Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05436

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  тоот хаягт байрлах,

 

3,536,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 3,536,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн журмаар тохиролцож аваагүй, нэхэмжлэгч танай аж ахуйн нэгж дээр нийгмийн даатгал төлөх гэсэн юм гэх тайлбартай энэ мөнгийг шилжүүлээд, 3 сарын хугацаанд хөдөлмөийн хөлсний доод хэмжээгээр тооцон цалин хөлс байдлаар нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч Н.******* нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 452588473 дугаартай данснаас 3,536,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн Хас банк дахь 5001777226 дугаартай данс руу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зээл гэх утгаар шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт гэх баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 7/

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гардан авсан бөгөөд мөн өдрөө хариу тайлбарын маягт-2 баримтын бүхэлд зөвшөөрөхгүй гэх хэсгийг тэмдэглэсэн боловч хуульд заасан хугацаанд татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримт өгсөнгүй. /хх 14, 16/

4. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаж байгаа боловч нэхэмжлэгч 3,536,000 төгрөгийг зээл гэсэн утгаар хариуцагчид шилжүүлэн өгсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 3,536,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид зээл гэх утгаар шилжүүлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

4.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. зааснаар нэхэмжлэгч зээлийн мөнгийг шаардах эрхтэй.

Тодруулбал, зээлдүүлэгч нь зээлдэгчид 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зээлдүүлэгч нь шүүхэд хандахаасаа өмнө удаа дараа зээлийн мөнгийг шаардаж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

4.3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.. гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч нь татгалзаж буй үндэслэл, тайлбар болох нэхэмжлэгч танай аж ахуйн нэгж дээр нийгмийн даатгал төлөх гэсэн юм гэх тайлбартай энэ мөнгийг шилжүүлээд, 3 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон цалин хөлс байдлаар нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх татгалзлаа баримтаар нотолсонгүй.

 

Иймд хариуцагч ******* ХХК-иас 3,536,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ид олгохоор шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагчаас 71,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 3,536,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71,526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР