж нэгдүгээрт тогтоогоогүй, хоёрдугаарт манайхыг ч өмчлөгчөөр тогтоосон зүйл байхгүй. Энэ шийдвэр 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Тэгэхээр нэгэнт бид 2015 оны сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан гэдэгтэй маргахгүй. Тэр гэрээ хүчин төгөлдөр бус биш байна гээд 3 шатны шүүхээр тогтоочихсон. Гэхдээ хэн нэгнийг өмчлөгчөөр тогтоосон зүйл байхгүй. Нэгэнт гарын үсэг зурчихсан учраас гэрээн дээрх заасан гэрээний гүйцэтгэл огт биелэгдээгүй гэж манайх үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2015 оны сарын 30-ны өдрийн гэрээгээр өмчлөх W-д шилжих ёстой гэж үзээд улсын бүртгэл бүртгэлээ хийсэн байдаг. Гэтэл манайх W 2015 оны сарын 30-ны өдөр хийсэн гэрээний нэгдүгээр төлбөр болох 2,500,000 юанийн төлбөрийг буцаагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр зээлээ төлсөн байдлаар буцаагаад өгчихсөн. Хэрвээ орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн байлаа гэхэд 2,500,000 юанийг бодитоор манайд төлөөгүй, хоёрдугаарт сүүлд 1,775,000 юань, 1,725,000 юанийн үнэ бүхий санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн боловч бодитоор манай санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн дансанд огт ороогүй. Тэгэхээр манайх энэ төлбөрийг төлсөн гэж огт үзэхгүй байгаа. Иймээс гуравдагч этгээдээс манайх руу чиглээд 1 ч удаа бид байрныхаа төлбөрийг бүрэн төлчихлөө тийм учраас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөч, эсхүл өмчлөх эрхийн төлбөр бүрэн дуусчихлаа гэдэг байдлаар албан бичгүүд 1 ч удаа өгч байгаагүй. Хэрвээ гуравдагч этгээд тухайн төлбөрийг бүрэн гүйцэд төлсөн байвал яагаад заавал улсын бүртгэлд хуурамч бичиг баримт гаргаж өгөх ёстой юм, яагаад нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайлгаад өгөөд байгаа юм? Хоёрдугаарт яагаад бид төлбөрөө бүрэн гүйцэт төлчхөөд байна, танайх үүргээ биелүүлээч гэж манайх руу хандахгүй байгаа юм. Мөн дээрээс нь 2013 онд хүмүүстэй гэрээ байгуулахаас өмнө “” ХХК-тай төсөл хамтран хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-д тухайн орон сууцын м.кв-ыг 2.500 ам.доллароор зарахаар тохиролцсон. 2.500 ам.доллар гэдэг чинь 376 м.кв-аар нь тооцоод үзэхэд 1,000,850,000 төгрөг болно. Нэг байрны өртөг нь гэхэд тухайн үеийн ханшаар 1,000,650,000 төгрөг болж байгаа. Гэтэл 1,000,650,000 төгрөгийн энэ орон сууцыг бид 1,000,800,000 төгрөг буюу 1 байрны үнэд ч хүрэхгүй зардлаар яаж гуравдагч этгээдэд шилжүүлэх вэ? Дээрээс нь өөрийн зээлийн төлбөрөө төлчихсөн. Тэгэхээр энэ бол байж боломгүй хуурамч үйлдэл болсон. Хуурамч гэдгийг нь эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлтээрээ тогтоогоод өгчихсөн байгаа. 4 ширхэг байрны 1 байр нь 372 м.кв гэж бодохоор тухайн үеийн ханшаар нийт 5,952,000,000 төгрөг болж байгаа. Хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК-иас 2015 оны сар, 2016 оны 02 дугаар сарын байдлаар тухайн үед 4,000,000,000 төгрөг гэж үнэлсэн. 2021 онд 6,000,000,000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Тэгээд хамгийн багадаа 4,000,000,000 төгрөгийн байрыг бид яагаад 1,800,000,000 төгрөгөөр гуравдагч этгээдээр тэнэг хүн биш бол тийм гэрээ хийхгүй. Тэгэхээр биднийг хууран мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулж улсын бүртгэлд өгсөн ийм хэлбэр болж байгаа. Тэгээд үүнийг нь улсын бүртгэлээс хянаж үзээд буцаан шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт тэмдэгтийн хураамжийг хэн төлсөн нь ойлгомжгүй, хоёрдугаарт мэдүүлэг дээр ямар гарын үсэг байгаа нь ойлгомжгүй, гуравдугаарт манайхаас өгсөн төлбөр тооцоо дууссан гэдэг баримтууд хуурамч учраас хуурамч материалуудыг улсын бүртгэлд бүртгэж авах үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүрэн хангаж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Мөн сүүлд ийм хэргээр 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0076 дугаар магадлал гарсан. Яагаад энэ магадлалыг дурдаад байна гэхээр захиргааны хэргийн шүүх сүүлийн үед жишгээр шийддэг болсон. Энэ магадлал дээр ямар зүйлийг шийдвэрлэсэн бэ гэхээр гарын үсэг хуурамч улсын бүртгэл хуурамч гарын үсэгтэй материалыг хүлээн авах үндэслэлгүй гэдгийг шийдэж өгсөн. Тиймээс гарын үсэг хуурамч доторх бүрдүүлж өгсөн олон материалууд хуурамч байгаа учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
13.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд W 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа “энэ мэдүүлгийг би өөрөө гаргаагүй, би гарын үсэг зураагүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр улсын бүртгэлд өгсөн мэдүүлэг нь тухайн үед мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авна, мөн 13 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргаж өгөх бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно гэж заасныг тус тус зөрчиж гэрчилгээ авсан болох нь өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар зөвхөн өмчлөгч өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад өөрийн өмчлөх эрхээ нотлох үүрэгтэй байна. Гэтэл гуравдагч этгээд W энэхүү мэдүүлгийг өгөөгүй гадаадад байсан гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр улсын бүртгэл нь мөн хуулийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх гэдэг энэ үүргээ зөрчсөн байна. Мөн 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д мэдүүлэг гэж эд хөрөнгийн эрхээ буюу зөвхөн өөрийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэнээс хуульд заасан хэлбэрээр гаргасан хүсэлтийг хэлнэ гэж байгаа. Мөн 7 дугаар зүйлийн 7.7-д мэдүүлэг гаргагч мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй, 8 дугаар зүйлийн 8.1.2-т мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдээс мэдүүлгийг нэхэмжлэгч гаргасан гэж тайлбар ирүүлсэн. Тэгэхээр дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч өмчлөх эрхтэйгээ нотлох зорилгоор мэдүүлэг гаргахаар байгаа. Энэ зорилгоо нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч мэдүүлэг гаргасан тохиолдолд гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарах ёстой эсхүл хариуцагч хуульд заасан материалын шаардлага хангахгүй байна гэж татгалзах үүрэгтэй. Хоёрдугаарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-ийн өргөдөлд гарын үсэг зураагүй. Учир нь тэрээр 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүх баримтуудыг би гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр түүний өргөдөл ч гэсэн W-ийн өргөдөл биш байна гэж үзэж байгаа. Энэ нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргах, 13.5.8-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл гэж заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээд өргөдөл гаргахаар хуульд заасан байхад гуравдагч этгээд мэдүүлэг ч тэр, бусад баримтуудыг ч тэр улсын бүртгэлд гаргаж өгөөгүй нь түүнийг уг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Өргөдөл өөрийн биеэр гаргаагүй нь хуулийн 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх гэсэн мөн зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа. Гуравдугаарт материалд заасан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн огноотой н.Ч гэх иргэний тэмдэгтийн хураамж төлсөн баримт хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т мэдүүлэг гаргагч эд хөрөнгийн үнийг бодитой мэдүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвхөн мэдүүлэг гаргагч тухайн эд хөрөнгийн тэмдэгтийн хураамж болоод мэдүүлэгтээ тухайн эд хөрөнгийн бодит мөнгөн дүнг өөрөө бичих үүрэгтэй байна. Гэтэл W нь огт тэмдэгтийн хураамж төлж байгаагүй. Мөн өөрийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэхүү н.Ч гэдэг хүний төлсөн тэмдэгтийн хураамжийг Х дүүрэг, 18 дугаар хороо, ******* гудамжны тухайн өмчлөх 2, 3, 4 тоот гэсэн хаягт байрлах тус орон сууцуудын тэмдэгтийн хураамж гэж үзэхгүй. Энэ нь бол хууль бус гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт 2015 оны 12 дугаар сарын 01-ний огноотой “Ж” ХХК-ийн хүсэлт, 2015 оны огноотой “Ж” ХХК-ийн төлбөр бүрэн дууссан талаарх албан бичгүүд хуурамч болох нь тогтоогдсон. Тодруулбал энэхүү албан бичгүүдийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.гийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон байхад хариуцагчаас хуурамч баримтыг үндэслээд гэрчилгээ гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Мөн 2015 оны сарын 30-ны огноотой орон сууц худалдах, худалдан авах гэрээг сүүлд иргэний хэргийн гурван шатны шүүхээр гэрээ байгуулагдсан гэж үздэг боловч энэ гэрээний эцсийн үүргийн гүйцэтгэл 2 талд маргаантай, төлбөр төлсөн, төлөгдөөгүй гэдэг маргаан үүссэн байхад өмчлөх эрхийн тухайн үүссэн үндэслэлийг нь нотлоогүй байж гуравдагч этгээдэд мэдүүлэг гаргаагүй гуравдагч этгээдэд олгосон нь хуульд нийцэхгүй байгаа гэж үзэж байгаа. Тэгээд мөн бусад материалууд өөрөөр хэлбэл 2003 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд анх удаа өмчлөгч өмчлөлөө бүртгүүлэхийн тулд газар эзэмших эрхийн гэрчилгээ буюу газар эзэмших гэрчилгээний кадастрын нэгж талбарын дугаарыг үндэслээд бүртгэнэ гэж хуульдаа заасан. Тэгтэл тухайн нэгж талбарын дугаар нь гэдэг компанид олгогдсон байдаг. компанийг судлаад үзэхээр нэхэмжлэгч буюу “Ж” ХХК энэ барилгыг барих эрхтэй гэдэг гэрээг нь хавсаргаж өгсөн байдаг. Үүнээс харахад хариуцагчаас ямар үйл ажиллагаа хийх ёстой вэ? гэхээр нэгэнт гуравдагч этгээд би мэдүүлэг өгөөгүй гэж байгаа бол нэхэмжлэгч магадгүй мэдүүлэгт гарын үсэг зураад өгсөн байлаа гэхэд хуулийнхаа дагуу нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн үү, биш үү гэдгийг шалгах ёстой болохоос, хаа байсан мэдүүлэг өгөөгүй гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг бүртгэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Мөн гуравдагч этгээдээс “тухайн хариуцагч ингэсэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль аль нь улсын бүртгэлийн мэдүүлэг өгөх эрхтэй” гэж яриад байна гэсэн. Тэгтэл тухайн үеийн Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар 2 тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд аль аль нь тухайн улсын бүртгэлд мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй. Нэгдүгээрт ямар асуудал вэ? гэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход 2 хөрөнгө оруулагчтай бол 2 хөрөнгө оруулагчийн аль нэг нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоолгохоор мэдүүлэгт гарын үсэг зурж болохоор заасан. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь анх удаа буюу өмчлөлийн гэрчилгээ анх удаа авах тийм зохицуулалт байгаа. Энэ тохиолдолд нэхэмжлэгч буюу хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээ өөрөө нотлоод тэдэн хувийн хөрөнгө оруулалт энэ объектод оруулсан гэдгээ нотолсны үндсэн дээр улсын бүртгэл гарах, нөгөөдөх нь болохоор аль аль нь хэлцлийн үндсэн дээр “би тэдэн хувиа эзэмшье, чи тэдэн хувиа эзэмш” гээд хамтран эзэмшигчээр 2 тохиолдолд аль нэг нь гаргаж болохоор хуульд заасан. Гэтэл ийм хамтран өмчлөгчийн тохиолдол байхгүй. Хоёрдугаарт анхны бүртгэл учраас зөвхөн тухайн объектын өмчлөх эрхийг өөрөө олж авахын тулд л тухайн өмчлөгч өөрөө хандах ёстой, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хандана. Ийм хоёрхон субъект л хандсаны үндсэн дээр хариуцагч маань тэр гэрчилгээнүүдийг гаргаж өгөх ёстой байсан. Тэгэхээр хуульд заасан шийдвэр гаргах журмыг зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учраас улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлд Х дүүрэг хороо, ******* гудамж ******* байрны 2, 3, 4, 5 тоот амины орон сууцны өмчлөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W нэр дээр бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн *******21, Y-220604*******19, Y-220604*******18, Y-220604*******17 дугаар бүхий 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны сарын 02-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хийгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан байна.
Дээрх өдрүүдэд хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн *******21, Y-220604*******19, Y-220604*******18, Y-220604*******17 дугаартай хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх”, 5 дугаар зүйлийн 5.5.3 заасан “гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устгасан”, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх” гэх хуулийн заалтаар тус тус гурван төрлийн бүртгэлийг хууль ёсны өмчлөгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гарган улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн байгууллага 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК эзэмшлийн газар дээр “Ж” ХХК төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулаад, уг гэрээний 12-т зааснаар а, б тал нь захиалагч, худалдан авагчтай хийх гэрээг б талаар дамжуулан хийнэ гэсний дагуу “Ж” ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W гэдэг хүнтэй 2015 оны сарын 30-ны өдөр 287 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээг бүртгэсэн байна. Ингэхдээ хуульд заасан план зураг, фото зураг гэх мэтийн зүйлүүдийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч талаас ярьж байх шиг байна, тэмдэгтийн хураамжийг тушаахдаа өөр хүний нэр дээр тушаасан гэж байна. Хуульд тухайн хүний нэр дээр тушаасан байна гэсэн заалт байхгүй. Гуравт гадаадын иргэний тэмдэгтийн хураамжийг үүсгэхэд тодорхой код үүсдэг. Тэгэхээр өөр хүнээр тушаалгаад баримт болгон авсан байх магадлалтай. … Гүйцэтгэл нь 85%-иар бүртгэсэн. Уг гэрээ 2015 оны сарын 30-ны өдөр хийгдээд, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, огноотойгоо бланк дээр гарын үсэг, тамгатайгаа, төлбөрийг төлж дууссан гэсэн албан бичигтэй байна. Үл хөдлөхийн гэрчилгээг Хот байгуулалтаас өгсөн хаяг дээр дутуу барилгын гэрчилгээ гэж хаяг өгсөн байна. 85%-иин гүйцэтгэлтэй байсан гэдэг нь нотлогдоод үүнийх нь дагуу төлбөр тооцоо бүрэн дууссан гэдэг бичиг баримтыг үндэслэж гэрээний дагуу 85%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 4 орон сууцын гэрчилгээ олгосон байна гэж үзэж байгаа” гэжээ.
15.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М 2025 орны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “тухайн үеийн 2016 онд гаргасан мэдүүлэг дээр W гэдэг хүн зураагүй гэдгийг нотлох баримт дээр энэ хүн өөрөө байгаагүй гээд хэлсэн юм байна. Мэдүүлэг гаргасан гэх англи галигаар бичсэн хүн нь улсын бүртгэгчийг энэ хүн W өөрөө мөн гэсэн маягаар хандаж манай улсын бүртгэгч бүртгэсэн. Зарчмын хувьд нэхэмжлэгч талын яриад байгаа зүйл үнэн. Итгэмжлэлээр юм уу, өмчлөгч тал нь л ерөөсөө мэдүүлэг гаргадаг. Тэгж байж манайх авдаг. Тухайн үед улсын бүртгэлийн байгууллага ажлын ачаалал юм уу, юунаас болсон юм орон сууцны гэрээний мэдүүлэг аваад анхны бүртгэлийг хийсэн байна. Тэгээд анхны бүртгэлийг хийх нь хүчингүй болгох үндэслэл болохгүй вэ? гэхээр гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр байсан. Хүчин төгөлдөр гэрээтэй учраас үүнийг бүртгэж өмчлөх эрхийг W 85%-ийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манайхаас олгосон нь хуулийн хүчин төгөлдөр гэж би хэлэх гээд байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Төсөл хамтран эзэмших гэрээ гэж сая нэхэмжлэгч талаас ярьж байх шиг байна. Энэ бол бусдын газарт барилга байшин барих, компанийн газар “Ж” ХХК байшингаа барьсан гэж байна. Өөрийнх нь гэрээн дээр худалдан борлуулах эрхийг “Ж” ХХК-д олгосон төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээнд байдаг юм байна. Нэгж талбарын дугаар янз бүрийн асуудал нэхэмжлэгч талын яриад байгаа зүйл үндэслэлтэй биш юм” гэжээ.
16. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. W нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК-ийн захирал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн -тэй 2015 оны сарын 30-ны өдөр иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, түүнээс Х дүүргийн хороо, “*******” хотхоны ******* дугаар байрны 2, 3, 4, 5 тоот 4 ширхэг орон сууцыг худалдан авсан бөгөөд эдгээр байруудын өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн, Өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хууль ёсны эзэмшигч нь юм. Энэ иргэний эрх зүйн харилцаа нь хууль зөрчөөгүй, W болон нарын хооронд хийгдсэн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ хүчин төгөлдөр, дээрх 4 орон сууц нь W-гийн өмч мөн болохыг 3 шатны шүүх буюу Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/XT2021/00403 дугаар тогтоолоор тус тус тогтоосон, эдгээр шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Эдгээр байрууд W-гийн өмч болохыг тогтоосон бүх шатны шүүхийн шийдвэр гармагц “Ж” ХХК-ийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрүүдээр бүрэн үгүйсгэгдсэн нотлох баримтуудыг дурьдан W-г бусдыг залилсан гэсэн гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас W-д холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоол гармагц нь Улсын дээд шүүхэд гомдол гаргаж “Шинээр илэрсэн нөхцөл байдал” гэх үндэслэлээр иргэний хэргийг хянан хэлэлцүүлсэн ба Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн 001/ШТ2022/00135 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож өмнөх шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн байдаг.
Мөн Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.А*******ын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор W-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 01910023*******0039 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа нь Улсын дээд шүүхэд дахин гомдол гаргаж, “Шинээр илэрсэн нөхцөл байдал” гэх үндэслэлээр өмнөх шүүхийн шийдвэрүүдийг дахин хянуулсан боловч Монгол улсын дээд шүүхийн 2023 оны сарын 09-ний өдрийн шүүхийн 001/ШТ2023/00061 дүгээр тогтоолоор дахин өмнөх бүх шийдвэр буюу Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/XT2021/00403 дугаар тогтоолуудыг мөн хэвээр үлдээсэн.
W-гийн өмчлөлийн дээрх 4 орон сууцыг “Ж” ХХК-иас анх нэхэмжлэл гаргах үед Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2018/07998 дугаар захирамжаар битүүмжилсэн бөгөөд W нь бүтэн 5 жил гаруй хугацаанд шалгагдаж, Монгол улсын бүх шатны шүүхээр шийдвэрлүүлэн, өөрийн өмч болохыг тогтоолгосон Х дүүргийн хороо, ******* гудамж, ******* дугаар байрны 2, 3, 4, 5 тоот хаягт байрлах 4 ширхэг орон сууцаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02-190/12878 дугаар албан бичгийн дагуу чөлөөлүүлж, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн” , , , дугаар “Гэрчилгээ” авсан.
2. Монгол улсын бүх шатны шүүхийн шийдвэр гарч, Х дүүргийн хороо, “*******” хотхоны ******* дугаар байрны 2, 3, 4, 5 тоот 4 ширхэг орон сууцыг W-гийн өмч мөн болохыг тогтоосон байхад “Ж” ХХК, уг компанийн захирал нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх 4 байрны өмчлөлийн асуудалтай холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. уг нэхэмжлэлийг хүлээн авч, хууль зөрчин иргэний хэрэг үүсгэсэн. Мөн хариуцагчийн тайлбарыг авахгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 183/Ш32023/15250 дугаар захирамж гарган, W-гийн өмч болох Х дүүргийн хороо, ******* гудамж, ******* дугаар байрны 2, 3, 4, 5 тоот хаягт байрлах 4 ширхэг орон сууцыг “Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд” бусдад түрээслэх, барьцаалах, бэлэглэх, худалдан борлуулах зэрэг аливаа хэлбэрээр захиран зарцуулахыг хориглож битүүмжилсэн. Шүүгч Д.ын эдгээр шийдвэрүүд нь төрийн шүүгч хүн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Ж” ХХК, уг компанийн захирал -ээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, уг компани, захирал -д давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй асуудал гэж үзэж бидний зүгээс Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг” нээн шалгаж байна.
W шүүхэд тайлбар гаргаж, өмнө шийдвэрлэсэн бүх шатны шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар өгсөн. Гэвч шүүгч Д. “Ж” ХХК, уг компанийн захирал -ний W-д байрыг суллаж өгөхгүй гэсэн зорилгыг хангаж өгч, янз бүрийн шалтаг шалтгаанаар хэргийг шийдвэрлэхгүй сунжруулж, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байгаад эцэст нь 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 183/ШШ2024/01674 дүгээр шийдвэр гаргаж зөвхөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд “Ж” ХХК-д бий болгосон давуу байдлыг хэвээр үлдээсэн нь өмчлөх эрхээ Монгол улсын бүх шатны шүүхээр тогтоолгосон шударга иргэнийг өнөөдрийг хүртэл хохироосоор байгааг дурдаж байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 210/ΜΑ2024/01454 дүгээр магадлал гаргаж, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч талын гомдлоор хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна.
4. Х дүүргийн хороо, ******* гудамж, ******* дугаар байрны 2, 3, 4, 5 тоот хаягт байрлах 4 ширхэг орон сууцыг Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/XT2021/00403 дугаар тогтоолоор W-гийн өмч болохыг тогтоосон.
“Шинээр илэрсэн нөхцөл байдал” гэх үндэслэлээр хэрэг 2 удаа хянагдаж, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүхийн 001/ШТ2022/00135 дугаар тогтоол, 2023 оны сарын 09-ний өдрийн “Шүүхийн 001/ШТ2023/00061 дүгээр тогтоол”-уудаар өмнөх шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн. Шүүхийн эдгээр шийдвэрүүдийг үндэслэн Улсын бүртгэлийн газар дээрх 4 байрыг W-гийн өмч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй.
5. “Ж” ХХК нь Монгол улсын бүх шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн, хөсөрдүүлж өөртөө давуу байдал үүсгэх, бусдын өмчийг хууль бусаар эзэмших, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг саатуулж зогсоохын тулд олон удаа янз бүрийн арга хэрэглэн шударга өмчлөгчийн эрх ашгийг хохироож байгаа нь дээрх нөхцөл байдлуудаас тодорхой харагдана. Иймд “Ж” ХХК-иас Улсын бүртгэлийн газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж байна” гэжээ.
17. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэдгийг шүүхийн шийдвэрт заасан. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж дагуу энэ үйлдэл хуулийн дагуу бүрэн дүүрэн хийгдээд дуусгавар болсон гэж заагдсан байгаа. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг шаардлага тавигдсан. Сая хэлсэн Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01864 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан W-д холбогдуулж гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ эд хөрөнгө өмчлөгчөөр бүртгүүлснийг нэгдүгээрт хүчингүй болгуулах, хоёрдугаарт уг гэрээний үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараагаар Давж заалдах гомдол хэлэлцэгдсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 18 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал гомдлоо гаргасан. Улсын бүртгэлийн асуудлыг шууд заасан байдаг. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед 2.500 юань бүгд байна. Гэхдээ нэгэнт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд учраас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 12 дугаар тал дээр байна. 1,806,000,000 төгрөг гээд 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, 2,500,000 юань шилжүүлсэн гээд бүх баримтууд хэлэлцэгдчихсэн. Бичгээр хийсэн гэрээ хэлцэл хүчинтэй гэж үзнэ. Хэрвээ гэрээний зүйл нь улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байсан тохиолдолд хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 245 дугаар зүйлийн 245.2, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан журам шаардлага тавигддаг. Ингээд дээрх гэрээний оролцогчид болох худалдагч “Ж” ХХК-ийн захирал , худалдан авагч W нар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд байх бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө үйлдэж гарын үсэг зурсан талаар маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна гэдгийг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан. Анхан шатны шүүхийн өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн асуудал нь хууль зүйн дагуу хийгджээ гэдэг шийдвэр Давж заалдах шатны шүүхийн магадлалаар баталгаажсан” гэжээ.
17.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А 2025 орны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “… Өнөөдөр гол асуудал нь өмчлөгч нь мөн эсхүл биш гэдэг асуудал руу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг яриад байна. Тэгэхээр өмчлөх эрхийг эзэмших авах ёстой хүн нь бол W мөн гэдэг нь бүх шүүхийн баримтуудад нотлогдсон гэж үзэж байгаа. Тухайн үед улсын бүртгэл н.Ч гэдэг хүний мөнгө тушаасан гэдэг асуудлыг энэ хуурамч гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Улсын бүртгэл талаас тайлбарлаад байна. Гадаадын иргэнд нэг код үүсдэг, тэр хүндрэлтэй байдлаа өөрт нь ярьж байгаад мөнгөө тушаалгасан гэдгийг н.Ч гэдэг хүн гэрчлээд эрүүгийн хэрэг дээр ярьчихсан. 2 дахь нь улсын бүртгэлд төлөх ёстой мөнгөө энэ хүн төлчихсөн. Харин хэн тэр материалыг бүрдүүлээд аваачиж өгөө вэ? гэдэг асуудал дээр л өнөөдөр гол үндэслээд маргаад байх шиг байна. Гэтэл бусад бүх бүрдүүлж өгсөн баримтуудыг хуурамч гэж үзэх үндэслэл байхгүй байна. -ний төлбөрийг бүрэн төлсөн гэдэг баримтыг өнөөдөр эд нар гарын үсгийн шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэж яриад манайх тийм бичиг өгөөгүй гэж ярих гээд байгаа. Гэтэл иргэний шүүхээр энэ асуудал яригдаж байхад энэ асуудал огт хөндөгдөж байгаагүй. Харин өмчлөх эрхтэй үүдэлтэйгээр улсын бүртгэлийг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан. Тэрийг нь шүүх хэрэгсэхгүй болгож байсан. Тэрнээс биш энэ бичгийг би өгөөгүй юм, энэ хуурамч юм гэдэг асуудлыг “Ж” ХХК-ийн зүгээс 1 ч удаа ярьж байгаагүй. Ингээд бүх шатны шүүхийн шийдвэр гараад ирсний дараа Цагдаагийн газарт гомдол гаргахдаа л энэ асуудлыг хэн нэг нь гаргаад ирсэн баримт байдаг. Тэгэхээр үндсэндээ бол энэ хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдчихсэн. Тэгээд худалдагч тал, худалдан авагч талын хэн нь ч улсын бүртгэл дээр материалууд бүрдүүлж өгнө гээд хуульдаа заагаад зөвшөөрчихсөн байна. Тэгэхээр нөгөө талын хүн бол W гэдэг хүний байр юм гэдэг үүднээс мэдүүлгээ бүрдүүлээд өгчихсөн байна. Энэ дээр гэдэг хүн ч юм уу, өөр хэн нэгэн ч бай тийм хүн авна, энэ хүн чинь мөн юм гэдгийг бичиж өгөөгүй. Тэгэхээр энэ үндэслэлээр өмчлөгч мөн гэдэг нь тогтоогдчихсон. Улсын бүртгэлийн 3 удаагийн бүртгэл цаад талд нь ч гэсэн хийгдээд явж байхад улсын комисс ажилласан. 85%-ийг 100% хувь болох асуудлыг компани зөвшөөрөөд явсан байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр процессын хувьд улсын бүртгэлийн байгууллага хятад хүн хүрээд ирэхээр юм уу, W юм уу гэдгийг иргэний бичиг баримттай нь тулгаагүй нь процессын алдаа байх, гэхдээ тэр бичиг баримт дотор байгаа нь бүрэн байна уу гэдгийг шалгаад авсан гэж үзэх үндэстэй. Үүнийг өнөөдөр өмчлөгчийн асуудал өөрчлөгдөөгүй, нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй байгаа тохиолдолд улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаа улсын бүртгэлийг хүчингүй болгуулснаараа ямар нөхцөл байдал үүсэх юм бэ? Ямар байдал бий болгох гээд байгаа юм бэ? гэдэг шүүгчийн асуултад хүртэл бид мөнгөө гүйцээж авна гэж нэхэмжлэгч тал тийм тайлбар өнөөдөр хэлээд байгаа. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний биелэлт гэх мэтчилэн ямар ч үндэслэлгүй асуудлаар хүслээ биелүүлэх үүднээс зориудаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулж байгаад энэ хүнийг ямар нэгэн байдлаар шахалтад оруулна гэдэг юм уу, ямар байдалд оруулдаг юм. Энэ нөхцөл байдал дээр улсын бүртгэлийг хүчингүй болгуулъя гэсэн санаа зорилготой байгаа нь илт тодорхой байна. Тийм учраас гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Анхны бүртгэлээс хойш 2 удаа улсын бүртгэлд бүртгээд шийдчихсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр эрүүгийн хэрэг дотор байгаа албан бичиг -ний гарын үсэг хуурамч гэдэг асуудлаар ярих, улсын бүртгэлд өгсөн мэдүүлгийг W өөрөө бичээгүй байна гэдэг үндэслэлээр улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэдгийг хэлье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.1. Гуравдагч этгээдийн анх мэдүүлэг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх хуулийн заалтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тухайн иргэн гаргахаар байх ба өөрөө гаргах боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийн үндсэн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
1.2. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан гуравдагч этгээд W 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Х дүүрэг, хороо, гудамж, ******* хотхоны ******* байрны 2 тоотыг бүртгүүлэхээр 84 дугаар, 3 тоот байрны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 56 дугаар, 4 тоот байрны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 30 дугаар, 5 тоот байрны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 11-******* дугаар мэдүүлгүүдийг гаргасан байх ба тус мэдүүлгүүд дээрх гарын үсгийг W зураагүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
1.3. Үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан иргэн өөрөө мэдүүлэгт гарын үсэг зураагүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.8-д заасантай нийцэхгүй байна.
1.4. Гуравдагч этгээд W-ээс Х дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд Х дүүрэг, хороо, гудамж, ******* хотхоны 85 хувийн гүйцэтгэлтэй ******* байрны 2, 3, 4, 5 тоотуудын дөрвөн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгтээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өргөдлийг хавсаргасан байх бөгөөд тус мэдүүлгийг гуравдагч этгээд өөрөө гаргасан гэж тайлбарлах боловч энэ нь хуульд заасан харьяалах улсын бүртгэлийн байгууллагад гаргах мэдүүлгийг орлохгүй юм.
1.5. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.”Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, мэдүүлэг, маягтын загвар, тэдгээрийг хөтлөх журмыг эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн баталсан мэдүүлгийн маягтын дагуу өргөдлийг гаргах юм.
2.1. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг хавсаргахаар байх ба гуравдагч этгээдийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт болох “Ж” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтэд зурсан тус компаний ерөнхий захирал гарын үсэг түүнийг гарын үсэгтэй тохирохгүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1090 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна.
2.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хүсэлт дээрх гарын үсэг биш боловч компаний тамга мөн болох нь Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 744 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон…” гэж тайлбарлах боловч барилгыг барьж ашиглалтад оруулсан нэхэмжлэгч компаний хүсэлт дэх компаний ерөнхий захирлын гарын үсэг -ний газрын үсэгтэй тохирохгүй байгаа нь тогтоогдсон тул тус албан бичиг дэх тамганы дардас компаний тамганы дардастай тохирсон үндэслэлээр дээрх албан бичгийг зөвтгөх боломжгүй.
2.3. Өөрөөр хэлбэл аливаа баримт бичиг дэх гарын үсэг, тамга тэмдэгийн хамт хүчин төгөлдөр байдлыг илтгэх ба аль нэг нь шаардлага хангахгүй тохиолдолд тус баримт бичиг бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох юм.
4.1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-д холбогдох “2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт …уг гэрээний дагуу Х дүүргийн хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, ******* хотхоны ******* байрны 2 тоот, 3, тоот, 4 тоот, 5 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлснийг хүчингүй болгуулахаар … шаарджээ” гэж дурдсан боловч улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг эцэслэн дүгнэн шийдвэрлээгүй бөгөөд улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна.
4.2. Мөн “Ж” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дурдсан захиргааны байгууллагын үйлдэл нь хуульд заасан захиргааны актын шинжийг хангасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйлдэл буюу улсын бүртгэл хуульд нийцсэн эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг болно.
4.3. Иймд гуравдагч этгээдийн улсын бүртгэлийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн гэж үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
4.4. Хэдийгээр “Ж” ХХК-ийн захирал , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W нар 2015 оны сарын 30-ны өдрийн “Орон сууцны худалдах, худалдан авах” 20151130 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч гуравдагч этгээдийг өмчлөгчөөр тооцсон шийдвэр гараагүй байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд 2015 оны сарын 30-ны өдрийн “Орон сууцны худалдах, худалдан авах” 20151130 дугаар гэрээний төлбөр тооцоо болон хэн нь өмчлөх эрхтэй талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5.1, 13.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасныг баримтлан “Ж” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 2 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн *******21 дугаар олгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл;
Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 3 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн *******19 дугаар олгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл;
Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 4 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг *******18 дугаар олгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, 2017 оны сарын 02-ны өдрийн бүртгэл, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл;
Х дүүрэг, хороо, гудамж, ******* байрны 5 тоот хаягт байрлах 372 м.кв талбайтай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг *******17 дугаар олгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-г өмчлөгчөөр бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны сарын 02-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН