| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/01725/И |
| Дугаар | 197/ШШ2025/01152 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/01152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт байрлах ******* /*******/-т холбогдох
СӨХ-ны төлбөр 408,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /*******/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулж сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 408,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийг тус сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах ******* агуулахын өмчлөгч гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хамаарах тухайн байранд сууц болон гараажийн давхарт талбай өмчилдөггүй, нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй гэх тайлбар гаргаж маргасан.
3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргийг хүлээнэ гэжээ.
4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлөх үүрэг нь хуулиар зөвхөн сууц өмчлөгч этгээдэд ногдох ба сууц өмчлөгч бус этгээд энэ үүргийг хүлээхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 136Б байрны гараажийн /зоорийн/ давхарт байрлах 0 тоот 21.5 м.кв агуулахын өмчлөгч гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцагчийг сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч этгээд мөн болохыг нэхэмжлэгч баримтаар нотолж, тогтоож чадаагүй байна.
5. Хариуцагч талаас гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаар хариуцагч ******* нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136Б байранд ямар нэгэн сууц, талбайн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байх ба агуулахын талбайг ашиглаж, эзэмшдэг гэх нэхэмжлэгчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй юм.
6. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-нд холбогдох сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 408,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,905 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН