| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0233/З |
| Дугаар | 128/ШШ2025/0266 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0266
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******,
Хариуцагч: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р*******,
Гуравдагч этгээд: “Э*******” ХХК,
Г.*******,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р*******ын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: прокурор Б.М*******, хариуцагч А.Р******* (цахим), гуравдагч этгээд Г.*******, гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* (*******), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч А.Р******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлийн хуудсыг өөрчлөөд шинээр гаргах боломжтой гэж үзэж байна.” гэжээ.
Гуравдагч этгээд Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* (*******) шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******ы “Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р*******ын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх” тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлжээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Учир нь шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрч шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдэд торгууль оногдуулан дахин гаргахыг гуравдагч этгээд “Э*******” ХХК, иргэн Г.******* нар зөвшөөрч биелүүлэхээ илэрхийлсэн байна.
Иймд хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.“Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1.“нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эрхтэй ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******ы дүгнэлттэй Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******аас гаргасан “Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р*******ын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх” тухай дүгнэлтийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Р******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН