Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

*******,28*******, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ болон зээлийн гэрээнээс үүссэн зардал, хохирол болох зээлийн гэрээний төлбөрт 1,000,000 төгрөг, автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн хохирол 3,21*******,622 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамжийн зардал 70,200 төгрөг, нийт *******,28*******, төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Монлаа ХХК болон Мастер генератор повер ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 50-*******8 УНН улсын дугаартай Toyota camry-XV50 маркийн автомашиныг 29,000,000 төгрөгөөр тооцон, мөн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг машиныг анх авахад хуучин сэв зураастай байсан, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй, тээврийн хэрэгслийн түлхүүрийг гээгдүүлсэн тул түлхүүр хийлгэсэн *******50,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж маргасан.

  3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг шаардсантай холбогдуулан хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5005325789 дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг Ц.*******ын Хаан банк дахь 5022665330 дугаартай данс руу 2020 оны 08 дугаар сарын 0*******-ний өдөр зээл гэх утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар тогтоогдож байна. /хх 71/

*******. Нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийг зээлэв гэсэн утгаар хариуцагчид шилжүүлсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй байна.

*******.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.*******-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

*******.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой бөгөөд хариуцагч нь тухайн мөнгөн хөрөнгийг Монлаа ХХК болон Мастер генератор повер ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон авсан гэж маргасан боловч 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтаар Мастер генератор повер ХХК-ийн данс руу 155,009,**************9 төгрөгийг шилжүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23/11-77******* дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь шүүх хуралдааны явцад зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг авсан, буцаан төлөхөд татгалзахгүй зүйлгүй гэж тайлбарласан. /хх 38, 7*******/

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой, биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нь гэрээний төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс 1,000,000 төгрөгийг шаардах эрхтэй. /хх 91/

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээр худалдах-худалдан авах гэрээний хохиролд 3,28*******, төгрөг шаардсантай холбогдуулан хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 50-*******8 УНН улсын дугаартай Toyota camry-XV50 маркийн автомашиныг 29,000,000 төгрөгөөр тооцон зээлээр худалдахаар хариуцагчтай харилцан тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, Монлаа ХХК болон Мастер генератор повер ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт машиныг барьцаалж байна гээд өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, прокурорын шийдвэрээр машинаа буцаан авсан, гэрээнээс татгалзаж машиныг буцаан авахад гарсан зардал, хохирол болох 3,28*******, төгрөгийг шаардаж байна гэж тайлбарласан.

5.2. Нэхэмжлэгч нь уг гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 26******* дүгээр зүйлийн 26*******.2 дахь хэсэгт заасны дагуу хохирол, зардлаа шаардаж байх боловч гэрээний зүйл болох автомашины үнэ 29,000,000 төгрөг нь нэмэгдсэн шинжгүй, төлбөрийг хожим буюу богино хугацаанд хувааж төлөх нөхцөлтэй, хүү тооцохооргүй байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус, харин 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн дугаар зүйлийн 2*******3.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

5.3. Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

5.*******. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг зэргээр хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг хүлээл авсан тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг худалдан авагч буюу хариуцагч Ц.*******ад худалдах, худалдан авах гэрээний зүйлийг биет байдлын хувьд шилжүүлсэнд тооцно. /хх 19-22/

Иймд худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлснээр тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх учир худалдагч нь худалдан авагчаас автомашины үнийг шаардах, гэрээнээс татгалзах, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

5.5. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн гэрээний зүйлийн үнийг Монлаа ХХК болон Мастер генератор повер ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн мөнгөнөөс тухай бүр өгөхөөр харилцан тохиролцсон тайлбарлсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг Монлаа ХХК болон Мастер генератор повер ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн мөнгө Монлаа ХХК-иас компаниас төлөгдөх үед тухай бүр нэхэмжлэгчид гэрээний төлбөрийг өгөхөөр харилцан тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул түүний татгалзал үндэслэлгүй.

 

5.6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Гэтэл хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний зүйлийг биет байдлын хувьд хүлээн авсан атлаа төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгчийн автомашиныг буцаан өгөөгүйн улмаас нэхэмжлэгч нь Иргэний хэргийг харъяалан шийдвэрлэх шүүхэд бус цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар зөвшөөрлөөр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 50-*******8 УНН улсын дугаартай Toyota camry-XV50 маркийн автомашиныг эд мөрийн баримтаар хураан авч, тус дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 26******* дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.*******ы хариуцагч Ц.*******ад холбогдуулан гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын дагуу 50-*******8 УНН улсын дугаартай Toyota camry-XV50 маркийн автомашиныг нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буцаан хүлээн авчээ. /хх12, 1*******-2*******/

5.7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

Тодруулбал, гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь түүнд үүргээ биелүүлэхийг сануулж, тодорхой хугацаа тогтоох, аль эсхүл энэ талаар урьдчилан сануулж байсан бол нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах эрхтэй юм. Нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ц.******* нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг хүлээн авснаас хойш гэрээний төлбөрийг төлөөгүй, автомашиныг буцаан хүлээлгэн өгөөгүй учир нэхэмжлэгч нь автомашинаа буцаан авахаар цагдаагийн байгууллагад хандаж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөртөө буцаан авсан байна. /хх 23-2*******/

5.8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ. Тайлбарлавал, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул уг үндэслэлээр нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас учирсан хохирол зардлаа нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй.

5.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ: гээд мөн зүйлийн 1.2-т эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, шинжлүүлэхэд гарах зардал; гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн *******-т Эрүүгийн хэргийг энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, эсхүл ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцна. гэж заажээ.

 

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 26******* дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.*******ы хариуцагч Ц.*******ад холбогдуулан гаргасан гомдлын дагуу явуулсан хэрэг бүртгэлтийн 2111002*******2 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад эд мөрийн баримтаар хураагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 50-*******8 УНН улсын дугаартай Toyota camry-XV50 маркийн автомашиныг Батзэв ХХК-ийн хашаанд хадгалсан төлбөр болохыг 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах үндэслэлгүй.

 

5.10. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 50-*******8 УНН улсын дугаартай Toyota camry-XV50 маркийн автомашиныг гаргуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлэхтэй холбоотой өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид төлсөн хөлс болох 2,000,000 гаргуулахаар шаардсан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1*******-т зааснаар иргэн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өмгөөллийн үйлчилгээ гэх гүйлгээний утгаар нийт 2,000,000 төгрөгийг төрийн банкны 3*******07019558*******0 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, төлбөр төлсөн асуудал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн явдал тул гэрээний нэг тал болох хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй. /хх 28-29,72-73, 83/

 

5.11. Зохигчдын тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийг анх хүлээлгэн өгөхдөө автомашиныг биет байдлын хувьд /тэнхлэг тохиргоо, гадна өнгө үзэмж, торгуультай байсан эсэх гэх мэт/ ямар байдалтай хүлээлгэн өгсөн, ямар байдалтай буцаан авч байсан, уг автомашины замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хариуцагчийн эзэмшилд байхад торгууль бүртгэгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь автомашинд тэнхлэг тохиргоо хийлгэж, торгууль төлж нийт 2*******2,622 төгрөг зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд гарган ирүүлсэн боловч энэхүү зардал хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэж үзэх үндэслэлээ баримтаар нотлоогүй тул 2*******2,622 төгрөг гаргуулах шаардлагыг хангахгүй орхиж, хариуцагч нь шүүх хуралдааны явцад автомашины түлхүүр хийлгэсэн зардал *******50,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

5.12. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ202*******/0*******229 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Ц.*******ын оршин сууж буй хаягийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс олж тогтоон нэхэмжлэгч Б.*******д мэдэгдсэн болох нь, нэхэмжлэгч нь нотлох баримт бүрдүүлэх зорилгоор хэргээс хуулбар хийлгэсний төлбөр болох 22,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт төлсөн болох нь тус тус тогтоогдсон. /хх 6, 13, 39/

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас шалтгаалан нэхэмжлэгч нь түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, хэргээс баримт хуулбарлан авах үйлчилгээний хөлсөнд 22,000 төлсөн байх тул 92,200 төгрөгийг нэхэмжлэгч дээр дурдсанаар шаардах эрхтэй.

Иймд, дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний улмаас нэхэмжлэгчид учирсан зардал, хохиролд 5*******2,200 төгрөг, нийт 1,5*******2,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,7*******2,622 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,507 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 39,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас 1,5*******2,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,7*******2,622 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР