| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0302/Э |
| Дугаар | 267 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 286.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Н.Амарсанаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Болдбаатар, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга И.Буманбаяр;
улсын яллагч Н.Амарсанаа;
иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг;
гэрч А.Алтанхуяг, Х.Хүрэлбаатар, Б.Байгальмаа;
шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа;
шүүгдэгч О.Ш, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням;
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн;
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч М.Баяраа, Б.Баатарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д, Э.Г нарт холбогдох эрүүгийн 201501000161 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ,
2. Монгол Улсын иргэн, ,
3. Монгол Улсын иргэн, ,
4. Монгол Улсын иргэн,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.Ш нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 /ил тод байх зарчим/, 4.2.4 /иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим/, 35 дугаар зүйлийн 35.1.6 /Зөвлөл нь төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх/, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 /Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө/, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 /Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө/, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчин, Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаагүй, ямар нэгэн санал дүгнэлт гараагүй байхад хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдад давуу байдал олгон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар Гомбосүрэнгийн Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж, Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор уг албан тушаалд томилогдоход дэмжлэг үзүүлснийхээ төлөө 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө Г.Гээс 5.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан,
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ний “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад урьд өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагагүй “Метронетворкс” ХХК-нд давуу байдал олгон, туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлснийхээ төлөө Э.Г, О.Ш нараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөрвүүлбэл 79.614.400 төгрөг/-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 17-20 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөрвүүлбэл 239.102.400 төгрөг/-ыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд спортын яамны албан өрөөндөө авч нийт 160.000 Ам.долларыг /Монгол төгрөгт хөрвүүлбэл 318.716.800 төгрөг/ буюу онц их хэмжээний хээл хахуулийг давтан үйлдлээр авсан,
Яллагдагч Г.Г нь Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ын туслах Я.Цэвээнхандаар зуучлуулан “Сити Энержи” ХХК-ний ТУЗ-ийн дарга Ш.Адьшаагаас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө хээл хахуульд авч, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын 1.6-д заагдсан “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно” гэх шаардлагыг хангаагүй “Сити Энержи” ХХК-ний “Улаанбаатар Мед” эмнэлэгийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн 5 дугаар хурлаар хэлэлцэж, 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгоход дэмжлэг үзүүлсэн,
Яллагдагч О.Ш нь “Метронетворкс” ХХК-ний захирал Э.Гтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ний “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад “Метронетворкс” ХХК-нд давуу байдал олгон, тухайн компанийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлсний төлөө Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөврүүлбэл 79.614.400 төгрөг/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөрвүүлбэл 239.102.400 төгрөг/, нийт 160.000 Ам.долларыг /Монгол төгрөгт хөрвүүлбэл 318.716.800 төгрөг/ хээл хахуульд өгсөн,
Яллагдагч “Метронетворкс” ХХК-ний захирал Э.Г нь О.Штэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ний “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад “Метронетворкс” ХХК-нд давуу байдал олгон тухайн компанийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлсний төлөө Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөрвүүлбэл 79.614.400 тогрөг/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөрвүүлбэл 239.102.400 төгрөг/, нийт 160.000 Ам.долларыг /Монгол төгрөгт хөрвүүлбэл 318.716.800 төгрөг/ хээл хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч надад яллах дүгнэлтээ сонсгож гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ мэдүүлгийн хүрээнд өгье гэж бодож байна. Яллах дүгнэлтэд намайг яллахдаа Эрүүгийн хуулийн хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байна. Намайг “хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урдчилан амлахгүйгээр бусдад давуу байдал олгон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар Г.Гийг Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор уг албан тушаалд томилогдоход дэмжлэг үзүүлсний төлөө хээл хахууль авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл ангиар буруутгаж байна. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тодорхой баримтуудыг үндэслэж няцаах бодолтой байна. Яллах дүгнэлтэд дурьдагдсан “2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 03 дугаар тушаал” байгаа. Яллах дүгнэлтийг уншихдаа энэ талаар улсын яллагч танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан юм. Энэ бүтцийн асуудал батлагдсантай холбоотой хуучин нэрээр Эрүүл мэндийн яам гэж байсан бол 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганаар Засгийн газрын бүтцэд орсон өөрчлөлтөөр уг яам Эрүүл мэнд спортын яам болж бүтцийн өөрчлөлтөд орсон. Ингээд Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн нь Эрүүл мэндийн яамны бүтэц Эрүүл мэнд спортын яам болж өөрчлөгдсөн талаар Улсын Их Хурлын чуулганы 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор харуулж байна. Намайг мөн Улсын их хурлаар 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын яамны буюу шинээр бүтэц нь өөрчлөгдөн бий болсон яамны сайдаар томилсон. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар би хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шинэ яамны бүтцийг Засгийн газарт танилцуулж батлуулах ёстой. Энэ үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд 382 тоот тогтоол гарч, Эрүүл мэнд спортын яамны зохион байгуулалтын бүтэц орон тоог баталсан. Энэ бүтцээр 5 газар, 4 хэлтэс бүхий яамны бүтэц орон тоог баталсан. Энэ тушаал гарахтай холбоотой гол асуудал нь яамны бүтэц буюу нэр өөрчлөгдөөд Эрүүл мэндийн яам байсан нь Эрүүл мэнд спортын яам болоод бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой өмнө нь ажиллаж байсан яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоо байхгүй болсон, одоо Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга гэж өөр ажлын байрны тодорхойлолт бүхий Төрийн нарийн бичгийн даргын асуудал үүсэж байна. Ингээд хуучин яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэтуяа 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдсөн. Миний гаргасан тушаал нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Энэ тушаал гарах болсон шалтгаан нь би Г.Гийн эрх ашиг сонирхолын үүднээс биш, төрийн ажлыг тасралтгүй явуулах, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын гишүүний эрх, үүргийн хүрээнд гаргасан тушаал юм. Энэ тушаал хэрэв гарахгүй байсан бол Эрүүл мэндийн яамны хуучин албан хаагчдыг шинээр бүтэц зохион байгуулалттай болж байгаа Эрүүл мэнд спортын яамны албанд буцааж эргүүлж авах тушаал шийдвэрийг гаргах хэн нэгэн албан тушаалтан байхгүй байсан учир энийг гаргах болсон тухай улсын яллагч миний мэдүүлэгт өгөгдсөн мэдүүлгийн зарим хэсгийг хэлсэн. Энэ бол Төрийн нарийн бичгийн даргын эрх үүргийн хэмжээнд байдаг болохоос биш Засгийн газрын гишүүний эрх үүргийн хэмжээнд байдаг зүйл биш юм. Албан хаагчдаа чөлөөлөөд, шинээр байгуулагдаж байгаа Эрүүл мэнд спортын яамандаа тухайн хүмүүсийг авах ёстой. Тухайн үед Эрүүл мэнд спортын яамны сайдаас нь өөр албан ёсны албан тушаалтан байхгүй болсон. Намайг Улсын Их Хурлаас томилсон учир сайд гэдэг “улс төрийн албан тушаалтан” албан ёсоор хуулийн хүрээнд ажиллах эрх бүхий болчихдог. Өмнөх яам татан буугдсан учир өөр эрүүл мэнд, спортын чиглэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид байхгүй болсон. Ийм учир энэ тушаал гарах үндэслэл нь хэн нэгэн хүний ашиг сонирхолын үүднээс биш, төрийн албыг тасралтгүй явуулах үүргийн хүрээнд тушаал шийдвэрийг гаргасан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд уншигдсан зарим гэрчийн мэдүүлэг дээр зарим нэг зүйл дурьдагдсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа Ш.Солонгын мэдүүлэгт энэ талаар дурьдаад өнгөрсөн. Энд юу гэж байна гэхээр “сайд буюу Засгийн газрын гишүүн бол аль нэгэн албан ажлыг хэн нэгэн хүнээр хавсаргаж хийлгэх тухай тушаал гаргаж болно” гэсэн. Ийм зүйл Ш.Солонгын мэдүүлэгт байгаа. Миний 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тушаал холбогдох заалтуудыг үндэслээд Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль тогтоомжийн хүрээнд томилогдох хүртэл хугацаанд (энд би хугацаа зааж өгч байна), хууль ёсны дагуу гэдэг нь “төрийн албаны зөвлөлд ажлын байрны тодорхойлолтыг хэрэг эрхлэх газраар дамжуулж хүргүүлээд хуулийн дагуу сонгон шалгаруулалт явагдаад албан ёсоор хууль тогтоомжийн хүрээнд Төрийн нарийн бичгийн даргыг хууль тогтоомжийн хүрээнд томилогдох хүртэл хугацаанд” энэ ажлыг хэн нэгэн хүн хариуцаж хийхгүй бол миний өмнө нь хэлдэг үндэслэлээр төрийн алба явах боломжгүй болох байсан. Тийм учраас би 2011 оны журам батлах тухай 62 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлох гүйцэтгэх 3.1, 4.1, 4.5 заалтуудыг үндэслэн тушаалыг гаргахдаа нэгдүгээрт хугацааг нь зааж өгсөн, хоёрдугаарт яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулаад төрийн албан хаагчдыг зохих газар, хэлтэс, нэгжид зохистой байршуулж сахилга дэг журмыг чанд баримтлан Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Г.Гт зөвшөөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл би хийх ажлыг нь бас энэ тушаалаар тодорхой зааж өгсөн. Энэний цаана Төрийн нарийн бичгийн даргын хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажил үүргийг давхар хүнд хариуцуулж байна гэдэг тушаалын цаад агуулга харагдаж байна гэж ойлгож байгаа. Гуравдугаарт Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гт тухайн албан тушаалын цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэх хугацаанд нь олгохыг ерөнхий нягтлан бодогчид энэ тушаалаар даалгаж байгаа. Тэгэхээр Г.Гийг ажилгүй байхад нь авчираад “та шинээр байгуулагдаж байгаа яамны Төрийн нарийн бичгийн даргаар нь түр ажиллаач” гэж авчираагүй юм. Энэ хүн тухайн үед өөр ажил эрхэлж байсан, өөр ажил эрхэлж байсан буюу чиг үүргийн хувьд төрийн захиргаа удирдлагын газрын хийх ёстой чиг үүргийг хангаж ажиллаж байсан албан хаагчийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг түр хариуцуулж ажиллаад цалингийн зөрүүг нь хүртэл тооцож ажиллах үүрэг өгч байсан. Албан тушаалтныг бий болгох гээд түр томилсон тушаал гаргаад байгаа биш, эзгүй болчихсон Төрийн нарийн бичгийн даргын тодорхой чиг үүргийг энэ хүнээр хэрэгжүүлэх тушаал гаргасан. Энэ бол түрүүний Ш.Солонгын мэдүүлэгт дурьдагдсан “тодорхой ажил үүргийг өөр хүнд хариуцуулж, хавсаргуулж болох юм” гэдэг энэ үндэслэлээр би тушаалыг гаргасан. Намайг гүйцэтгэх ёсгүй үүрэг хэрэгжүүлсэн гэж үзээд байгаатай холбогдуулан тайлбарлахад, “төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” гэж байгаа. Энэ журмын 3.1, 4.1, 4.5 дахь хэсгүүдэд юу, юу заасан бэ гэвэл тушаалаар хэлсэн “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэх журмын 3.1-д заасан байна. Гэтэл би түрүүн хэлсэн Төрийн нарийн бичгийн дарга хууль тогтоомжийн дагуу томилогдох хүртэл гэдэг хугацаа гэдгээр цаг хугацаа зааж өгсөн байна гэж хэлэх гэж байна. 4.1-д “албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана” гэж заасан байна. Би хугацааг нь заасан, түрүүн “түр орлон гүйцэтгэж болно” гэдгийг 3.1-т дурдсан байгаа. Сүүлд нь 4.5 дахь заалт нь “түр орлон гүйцэтгэх тухай шийдвэрт орлон гүйцэтгэх албан хаагчийн хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгайлан зааж болно” гэж байгаа. Би Г.Гийн хийх ажлыг тушаалдаа “шинэ яам бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж төрийн албан хаагчдыг зохих газар хэлтэст зохистой байршуулах ёстой” гэж хийх ажлыг нь 4.5 дахь хэсгийг үндэслэн зааж өгсөн. Ийм тушаал гарсан, тийм учраас яллах дүгнэлтэд намайг буруутгаж байгаа “хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэсэн” гэж намайг буруутгаж байгааг дээрх үндэслэлээр няцааж байна гэдгийг хэлмээр байна. Улсын яллагчийн дүгнэлтэд орсон байгаа “Засгийн газрын 5 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Г.Гийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахад дэмжлэг үзүүлсэнийхээ төлөө хээл хахууль авсан” гэж буруутгаж байгааг дээрх үндэслэлээр няцаамаар байна. Өмнө нь өгсөн мэдүүлэгт дурьдагдсан байгаа “Төрийн нарийн бичгийг чөлөөлдөг, томилдог эрх, үүрэг” бол зөвхөн Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хэмжээнд байдаг асуудал. Үүний дагуу 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “ажилд томилох тухай” Засгийн газрын 186 дугаар тогтоолд “Г.Гийг Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилсугай” гэсэн тушаал шийдвэр гарсан байна. Хавтаст хэрэгт энэ асуудал байна. Энд бол Г.Ш гэдэг Засгийн газрын гишүүн сайд нь дэмжсэнээр гэдэг юм уу, саналаар гэдэг юм уу, ямар нэгэн албаны болон өөр бусад ямар нэг байдлаар дэмжсэн гэдгийг “санал болгосон” гэж ойлгож байна. Ийм ямар нэгэн үг, үсэг энэ тушаал дээр байхгүй. Энэ тушаал дээр зурсан гарын үсэг, Засгийн газрын тогтоолд Г.Ш гэдэг гарын үсэг зурагдаагүй, энд бол ерөнхий сайд Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баярцогт нарын гарын үсэг байна. Энэ тогтоол гарах үндэслэл дотор “Эрүүл мэнд спортын яамны сайдын саналыг үндэслэж” гэсэн үг үсэг байхгүй. Дээр нь энэ тогтоол ганцхан Г.Г биш, мөн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулсантай холбоотой хоёр яамны асуудал дурьдсан байгаа. “Төрийн албаны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Гийг Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилсон” гэсэн болохоос “салбарын сайдын санал дэмжлэгийг үндэслэж томилсон” гэх ямар нэгэн агуулга, төсөөтэй болон шууд агуулга байхгүй. Аливаа Засгийн газрын тогтоол гарахдаа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байгаа. Засгийн газрын хуралдаан ямар байдлаар явагддаг талаар “Засгийн газрын” хуульд зааж өгсөн. Олонхын саналаар шийдвэр гаргадаг, хэрэг эрхлэх газар саналаа оруулна, ерөнхий сайд танилцуулна, тэгээд Засгийн газрын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлээд эцсийн шийдвэр олонхи шийдсэнээр гарч байгаа. Энэ тогтоол гарч байх Засгийн газрын хуралдаанд би өөрөө суусан. Намайг хуралд суусныг “дэмжлэг үзүүлсэн” гэж үзэж байгаа юм уу? Засгийн газрын гишүүн хуралдаандаа суухгүй, оролцохгүй, санал бодлоо илэрхийлэхгүй бол эсэргээрээ хариуцлага хүлээдэг. Тэгэхээр би гүйцэтгэх ёсгүй үүрэг хэрэгжүүлснийхээ төлөө гэм буруутайн асуудал яригдаад байна уу? эсхүл хийх ёстой үүргээ хэрэгжүүлсний төлөө миний гэм буруутай асуудлыг ярих юм уу? гэдэг нь би түрүүн улсын яллагчаас асуугаад байсан “мэдүүлгээ ямар байдлаар өгөх юм бэ” гэдгийг ойлгохгүй байна гэдэгтэй холбоотой юм. Миний үзэж байгаагаар би Засгийн газрын гишүүн байсныхаа хувьд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргасан. Гэм буруутайн тухай асуудал дээр би саяны хэлдгийн дагуу улсын яллагчийн намайг буруутгаж байгаа гэмт хэргийн үйлдлүүдийг хийгээгүй юм. “Давуу байдал олгож, дэмжлэг үзүүлснийхээ төлөө, албан тушаалын байдлаа ашиглаж” гэж намайг буруутгаад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасанд огт бичигдээгүй. Намайг хээл хахууль авсан гэдэг зүйл анги дээр “байхгүй байгаа” зүйл дээр гэм буруутайн тухай асуудалд шүүгдэгч болоод зогсож байгааг ойлгохгүй байна. Г.Гтэй холбоотой асуудал дээр дээрх үндэслэлээр няцааж байна. Улсын яллагч яллах дүгнэлт уншихдаа нэлээн олон журам зөрчсөн тухай ярьсан. Би дээрх журмуудыг зөрчөөгүй тухай хэдэн баримт хэлье гэж бодож байна. Төрийн нарийн бичгийн даргыг Г.Г гэдэг хүнээр албан үүргийг нь түр хариуцуулан ажиллах хугацаандаа яамны өдөр тутмын ажлыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, ингээд энэ ажил цааш явагдах болзолыг бүрдүүлсэний дараа хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу шинээр бий болж байгаа албан тушаал дээр ямар хүн ажиллах ёстой юм бэ гэдгийг Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байгаа. Тэгэхээр Г.Г гэдэг хүнийг ажил хариуцуулж байгаа нь, энэ хүнийг төрийн нарийн бичгийн даргаар жинхэлүүлэх гээд байгаа юм бол би яаж “энэ сонгон шалгаруулалтыг явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хэрэг эрхлэх газарт тавих ёстой юм бэ? Энэний дагуу Баярцогт, Ш хоёрын гарын үсэг бүхий “Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байр, чиг үүрэг, шаардлага” зэргийг хүргүүлсэн. Үүний дагуу 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Цогоод хандаж Солонго гэж тэргүүн дэд даргаас “энэ захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулж өгөөч” гэдэг захиалгыг хүргүүлсэн байгаа. Шуурхай авч хэлэлцэх захиалгыг хүргүүлсээр байтал төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулах үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Энэ нь төрийн албаны зөвлөл өөрийн хийж гүйцэтгэх ёстой хуулиар тогтоолгосон чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйн төлөө “Г.Г, Г.Ш хоёрын хооронд ашиг сонирхолын асуудал байна” гэж байх нь нийцэхгүй асуудал гэж бодож байна. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Г.Гийг Ш үл нөлөөлөх, үл дэмжих байдлаар шийдвэр гаргачихаад байхад тэр шийдвэр буруутай гэж үзэж байгаа бол тухайн шийдвэрийг гаргах субъект биш хүний хувьд гэм буруутай асуудалд зогсож байгаагаа ойлгохгүй байна, тэгэх ёсгүй гэж үзэж байна. Тийм учраас томилон ажиллуулсан Засгийн газрын шийдвэр гаргуулсан, үүнийхээ төлөө хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хахууль авсан гэж буруутгаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзэх байх, өмгөөлөгч нар ч тодорхой байр сууриа гаргах байх гэж үзэж байна.
Дараагийн яллах дүгнэлтээр намайг буруутгаж байгаа асуудал бол “Метронетворкс” ХХК-тай холбоотой асуудал байгаа юм. Намайг “Метронетворкс” ХХК-аас албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийг урьдчилан амлахгүйгээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ийн “программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад урд өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагагүй "Метронетворкс" ХХК-д давуу байдал олгон, туслан гүйцэтгэгчээр шалагаруулахад дэмжлэг үзүүлсэний төлөө нэр бүхий шүүгдэгч нараас хээл хахууль авсан гэж байгаа, энийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын яллагчийн дүгнэлтээр намайг буруутгаж байгаа, ойлгохгүй байгаа зүйл нь “албан тушаалын байдлаа ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урдчилан хийхээр, давуу байдал олгож” гэж байгаа. Би яг ямар үйлдэл хийсэн бэ? ямар үйлдлээр нь намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт буруутгаж байгаа вэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ маань өөрөө 268.2 дах хэсэг дотор хайгаад үзэхээр “давуу байдал олгож, албан тушаалаа ашиглаж дэмжлэг үзүүлсэн” гэсэн үг үсэг олж харахгүй байна. Тэгээд байхгүй байгаа үйлдлээр буруутгагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр дахь асуудал дээр намайг Эрүүл мэнд спортын сайдаар томилогдсоноос хойш мэдээж тодорхой тооны хүмүүс ажлаа танилцуулдаг, хамгийн эхэлж анхаарал татсан нэг зүйл нь өнөөдөр улсын яллагчийн зүгээс санал тавьж шүүх хуралдаанд гэрч Хүрэлбаатарыг дуудсанд олзуурхууштай байна. Яагаад гэвэл энэ хүнтэй холбоотой хамгийн анх “Цахим эрүүл мэнд” гэдэг төслийн талаар албаны хүмүүс танилцуулаагүй байхад анхаарах буюу мэдээлэл авах зүйл мэдүүлэгтэй холбоотой, дараа нь гэрч оролцуулах учраас шаардлагатай бол гэрчийн биечилж хариулах мэдүүлгийг сонсмоор байгаа. Анх П.Хангал гэж МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан залуу, би бас хоёр албан тушаал хашиж байсан гэдгийг хуралдааны тэмдэглэлд оруулмаар байна Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд спортын яамны сайдаар ажиллаж байх үедээ болон түүнээс өмнө 2012 оноос 2014 он хүртэл тухайн үед Засгийн газарт эрх барилцаж байгаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар давхар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл улс төрийн хоёр албан тушаалыг зэрэг хашиж байсан гэсэн үг. Эрүүл мэнд спортын яамны сайдаар гэм буруутай асуудал яригдаад намын ерөнхий нарийн бичгийн дарга гэж санхүүжилтээ хариуцдаг байсан улс төрийн албан тушаалтны хувьд яагаад энэ хэрэгт шалгагдаагүй явсан талаар дараа нь тодорхой ярьна. Хүрэлбаатар гэдэг хүний тухай надад Хангал гэдэг хүн ярьсан “танай яаманд Хүрэлбаатар гэдэг АЙ ТИ-гийн асуудал хариуцсан мэргэжилтэн байдаг, тэр манай найзын компанийг”, би буруу санаагүй бол “Ньюсоник” гэж ойлгож байсан. Тэр компанийг “танай Удвал гэж хүн сайд байхад чинь лоббидоод Хүрэлбаатар тэр асуудлыг яаман дээр хариуцаж ажиллаж байсан мэргэжилтэн, тэгтэл Удвал, Хатанбаатар гээд тухайн үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хоёр нь хоорондоо маргалдаад энэ ажил ингээд саатчихсан. Хүрэлбаатарыг дуудан уулзаж энэ талаар асуугаад "Хуавей технологи" ХХК-д нь дарамт шахалт үзүүлээд Хүрэлбаатарын дэмжиж байгаа компанийг шалгаруулж өгөөч” гэж надад П.Хангал гэдэг хүн ярьсан. Би албан бус яриа учир ач холбогдол өгөөгүй, тэгээд Хүрэлбаатарыг хамгийн анх дуудаж “Цахим эрүүл мэнд” гэдэг нь ямар учиртай юм гэж анх асууж байсан. Компаний тухай яриагүй ажил удаашраад байгаа учраас мэдээлэл өгч байсан. Дараа нь албаны дарга нараар танилцуулж байхад “Эрүүл мэнд спортын салбарт нэлээн том хөгжил дэвшлийг авчирхуйц, хүн амын эрүүл мэнд ашиг сонирхол маш их чухал байгаа “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа саатаж байна” гэсэн. БНХАУ болон Монгол Улсын засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжихээр болсон энэ ажлын тендер нь 2011 онд намайг яамны сайдаар томилогдохоос өмнө тендер нь явагдчихсан байсан. Тендерийн тухай өөр ойлголт байхгүй, нэг л удаа явагдсан Хятад улсын тусламжийн асуудал байгаа учраас зөвхөн хятадын мэргэжлийн компаниуд дунд зохион байгуулагдсан байх гэж тухайн үедээ ойлгосон. Өмнөх Засгийн газрын үед буюу Алтанхуягийг ерөнхий сайдаар ажиллаж байсан үед тендер нь явагдаад “Хуавей технологи” ХХК гэдэг нь шалгарсан байсан. Тэгээд Ай Ти буюу программ хангамжтай холбоотой асуудлыг Хятадын компани хийхээр анх гэрээ хийгдсэн байсан чинь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал дахиж яригдаад “монголчуудын эрүүл мэндийн асуудал нууцлалын асуудал байна. Хэрвээ Хятадын болон өөр улсын компаниар ай ти программ хангамжийн асуудлыг хийлгэх юм бол нууцлалын асуудлыг дараа нь хэн хариуцах юм” гэдэг асуудал тавигдсан учраас монголын ай ти компаниудаар программ хангамжийн асуудлыг хийлгэх нь зүйтэй гэсэн ийм шийдвэрийг тухайн үед гаргаад, энэ ажил явагдсан. Ингэхдээ намайг ажлын хэсэг байгуулах гэж түрүүн ажлын хэсэг байгуулагдсан тухай асуудал яригдсан. Тэгэхээр энэ ажлын хэсэг байгуулснаараа "Метронетворкс" ХХК-д ямар дэмжлэг үзүүлж, ямар давуу байдал олгож, ямар гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэснээрээ “Метронетворкс” ХХК туслан гүйцэтгэгч болсон бэ гэдэг дээр тодорхой зүйлийг хэлмээр байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол тухайн үеийн засгийн газар гэдэг өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Аливаа сонгон шалгаруулалт бидний хэлж сурсанаар тендер гэдэг асуудал бол намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол энэ ажлыг зохион байгуулдаг тусдаа тендер хэрэгжүүлдэг агентлаг байсан. Тэр нь “худалдан авах газар” гэдэг агентлаг байсан. Энэ агентлаг бол улсын хэмжээнд тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг яамных нь захиалгаар зохион байгуулж байсан. Туслан гүйцэтгэгчийн асуудал бол тендер сонгон шалгаруулалт биш байсан. Хэрвээ тендер сонгон шалгаруулалтын асуудал байсан бол яам биш “худалдан авах ажиллагааны газар” зохион байгуулах ёстой байсан. Энэ бол өнөөдөр туслан гүйцэтгэгчийн асуудал тендер нь урд нь буюу өмнөх Засгийн газрын үед явагдаад “Хуавей технологи” ХХК нь шалгарчихсан, туслан гүйцэтгэгч гэдэг нь ямар асуудал вэ? гэхээр улсын яллагч гэрчүүдийн мэдүүлгийг танилцуулахад хэлсэн “Хуавей технологи” ХХК-ийн асуудал юм. Туслан гүйцэтгэх ажлаа хэнээр хийлгэх вэ гэдэг тухайн компаний асуудал. Харин “Хуавей технологи” ХХК нь Монгол Улсын Засгийн газар буюу захиалагч болох Эрүүл мэнд спортын яамны өмнө өөрөө хариуцлага хүлээж байгаа. Энийг холбогдох гэрээ хэлцэлээр тодорхой болгож хийгдсэн байгаа. Ажил танилцуулах энэ үед “Хуавей технологи” ХХК-ийн талаас яагаад энэ ажил гацсан талаар танилцуулахдаа “Хуавей технологи” ХХК Удвал сайдын үеэс, энэ бол намайг томилогдсоноос хойш яригдсан зүйл биш Удвал сайдын үеэс яам нь захиалагч “Хуавей технологи” ХХК нь гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчээ өөрөө авах болоод яам захиалагчийн хувьд “энэ эмнэлэгүүд ажил үйлчилгээ авах гээд байгаа зүйл чинь ийм зүйлээр хангах юм. Ийм чанарын компьютерүүд байх ёстой, ийм хэмжээний үйлчилгээ сервис хийж болохуйц нарийн бүтэц бүхий программ хангамж байх ёстой” гэдэг стандартаа буюу яам өөрөө юу хүсэж байгаа талаар тавьж байж ажлын нөхцөлөө гаргадаг ч юм уу, ийм байдлаар захиалагч нь өөрөө тавьж өгч байж дараа нь хэрэгжүүлэгч тал тэрэнд нийцүүлж тэр шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулах ёстой. Түүний дараа гэрээний дагуу хариуцлага заасан нөхцөл яригдах учраас энэ үндэслэлээр энийг тавиад байсан. “Яамнаас программ хангамжийн шаардлага, техникийн ямар нөхцөл байх ёстой вэ, энийгээ захиалагч тал гаргаж өгөхгүй бол бид нар өөрсдөө Монгол Улсын эмнэлгүүдэд ийм программ хангамж, тоног төхөөрөмж байх ёстой гэдэг асуудлыг бид нар дангаараа шийдэж болохгүй байна” гэсэн хүсэлтийг тавьж байгаа тухай ярьсан. Энийг яам өөрөө гаргаж өгөх бололцоогүй, яагаад гэвэл яаманд ажиллаж байгаа албан хаагчид мэргэжлийн хүмүүс, хүний нөөц нь Эрүүл мэнд спортын яаманд байхгүй, тийм учраас холбогдох ажилтнуудын санал тавьсан. Анхны санал нь өмнөх сайдын үед “Хуавей технологи” ХХК-аас гаргасан санал байгаа “мэргэжлийн ажлын хэсэг байгуулах” тухай саналыг нь хүлээж авсан. Мэргэжлийн ажлын хэсэг гэдэг нь өөрөө программ хангамж техникийн талаас нь тавих шаардлагуудыг гаргаж өгөх ажлын хэсэг болохоос биш хавтаст хэрэг дотор тушаал нь байгаа ямар нэгэн сонгон шалгаруулалт хийх ажлын зорилго хүлээгдэж буй үр дүн гэсэн тэр тушаалын хэсэгт заасан байгаа. Ямар зорилгыг ажлын хэсэг хэрэгжүүлэх юм, энэ зорилгыг хэрэгжүүлснээр ямар үр дүн бий болох вэ гэдгийг тодорхой заасан. Жишээлбэл үр дүн нь ““Хуавей технологи” ХХК-д туслан гүйцэтгэгчийг шалгаруулж өгөх юм” гэсэн үр дүн байна. Ажлын хэсэг ажилласанаар “Метронетворкс” ХХК буюу аль нэгэн компанид давуу эрх олгох тухай эсвэл дэмжлэг үзүүлэх тухай тийм нөхцөл бололцоог хангасан зорилго тэр зорилгоос хүлээгдэж буй үр дүн байхгүй. Цагаан дээр хараар бичсэн байгаа, тэгэхээр би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажлын хэсэг гаргасан нь өөрөө “Метронетворкс” ХХК-д давуу байдал олгох ийм дэмжлэг болсон үйлдэл гэж үзэхгүй байгаа. Эрүүгийн хуулинд төсөөтэй байдлаар буруутгаж болохгүй ,гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж үзэхгүй гэдэг холбогдох заалтууд нь байгаа. Тэгэхээр төсөөтэй байдлаар дэмжлэг үзүүлж, давуу байдал олгосон гэж байгаа бол энэ тийм биш юм аа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Мөн тэр тушаалаар гаргасан ажлын хэсэг буюу 55 дугаар тушаалд зорилго хүлээгдэж буй үр дүнгээс гадна бүрэлдэхүүний асуудал байгаа. Хэрвээ би аль нэгэн компанид ажлын хэсгийг бий болгосноор давуу байдал олгох ч юм уу, дэмжлэг үзүүлэх сэдэл санаа байсан бол би өөртөө гай болох гэж байгаа юм шиг тэр олон хүмүүсийг тэр дундаа Эрүүл мэнд спортын яаман дотор байдаг биш дандаа хөндлөнгийн байгууллагын хүмүүсийг оруулж ирээд ажлын хэсэг би байгуулахгүй байх байсан. Тэр дотроос захиалагчийн талаас “Хуавей технологи” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг нь чанартай хариуцлагатай гүйцэтгэхийн тулд би маш олон мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлсэн оролцоотой ажлын хэсгийг байгуулах чиглэл өгч байсан. Тэр дотор зөвхөн яамны ажил хариуцсан хүмүүсээс гадна төрийн бус байгууллага, хувийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг нь олон улсын байгууллага ямар ч нөлөөнд орох ёсгүй байгууллага. Мэдээлэл технологитой холбоотой асуудал учир кибер аюулгүй байдлаас хүртэл хүмүүсийг бүрдүүлж 20 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй түүний 80-аас дээш хувь нь дандаа хөндлөнгийн байгууллага оролцсон ажлын хэсэг. Тэр ажлын хэсэг юу хийсэн бэ гэхээр нэг хэсэг нь Ай-Ти программ хангамжийн чиглэлээр ямар асуудал гарч ирж байгаа талаар шаардлагаа гаргаж ирсэн. “Хуавей технологи” ХХК ажлын хэсгийн хуралдаанд оролцож туслан гүйцэтгэгч нарын талаар болон туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэх чадамжийн талаар ажлын хэсэгт танилцуулж байсан проткол нь өнөөдөр хавтаст хэрэгт байгаа. Тэрийг нарийн судлаад үзэхэд манай өмгөөлөгч нар шинжлэн судлах дээр судлах санал тавьсан тэр хурлын процесс эхнээсээ дуусах хүртлээ юунд чиглэгдэж байсан, сонгон шалгаруулалт явуулах үүрэг зорилго байсан уу, эсвэл “Хуавей технологи” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийг илүү чанартай ажиллуулахын төлөө ажлын хэсгийн зорилго чиглэгдэж байна уу гэдэг тухайн хурлын тэмдэглэл дотор байгаа. Би шүүх бүрэлдэхүүнээс тухайн хурлын тэмдэглэлийг маш сайн авч үзээсэй гэж хүсэж байна. …Мөрдөн байцаалтын явцад шалгасан хавтаст хэрэг дотор мөнгөтэй холбоотой асуудал буюу энэ мөнгө хаашаа очсон бэ Ш хувьдаа авчихсан уу, гэр бүлдээ өгсөн үү, эд зүйл худалдаж авсан уу гэдгийг баталсан нэг ч баримт байхгүй. Харин мөрдөн байцаалтын явцад намын санхүүжилттэй холбоотой асуудлыг нэмж мэдүүлсэний дараа намын тодорхой мөнгө хүлээн авсан албан тушаалтнуудтай хамтатгаж миний хэргийг шалгахаар болж мөрдөн байцаалтад буцааж байсан. Хамтатгаж шалгах хугацаанд мөнгө гэдэг ууршаад алга болдоггүй. Г.Г даргын 5.000.000 төгрөгийн асуудал энэ хүнд өгчихсөн гэж явж байгаа. 40.000 доллар хаана очсон гэдэг талаар нэгтгэж шалгаж байхад тогтоогдчихсон, намд очсон 40.000 доллар өгсөнийг нь 50.000 доллар болгоод 11 дүгээр сарын 04-ний өглөө МАХН-ын дарга Энхбаяр гэдэг хүнд аваачаад өгчихсөн, дараа нь бид нар өдрийн хоол хамт идсэн. “Блью скай” гэдэг газар тэнд тухайн үед Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан хүн, засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Цолмон, намын удирдах зөвлөлийн Шаравдорж гээд 6-7 хүний хамт болсон яриа. Ш сайд ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намд шаардлагатай байгаа, ийм хэрэгцээтэй зүйлүүд дээр хүмүүстэй яриад нам санхүүгүй байхад сонгуультай холбогдуулан нэр дэвшихээр хүмүүс хандив өгдөг тэр хандиваас нь буцаагаад өгье гэсэн гэрчтэй олон хүмүүсийн дунд болсон яриа. Ш ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хүнээс мөнгө зээлсэн байна ойрын хугацаанд өгнө гэсэн яриаг Энхбаяр дарга өөрөө хэлсэн. Тэрийг нотлох хүмүүс байгаа. Дараа нь Цолмон сайд, Баянсэлэнгэ сайд хэдүүлээ өр зээл тавиад намынхаа цаг хугацаагаар хязгаарлагдсан энэ ажлуудыг хийгээд дараа нь нам сонгууль дөхөөд ирэхээр хандивлагч хүмүүс орж ирнэ, дараа нь энэ асуудлаа зохицуулаад явъя гэсэн энэний дагуу бүрдүүлэх гэж ядаж байсан мөнгө байсан. Шалгахад Цогтбаатар нь хүлээж аваад юунд зарцуулсанаа хэлээд, намын даргын жолооч тэрийг аваад Цогтбаатарт өгсөнөө мэдүүлээд юу юу зарцуулсан, Удвал, Эрдэнэжамъян, Тулга гэх хүмүүсийн гэрч нар мэдүүлгээ хүртэл өгсөн байгаа. Тэгээд шалгаад явж байтал Энхбаяр даргын авилгатай тэмцэх газар шалгагдаж байсан өөр хэргийн хөндлөнгийн гэрч дахин байцаах үндэслэлээр тусгаарласан. Ш хувийн ашиг сонирхолынхоо үүднээс мөнгө авсан юм шиг яллах дүгнэлтэд бичигдээд ингээд зогсож байна. Тусгаарлах үндэслэл дээрээ өөр хэргийн хөндлөнгийн гэрч энэ хэрэгтэй яаж холбогдож тусгаарлах үндэслэл болж байгааг ойлгохгүй байгаа. Тэгээд энэ хэрэг яваад намтай холбоотой зүйл нь байхгүй болчихсон. Уг нь 40.000 доллар хуульч хүн биш ч гэсэн миний ойлгож байгаагаар 40.000 доллар гарч ирэх ёстой эсвэл зарцуулсан баримт нь хавтаст хэрэгт хавсаргагдах ёстой. Улсын яллагч авсанаараа үйлдэл дуусаж байгаа гэж үзэж байгаа бол тэр мөнгийг МАХН юунд зарцуулсан, тэр миний зээл байсан уу юу байсан уу гэдгийг тайлбарлахаар хүссэн, хүсээгүй тэр мөнгийг тайлбарлах хэрэгтэй болж байгаа. Мөнгөний эх үүсвэртэй холбоотой зүйлийг хэлэхийг хүсэж байна. 2013 оны 10 дугаар сар энэ бол хавтаст хэрэгт шүүгдэгч Ш гуай гаргаж өгсөн байдаг дараа нь би холбогдох зүйлд бичсэн байгаа. Миний аав Ганхуяг гэдэг хүн байдаг тэр 60 нэлээн гарсан настай хүн 1994 оноос бид аялал жуулчлалын бизнес эрхлээд гэр бүлийн бизнес маань өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хэд хэдэн жуулчны баазтай, би өөрөө ажил амьдарлынхаа гарааг тэр жуулчны баазын зөөгчөөс эхэлж байсан амьдарлын түүхтэй. Аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа маань гэр бүлийн хүрээний бизнес өнөөдрийг хүртэл ямар нэгэн салбар луу орохгүйгээр өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдраад байх нөхцөлийг бүрдүүлээд явдаг ийм бизнес. Тэр үеэс эхэлж буюу намайг жуулчны баазад ажиллаж байх үеээс Ш гуай манай талийгаач ээж, манай аавтай хуурай ах дүү гэсэн харилцаатай байж ирсэн. 2013 оны 10 дугаар сард манай ааваас 80.000 долларыг машин авна гэж зээлсэн байдаг. Өөрийнх нь нэг охин Америк улсад Америк иргэнтэй гэр бүл болоод амьдарч байгаа. Хамаатан садангийнх нь хүмүүс Канад улсад байнгын оршин суух визтэй бизнес эрхэлдэг. Тэндээс машин авна гэж ааваас 80.000 доллар авчихаад дараа нь машинаа аавд өгөх гэтэл аавд машин нь таалагдаагүй зарим зүйлийг нь дараа нь хэрэг үүссэнээс хойш нягталж мэдэж авч байна. Заримыг нь бол мэдэхгүй. Тэгээд би ааваас та энийгээ яаж баталгаажуулсан юм гэхэд “дэвтэр дээрээ бичсэн тэгж бичээд ирсэн” гэсэн. Машинаа авахгүй бол би таньд мөнгийг нь өгнө гэж явсаар байгаад 2014 он хүргэсэн тэгээд тэрийгээ энэ хоёр хоорондоо яриад явдаг байсан. Надад Ш гуай аавын чинь мөнгийг өгөх гээд л ажил хөөцөлдөөд явж байна гэж хэлдэг. Бид хоёрын нэг муудалцсан шалтгаан юу болсон бэ гэхээр манай аав элсэн тасархай руу жуулчны бааз руугаа явж байгаад аваарт орчихсон нэлээд хүнд гэмтээд гэмтлийн эмнэлэгт байсан би очиж уулзсан, тэгээд Шгээс мөнгөө авч машин тэргээ засуулмаар байна гэсэн зүйлийг бид хоёр ярьсан. Би гарч ирээд дургүй хүрээд Ш гуайтай ярьсан ,та ааваас авсан мөнгийг нь өгөөч аавыг ийм байдалтай байхад” гэж хэлж байсан. Тэгээд би хатуухан зүйлийг хэлсэн “эмнэлэгт хэвтэж байна, машин нь ийм болчихсон байж байна, та хэлж ярьсан зүйлээ өгөхгүй юм уу” гэхэд “ах нь ойрын хугацаанд болно” гэдэг зүйлийг ярьсан. Дараа нь эхнэртэйгээ хоёулаа манай аавтай очиж уулзсан байдаг. Тэр мөнгийг өгнө гэдэг нь тухайн үед тодорхой болсон байсан. Би хаанаас мөнгө авах гэж байгааг нь сонирхож яриагүй. Намын санхүүжилтын асуудалтай байсантай холбогдуулан 80.000 долларыг зээлэх, яагаад өөр хүнээс зээлээгүй энэ хүнтэй холбогдсон гэдэг нь энэ хүн намдаа өгсөн үү өгөх гэж байсан уу гэдгийг авч үзэх ёстой асуудал гэж бодож байна. Яагаад Ш гэдэг хүнээс мөнгө зээлэх болсон гэхээр улсын яллагч хэллээ “160.000 доллар” гэж 80.000 долларыг манай ааваас зээлээд 2 жил гарантай болчихсон. Би өөрөө намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад санхүүгийн хүндрэлтэй байдалд орчихоод байж байгаад авсан авлагатай нь адилхан мөнгийг би зээлсэн тэр тоо тэгж гарсан байдаг. Эхлээд ааваар нэг хэлүүлсэн дараа нь би өөртэй нь яриад Ш гуайн бизнесийн асуудал болж байна гэдэг асуудлаар “боломжтой болвол зээлэх арга байна уу? одоо нам ямар ч мөнгөгүй байна дараа нь сонгууль ойртоод өгчихнө”. Хөдөө орон нутгаар явах ажилтай байсан тэр талаар бүх материалууд нь байгаа. Улсын хэмжээнд бүсчилсэн уулзалтууд хийж байсан энэний гол санхүүжилтийг хариуцдаг хүн нь эцсийн эцэст ерөнхий нарийн бичгийн дарга нь болдог. Ийм байдлаас болоод энэ хүнээс зээлсэн тухай асуудлыг мэдүүлсэн байдаг. Ш гуай ч тэр асуудлыг мэдүүлсэн. Тэгээд би тухайн мөнгийг Ш гэдэг хүнээс зээлээд 40.000 нь нам дээр оччихсон гэдэг нь хамтарч шалгаж байсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энүүгээр би намд мөнгө өгсөн гэдэг нь нотлогдоно гэж үзэж байна. Намын санхүүдээ яагаад өгөөгүй вэ гэж улсын яллагч ярьлаа. Ерөнхий санхүүч нь мөнгө аваагүй гэж хэлдэг. Ш “намд өгсөн” гэж ярьдаг. Энэ нөхөр үнэн худал ярьж байна уу гэж эргэлзээ төрж болно. Улс төрийн намын үйл ажиллагаа гэдэг онцлогтой зарим тохиолдолд намын хандив намдаа юм уу санхүүжилтанд тус дэм болж байгаа хүн шууд намын санхүү дээр нэрээ бичүүлээд өгчихдөггүй. Өнөөдөр Монголын улс төрийн аль ч нам дээр байдаг зүйл хамгийн түрүүнд хамгийн том даргатай нь уулзана. Яг сонгуулийн үеэр хуулиар тогтоосон хэмжээнд сонгуулийн үе биш бол хандив авч болно гэж улс төрийн намын хуулинд заасан болохоос тоо хэмжээг заагаагүй. Энэ бас хуулиар шууд хориглогдсон зүйл байхгүй, эх үүсвэр нь хууль ёсных уу гэдэг дээр яригдана. Тийм учраас Ш гуайгаас мөнгө авах гэж байгаа тухай, зээлж байгаа тухай, аавынхаа мөнгийг авч байгаа тухай Энхбаяр даргад хэлж байсан, мэдэж байсан. … Буруутгаж байгаа яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэг хэтэрхий нэг талыг барьсан зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн байгааг харгалзан үзнэ үү. Өмгөөлөгч нар асуудлын талаар цааш тодорхой ярих байх гэж бодож байна гэв.
Шүүгдэгч О.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийгөө хэн нэгэнд авилгал хээл хахууль өгөөгүй гэдгээ ойлгуулж нотлох зорилготой оролцох гэж байна. Миний бие 1968 оноос 1972 он хүртэл Өвөрхангай аймагт амьдарч байхдаа Шийлэгдамбын аав Ганхуяг ахтай нэг дор зэрэгцээ амьдарч байсан ба энэ талаар өмнө нь тодорхой мэдэгдэж байсан. Би 8 хүүхэдтэй айлын ганц эрэгтэй хүүхэд аав маань байхдаа надаас хойш миний хүүхдэд аав нь болж яваарай гэж захьдаг байсан. Үүнээс хойш Ганхуяг миний аав шиг, ах аав минь болж явж байсан. 1994 оноос жуулчны бааз ажиллуулж эхэлсэнээс нь өнөөдрийг хүртэл найз нөхөд, гэр бүлийн хамт амрах шаардлагатай, мөнгөний хэрэгцээтэй үед баазын орлогыг аваад явчихдаг бид хоорондоо тийм итгэлцээтэй ах дүү нар. "Метронетворкс" ХХК-ний залуучууд анх над дээр ирэхдээ “бид нар ийм программ хийсэн” гэж үзүүлсэн. Надад бол программ хангамжтай холбоотой ажиллаж байсан туршлага байдаг. Залуучуудын хийсэн программыг үзэхэд 70% гүйцэтгэлтэй байгаа гэж үзүүлсэн. Хамгийн анхаарал татсан зүйл бол факс систем гэж байдаг. Факс систем нь дүрс оношлогооны гарсан дүрсийг программд оруулж эмч үйлчлүүлэгч нарт үзүүлдэг тийм систем. Энэ нь манай Монгол Улсын хэмжээнд 4 ширхэг байдаг. Сонгдо, Интермэд, Грандмед, Эрдэнэтийн үйлдвэрийн эмнэлэгүүдэд тус тус байдаг программыг өөрсдөө бичээд хийчихсэн байсан. Энэ системийн өөрийн өртөг нь нэг сая орчим доллар. Ийм зүйлийг хийсэн байсан учир би “та нарын ажлыг хөөцөлдөхөд болно” гэж итгэл төрсөн. “Ах нь ажлыг нь хөөцөлдөнө, та нар зөвхөн программаа бич“ гэж хэлсэн. Программ бичнэ гэдэг нь чимээгүй орчинд тууштай сууж бичдэг ажил учраас “та нар энэ ажлаа хий ах нь бусад ажлыг хийнэ” гээд би энэ программын бичсэн зүйлийг аваад “Хуавей технологи” ХХК-д танилцуулсан. Монголд байгаа төлөөлөгчид нь гол биш, би “Хуавей технологи” ХХК-ийн төв оффистой холбогдоход программ хангамжийн мэрэгжилтэн гэдэг хүн ирж үзсэн. “Яаж нэвтрүүлэх вэ, аюулгүй байдлыг яаж хангах вэ” гэдэг асуудал гарч ирсэн. Манай хүргэн Хавайн цэргийн баазад программ хангамж чиглэлээр ахлах мэргэжилтэн хийдэг гадны хүн байдаг. Би хүргэнээ амралтаараа дуудаж авчираад “ийм ажил хйиж байгаа, аюулгүй байдлыг яаж хангах вэ” гэхэд “энэ схем чинь болсон байна. Аюулгүй байдал хангахын тулд ийм систем авах хэрэгтэй” гэж өөрийнхөө Америкийн виза картаар систем худалдаж авч, манай залуучуудад өгч нууцлалын программыг хийсэн. Энэ бүх зүйл болсоны дараа “Хуавей технологи” ХХК-ийн хүмүүс ч итгэсэн. Би энэ залуучуудыг “ийм материал бэлдчих” гэж хэд хэдэн удаа буцааж байсан. “Хуавей технологи” ХХК-д өгсөн манай материал мэргэжлийн төвшинд хийгдсэн учир манайх шалгарсан гэж үзэж байгаа. Ажлыг танилцуулах явцад “Хуавей технологи” ХХК-аас энд байгаа төлөөлөгч нар биш Узбекистанаас Ази номхон далайн орнуудыг хариуцсан менежер ирсэн. Ирээд аюулгүй байдал бичсэн программ зэргийг үзээд гүйцэтгэл над дээр ирэхдээ 70% гүйцэтгэлтэй байсан… Би Ганхуяг ахтай ойр дотно байдаг ч гэсэн 2013 оны 10 дугаар сард Канадаас 2 машин ачуулах болоод мөнгөний хэрэгцээ гараад Ганхуяг ахаас 80.000 доллар зээлсэн. 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлж аваад Худалдаа хөгжлийн банкныхаа тоот дансанд хийгээд 10 дугаар сарын 04-ний өдөр Канад улс руу 240.000 доллар шилжүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогддог. Машин ирсэний дараа Ганхуяг ахыг “нэг машиныг ав” гэхэд “Америк стандардтай машин сонирхдог” гээд нөгөө машинаа өгч чадаагүй. Тэгээд би Ганхуяг ахад мөнгөө өгч чадалгүй тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн байсан. 2015 оны 08 дугаар сарын сүүлчээр “Ганхуяг ах аваарт орсон” гэж Ш надруу утасдсан. Би эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэг дээр очиход Ганхуяг ах “мөнгө юу болж байна. Машинаа зар” гэж хэлсэн. “Удахгүй өгнө” гэж хэлээд 80.000 долларыг Ганхуяг ахад өгөх болоод эхнийхээ санхүүжилтээс Гд хэлээд 50.000 доллар аваад 40.000 долларыг нь өгөх гэтэл Ганхуяг ах эмнэлэгт байсан. Тэгээд Ш руу ярьсан чинь “за” гээд хүнээр өгүүлсэн. Хоёр дахь нь болохоор Гас “дараагийн санхүүжилтээс ахад нь 120.000 доллар хэрэгтэй байна” гэсэн. Би ашгаас авах байсан ч “зээлнэ” гэж хэлсэн. Би “шаардлагатай бол буцаагаад өгье” гэхэд Г дурамжхан байж байгаад зөвшөөрсөн. Бид хоёрын хооронд яригдсан асуудал юм. Зээлсэн мөнгөө аваад Ганхуяг ах руу ярихад “Хужиртад байна” гэхээр нь Шийлэгдамбын дүү Шийлэгбат руу залгасан. Шийлэгбат “хөдөө байна” гэсэн. Би өнөөдөр авилгал биш, өрөө дарах гэж хурдхан нүүр бүтэн болох гээд л сандраад Ш руу залгахад “ажил дээрээ байна” гэхээр нь ”ах нь очъё” гээд ажил дээр нь аваачиж өгсөн. Авилгын мөнгө байсан бол айж чичрээд, өдий насны хүн арга олох байсан байх. Өрөө дарж байна гээд баярлаад аваачиж өгсөн. Тэгэхэд Ш надаа “санхүүжилтийн мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэж хэлж байсан. Ганхуяг ахаас 80.000 доллар зээлсэн байсан, “түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг зээлүүлнэ” гэж хэлсэн. Би авилга өгсөн гэж өөрийгөө тооцохгүй байгаа. …гэв.
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх 2006 онд оюутан байхдаа энэ салбарт ажиллаж эхэлсэн, өнөөдрийг хүртэл тасралтгүй 11 жил эрүүл мэндийн чиглэлээр программ бичлээ… “Хуавей технологи” ХХК-ийн төсөл дээр 5 хүний материалыг хавсаргаж өгсөн… Би туршлагагүй гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм…”Мон Ай Ти” ХХК-д ажлыг нь хийж байсан гурван гол программист нь Бямбадорж, Чинзориг, Г гэдэг гурван гол хүн байсан. Гурвуулаа тэр программыг хийж байсан, энд тэнд программ хүлээлцэж байсан акт дээр бид гурвын гарын үсэг байдаг. Ажлын туршлагагүй гэдэг асуудлыг ингэж тайлбарлаж байна. Дараагийн асуудал мөнгөний асуудал яригдаж байна. Намайг буруутгаад байгаа асуудлаар би мэдүүлэг дээр хэлсэн байгаа “энэ компанийн захирал гэдэг нэртэй болохоос биш энэ программыг зохион бүтээж байгаа багийг ахлаж яваа инжинер хүний хувьд энэ программын сайн муугийн асуудал надтай хамаатай болохоос биш энэнээс бусад асуудлыг Ш гэдэг хүн хариуцна” гэсэн байгаа юм. Ш ах бид хоёр эхлээд 50, 50 мянган доллараар машин авъя гэж ярилцаад би “570” авчихсан байгаа. Ш ах аваагүй байсан, тухайн үедээ шинэ машин авах гэж байгаа юм болов уу гээд мөнгөө яасныг нь мэдэхгүй явж байсан. Тухайн үед ажлын стрессээс болоод ядраад, бие муудаад байсан болохоор хөдөө очоод 7 хоног амарчихъя гээд сургуулийн хүүхдийн амралт таарсан болохоор хүүгээ аваад Булган аймгийн Баян-Агт суманд сүлжээ барьдаггүй газар очоод байж байсан. Гэтэл өглөө гэнэт авилгатай тэмцэх газрынхан ирээд намайг аваад явчихсан. Би программист болохоор хүнтэй харьцахдаа муу. Ш ах бид хоёр дараагийн 120.000 долларын асуудалд бол “ахад нь үнэхээр мөнгө хэрэгтэй байна” гэхэд нь би дотроо дургүй байсан. Яагаад гэвэл энэ мөнгөнүүдээ ажилдаа зориулах ёстой, программын ажлууд яваад эмнэлэгүүдээр нэвтрүүлэх тухайн ажил нь хамгийн гол төсөв. 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг бүрдэх гээд байдаг, би дотроо тооцоолол хийж байхад Даваа ах “ахад нь үнэхээр мөнгө хэрэгтэй байна” гээд эхлээд 150.000 доллар гэж ярьж байсан. Тэгэхэд нь би “ямар ч боломж байхгүй 120.000 доллар бол болох юм, тэгж байтал дараагийн санхүүжилт ороод ирэх байлгүй” гэж хэлж тохирчихоод хөдөө явчихсан байсан. Сүүлд утсаар “150.000-ыг өгчихөөч” гэхээр “120.000-ыг өгнө” гэж ярьсан. Ш ахын мөнгө зээлсэн байдал нь хавтаст хэрэгт байгаа Батхүүгийн дэвтэр дээр гарын үсэг зураад авчихсан байна. Хэзээ нэгэн цагт төсөлөө дуусгаад ашиг хуваагаад ирэхэд Ш ах 120.000 доллараас илүү ашиг хүртэх боломж байсан. Тэгэхээр энэ мөнгө нь өөрийнх нь мөнгө юм. Гэхдээ зээлж авсан мөнгө юм. Би Хүрэлбаатараас “би ажлаасаа гарчихлаа надад ажилчихаар газар байна уу” гэж ярьсан юм. “Хуавей технологи” ХХК-тай холбоотой төслийн талаар угаасаа “Ньюсоник” ХХК төслийг авсан талаар мэдэж байсан учир тэр талаар яриагүй. Би Хүрэлбаатарыг ерөнхийдөө “Ньюсоник” ХХК-г “Хуавей технологи” ХХК татгалзсан учраас бид нарын ажлыг цуцалъя гэсэн бодолтойгоор тэгсэн болов уу гэж бодож байгаа. Миний бодлоор зөв талаас нь харж чадвал Монгол Улсад мэдээллийн технологи хөгжиж байна, гэхдээ энэ төсөл нэлээн өндөр төвшний программын ажил болохоор олон компаниуд дайралт хийдэг. Намайг тагнуул шалгасан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг олон шалгалт 2 жилийн хугацаанд орж ирсэн. Яваагүй газар гэж байхгүй болж байна, тэдгээр газраас манайд ашигтайгаар ажлаа үргэлжлүүлэх талаар зөвлөмж өгч байсан. Сэтгэл санааны их дайралтанд ордог гэв.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би авилга аваагүй, авилгын шинж чанартай үйлдлийг таслан зогсоох гэж Авилгын эсрэг тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг биелүүлснийхээ төлөө баривчлагдан, хоригдож ажилгүй болж өнөөдөр энд прокурорын яллах дүгнэлт сонсоод зогсож байна. Намайг “Сити Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн захирал Адьшаагаас 5.000.000 төгрөг авч тэр компаний харъяа “Улаанбаатар мед” эмнэлэгт 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгосон. Энэ нь эрүүл мэндийн сайдын 2014 оны 237 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн байгууллагад тавигдах шаардлагын 1.6-д заасныг хангаагүй байгууллагад дэмжлэг үзүүлээд 1 жилийн хугацаагаар магадлан итгэмжлүүлсэн, тэгээд 5.000.000 төгрөг авсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт сонсгож байна. Би өнөөдөр 2 асуудал дээр тайлбар хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт яригдаад байгаа 5.000.000 төгрөгийн тухайд энд ямар асуудал болсон бэ? гэхээр 2015 оны 05 дугаар сард манай сайдын туслах Цэвээнханд манай ажлын албан өрөөнд орж ирсэн. Өрөөнд орж ирээд “ Адьшаа ах таньд нэг юм өгүүлсэн тэрийг нь би таньд оруулж ирээд өгье” гэсэн. Би энэ салбарт 26 жил ажилчихсан, намайг ямар хүн гэдгийг мэддэг учраас урд нь ямар нэгэн хүн орж ирж мөнгөний асуудал ярьж гуйлга гуйж байгаагүй. Тийм учраас би их цочирдож сонин санагдсан. Тийм учраас “Адьшаа гэж хэн юм бэ? яагаад огт миний танихгүй хүн надад тийм зүйл хэлүүлдэг юм, тийм асуудал байхгүй, чи юу яриад яваад байгаа юм” гэхэд Цэвээнханд манай өрөөнөөс гараад явсан. Хэд хоногийн дараа Цэвээнханд дахиж орж ирсэн. Адьшаа ахаас таньд өгнө гээд авчихсан, тийм болохоор би өөрөө эвгүй байдалд орчихлоо, би таньд тэрийг авчираад өгчихье та авчих” гэж хэлсэн. Тэгэхэд нь яагаад энэ мөнгийг өгөх гээд улайраад байна, ямар шалтгаан байгаа юм гэж бодсон. Буцаж орж ирээд тэр мөнгийг үлдээх гэхэд нь үлдээлэгсэн. Энэ мөнгө ямар учиртай мөнгө юм бэ гэдгийг мэдэх гэж Цэвээнхандтай яриа өрнүүлж амыг нь дагуулж ярьсан. Гарсаных нь дараа хайрцагтай зүйлийг задлахад резинээр боосон мөнгө байсан. Хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байсан учир өөрийн туслах Байгальмааг дуудаад “яваад энэ мөнгийг тоолуулаад ир” гэсэн. Байгальмаа явж тоолуулаад “энд 5.000.000 төгрөг байна” гэсэн. Би буцаагаад хайрцаганд нь хийгээд тавьсан. “Улаанбаатар мед” эмнэлэгийн магадлан итгэмжлэлийн талаар Цэвээнханд “энийг дэмжээд өгөөч” гэсэн ямар ч зүйлийг яриагүй. Би хэргийн материалтай танилцаж байхад “хэд хэдэн удаа гуйсан” гэж хэлсэн байсан. Өөрт нь чухал байсан учир тэрийгээ тод санаад мөнгө оруулаад өгөхөөр тэр гэж бодно доо гэж бодсоноос биш “Улаанбаатар мед” эмнэлэг дээр онцгойлж анхаарсан зүйл байхгүй. Би тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд авилгын эсрэг тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд “авилгын шатлгаан нөхцлийг илэрүүлэх, тогтоох, тэдгээрийг арилгах, таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах” гэж заасны дагуу арга хэмжээ авсан. Манай сайд асуудалд их голтой ханддаг шудрага хүн, тийм учраас сайдад хандаад энэ асуудлыг тавихад сайд энэ асуудлыг шийднэ гэж бодсон учраас сайдад “танай туслах ийм зүйл яриад явж байна. Та энэний учрыг олоод өгөөч” гэж л оруулж өгсөн. Адьшаа гэдэг хүнийг би танихгүй, урьд нь уулзаж утсаар ярьж байгаагүй, харилцаа холбоо тогтоож байсан зүйл байхгүй. Хавтаст хэргийн материалтай танилцахаар миний оролцоогүй Цэвээнханд, Адьшаа гэдэг хоёр хүний хооронд “Улаанбаатар мед” эмнэлэгийн магадлан итгэмжлэлийн яриа үүсээд байсан байдаг. Цэвээнхандаас Адьшаа гэдэг хүн гуйсан байдаг “хариуцсан хүнд нь хэлсэн чинь байж бай гээд байна” гэж хэлсэн байдаг. “Мөнгө хараад байгаа юм шиг байна “гэж хэлсэн байдаг. Нөгөө хүн нь тэр хүнд л мөнгө өгсөн байдаг. Би энэ талаар өөрөө ямар ч ойлголтгүй байсан. Яагаад тэр дунд хавчуулагдаад яваад байснаа мэдэхгүй байна. Одоо ч Адьшаа гэдэг хүнийг огт танихгүй холбоогүй байхад тэр хүн надад мөнгө өгөх ямар ч шалтгаан байхгүй. Цэвээнхандын оруулж ирсэн мөнгө өнгө зүсээрээ хайрцаг савтайгаа сайдын өрөөнд орсон. Би сайдыгаа Цэвээнхандад буцаагаад өгсөн байх гэж бодсон, тэгж ч найдаж байгаа. “Улаанбаатар мед” эмнэлэгт магадлан итгэмжлэл олгосон нь энэ 5.000.000 төгрөгтэй ямар холбоогүй юм. Би ямар нэгэн хүнээс мөнгө авч энэ ажлыг хуулийн дагуу бус явуулах хүсэл зориг надад байгаагүй. Энэ асуудалд үнэн зөвийг олж намайг гэм буруугүйг тогтоож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн гуйж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Алтанхуяг мэдүүлэхдээ: Манай компани цахим эрүүл мэндийн чигэлээр 2008 оноос дагнаж ажиллаж байгаа компани. 2014 оны 05 дугаар сард “Хуавей технологи” ХХК-аас цахим эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дагнасан 4 компанид и-мэйл ирсэн байдаг. Энд “хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлттэй зээлийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд ийм төсөл хэрэгжүүлэх гэж байна. Та бүхэн оролцооч” гэсэн. Тухайн үед би “тендер маягаар оролцож байгаа юм уу, танайх сонгон шалгаруулалтаа явуулж байгаа юм уу” гэхэд “туслан гүйцэтгэгч сонгох гэж байгаа. Эрүүл мэндийн яамтай хамтраад та бүхнээс үзэж байгаад материалыг чинь сонгон шалгаруулна” гэсэн. Ингээд 4 компани авсан байдаг. “Геганет” ХХК, “Ньюсоник” ХХК, “Мон Ай Ти” ХХК, нэгнийх нь нэрийг мэдэхгүй байна. Ийм 4 компани байсан. Тухайн үед төлөөлөгч Ханг гээд Хонконг залуу харилцаж байсан. “Монгол Улсын Эрүүл мэндийн чиглэлийн онцлог байдлыг мэдэхгүй учраас та бүхэн манайд тусламж үзүүлээч” гээд манайхаас жил орчим эрүүл мэндийн чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Манайх 21 клиник төвшины эмнэлэгт программ нэвтрүүлчихсэн байсан. Тухайн үед “Хуавей технологи” ХХК-ийн хүмүүс очиж үзээд “болж байна” гэсэн. 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Хуавей технологи” ХХК манайх руу “уулзъя” гэж мэдэгдсэн. “4 компаниас танайх бол өндөр магадлалтай байна. Танай материалыг эрүүл мэндийн яам руу явуулна” гэсэн зүйлийг ярьсан. Тухайн үед бид нар том төсөл авч байгаа учраас ерөнхийдөө авчихаар болсон юм байна гэдэг сэтгэхүйтэй болчихсон байсан. 2 дугаар сарын 5-ны өдөр дахиж “уулзъя” гээд дуудсан. Тухайн үед дуудахдаа “Хуавей технологи” ХХК-ийн төлөөлөгч Эрдэнэхүү гэдэг залуу “нөхцөл байдал өөр болсон. Сонгон шалгаруулалтанд “Метронетворкс” ХХК орж ирэхээр болсон. Та нар туршлагатай юм чинь ялаад гараад ирэх байлгүй дээ. Нэг их гомдол яриад яахав дээ. Эд нартай дахиад өрсөлдчихгүй юу” гэсэн зүйлийг ярьсан. Бид нөхцөл байдал тийм болж байгаа бол яахав дээ гээд 4 дүгээр сарын сүүлээр манай компани болон “Метронетворкс” ХХК-ийн материал эрүүл мэндийн яаманд очсон. Тухайн үед ажлын хэсэг гараад нэлээн олон газраас хүмүүс цуглуулсан юм шиг байсан. Бид нарт материалыг өгөөгүй. Ажлын хэсэг дээр “ “Метронетворкс” гэдэг компанийг ялуулаад тэднийхтэй гэрээ хийхээр боллоо” гэсэн яриа яригдаад явсан. Бид тэр мэдээллийг “Хуавей технологи” ХХК-аас сонсонгуутаа буцаж “Хуавей технологи” ХХК-д гомдол гаргаад “ямар шалгуураар сонгосон юм бэ” гэхэд “бүх юм хаалттай” гээд бид нарт ямар ч мэдээлэл өгөөгүй. Тийм учраас бид 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Бид “тендерийн хууль болон өрсөлдөөний хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Энэ дээр шалгалт хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргахад Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийсэн. Ингээд бидэнд 5 сар гаргаад “энэ бол хууль бус сонгон шалгаруулалт болсон байна. Эрүүл мэндийн яам анхааралдаа аваад хүчингүй болгоно уу” гэсэн албан бичиг явуулсан байсан. Түүнийг хэргийн материалд хавсаргуулж өгсөн байгаа. Ийм л зүйл болсон. Ямар нэгэн хариу байхгүй болохоор 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төсвийн байнгын хороонд хандсан. Төсвийн байнгын хорооноос Эрүүл мэнд спортын яамны сайд Шд хандсан “ажлын хэсэг байгуулагдсан байдаг уу? хууль бус ямар нэгэн тендер явсан зүйл байдаг юм уу. Энэ талаар гомдол ирсэн учир бидэнд хариу мэдэгдээч” гэсэн утгатай бичиг явуулсан. Тухайн үед төсвийн байнгын хороонд хариу өгсөн эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Манайд хариу ирээгүй. Ингээд бид нар “Хуавей технологи” ХХК-ийн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том захирал нь гэсэн хүнд хандсан. Тухайн үед бид нарт хариу өгөөгүй. Аргагүй байдалд ороод Ш сайдтай уулзах хүсэлт гаргаад өрөөнд нь уулзсан. Уулзалтаар “ийм компаний талаар танилцуулсан. Тухайн үед ойлголцож чадаагүй. Өөрөөр хэлбэл явдаг газраараа яваарай” гэсэн утгатай зүйл яриад салсан. Миний зүгээс 05 дугаар сарын 19-ний өдөр авилгатай тэмцэх газарт хандсан. Хандахдаа нөхцөл байдал байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх нөхцөл байдалтайгаар хандсан. 05 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны Оюунханд гэж хүнээс тодруулга хүссэн. “Ажлын хэсэг байгуулагдсан байдаг уу?, байдаг бол ажлын хэсгийн дүгнэлтийг үзүүлээч, нэгэнт сонгон шалгаруулалтанд орсон компани үүнийг харах эрхтэй” гэсэн байдлаар хандсан. 06 дугаар сарын 15-ны өдөр Оюунхандаас “ажлын хэсэг байхгүй. Сонгон шалгаруулалтыг “Хуавей технологи” ХХК хийсэн. Бид нар ажлын хэсэг байгуулаагүй учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу хэлсэн. “Хуавей технологи” ХХК болохоор “Эрүүл мэндийн яам ажлын хэсэг байгуулаад хуралдаж байгаад ийм шийдвэр гарсан. Яамнаас асуу гэдэг зүйлийг хэлж байсан. Эрүүл мэндийн яамнаас асуухаар “Хуавей технологи” ХХК-аас асуу” гэдэг. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дахин баталгаажуулах гээд Оюунхандад хандсан. Тэгэхэд өмнө нь өгсөн хариутай ижил хариу өгсөн. Өрсөлдсөн хоёр компанийг харьцуулахаар нэг нь бодитойгоор хийсэн зүйлтэй. Нэг нь хийсэн гэсэн байдалтай байдаг. Энэ нөхцөл байдлаар юу гэж ойлгогдож байна бэ? гэхээр Эрүүл мэндийн яамнаас “Хуавей технологи” ХХК-д нөлөөлөх замаар 2011 онд байгуулагдсан ямар нэгэн программ үйлдвэрлэж эрхлэж байгаагүй туршлагагүй компани гэж Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд “туршлагагүй компанид тендер өгчихсөн” байна. Хянан шалгах чиг үүрэгтэй Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэрийг хүнтэгэж үзэх тэрний дагуу шийдвэр гаргаж чадаагүй учраас бид гомдлоо гаргаад цааш явсан. Ийм нөхцөл байдал үүссэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: Би 2001 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс салбарын мэдээлэл технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байгаа. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлөгдсөн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна” гэдэг шийдвэрийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан. Эрүүл мэнд, спортын яамнаас давж заалдсан. Хоёр дахь шатны шүүхийн шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр гарч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би эргэж ажилдаа томилогдсон. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга хуучин ажлын байран дээр тавьсан тушаалыг гаргасан. Өмнө нь надад танилцуулж байснаар өөр ажлын байран дээр тавих саналыг хэлж байсан. Би тухайн үед төрийн захиргаа удирдлагын газрын дарга Эрдэнэчимэгтэй орж уулзаад “хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ хэлж байсан. Би салбарын мэдээлэл технологийн бодлогын асуудлыг хариуцаж байсан. Би “Цахим эрүүл мэнд” төслийн багт хамрагдаж байсан. “Цахим эрүүл мэнд” төслийн гэрээ 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн гэрээлэгч туслан гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах ажлыг өөрсдөө хийгээд явж байсан. 2012 онд шинэ засгийн газар байгуулагдаад төслийг зогсоосон байсан. Тэр компаниас хоёр дахь удаагаа бичиг ирж байгаа. Эхний удаад Эрдэнэтуяа Төрийн нарийн бичигт хандаад Д.Сонинбилэг гэдэг захирлын гарын үсэгтэй албан бичиг орж ирж байсан. 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Засгийн газар солигдож дахин бичиг орж ирсэн. Тэр үед Ш сайд дуудаад “ерөнхийдөө төслийн явцын талаар танилцуулаач” гэсэн. Би төслийн явцын талаар танилцуулсан. Дараа нь бичиг надад гаргаж ирж танилцуулсан. “Энэ талаар шийдвэрлэж, авах арга хэмжээний талаар ажил” гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед Ш сайдын туслах нь Эрдэнэчимэг гэдэг хүн байсан. Сүүлд төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон хүн хажууд нь байж байсан. Тэр бичгийг танилцуулсаны талаар “туслан гүйцэтгэгч сонгох ажил манай яаман дээр явагдахгүй” гэдгийг хоёр дахь удаагаа тайлбарлаж хэлсэн. Ийм процесс болсны дараа ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь 12 дугаар сарын эхээр болсон асуудал шиг санагдаж байна. Ямар нэгэн байдлаар чөлөөлж байгаа үндэслэл хэлээгүй. Сүүлд тайлбарлахдаа “таны ажлын байрны орон тоо байхгүй” гэсэн. Захиргааны хэргийн шүүх дээр энэ асуудал бодитой биш байсан гэдгийг тогтоосон. Миний ажлын байр, ажлын байрны тодорхойлолтын хамт байж байсан. “Орон тооны цомхотголоор ажлын байр чинь байхгүй болсон” гэж хэлээд тэрнээс хойш намайг хүлээж авч уулзаагүй. Одоо энэ төслийн хэрэгжилтийн хугацаа өнгөрсөн оны 11 дүгээр сард дууссан. Гэрээний хугацаа дууссан. Хугацаа хэтрэлттэй гэрээ сунгах эсэх асуудал дээр Төрийн нарийн бичгийн дарга хараахан шийдвэр гаргаагүй байгаа. Энэ төсөл хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Тоног төхөөрөмж нийлүүлэх, программ хангамж нийлүүлэх. Тоног төхөөрөмжийн хэсэг дууссан. Программ хангамжийн хэсэг хугацаа хэтрэлттэй ажил дуусаагүй байгаа. Надад ажлын гүйцэтгэл явцтай холбоотой ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Өнгөрсөн жилийн хугацаанаад төрийн нарийн бичгийн даргаар Ламбаа гуай ажиллаж байхад 4 дүгээр сард бид нар асуудал шалгагдаж байгаа гэдгийг мэдсэн. Бүх бичиг баримт авилгалтай тэмцэх газар шилжсэн байсан учир “түр хугацаанд зогсооно” гэсэн бичгийг явуулсан. Эргээд 9 дүгээр сард “ажлаа үргэлжлүүлээд хийх” талаар мэдэгдлийг гүйцэтгэгчид хүргүүлсэн. Тэр хооронд хугацааг гэрээний гүйцэтгэлийн дуусах байсан хугацаан дээр нэмж тооцоод 2016 оны 11 дүгээр сард хугацаа дуусан. Сайд надад бичиг өгсөнөөс хойш Г над дээр утсаар болон биечилж нилээн хэдэн удаа ирж уулзсан. Энэ төсөлд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тухайн үед би тайлбарлаж хэлсэн “туслан гүйцэтгэгч шалгаруулах гэрээг үндсэн гэрээлэгчийн эрх мэдлийн асуудал. Энд асуудал явагдахгүй тийшээ очиж уулз” гэдгийг тайлбарлаж хэлсэн. Хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр халагдах тушаал гардагийн өглөө 10 цаг 30 минутын үед надтай утсаар яриад “уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тухайн үед өрөөнийхөө хүмүүстэй өрөөндөө сууж байсан. Би “өрөөнд орж ирээд уулз” гэдэг хүсэлтийг тавьсан. Надтай “аминчилж уулзмаар байна” гэхээр нь би коридорт гарч уулзсан. Тэгэхэд “энэ төсөл дээр манайх орох боломжтой байгаа. Сайд дарга нар дэмжиж байгаа. Одоо та дэмжээд өгчихвөл болох гээд байна” гэж хэлээд “дараа нь мөнгө өгье” гэсэн асуудлыг ярьсан. Тэр үед би дургүйцээд шууд уулзалтыг хаяад өрөөрүүгээ орсон. Энэ бол 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цаг 30 минутын үед. 2015 оны 02 дугаар сард 55 дугаар тушаал гэж гаргасан байсан. Түүнийг сүүлд архиваас олж үзсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөөд хоёр удаа тушаал гаргасан байсан. Ажлын хэсгийн гишүүдийн хийх ажил дээр “туслан гүйцэтгэгч шалгаруулах, шалгаруулсанаа үндсэн гэрээлэгч талд мэдэгдэх” зэрэг ажлыг оруулсан байсан. Ер нь яагаад туслан гүйцэтгэгчийн асуудал хөндөгдөж гарсан бэ? гэхээр 2013 оны сүүл 2014 оны эхээр “программ хангамжийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний учраас дотоодын гүйцэтгэгчээр гүйцэтгүүлье” гэдэг саналыг үндсэн гэрээлэгч талд хүргүүлээд үндсэн гэрээлэгч нь өөрөө зөвшөөрөөд туслан гүйцэтгэгчээ олж бидэнд танилцуулах үүрэг хүлээсэн. Тэрнээс биш бид нар туслан гүйцэтгэгчийг нь сонгох гүйцэтгэгчид энэнтэй ажил гэсэн шаардлага тавьж байгаагүй. Энийг манай дээр ирж уулзаж байсан маш олон дотоодын компанид тайлбарлаж байсан. Манайхтай гэрээ байгуулсан гэрээлэгч талын асуудал. Тэнд очиж сонгон шалгаруулалт явагдах ёстой энд хийгдэхгүй гэдгийг хэлж байсан. Сүүлд 2015 онд тийм ажлын хэсэг байгуулагдсан байсан. Туслан гүйцэтгэгчийг сонгосон асуудал албан бичиг дээр нь байдаг. Манай архивт ч байдаг. “Хуавей технологи” ХХК-аас “танай зөвлөлийн шийдвэрийг үндэслээд бид энэ туслан гүйцэтгэгчийг сонгоод гэрээ байгуулахаар хүргүүлж байна” гэсэн албан бичиг ирчихсэн байгаа. Хоёрдугаарт сүүлд 3 талт хэлэлцээр гэж хийсэн байсан. Гурван талт хэлэлцээр нь Эрүүл мэндийн яам, “Хуавей технологи” ХХК, “Метронетворкс” ХХК-ийг оруулаад үндсэн гүйцэтгэгч бүх хариуцлагаас зайлсхийгээд бүх хариуцлагаа туслан гүйцэтгэгчдээ нэг ёсны “төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах” хуулийг зөрчөөд өөрийн хүлээж байгаа эрх үүргээ бусад гуравдагч этгээдэд шилжүүлчихсэн ийм бичиг баримт үйлдсэн байсан. Тэр нь бичиг баримтаар нотлогдсон байсан. Энэ тендерийн асуудал Монгол улсын хуулийн хүрээнд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд зарлагдсан ажил. Би тэр хуулийн хүрээнд бүх үйл ажиллагааг явуулахыг эрмэлзэж байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Байгальмаа мэдүүлэхдээ: Надаас байцаалт авсан байцаагч нар эрэгтэй хүмүүс байсан. Бид нар тэр өдөр ажлаа эхлээд байж байхад 10 цагийн орчим хүмүүс орж ирээд дарга бид хоёрыг машинд суулгаад аваад явсан. Тухайн үедээ очоод асуугдахад надад сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. Байцаагч нар ээлж дараалан орж ирж асууж байсан. Би “ингэх ёстой юм байх” гэж бодсон. Ерөнхийдөө оройны 22 цагийн үед дууссан. Нэг тасалгаанаас нөгөө тасалгааруу оруулах мэтээр байцаалт явуулж байсан. Эрүүдэн шүүсэн зүйл байхгүй “хорино шүү” гэж хэлж байсан. Г даргын цүнх ямар цүнх байсныг би мэдэхгүй байна. Тухайн үед хариулт өгч байхдаа ямар цүнх байсныг мэдээгүй. Цүнхнээсээ мөнгө гаргаж өгсөнийг ерөөсөө хараагүй. Ширээний цаанаас мөнгө гаргаж өгсөн би бодохдоо “дарга мөнгөө цүнхэндээ авч явдаг учраас, мөнгөө цүнхнээсээ гаргаж өгсөн болов уу” гэж бодож хэлсэн. Надад ширээний цаанаас боодолтой мөнгө гаргаж өгсөн. Тэр мөнгө резинээр боосон мөнгө байсан. Авилгатай тэмцэх газрын байцаагч нар надаас “хаанаас гаргаж ирсэн бэ” гэж асууж байсан. Би тухайн үед “цүнхнээс гаргаж ирсэн болов уу” гэж бодсон. Яагаад гэвэл дарга мөнгөө цүнхэндээ хадгалдаг учраас. Г дарга тэр мөнгийг “банкны боолтоор боолгуулаад ир” гэж надад өгсөн. Байцаагч намайг “хорино шүү” гэж тухайн үедээ хэлж байсан. Тэрийг нь дарамт гэж ойлгоогүй. Ингэж хэлдэг юм байх гэж бодсон.
Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-ийн 1/, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай мөрдөн байцаагчийн танилцуулга /1хх-ийн 2/, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан тоот /1хх-ийн 3-4/, нэгжлэг хийх тухай тогтоол /1хх-ийн 56/, Эрүүл мэнд, спортын яамны 215 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29/, Г.Шас гар утас хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 33/, Г.Ш-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам 17-20 тоот хаусанд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 214-215/, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 7/, Монгол Улсын Эрүүл мэнд спортын сайдын ажлын хэсэг байгуулах тухай тушаал, хавсралт /3хх-ийн 8-38/, гэрч П.Цогтбаатар /19хх-ийн 45/, П.Ангараг /19хх-ийн 59-60/, Э.Эрдэнэжамъян /19хх-ийн 61-63/, Б.Тулга /19хх-ийн 64/, Ц.Шаравдорж /19хх-ийн 67-68/, С.Одбаяр /19хх-ийн 52/, Л.Азжаргал /8хх-ийн 14-20/, Ш.Отгон-Эрдэнэ /8хх-ийн 26-29/, Э.Батхүү /8хх-ийн 32-34/, Д.Сонинбилэг /8хх-ийн 35-36/, МАХН-ын ерөнхий нягтлан бодогч ажилтай Ц.Цэцэгээ /19хх-ийн 49-50/, Р.Оюунханд /8хх-ийн 60-63/, Ү.Хүрлээ /сайдын жолооч/ /8хх-ийн 67-69/, М.Уранчимэг /8хх-ийн 70/, Э.Оюунсүрэн /8хх-ийн 71/, “Геганет” ХХК-ийн ерөнхий захирал А.Алтанхуяг /8хх-ийн 72-75/, “Хуа Вэй” компанийн борлуулалтын менежер ажилтай БНХАУ-ын иргэн Jianjian /Жиан Жиан//8хх-ийн 76-81/, “Хуа Вэй” компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Ma Qi /Ма Чи//8хх-ийн 87-91/, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Хүрэлбаатар /8хх-ийн 94-96/, “Хуавей Теч Инвестмент” Монгол дахь төлөөлөгчийн газарт менежер ажилтай Т.Эрдэнэхүү /8хх-ийн 110-112/, Ж.Ундрахбилэг /8хх-ийн 114-119/, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст байцаагч ажилтай Ч.Бекболд /8хх-ийн 134/, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэргэжилтэн, улсын байцаагч ажилтай Б.Наранцэцэг /8хх-ийн 137/, “Хуавей” компанид инженер ажилтай Б.Зоригт /9хх-ийн 116/, ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын туслах Б.Байгальмаа /15хх-ийн 69-70/, Эрүүл мэнд спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Г.Оюунцэцэг /15хх-ийн 71-75/, Эрүүл мэнд спортын яамны Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа /15хх-ийн 82-83/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэг /15хх-ийн 84-85/, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г.Пүрэвсүрэн /15хх-ийн 86-87/, Эрүүл мэнд спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Эрдэнэчимэг /15хх-ийн 88-89/, ЭХЭМҮТ-д эм судлаач ажилтай Ч.Цэцэгмаа /15хх-ийн 90-91/, Г.Оюунчимэг /15хх-ийн 92-93/, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо /21хх-ийн 177-178/, Төрийн албаны зөвлөлийн орон тооны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Даваа-Очир /21хх-ийн 186/, Б.Солонго /21ххийн 187-188/, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго /21хх-ийн 187-188/, Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт /21хх-ийн 194-195/, шинжээч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын байцаагч Ж.Тогтохбаяр /15хх-ийн 155-156, 21хх-ийн 123-124/, шинжээч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ч.Г /21хх-ийн 121-122/, шинжээч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Оюунцэцэг /21хх-ийн 125-126, 196/, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэрэл зураг, дүрс бичлэг, дүр зургийн лабораторийн шинжээч Д.Мөнхбаатар /19хх-ийн 85-86/ нарын мэдүүлэг, М.Насанбаяны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /8хх-ийн 64-66, 9хх-ийн 42-51, 56/, Ш.Адьшаагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /15хх-ийн 226-231/, Я.Цэвээнхандын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /8хх-ийн 37-44, 16хх-ийн 06-11/ гүйцэтгэх ажлын шугамаар баримтжуулсан нотлох баримтын шинж чанартай аудио бичлэгийг ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Д-07/15-126 дугаартай албан бичиг /8хх-ийн 139/, 1 ширхэг DVD-г нотлох баримтаар үнэлүүлэхээр ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 8-07/17-47 дугаартай албан бичиг /22хх-ийн 223/, “Гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга” /22хх-ийн 224-227/, Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /22хх-ийн 228-231/, Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /22хх-ийн 234/, 2015 оны 10 дугаар сарын 15, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Ам.долларын төгрөгтэй харьцах Монгол банкны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаа /18хх-ийн 177/, Эрүүл мэнд спортын сайд Г.Ш-ын албан өрөөнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хойшлуулашгүй ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /17хх-ийн 237-238/, 2015 оны 11 дүгээр 04-ний өдөр Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 29/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд хийсэн үзлэгээр хураан авсан 100.000 Ам.долларт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 35-55/, Эрүүл мэнд, спортын сайд Г.Ш-ын албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 57-63/, Эрүүл мэнд, спортын сайд Г.Ш-ын туслах Я.Цэвээнхандын өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 57-63/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Хатан туул” хотхоны Д-10 тоот байранд нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 61-67/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Хатан туул” хотхоны Д-10 тоот байранд нэгжлэг хийх үед хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 68-69/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Сэлбэ” хотхоны 97/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Метронетворкс” ХХК-ийн офиссын байранд нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 94-97/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Сэлбэ” хотхоны 97/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Метронетворкс” ХХК-ийн офиссын байр болон захирал Э.Гантулгын өрөөнд нэгжлэг хийх үед хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 99-102/, О.Шгийн биед нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 81-86/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 104-120/, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 1 дүгээр хурлын тэмдэглэл /5хх-ийн 244-247/, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 2 дугаар хурлын тэмдэглэл /5хх-ийн 248-250, 6хх-ийн 01-12/, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 3 дугаар хурлын тэмдэглэл /6хх-ийн 13-22/, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 4 дүгээр хурлын тэмдэглэл /6хх-ийн 23-28/, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Цахим эрүүл мэнд төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 5 дугаар хурлын тэмдэглэл /6хх-ийн 33-38/, “Метронетворкс” ХХК-тай программ хангамж нийлүүлэх гэрээг хамтарч байгуулахыг зөвшөөрсөн Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2/1762 дугаартай албан бичиг /6хх-ийн 39/, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн ажлын хэсгээс гарсан үнэлгээ, зөвлөмжийг “Хуавей технологи” компанид хүргүүлсэн Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/1307 дугаартай албан бичиг /3хх-ийн 62, 6хх-ийн 40/, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн шийдвэр, зөвлөмж /6хх-ийн 41-45/, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн хурлын хөтөлбөр, 1 дүгээр хурлын тэмдэглэл /3хх-ийн 164-179/, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн хурлын хөтөлбөр, 4 дүгээр хурлын тэмдэглэл /3хх-ийн 202-213/, Эрүүл мэндийн яам болон “Хуавей технологи” ХХК-ийн хооронд байгуулсан “Цахим эрүүл мэнд” төслийн нийлүүлэлтийн ЕН-1 тоот гэрээ /4хх-ийн 19-51/, Эрүүл мэндийн яам болон “Хуавей Технологи” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Цахим эрүүл мэнд” төслийн 2013 оны 11 дүгээр сарын нэмэлт гэрээ /4хх-ийн 52-56/, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5-6017 дугаартай “тендер шалгаруулалтын тухай” Монгол Улсын Сангийн яамны албан бичиг /4хх-ийн 115/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Сэлбэ” хотхоны 97/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Метронетворкс” ХХК-ийн офиссын ногоон саарал өнгийн төмөр сейфэнд байсан мөнгөн дэвсэгртүүдийг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 189-192/, Я.Цэвээнхандаас хураан авсан I phone-4 /model A1332/ маркийн цагаан өнгийн корпустай 99059794 дугаартай гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 69-80/, “Метронетворкс” ХХК-ийн төгрөгийн болон валютын данстай холбоотой баримтуудыг “Худалдаа Хөгжлийн Банкны” 40 мянгат дахь салбараас хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, холбогдох материалууд /2хх-ийн 202-221/, Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 55 дугаартай тушаал, мөн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 114 дугаартай тушаалын эх хувь болон ноорог материал зэрэг нийт 24 хуудас материалыг Эрүүл мэнд, спортын яамнаас хураан авсан тэмдэглэл, хураан авсан баримтууд /3хх-ийн 7-38/, “Хуавей Технологи” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/28 дугаартай Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт явуулсан албан бичиг /3хх-ийн 61/, О.Ш гарын үсэг зурж мөнгө хүлээн авсан гэх бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийг “Метронетворкс” ХХК-ийн гадаад харилцааны менежер Э.Батхүүгээс хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 86-88/, Эрүүл мэнд, спортын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Насанбаянаас хураан авсан “Samsung” маркийн гар утас 1 ширхэг, “Blackberry” маркийн гар утас 1 ширхэгт тус бүр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 103-159/, гэрч А.Алтанхуягаас “шар өнгийн зүйлээр А.Алтанхуяг гэсэн бичвэртэй CD 1 ширхэгийг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл болон үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 100-103/, Э.Гас хураан авсан “Самсунг” гэсэн бичигтэй S-2 маркийн хар өнгийн корпустай гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /9хх-ийн 241-243/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлсэн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1003 дугаартай албан бичиг /1хх-ийн 03-04/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн “Цахим эрүүл мэнд” төсөлтэй холбоотой гомдлыг хянан шалгасан материал, шийдвэр /7хх-ийн 150-250, 8хх-ийн 01-09/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын карт болон холбогдох бүртгэлүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тоо бүртгэлийн ажилтан Н.Батболдыг гэрчээр байцаасан тэмдэглэл /3хх-ийн 69-85/, Г.Ш-ыг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар томилсон Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай тогтоол /7хх-ийн 145-149/, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, уг тушаалын хавсралт /18хх-ийн 206-210/, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаартай “Албан хаагчдыг ажлын чиг үүргийн дагуу ажлын байранд томилох, хүлээлцүүлэх тухай” тушаал, уг тушаалын хавсралт /18хх-ийн 211-216/, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 396 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай магадлал /8хх-ийн 97-107/, Х.Хүрэлбаатарыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай, Х.Хүрэлбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай тушаал, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 464 дугаартай тушаал /8хх-ийн 108-109/, “Метронетворкс” ХХК-ийн хувийн хэрэг /20хх-ийн 152-177/, “Метронетворкс” ХХК-ийн “Татвар төлөгчийн карт”, татварын тооцооллын жагсаалт /8хх-ийн 135-136/, Авилгатай тэмцэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/7025 дугаартай албан бичиг, Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ыг хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилж, гэр орон уналга албан тасалгаанд нэгжлэг явуулж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсоныг мэдэгдсэн албан бичиг /17хх-ийн 236/, “Геганэт” ХХК-аас гаргаж өгсөн баримтууд /18хх-ийн 199-205/, “Геганэт” ХХК-ны Цахим эрүүл мэнд төслийн Программ хангамжийн санал /18хх-ийн 223-250, 19хх-ийн 01-35/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1427 дугаартай шийдвэр /А.Эрдэнэтуяаг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар эргүүлэн томилсон/-/19хх-ийн 206-208/, “Сити Энержи” ХХК-аас 2014, 2015 онд явуулж байсан албан бичигүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох албан бичгүүд /10хх-ийн 248-250, 11хх-ийн 1-8, 13-15/, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 5 дугаар хурлын шийдвэрийн төсөл, хурлын тэмдэглэл /13хх-ийн 85-96/, Магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагуудын танилцуулга 1 /13хх-ийн 97-99/, Шинжээч нарын гаргасан “Улаанбаатар мед” эмнэлгийн танилцуулга /13хх-ийн 111-112/, “Улаанбаатар мед” эмнэлгийг шалгасан шинжээч нарын үнэлгээ өгсөн гар бичмэл /14хх-ийн 17-35/, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалын хуулбар, хавсралт /13хх-ийн 125-128/, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт” /14хх-ийн 55-99/, Эрүүл мэнд, спортын сайд Г.Ш-ын 2015.07.06-ны өдрийн 259 дугаартай “Магадлан итгэмжлэл олгох тухай” тушаалын эх хувь болон төсөл /11хх-ийн 212-217/, Г.Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон сайд Г.Ш-бын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тушаал /16хх-ийн 22/, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт /16хх-ийн 23-27/, Г.Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай тогтоол /16хх-ийн 39, 21хх-ийн 190/, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэл /21хх-ийн 191-192/, Г.Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 444 дугаартай тогтоол /16хх-ийн 40, 21хх-ийн 193/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Авилгатай тэмцэх газарт хүргүүлж байсан 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1613 дугаартай албан бичиг /16хх-ийн 29-31/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлж байсан 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 761 дугаартай албан бичиг /16хх-ийн 32, 21хх-ийн 183/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлж байсан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 767 дугаартай албан бичиг /16хх-ийн 33, 21хх-ийн 184/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шд хүргүүлж байсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 890 дугаартай албан бичиг /16хх-ийн 34, 21хх-ийн 185/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Н.Жанцанд хүргүүлж байсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 932 дугаартай албан бичиг /16хх-ийн 35/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шд хүргүүлж байсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1393 дугаартай албан бичиг /16хх-ийн 36/, Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлж байсан 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1562 дугаартай албан бичиг /21хх-ийн 179/, Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүргүүлж байсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1654 дугаартай албан бичиг /21хх-ийн 180/, Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүргүүлж байсан 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 474 дугаартай албан бичиг /21хх-ийн 181-182/, Ш.Адьшаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах тухай хүсэлт /17хх-ийн 203/, Н.Энхбаярыг сэжигтнээр тооцох тогтоол /19хх-ийн 199-200/, Монгол Улсын Засгийн газрын 444 дугаартай /тогтоол хүчингүй болгох тухай/ тогтоол /16хх-ийн 40/, хүсэлтийн дагуу дахин матеиал бэлдэж хүргүүлсэн тухай баримт /8хх-ийн 1-9/, А.Алтанхуягаас СD-г хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 100-103/, Шудрага өрсөлдөөн авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүснэгт / 7ххийн 150-250/, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлэх тухай санал /20хх-ийн 127/, эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол /22хх-ийн 181-182/, Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /22хх-ийн 192-193/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /22хх-ийн 228-231/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2068 дугаартай шинжээчийн дүгнэлт /22хх-ийн 238-349/, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын ажлын хэсэг байгуулах тухай тушаал /2хх-ийн 239/, Монгол Улсын Эрүүл мэнд спортын яамнаас “Хуавэй технологи” ХХК-д хариу хүргүүлэх тухай албан тоот /3хх-ийн 62-67/, Монгол Улсын Эрүүл мэнд спортын яамнаас “Хуавэй технологи” ХХК-д программ хангамж ханган нийлүүлэх 3 талт хэлэлцээрийг хүргүүлсэн албан тоот /5хх-ийн 90/, гэрч Р.Оюунханд /8хх-ийн 58-63/, Н.Насанбаян /8хх-ийн 65-66/, Э.Оюунсүрэн /8ххийн 71/, А.Алтанхуяг /8хх-ийн 72/, Ма Чи /8хх-ийн 87/, Яллагдагчаар цагдан хорих шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж /8хх-ийн 169/, Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /9хх-ийн 9/, О.Шгийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /9хх-ийн 14-16/, Г.Шийлэгдамбын иргэний үнэмлэхний лавлагаа /9хх-ийн 62/, Г.Шийлэгдамбын урьд шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /9хх-ийн 71/, Монгол Улсын Эрүүл мэнд спортын яамны сайдын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай тушаал /16хх-ийн 22/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хариу хүргүүлсэн албан тоот /16хх-ийн 29/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичгүүд /16хх-ийн 30-32/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Их Хурлын Даргад хүргүүлсэн албан тоот /16хх-ийн 33/, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ниы өдрийн 186 дугаартай ажилд томилох тухай тогтоол /16хх-ийн 39/, Монгол Улсын Эрүүл мэндын яамнаас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн албан тоотууд /21хх-ийн 140-142/, Монгол Улсын Эрүүл мэнд спортын яамнаас Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн албан тоот /16хх-ийн 143-151/, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /21хх-ийн 173-175/, О.Шгийн урьд шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /9хх-ийн 66/, Э.Гантулгын урьд шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /9хх-ийн 72/, “Сити Энержи” ХХК-аас Эрүүл мэнд спортын яамны сайдад хүсэлт гаргах тухай албан тоот /10хх-ийн 250, 11хх-ийн 194/, Сонгол Улсын Эрүүл мэнд спортын яамнаас “Сити Энержи” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хариу /11хх-ийн 13/, “Сити Энержи” ХХК-аас хоёр дахь удаагаа Г.Ш сайдад явуулсан хүсэлт /11хх-ийн 1/, Эрүүл мэнд спортын яамнаас хариу хүргүүлсэн албан бичиг /11хх-ийн 14, Эрүүл мэнд спортын яамны магадлан итгэмжлэх комисс-д ирүүлсэн “Сити Энержи” ХХК-ийн хүсэлт /11хх-ийн 2/, Монгол-Японы хамтарсан “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэгээс Эрүүл мэнд спортын яамны төрийн захирагаа удирдлагын газарт хүргүүлсэн хүсэлт /11хх-ийн 4/, Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх хурлаар шийдвэрлэх асуудлын төсөл /11хх-ийн 161-192/, Эрүүл мэндийн яамнаас “Сити Энержи” ХХК-д хүргүүлсэн албан бичигийн хариу /11хх-ийн 15/, Г.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /15хх-ийн 88-89/, магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагын танилцуулга /11хх-ийн 190/, шинжээч нарын гаргасан Улаанбаатар мед эмнэлгийн танилцуулга /13ххийн 111-112/, шинжилгээ хийлгэх тогтоол /15хх-ийн 125/, Н.Чимэдлхамын мэдүүлэг /15ххийн 76/, М.Мөнхдэлгэр /15хх-ийн 78-79/, Ш.Адьшаагийн мэдүүлэг /15хх-ийн 59-61/, Я.Саранчимэгийн мэдүүлэг /15хх-ийн 62-63/, Г.Гийн ажил байдлын тодорхойлолт /21хх-ийн 213-217/, зан байдлын тодорхойлолт /21хх-ийн 218-219, Г.Гт эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /10хх-ийн 1/, Э.Туул өмгөөлөгчөөс өгсөн 4 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ш нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 (ил тод байх зарчим), 4.2.4 (иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим), 35 дугаар зүйлийн 35.1.6 (Зөвлөл нь төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх), Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 (Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө), Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 (Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө), Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчин, Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаагүй, ямар нэгэн санал дүгнэлт гараагүй байхад хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдад давуу байдал олгон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар Гомбосүрэнгийн Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж, Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор уг албан тушаалд томилогдоход дэмжлэг үзүүлснийхээ төлөө 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө Г.Гээс 5.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан,
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ний “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад урьд өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагагүй “Метронетворкс” ХХК-д давуу байдал олгон, туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлснийхээ төлөө Э.Г, О.Ш нараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 Ам.доллар буюу 79.614.400 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам 17-20 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120.000 Ам.доллар буюу 239.102.400 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Эрүүл мэнд спортын яамны албан өрөөндөө авч нийт 160.000 Ам.доллар буюу 318.716.800 төгрөгийн онц их хэмжээний хээл хахуулийг давтан үйлдлээр авсан,
Шүүгдэгч Г.Г нь Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ын туслах Я.Цэвээнхандаар зуучлуулан “Сити Энержи” ХХК-ний ТУЗ-ийн дарга Ш.Адьшаагаас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө хээл хахуульд авч, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын 1.6-д заагдсан “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно” гэх шаардлагыг хангаагүй “Сити Энержи” ХХК-ний “Улаанбаатар Мед” эмнэлэгийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн 5 дугаар хурлаар хэлэлцэж, 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгоход дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч О.Ш, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ний “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад “Метронетворкс” ХХК-д давуу байдал олгон, тухайн компанийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлсний төлөө Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 Ам.доллар буюу 79.614.400 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120.000 Ам.доллар буюу 239.102.400 төгрөг, нийт 160.000 Ам.доллар буюу 318.716.800 төгрөгийг хээл хахуульд өгсөн болох нь:
гэрч Л.Азжаргалын /8хх-ийн 14-20/: “... 2014 оны 09 дүгээр сарын үед Г над дээр ирээд “цахим эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжих гээд байгаа юм байна. Би энэ төслийг авч чадах болов уу. Та үзэж хараад авч чадах талаас нь болгоож сахиусандаа даатгаж өгөөч” гэж ирсэн. Ингэж анх Г бид хоёр танилцсан. Г өөрийнхөө программын талаар яриад “энэ асуудлыг эрүүл мэндийн яаманд холбож цаашид хэрэгжүүлэхэд нь туслаад өгчих танил тал байна уу” гэж надаас асуухад нь би “хүнээс асууж өгье” гэж хэлсэн. Одоогоос 2 жилийн өмнө Ш ахын төрсөн дүү Цэцэгмаа эгч надтай ирж уулзахдаа “манай Ш ах ажил төрөл сайн бүтээдэг, танил тал ихтэй хүн байгаа. Ш болон аавтай нь найз нөхдийн холбоотой хамар хашаанд багаасаа хамт байсан” гэж надад ярьж байсан. 2014 онд Засгийн газар өөрчлөгдөж Ш Эрүүл мэнд, спортын яамны сайд болсны дараа Даваа ахтай уулзаад “миний таньдаг дүү “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд программ хангамж зохиосон юм байна. Одоо энэ төсөл нь хэрэгжиж байгаа юм уу. Ямар баримт материал бүрдүүлэх вэ. Та судлаад цааш нь хөөцөлдөж холбоод өгөөч” гэж хэлэхэд “тэгье би Шас асууя, тэгээд бүгдээрээ уулзъя” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Г, Даваа ах бид гурав Гандан дээр миний ажлын өрөөнд уулзахад Г, Даваа ах хоёр хоорондоо танилцаж мэнд усаа мэдэлцсэний дараа Даваа ах ““Цахим эрүүл мэнд” төсөл одоо Нийслэлийн эрүүл мэндийн газар дээр явж байгаа юм байна. Одоо энэ төслийг яам татаж аваад ажлын хэсэг гаргах юм байна. Би мэдээллийг нь авч байгаад энэ ажлыг хөөцөлдөж өгье” гэж хэлсэн. Г “за ашгүй дээ, та хөөцөлдөөд өгөөрэй” гээд утсаа солилцоод явцгаасан. Түүнээс хойш хоорондоо холбогдож ажлынхаа талаар ярьж Ш ах бүх мэдээллийг авч Гантулгыг “тэнд очиж хүнтэй уулз, тэнд албан бичгээ өг” гэх зэргээр зааварчлага өгч байсан. ... Хэрхэн яаж хөөцөлдөх талаар Ш ах тодорхой зүйл яриагүй. 2015 оны 09 дүгээр сарын үед байх Г бид хоёр ажил дээрээ юм яриад сууж байхад Г “Ш ах өөрийн авна гэж тохирсон хувиасаа Эрүүл мэндийн сайд Шд мөнгө өгнө гэж байна лээ” гэж надад ярьсан. Ш ахын хувьд Ш сайдыг миний сайн дүү гэж ярьдаг байсан болохоор Гантулгыг тэгж ярихаар нь “Ш ах Ш сайдыг “миний сайн дүү” гэж ярьж байсан юм чинь “Цахим эрүүл мэнд” төслийн ажлыг бүтээсэн гээд мөнгө өгөх гэж байгаа юм байна” гэж би дотроо бодож байсан. ...Ш ах “Ш сайдтай уулзлаа, уулзана, ажил ярина” гэх зэргээр ярьдаг байсан. ... 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г хөдөө явахдаа ажлын компьютер дээрээ хүмүүст өгөх мөнгөн дүнгээ бичээд чекин дээр гарын үсэг зураад “дансанд мөнгө орж ирэх юм бол нэр бичсэн хүмүүст аваад өгөөрэй” гэж Батхүүд хэлээд намайг “ерөнхийд нь хяналт тавьж байгаарай” гэж захиад явсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Батхүү, Отгон-Эрдэнэ бид гурав банкин дээр очиж ойролцоогоор 470 гаран мянган Ам.доллар аваад найман шарга орж 50.000 /тавин мянга/ Ам.долларыг цалин өгөхийн тулд Монгол төгрөгөнд шилжүүлэн авчихаад ажлын байрандаа иртэл Ш ах хүлээгээд сууж байсан. Отгон-Эрдэнэ компаний нэр дээр авсан автомашины мөнгийг төлнө гээд 25.000 /хорин таван мянга/ Ам.доллар авч явсан. Г “Ш ахад 120.000 /нэг зуун хорин мянга/ Ам.доллар өгнө” гэж бичсэн байсан боловч Батхүү Ш ахад мөнгө өгөхдөө 130.000 орчим мянган Ам.доллар өгчих шиг болсон. Ямар ч байсан авсан мөнгөний баримт үйлдэж гарын үсэг зуруулж байсан. ...Даваа ах доллар аваад ажлын өрөөнөөс гарахдаа нэг хүнтэй утсаар яриад “юмаа авчихлаа, одоо очлоо, байж байгаарай” гэж ярьж байсныг би сонссон. Яг хэнтэй ярьсан талаар нь мэдээгүй ...” гэх мэдүүлэг,
гэрч Ш.Отгон-Эрдэнийн /8хх-ийн 26-29/: “... 2014 оны зун би автомашинтай таксинд явж байтал Э.Г ах “гандан дээр хүрээд ир” гэхээр нь яваад очтол гандангийн “Их хүрээ” хийдийн дотор зурхайч Азжаргал гэх ламын өрөөнд сууж байсан. Намайг ороход “манай дүү байгаа юм” гээд надтай зурхайч Азжаргалыг танилцуулсан. … Эмнэлэгийн программ бичиж байхад нүдний шилтэй 50 орчим насны хар хөх бараан өнгийн куртиктэй, хар царайтай ах Э.Г ахтай уулзаж хэд хэдэн удаа ирдэг байсан. Тэр үед нь би Э.Г ахаас “энэ юун хүн бэ” гэж асуухад “надтай компани дээр хамтарч ажиллаж байгаа Ш гэдэг хүн” гэж хэлэхэд нь таньдаг болсон. Сүүлдээ Ш ах Э.Г ахтай ирж уулзах нь улам ойртож байнга орж гарч би машинаар үйлчилдэг болсон ...” гэх мэдүүлэг,
гэрч Э.Батхүүгийн /8хх-ийн 32-34/: “... Ш гэж хүнтэй Г захирлаар дамжуулан танилцсан. Г захирал Ш хоёр “хамтран ажилладаг юм болов уу” гэж би бодсон. ... Азжаргал урьд нь лам байсан гэдэг бөгөөд Г захирал очиж үзүүлж, юм асууж байгаад танилцан улмаар хамтран ажиллах болсон гэсэн. Г санхүүжилтийн мөнгийг юунд зарцуулах талаар төлөвлөгөө төсөв гарган өгдөг бөгөөд би түүнийх нь дагуу хуваарилан зарцуулдаг. ... 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа Хөгжлийн Банкны дөчин мянгатын салбараас Азжаргал, Отгон-Эрдэнэ, бид гурав очиж бэлэн 479.000 Ам.долларыг авсан. Банкнаас мөнгө авахад Г, Ш, Азжаргал, Отгон-Эрдэнэ дөрвийн гарын үсэг бүгдээрээ зурагдсан тохиолдолд банк мөнгө гаргадаг бөгөөд тухайн үед Г захирал чекин дээр гарын үсгээ зурчихаад Булган аймаг руу явсан байсан. Ш ирж гарын үсгээ зурчихаад явсан. Тэгээд 479.000 Ам.долларын 120.000 Ам.долларыг Ш авсан. 5.200 Ам.долларыг 3 сарын цалин гэж Ш авсан. Мөн 10.000 Ам.долларыг Ш авсан. Энэ нь юуны мөнгө болохыг би мэдээгүй. ... Зарцуулалтуудыг Г захирал өөрөө төсөв гаргаж өгсний дагуу би бүгдийг нь хүмүүст нь тарааж өгсөн. Би өөрөө дур мэдэж зарцуулсан нэг төгрөг ч байхгүй. .... Ш нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр нийт 135.200 Ам.долларыг ойролцоогоор 14-15 цагийн үед ажил дээрээс Азжаргал бид хоёроос хүлээн аваад явсан. Ш компанид ямар ажил хийдэгийг би сайн мэдэхгүй. Г захиралтай уулзаад хамт явж байдаг. Би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж зарим хүмүүсээр гарын үсэг зуруулсан. Ш мөнгөө хүлээн аваад миний бор хавтастай тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зурсан ...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Сонинбилэгийн /8хх-ийн 35-36/: “... Би “Метронэтворкс” ХХК-ийг анх ганц хүний гишүүнтэйгээр өөрөө үүсгэн байгуулж байсан. Интернэтийн үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр байгуулж байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй. Зөвхөн интернэтийн холболтын үйлчилгээний ажил хийдэг байсан. Энэ нь айл өрх, албан байгууллагад интернэт суурьлуудаг ажил байгаа юм. Үүнээс гадна мобинэт, юнивишнь, скаймедиа зэрэг дотоод сүлжээг туслан гүйцэтгэгчээр хийж байсан өөр бусад чиглэлээр өөр ажил хийж байгаад 2014 онд компанийхаа нэр дээр барилга, холбоо дохиолол, цахилгааны тусгай зөвшөөрөл авч барилгын цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж байсан. ... Найз Г 2014 оны 09 дүгээр сард “ажлаасаа гарчихсан хувиараа юм хийнэ” гэхээр нь би найздаа тус болох үүднээс “найзынхаа компаниар ажил хийж болно шүү, найзынх нь зүгээс татгалзах зүйлгүй” гэдгээ хэлж байсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Г “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байгаа “Хуавей Технологи” компаний туслан гүйцэтгэгчээр ажил авах хүсэлтэй байгаагаа надад хэлж байсан. ... Үүний дараа удаагүй 2015 оны 01 дүгээр сарын орчим байх Г өөрөө хэлэхдээ “найз нь чиний компани дээр ажил авах гэж байна. Албан ёсоор өөрийнхөө нэр дээр шилжүүлэхгүй бол болохгүй юм байна” гээд намайг “компаниа зарчих” гээд үнийн саналаа тавьж амаар эхний ээлжинд 100.000.000 төгрөг өгье, сүүлд нь найз нь тус болсон гэдэг утгаар нэмж 100.000.000 төгрөг өгнө” гэж яриад өнгөрсөн. Ингээд албан ёсоор хуулийн дагуу “Метронэтворкс” ХХК-нийг Гантулгын нэр дээр худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгсөн. ... Лам Азжаргал гэдэг хүнийг 2014 оны 09 дүгээр сард Гтай хамт очиж үзүүлж, ном уншуулж байсан. Тэрнээс хойш хааяа нэг тааралддаг байсан. Даваа /Ш / ах гэдгийг нь зүс л харж байсан хааяа нэг “Метронэтворкс” ХХК-ний офиссоор ороход сууж байдаг байсан. ... Гантулгыг ямар байдлаар цХуөхөбырохаааца СӨУБӨӨАЖА“Хуавей Технологи” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх ажлыг олж авсан талаар мэдэхгүй. Явцын дунд ажиглаж байхад Ш гэдэг ах бүх ажлыг нь хөөцөлдөж явдгийг нь мэдсэн. Г өөрөө хэлэхдээ “Ш ахаар ажлаа хөөцөлдүүлж байгаа” гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг,
гэрч Ц.Цэцэгээгийн /19хх-ийн 49-50/: “... МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Эрүүл мэнд, спортын сайд Г.Ш нар нь намайг ажилд орсноос хойш 2012 оны 05 дугаар сард намын санхүүчээр “намын хандив” гэж намын данс болон санхүүгийн албаар дамжуулан бэлнээр мөнгө төгрөг өгч байгаагүй ...” гэх мэдүүлэг,
гэрч Р.Оюунхандын /8хх-ийн 60-63/: “...“Метронэтворкс” ХХК-ний ерөнхий захирал Г, менежер Даваа гэх 50 гаран насны, дунд зэргийн нуруутай бордуу царайтай эрэгтэй, программист Бямбасүрэн гэх 30 орчим насны өндөр шар царайтай эрэгтэй хүмүүс ажил дээр ирж программ хангамжийн асуудлаар надтай уулзаж байсан. Ерөнхий захирал Г, менежер Даваа гэх хүмүүс нь надтай нилээн хэдэн удаа уулзаж байсан. 2015 оны 5, 6 сарын үед шиг санагдаж байна. Сайд Г.Ш намайг өрөөндөө дуудахад нь ороход өндөр бор царайтай, 40 гаран насны эрэгтэй хүний хамт сууж байсан. Сайд уг хүний хажууд “ …“Хуавэй технологи” компаний туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын үйл явц ямар байгааг танилцуул” гэхээр нь мэдээлэл технологийн зөвлөлийн хурал болоод хурлаас гарсан шийдвэр “Хуавэй технологи” компани руу явсан, “Хуавэй технологи” компаниас туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсан талаар Англи, Монгол хэл дээр албан бичиг ирсэн. Англи хэл дээрээ баталгаажсан. Монгол албан бичиг нь орчуулгын хувьд зөрүүтэй баталгаажуулаагүй байсан” гэж хэлсэн. Тухайн үед сайдтай хамт гадны хүн байсан болохоор “Метронэтворкс” ХХК-нийг сонгон шалгаруулсан гэж нэрийг нь хэлээгүй. ...“Хуавэй технологи” компаниас манай яаманд ирүүлсэн Англи, Монгол албан бичиг нь “Танай Эрүүл мэнд, спортын яамнаас ирүүлсэн бичгийг үндэслэн “Метронэтворкс” ХХК-нийг шалгаруулсан тул баталгаажуулж өгнө үү” гэсэн утгатай албан Англи хэл дээр бичсэн албан бичиг байсан. Мөн “танай яамнаас сонгон шалгаруулсан “Метронэтворкс” ХХК-нийг баталгаажуулна уу” гэсэн утгатай Монгол хэл дээр бичсэн албан бичиг байсан. “Хуавэй технологи” компаниас ирүүлсэн дээрх Англи, Монгол албан бичгийн талаар сайд Г.Шд амаар танилцуулахад нэг их тодорхой юм хэлээгүй сонсоод өнгөрсөн ...” гэх мэдүүлэг,
гэрч Ү.Хүрлээгийн /8хх-ийн 67-69/: “... Би 2012 оны 09 сард МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Ш даргын жолоочоор ажилд орсон юм. Тэр үеэс Шг мэддэг болсон. Ш даргын гэрт хааяа ирдэг. Аавынх нь буюу Ганхуягын гэрт нь байхад Ш орж гараад байдаг байсан. ... 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ш сайдын туслах Цэвээнханд миний 99064091 дугаарын утас руу 17 цаг өнгөрч байхад өрөөнийхөө 260912 дугаарын утаснаас залгаад “яамны хойд талын хаалгыг онгойлго” гэсэн. Би туслахаас “сайд гарах гэж байгаа юм уу” гэж асуухад “үгүй зүгээр онгойлгочих” гэхээр нь онгойлготол Даваа ах зогсож байсан. Ш ах орж ирээд сайдын өрөө рүү явсан. Би жолооч нарын өрөөнд хөзөр тоглож байсан. Тэгтэл 10 орчим минутын дараа дахин Цэвээнханд залгаад “хойд талын хаалгаа онгойлго” гэхээр нь дахин “сайд гарах гэж байгаа юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл харуулаар онгойлгуул” гэхэд “хурдан онгойлгочих” гэхээр нь би онгойлгож Ш гараад явсан ...” гэх мэдүүлэг,
гэрч М.Уранчимэгийн /8хх-ийн 70/: “... Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулан ажлын хэсгийн гишүүнээр намайг томилсон талаар би мэдэхгүй. Надад ямар нэгэн тушаал танилцуулаагүй. Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан М.Насанбаян нэг удаа /хэзээ гэдгийг нь санахгүй байна/ намайг дуудаад “ажлын хэсгийн хурал болох гэж байна, хуралд ор” гэхээр нь хуралд нь ортол хүмүүс суучихсан Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд хурал удирдаад “ “Цахим эрүүл мэнд” төсөлтэй холбоотой хурал болж байна. Саналаа өгөөрэй” гэж хэлэхээр нь “юунд санал өгөх юм бэ” гэж асуутал “цахим эмийн жоронд саналаа өгөөрэй” гэсэн. Би “за за” гэж хэлчихээд ажил ихтэй байсан болохоор гарч яваад дахин ороогүй. Тухайн үед юу болоод байгаа талаар учрыг нь ч олоогүй ...” гэх мэдүүлэг.
гэрч Э.Оюунсүрэнгийн /8хх-ийн 71/: “... 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай ажлын хэсгийн тушаалтай уншиж танилцаж байсан. “Цахим эрүүл мэнд” төслийн удааширч байгаа талаар Р.Оюунханд дарга тухайн үедээ товч танилцуулж байсан. Би ойлгохдоо “Цахим эрүүл мэнд” төсөл нь “одоогоос 7 жилийн өмнө эхэлж байсан юм байна, удаашраад байгаа шалтгаан нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үүднээс гэрээ нь хойшлогдож удааширсан” гэж ойлгож байсан. Тухайн ажлын хэсгийн гол зорилго нь “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа “Хуавей технологи” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Метронэтворкс” ХХК-ийн хийж байгаа программд эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг программд нь хэрхэн уялдуулах зэрэг мэргэжлийн үүднээс зөвлөмж өгөх зорилгоор байгуулагдсан гэж ойлгож байгаа. “Хуавей технологи” ХХК-ийн зүгээс ямар учраас туслан гүйцэтгэгчээр “Метронэтворкс” ХХК-ийг хаанаас сонгон шалгаруулсан талаар хэлж байгаагүй мэдэхгүй байна. Харин тухайн ажлын хэсгийн хурал дээр анх 5 аж ахуй нэгж байгууллагууд туслан гүйцэтгэгчээр ажиллах саналаа ирүүлж байсан гэж танилцуулж байсан ...” гэх мэдүүлэг,
гэрч А.Алтанхуягийн /8хх-ийн 72-75/: “... 2014 оны 02 дугаар сард БНХАУ-ын “Хуавэй технологи” компаниас “Монгол Улсын хэмжээнд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж байсан компаниудыг судлаад холбогдож байна” гэж ярихаар нь Баруун 4 замын “Рокмон” ХХК-ийн байрны 4 давхарт очиж уулзахад “Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас зарласан “Цахим эрүүл мэнд” төсөлд манай компани шалгарсан. Туслан гүйцэтгэгч компаниар эмнэлэгийн программ хангамж боловсруулж байсан туршлагатай Монгол Улсын компанийг сонгон шалгаруулах шаардлагатай байгаа” гэх зүйл ярьсан. Үүний дагуу манай компани бодлогын даалагаварыг нь авч үзтэл шаардлага хангахгүй байсан учир 1 жил орчмын хугацаанд “Хуавэй технологи” компанийн ажлыг хийж туслалцаж өгсөн. 2014 оны 05 дугаар сард “Хуавэй технологи” компаниас “туслан гүйцэтгэгчээр орж ажиллах Монгол Улсын 4 компани материалаа ирүүлсэн байгаа. Энэ 4 компаниас “Ньюсоник” ХХК, танай компани хоёрыг боломжтой гэж үзсэн. Гэхдээ хамгийн таатай үнийн санал ирүүлсэн компанийг сонгон шалгаруулна” гэж хэлсний дагуу манай компани дахин үнийн санал гаргаж өгсөн. “Хуавэй технологи” компаний зүгээс аман байдлаар “танай компани хамгийн бага үнийн санал өгсөн болохоор туслан гүйцэтгэгчээр шалгарах боломжтой боллоо” гэж хэлсэн. Түүнээс хойш бичиг баримттай холбоотой нарийн техникийн ажлыг хийсээр байгаад 2015 оны 02 дугаар сартай золгосон. 2015 оны 01 дүгээр сард “Хуавэй технологи” компаний зүгээс “сонгон шалгаруулалтанд “Метронэтворкс” ХХК орохоор болсон талаар хэлээд тийм болохоор танай хоёрын хооронд дахин сонгон шалгаруулалт явагдах болсон шүү” гэж мэдэгдсэн. Тухайн үед Эрүүл мэнд, спортын яамны сайдаар Г.Ш томилогдсон байсан. Үүний дагуу “Метронэтворкс” ХХК-ийг манай компани судалж үзтэл сүлжээ тавьдаг программ хангамж хийж байгаагүй, эмнэлэгийн программ хангамж боловсруулж байгаагүй туршлагагүй компани байхаар нь “Хуавэй” компаний холбогдох хүмүүстэй уулзаж “Метронэтворкс” ХХК-ийн талаар хэлэхэд “энэ асуудал бид нарт хамаагүй. Эрүүл мэндийн яамнаас ирсэн” гэж хэлсэн. Түүний дагуу “Хуавэй технологи” компаний Монгол дахь төлөөлөгчийн дарга Эрдэнэхүүтэй уулзаж юу болоод байгаа талаар асуутал “Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбын компани байгаа болохоор дээрээс хүчиндэж оруулж ирж байгаа юм” гэж хэлсэн. 2015 оны 4, 5 дугаар сарын үед манай компани болон “Метронэтворкс ХХК-ийн танилцуулга Эрүүл мэндийн яам руу явсан байдаг. Тэр үед би Засгийн газрын ордон дотор явж байгаад сайд Г.Штай таараад “манай компани “Хуавэй технологи” компанийн туслан гүйцэтгэгчээр орох гэсэн чинь танд дутуу мэдээлэл хүрээд байх шиг байна. Тийм болохоор энэ талаар таньтай уулзах хэрэгтэй байна” гэж хэлтэл “тиймээ туслан гүйцэтгэгчээр орох 2-3 компани явж байгаа. Энэ дунд нэг компаний нэр байгаа. Би сайн мэдэхгүй байна. Надад хүн захиад байгаа юм” гээд утсаа гаргаж ах руугаа ярьж байгаа бололтой “ахаа нөгөө компанийн нэр чинь юу билээ” гэж асуучихаад аан “за за “Метронэтворкс” ХХК юм байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд надаас “танай компанийн нэр чинь юу юм бэ” гэхээр нь “Геганэт” ХХК гэж хэлсэн чинь “маргааш яаман дээр хүрээд ирээрэй” гэж хэлээд явсан. Тухайн үед би сайд Шийлэгдамбыг хардах сэтгэл төрсөн. Учир нь “Метронэтворкс” ХХК-ийг “ах нь захьсан юм байна. Тийм болохоор манай компани шалгарахгүй юм байна” гэсэн бодол төрсөн. ...Дараа нь сайд Г.Штай утсаар ярьж “өөртэй нь уулзах цаг авах гэсэн юм, танилцуулгаа аваачиж өгөх хэрэгтэй байна” гэж хэд хэдэн удаа ярьсан. Сүүлдээ сайд нэг л төвөгшөөсөн байдалтай болоод байхаар нь ажил дээр нь шууд яваад очсон. Ингэхдээ миний бие өөртөө баримт болгож авч үлдэх зорилготой дуу хураагуур авч очсон. Миний дуу хураагуур авч очсон шалтгаан нь тухайн хүнийг тагнах чагнах, өөр зүйлд ашиглах зорилго агуулаагүй. Сайд Шийлэгдамбын өрөөнд ороод би “эмнэлэгийн программ хангамжийг бид 8 жил хийсэн. Энэ хөдөлмөрөө зүгээр нэг энгийн чадваргүй компанид дээрэмдүүлмээргүй байна” гэж бухимдалтай хэлэхэд “манай яаман дээр техник болон программын 2 ажлын хэсэг байгуулагдсан. Тэр нь 21 хүний бүрэлдэхүүнтэй” гэж хэлээд “одоо би Оюунхандыг дуудна, тийм болохоор чи намайг танихгүй юм шиг, юм ярилгүй Оюунхандын үгийг сонсоорой” гэж хэлээд дуудсан. Оюунхандыг орж ирэхэд сайд Ш “Цахим эрүүл мэнд” төсөл ямар шатанд явж байгаа талаар асуухад “компани шалгарсан, гэрээ байгуулах шатанд явж байгаа гэхдээ “Хуавэй технологи” компаниас Англи хэл дээр нэг сонин бичиг ирсэн” гэж хэлсэн. Сайд “ямар бичиг юм” гэж асуутал “танай эрүүл мэндийн яамны санал болгосны дагуу “Хуавэй технологи” компани тус компанийг шалгарууллаа” гэсэн утгатай бичиг гэж хэлтэл сайд “юу яриад байгаа юм. Манай яам шалгаруулаагүй. Наад бичгээ солиул” гэсэн үүргийг өгөөд Оюунханд өрөөнөөс гарсан. ...Улмаар миний бие “Метронэтворкс” ХХК-ийн талаар холбогдох газруудад нь гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгаж үзээд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр уг төсөлд шалгарсан гэх “Метронэтворкс” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг судлахад тухайн төслийн дагуу хийгдэх программ хангамжтай “ижил төстэй программ хангамж хийж байсан туршлагагүй гэж үзэхээр байна” гэсэн албан бичиг ирснийг холбогдох газруудад нь өгөөд Эрүүл мэнд, спортын яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Оюунхандад “танай яаман дээр байгуулагдсан техник программын ажлын хэсгийн талаар мэдээлэл өгөөч” гэсэн хүсэлт гаргахад “манай яаман дээр ямар нэгэн ажлын хэсэг байгуулагдаагүй” гэсэн хариу ирүүлсэн. Тэгэхээр нь “танай байгууллага Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлын хэсэг байгуулагдсан талаар мэдээлэл өгчихөөд манай компанид яахаараа мэдээлэл өгдөггүй юм” гэсэн албан бичиг өгтөл “энэ талаар өмнө нь хариу өгсөн учир дахин хариу өгөх боломжгүй” гэсэн албан бичиг ирүүлсэн. Оюунханд энэ асуудалд нилээн холбоотой болоод ажлын хэсгийн талаар мэдээлэл өгөхгүй байна гэсэн сэжиг төрсөн. Ингээд “Хуавэй технологи” компанид “танайх ямар үндэслэлээр “Метронэтворкс ХХК-ийг сонгон шалгаруулсан талаар хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичиг явуулсан боловч хариу ирүүлээгүй. Удирдлагуудтай нь уулзах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөхгүй байсан болохоор нь Эрдэнэхүүтэй уулзсан чинь “яамнаас шахалт үзүүлээд байгаа болохоор бид нар яаж ч чадахгүй байна. Хэрвээ “Метронэтворкс” ХХК-ийг шалгаруулахгүй бол захиалагч нь Эрүүл мэндийн яам болохоор төсөл хөтөлбөрөө зогсоочихно” гэж хэлсэн. Эндээс харахад Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш “Хуавэй технологи” компанид шахалт үзүүлж байгаад “Метронэтворкс” ХХК-нийг шалгаруулсан гэдэг нь ойлгомжтой болсон...” гэх мэдүүлэг.
гэрч БНХАУ-ын иргэн Jianjian /Жиан Жиан//8хх-ийн 76-81/: “...2013 оны 05 дугаар сарын орчим Эрүүл мэндийн яамнаас “эмчилгээний программыг БНХАУ-ын Huawei /Хуавэй/ компаний туслан гүйцэтгэгч хятад компаниар гүйцэтгүүлэхгүй Монгол Улсын компанийг туслан гүйцэтгэгчээр оруулна” гэсэн шаардлага тавиад 2013 оны 11 дүгээр сард нэмэлт гэрээг Huawei /Хуавэй/ компани Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай байгуулсан. БНХАУ-ын намын дарга XI JIN PING /Ши Жин Пин/-ий 2014 оны 08 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын хүрээнд хийсэн хэлэлцээрээр Монгол Улсын Сангийн яам юм уу, Эдийн засгийн яам хоёрын аль нэгтэй БНХАУ-ын Экспорт, импортын банк хооронд зээлийн гэрээ байгуулахад дээрх “Цахим эрүүл мэнд” төслийн 18.950.000 /арван найман сая есөн зуун тавин мянга/ Ам.долларын санхүүжилтийг авах эх үүсвэр бий болсон. Монгол Улсын Эрүүл мэндийн яамны удирдлагууд солигдоод байсан болохоор 2014 оны 08 дугаар сараас 2015 оны эхэн хүртэл ямар нэгэн ажил явагдаагүй байж байгаад 2015 оны эхэнд Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд хандаж “Цахим эрүүл мэнд” төслийг үргэлжлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан. Туслан гүйцэтгэгч компаниар Монгол Улсын “Метронэтворкс” ХХК-нийг 2015 оны 5, 6 дугаар сарын үед шалгаруулсан. “Huawei /Хуавэй/ компаний туслан гүйцэтгэгч компаниар танай Эрүүл мэндийн яамны санал болгосноор “Метронэтворкс” компанийг шалгарууллаа” гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн чинь Эрүүл мэндийн яам “зөвшөөрлөө” гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн. Эрүүл мэндийн яаманд ажлын хэсэг байгуулагдан 2 компанийн үнэлгээ хийхэд миний бие оролцсон ба Хурал дээр юу яригдсан талаар би мэдэхгүй. Учир нь би Монгол хэл мэдэхгүй болохоор юу ярьсан талаар мэдээгүй. Миний санаж байгаагаар ямар ч байсан “Метронэтворкс” компани сургалтын цаг дутуу байсан бусад зүйлийг нь санахгүй байна. “Геганэт” компани ч гэсэн дутуу юм байсан. Гэхдээ Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өгсөн үнэлгээ болон сонгосны дагуу л шалгаруулсан. Энэ талаараа ч Эрүүл мэндийн яаманд бичиг хүргүүлсэн. “Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу “Метронэтворкс” компанийг сонгосон” гэж ойлгож болно. Тухайн үед “Геганэт компани хамгийн бага үнийн санал өгсөн байсан гэдгийг нэмж хэлмээр байна...” гэх мэдүүлэг,
гэрч БНХАУ-ын иргэн Ma Qi /Ма Чи//8хх-ийн 87-91/: “... Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас “Цахим эрүүл мэнд” төслийн “программ хангамжийг Монгол Улсын компаниар хэрэгжүүлнэ” гэсэн албан тоот ирүүлсэн. Түүний дагуу “Цахим эрүүл мэнд” төслийн “программ хангамжийг Монгол Улсын компаниар хийлгэнэ” гэж гэрээнд өөрчлөлт оруулсан. ... Манай компаний зүгээс “туслан гүйцэтгэгч компаниар хятад компанийг сонгоно” гэсэн боловч Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Хятад компанийг болохгүй гэхээр нь Монгол Улсын байгаа компанийг сонгохоор болсон. Гэхдээ “Метронэтворкс” ХХК, “Геганет” ХХК гэсэн Монгол Улсын компаниуд нь манай Huawei /Хуавэй/ компаний шаардлагад нийцэхээргүй байсан. Хэрвээ манай Huawei /Хуавэй/ компани туслан гүйцэтгэгч компанийг сонгох байсан бол хятад улсын компанийг сонгох байсан. Эрүүл мэндийн яамны зүгээс гэрээнд заасны дагуу “Метронэтворкс” компаниар программ хангамжийн ажлыг хийх зөвшөөрөл олгосон. ...Эхний санхүүжилтийн 30 хувийг 2015 оны 10 дугаар сард 240.000 /хоёр зуун дөчин мянга/ Ам.долларыг, дараагийн санхүүжилтийн 70 хувийг 2015 оны 11 дүгээр сард 560.000 /таван зуун жаран мянга/ Ам.долларыг манай толгой Huawei /Хуавэй/ компаниас гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. “Метронэтворкс” компанийг Эрүүл мэндийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг сонгосон ...” гэх мэдүүлэг,
гэрч Х.Хүрэлбаатарын /8хх-ийн 94-96/: “... 2001 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр томилогдоод ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа би “орон тооны цомхотголоор чөлөөлөгдөөгүй” гэж үзэж байгаа. Учир нь “Цахим эрүүл мэнд” төслийн тендерийг 2011 онд Эрүүл мэндийн яаманд дээр зарлаж БНХАУ-ын “Хуавэй” компани тендерт шалгарч төслийг хэрэгжүүлэх болсон. “Хуавэй” компани 2013 оноос туслан гүйцэтгэгч авахаар судалгаа хийгээд манай яамыг “туслан гүйцэтгэгч сонгоод өгөөч” гэж хэд хэдэн компаниудын нэр ирүүлж надтай уулзахад нь манай яам “наад асуудалд чинь оролцох боломжгүй. Танай компаний асуудал учир өөрсдөө шийдвэрлэ” гэсэн хариуг өгч байсан. 2014 оны 12 дугаар сарын эхээр Засгийн газрын бүтэц өөрчлөгдөөд шинэ Засгийн газар бий болоход манай яамны сайд Удвал солигдож Ш сайд томилогдсон. Ш сайд томилогдсоноос хойш 7 хоногийн дараа намайг дуудахаар нь өрөөнд нь ортол туслах Эрдэнэчимэгтэй хоёулаа сууж байсан. Сайд намайг “Цахим эрүүл мэнд” төсөл “ямар шатанд явж байгаа талаар яриадах” гэхээр нь тендер зарласнаас нь эхлээд бүгдийг ярьсан. Сайд “энэ бичгийг үзээд наад компаниа судалж шийдвэрлэ” гээд надад албан бичиг өгөхөөр нь уншиж үзтэл “Метронетворкс” ХХК “Цахим эрүүл мэнд” төслийн туслан гүйцэтгэгчээр орох албан бичиг байсан. Уг албан бичгийг баталгаажуулж захирал Г гэсэн нэртэй гарын үсэг зурсан байхаар нь “сайдаа манай яам БНХАУ-ын Хуавэй компаний туслан гүйцэтгэгчийг сонгоход оролцох эрх байхгүй шүү дээ. Хуавэй компани уг төслийн үндсэн гэрээлэгч болохоор өөрсдөө туслан гүйцэтгэгчээ сонгоод ямар нэгэн эрсдэл гарвал бүх хариуцлагыг манай яамны өмнө хүлээх ёстой. Манай яам оролцож болохгүй” гэж хэлтэл ““Метронетворкс” ХХК-нийг шалгаруул” гэж шууд тулгаад “чамайг Ш гуайтай уулзуулдаг юм уу” гэж хэлснээ болиод “за явж бай” гэхээр нь би гарсан. Маргааш нь “Метронетворкс” ХХК-ний захирал Г миний утас руу залгаад “би өөртэй чинь уулзаж “Цахим эрүүл мэнд” төслийн талаар асуух гэсэн юм” гэж ярихаар нь “тэгээ тэг ажил дээр хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй ажил дээр ирж надтай уулзахад нь “ “Цахим эрүүл мэнд” төслийн туслан гүйцэтгэгч шалгаруулах ажил манай яаман дээр явагдахгүй үндсэн гэрээлэгч “Хуавэй компанитай очиж уулзаж асуудлаа шийдүүл” гэж хэлтэл “за ойлголоо” гээд явсан. Түүнээс хойш 10-аад хоногийн дараагаас Г миний утас руу ойрхон ойрхон залгаад “санхүүжилт нь хэдэн төгрөг юм, ямар ямар техник тоног төхөөрөмж нийлүүлэх юм” гээд асуугаад байхаар нь би “утсаар ярихгүй өөрийн биеэр ирж уулз” гэж хэлж байсан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн орчим Г миний утас руу залгаад “хаана байна гадуур хоолонд орж уулзах гэсэн юм” гэж ярихаар нь би “ажил дээрээ байна чамтай хоолонд орж уулзахгүй, Шаардлагатай бол ажил дээр ирээд уулз” гэж хэлтэл “за” гэж хэлээд утсаа салгасан. 10-20 минутын дараа Г дахин залгаад “би ажил дээр чинь ирсэн байна гараад ир” гэхээр нь өрөөнд “ороод ир” гэж хэлтэл “үгүй ээ өрөөний чинь үүдэнд уулзая” гэсэн. Би гарч уулзтал “ “Хуавэй” компанитай уулзаад тохирсон. Бүх асуудал болсон. Мөн сайд Шийлдэгдамба дэмжихээр болсон. Одоо харин таны дэмжлэг хэрэгтэй байна. Та техникийн зөвлөлийн нарийн бичиг юм чинь техникийн зөвлөлийн хурлаар ороход нь дэмжээд өгөөч. Танд мөнгө төгрөг өгье” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ. Би ийм асуудалд оролцохгүй. Мөнгө өгдөг хүндээ өгч шийдүүл” гээд уурлаад өрөөндөө орсон. Түүнээс хойш дахин холбогдоогүй. Тухайн өдрийн орой 16 цаг өнгөрч байхад ажилчдын хурал зарлаад “шинэ бүтэц батлагдсан тушаал танилцуулна” гэж хэлэхээр нь хуралд ортол тушаал танилцуулсан чинь миний нэр шинэ бүтцэд байхгүй болчихсон байхаар нь тушаалтай танилцаж үзтэл миний ажлын байр байсан хирнээ миний нэрийг бичээгүй хоосон үлдээсэн байсан. Би Төрийн нарийн бичгийн дарга Гтэй уулзаж асуухад “сайд Шас асууж өгье” гээд өрөөнд нь орсон. Би хүлээгээд зогсож байтал Г гарч ирээд “сайдтай уулзлаа, орон тооны цомхотголоор халагдсан хүмүүстэй харьцахгүй гэж байна” гэхээр нь “намайг “Метронетворкс” ХХК-нийг дэмжсэнгүй гэдгээр халж байгаа юм байна” гэдгийг ойлгоод явсан. Дараа нь би шүүхэд хандахад “намайг үндэслэлгүйгээр халсан байна, буцааж ажилд нь ав” гэсэн шийдвэр гарсан байгаа...” гэх мэдүүлэг,
гэрч Т.Эрдэнэхүүгийн /8хх-ийн 110-112/: “... Эрүүл мэндийн яамнаас дээрх төслийн программ хангамжийг Монгол компаниар гүйцэтгүүлэх талаар манай компанид мэдэгдсэн. Миний мэдэж байгаагаар тухайн үед манай компани дээр 5 компаний нэр яригдаж байгаад сүүлдээ “Метронэтворкс”, “Геганэт” компаниудын нэрийг манай компаниас Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Яамнаас “Метронэтворкс” ХХК-ийг сонгохоор дэмжсэн албан бичиг ирүүлсэн байсны дагуу “Метронэтворкс” компани шалгарсан гэж сонссон. ...“Геганет” ХХК-ийн захирал А.Алтанхуяг над руу яриад “Метронэтворкс” ХХК нь Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ын ахын компани гэсэн шүү гэж ярихаар нь яамнаас “Метронэтворкс” компанийг дэмжсэн бичиг ирсэн байгаа гэдгийг Алтанхуягт хэлсэн. Түүнээс хойш Алтанхуяг хэд хэдэн удаа миний утас руу залгаад байхаар нь “би одоо мэдэхгүй холбогдох хүнтэй нь холбогд” гэдгийг хэлсэн. Анх MITPS, Мон IT, GegaNet, Newsonic, Metro Networks, Inter Active Bi компаниудын нэр байсан. Гэхдээ “Метронэтворкс” компани сүүлд орж ирсэн гэдгийг би сонссон...” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Ундрахбилэгийн /8хх-ийн 114-119/: “... Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна орой 18 цагийн орчимд Г.Ш ах миний гар утас руу залгаад “Даваа ахтайгаа уулзаадах” гэсэн юм. Тэгтэл Даваа ахын гар утасны дугаар надад байхгүй байсан учраас би эргэж Г.Ш ах руу залгаад гар утасных нь дугаарыг авсан. Даваа ахтай холбоо бариад 13 дугаар хороолол 84 дүгээр сургуулийн баруун талд байрны гадаа очоод уулзахад “Дамба ахдаа өгөөрэй” гээд А4 дугтуйтай зүйл өгсөн. Би дугтуйг эргүүлж 2 талыг нь харахад ямар нэгэн бичиггүй байсан. Тэгээд 13 дугаар хорооллоос хөдлөөд манай 10 жилийн ангийнханы уулзалт болж байсан яармагын гүүрний наад талд “Мерседес” төвийн кафед орж уулзаад 2 багштайгаа золгочихоод Дамба ахын гэр рүү явсан. Би Даваа ахтай уулзаад 19 цагийн орчимд 13 дугаар хорооллоос хөдлөөд Яармаг руу очиход 2 цаг хэртэй явсан. Ш ах тухайн үед Нүхтийн аманд байшиндаа байж байсан. Очиж дугтуйтай зүйлийг нь өгчихөөд буцаад гэр рүүгээ явсан. Дугтуйнд юу байсныг би мэдээгүй. Дугтуйны амыг нь наачихсан байсан. ... Ш ах бид 2-ын дунд ямарч өр авлаганы асуудал байхгүй. ... Би Ш ах, Ш хоёрын дунд ямар асуудал байгаа талаар үнэндээ мэдэхгүй байна. Намайг “Даваа ахтайгаа уулз” гэсэн. Очоод уулзахад дугтуйтай зүйл өгснийг би хүргэж өгснөөс өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
гэрч Ч.Бекболдын /8хх-ийн 134/: “... Би Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Татвар хураалтын тасагт 2014 оноос хойш ажиллаж эхэлсэн. “Метронэтворкс” ХХК-нь хуулийн этгээд үүсгэн байгуулагдсанаараа нутаг дэвсгэрийн хувьд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст харьяаллагддаг юм. Тус компаний мэдээллийг байгууллагын дотоод сүлжээний мэдээллийн сангаас шүүж харахад 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үүсгэн байгуулж бүртгүүлсэн байна. ...Компаний татварын тайлангийн мэдээллээс харахад уг компанийн түүхийг судалж үзэхэд хамгийн ашигтай ажилласан жил нь 2015 онд 1,030,000 төгрөгийн татварын ногдолтой гэж бодохоор ойролцоогоор 10.000.000 төгрөгийн ашигтай л ажилласан гэж харагдахаар байна. Урд онуудад эрс бага ажил хийж байсан нь харагдаж байгаа юм. Ингэхдээ яг ямар төрлийн ажил хийж байсныг мэдэхгүй байна. Хэлэх боломжгүй юм. Компаниас ирүүлсэн тайлангаас энэ нь харагдах боломжгүй байдаг. Зөвхөн санхүүгийн тооцоолол нь харагддаг юм. Байцаалтандаа байгууллагын мэдээллийн сангаас гаргаж авсан тооцооллын жагсаалт болон татвар төлөгчийн карт нийт 2 хуудас хүснэгтийг хавсаргуулах хүсэлтэй байна. Үүнээс тоо баримт нь харагдана” гэх мэдүүлэг,
гэрч Б.Наранцэцэгийн /8хх-ийн 137/: “... Би Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгаа өрсөлдөөний зохицуулалтын газарт улсын байцаагчаар сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаж байна. Манай байгууллагад хандсан иргэдээс ирсэн гомдлын дагуу өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгадаг. “Геганет” ХХК-наас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллагад “Эрүүл мэндийн яам болон Хуавей технологи ХХК-наас хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд манай компанийг сонгон шалгаруулалгүй хууль бусаар “Метронэтворкс” ХХК-нийг сонгон шалгаруулсан асуудлыг шалгуулах” гэсэн утгатай гомдол гаргасны дагуу газрын даргын цохолтоор хүлээн авч шалгалтын ажиллагааг эхэлж шаардлагатай материалуудыг Эрүүл мэнд, спортын яам, “Хуавей технологи” ХХК “Мон Ай Ти” ХХК, “Нью соник” ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагаас холбогдох мэдээллүүдийг нь авч үзсэн. Ингээд “Геганет” ХХК, “Метронэтворкс” ХХК хоёрыг сонгон шалгаруулалтын материалыг харьцуулж үзэхэд “Метронэтворкс” ХХК нь төслийн дагуу хийгдэх программ хангамж ижил төстэй ажлыг хийж байсан туршлага багатай гэж үзэхээр байсан. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 13.2.7. “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж сонгон шалгаруултыг шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дахин явуулахыг мэдэгдэж Эрүүл мэнд, спортын яаманд албан бичиг явуулсан. Үүнээс гадна цаг хугацааны хувьд “Хуавей технологи” ХХК нь 2013 онд “Ньсоник” ХХК, “Мон Ай Ти” ХХК-тай харилцаа холбоо тогтоосон, 2014 онд “Геганет'' ХХК-тай харилцаа тогтоосон, 2015 онд “Метронэтворкс” ХХК-тай харилцаа тогтоосон байна. “Хуавей технологи” ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулалтад “шаардлага хангасан” гэж “Геганет” ХХК, “Метронэтворкс” ХХК-уудын материалыг Эрүүл мэнд, спортын яаманд үнэлгээ хийлгэхээр хандсан. Эрүүл мэнд, спортын яамнаас тус хоёр компанид үнэлгээ хийж “Хуавей технологи” ХХК-д үнэлгээг хүргүүлсэн байна. “Хуавей технологи” ХХК-ийн зүгээс үнэлгээг судлан “Метронэтворкс” ХХК-ийг нөгөө нийлүүлэгчээс давуу талтай гэж үзэн эргүүлээд Эрүүл мэнд, спортын яаманд “туслан гүйцэтгэгч компанийг баталгаажуулж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг явуулахад Эрүүл мэнд, спортын яамны зүгээс “хамтран ажиллахыг зөвшөөрч байна” гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Зоригтын /9хх-ийн 116/: “... “Хуавей технологи” ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гэрээт инженерээр ажилд ороод албан ёсоор 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн жинхэлж албан ёсоор тус байгууллагын инженерээр ажиллах болсон. Эрүүл мэнд, спортын яамнаас байгуулсан “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орсон талаараа огт мэдээгүй. Ямар учиртайг нь сайн мэдээгүй байсан. Эрүүл мэнд спортын яамны мэргэжилтэн М.Насанбаян гэдэг хүн надруу утасдаад “ “Хуавей технологи” ХХК-ийн зүгээс чамайг ажлын хэсэгт оруулчихсан байгаа шүү. Энэ нь тоног төхөөрөмжийн ажлын хэсэг” гэж ойлгуулж байсан. Ингээд анхны хурал дээр би компаний төслийн Хятад талын төслийн захирал болон менежерийн орчуулагчийн байр суурьнаас уг ажлын хэсэгт орж ажилласан нь тухайн хурлын тэмдэглэл дээр хэний орчуулагчаар орсон талаар тусгагдсан байгаа байх. Хурлын тэмдэглэлүүдийг харахад Хятад талын төслийн захирал болон менежерийн ярьсан зүйлүүдийг би орчуулсан болохоор дандаа миний нэрээр намайг хэлсэн мэт болгон тэмдэглэл дээр тусгасан байна. Компаниудын өөрсдийнх нь өгсөн танилцуулгын дагуу дүгнэлт хийж ажлын хэсэг дээр танилцуулсан. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар компаниудын орлого ашиг, татвар төлөлт, хийсэн программ зэргийг нь шалгаж үзсэн зүйл миний хувьд байхгүй ...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Байгальмаагийн /15хх-ийн 69-70/: “...2015 оны 05 сараас 06 сарын үед Г дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад цүнхнээсээ мөнгө гаргаж ирээд “банкны боолтоор боолгоод аваад ир” гээд 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 боодол, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 билүү, 2 боодлыг надаа өгсөн санагдаад байна. Тэгээд би Гадаад хэргийн яамны баруун талд байдаг “Голомт” банк дээр очиж зүгээр цагаан цаасаар боолгож аваад буцаагаад Г даргад өгсөн ...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Оюунцэцэгийн /15хх-ийн 71-75/: “...Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийг 2004 оноос хойш би танина. 2004 онд бид хоёр хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эмнэлгийн тусламжийг удирдах газарт мэргэжилтнээр хамт ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш таних болсон. 2014 оны 12 дугаар сард Ш сайдаар томилогдож түүний дараа Г төрийн нарийн бичгийн даргын ажлыг авсан. Г бид хоёр ерөнхийдөө 2004 оноос хойш хамт ажилласан бөгөөд хоорондоо гайгүй харилцаатай байдаг. 2015 оны 01 дүгээр сард “Улаанбаатар мед” эмнэлэг нь магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлтийг материалын хамт ирүүлсэн. Ирүүлсэн материалтай нь би танилцаж дүн шинжилгээ хийхэд “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын 4.1-д заасан баримт материал байхгүй байсан мөн “Улаанбаатар мед” эмнэлэг нь журмын 1.6-д заасан “тусгай зөвшөөрөл авч 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэсэн шаардлагыг хангахгүй буюу тусгай зөвшөөрөл аваад 1 жил ч болоогүй байсан учир материалыг буцааж 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр хариуг хүргүүлсэн. 2015 оны 05 дугаард сард “Улаанбаатар мед” эмнэлэг нь “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын 1.7-д зааснаар “Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр байгууллагдсан эрүүл мэндийн байгууллага” гэдэг заалтыг үндэслэн дахин хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг би хүлээж аваад журамд “зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын буюу зөвлөлийн 4 дүгээр хуралд би оруулж танилцуулахад зөвлөлөөс “газар дээр нь очиж танилцана” гэсэн шийдвэр гаргасан. Ингээд удирдамж гаргаад 5 дугаар сардаа зөвлөлийн 6 гишүүн очиж үйл ажиллагаатай танилцсан. Тэгээд зөвлөлийн гишүүд “шинжээч томилж ажилуулъя” гэж шийдвэр гаргасан. Ажилласан шинжээч нар журмын 1.7-д заасан үндэслэлийг хангаж байна гэсэн дүгнэлт гаргаж 2015 оны 06 дугаар сард 5 дугаар зөвлөлийн хурлаар танилцуулагдаж 1 жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн...” гэх мэдүүлэг.
гэрч Л.Зэндмаагийн /15хх-ийн 82-83/: “... 2014 оны 12 дугаар сард Эрүүл мэнд, спортын яаманд Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Эрүүл мэнд, спортын яаманд шилжин ирснээс хойш магадлан итгэмжлэлийн зөвлөлд гишүүнээр ажиллаж байна. Магадлан итгэмжлэх журамд Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 жил ба түүнээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргаж болно гэж заасан байдаг бөгөөд мөн журамд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол 2 жилийн хугацааг харгалзахгүй хүсэлт гаргаж болох талаар заасан байдаг. “Улаанбаатар мед” эмнэлгийн тухайд үйл ажиллагаа явуулаад 2 жил болоогүй байсан бөгөөд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үндэслэлээр хүсэлт гаргасан байсныг Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд зөвлөлийн гишүүд эмнэлэг дээр нь очиж үзээд шинжээч томилж ажлуулах эсэхээ шийдвэрлэнэ гэж тогтсон. Ингээд зөвлөлийн гишүүд “Улаанбаатар мед” эмнэлэгтэй танилцаад магадлан итгэмжлэлийн шаардлага хангаж байгаа эсэхэд шинжээч томилж ажиллуулъя гэж шийдвэр гаргасан. Зөвлөлийн шийдвэрийн дагуу шинжээч томилогдож ажилласан байх, би энэхүү эмнэлэг магадлан итгэмжлэгдсэн эсэхийг санахгүй байна. Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн дарга нь Зөвлөлийн хурлыг удирдана, зөвлөлийн гишүүд ил санал хураалтаар шийдвэр гаргадаг...” гэх мэдүүлэг.
гэрч Р.Наранчимэгийн /15хх-ийн 84-85/: “...Миний ажиллаж байгаа албан тушаал нь эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлийн зөвлөлийн гишүүнээр ажиллах тушаалд байдаг бөгөөд би 2013 оноос хойш ажиллаж байгаа. ... Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 жил ба түүнээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргадаг бөгөөд энэхүү хугацаанаас өмнө хүсэлт гаргасан байгууллагууд дээр зөвлөлийн гишүүд очиж үйл ажиллагаатай танилцдаг. Газар дээр нь очиж танилцах гол зорилго нь үнэхээр тийм өндөр, шинэ технологийн тоног төхөөрөмж, эмчилгээ, оношлогоо нэвтрүүлсэн эсэхийг тодруулах зорилготой. Миний хувьд “Улаанбаатар мед” гэж нэртэй эмнэлэг дээр очиж үйл ажиллагаатай нь танилцаагүй. ... Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн дарга Зөвлөлийн хурлын товыг гаргаж, хурлыг удирдана, зөвлөлийн гишүүдийн ил санал хураалтаар шийдвэр гаргадаг...” гэх мэдүүлэг.
гэрч Г.Пүрэвсүрэнгийн /15хх-ийн 86-87/: “... 2013 оноос хойш магадлан итгэмжлэлийн зөвлөлд гишүүнээр ажиллаж байна. ... Магадлан итгэмжлэх журамд “Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 жил ба түүнээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд мөн журамд “Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол 2 жилийн хугацааг харгалзахгүй хүсэлт гаргаж болох” талаар заасан байдаг. “Улаанбаатар мед” эмнэлгийн тухайд үйл ажиллагаа явуулаад 2 жил болоогүй байсан бөгөөд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үндэслэлээр хүсэлт гаргасан байсан. ... Ингээд зөвлөлийн гишүүд “магадлан итгэмжлэлийн шинжээч томилж ажилуулъя” гэсэн шийдвэр гаргасан. ...“Улаанбаатар мед” эмнэлэг Магадлан итгэмжлэлийн журмын 1.7-д заасан заалтыг бүрэн хангаж чадахгүй, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тийм өвчнийг эмчилж байгаа гэж би хэлж мэдэхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог санхүүжилтийг авахад “заавал магадлан итгэмжлэгдсэн байна” гээд заачихсан учир магадлан итгэмжлэл нь мөнгөтэй шууд холбогдсон ...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Эрдэнэчимэгийн /15хх-ийн 88-89/: “... Ш сайдтай 1997 онд танилцсан. Бид хоёр хамт Удирлагын академид сурч байсан бөгөөд Ш сайдыг Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхад нь би туслахаар нь ажиллаж байсан. Бид хоёрын хувьд ойр сайн харилцаатай бөгөөд Ш сайд намайг “Эрүүл мэнд, спортын яаманд ирж ажиллаач” гэдэг саналыг надад тавиад би Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Миний хувьд урьд нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагүй. 2015 оны 01 дүгээр сараас эхэлж Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлд зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журамд “тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 жил ба түүнээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд мөн журамд “Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол 2 жилийн хугацааг харгалзахгүй хүсэлт гаргаж болох” талаар заасан байдаг. “Улаанбаатар мед” эмнэлгийн тухайд үйл ажиллагаа явуулаад 2 жил болоогүй байсан бөгөөд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үндэслэлээр хүсэлт гаргасан байсныг “магадлан итгэмжлэлийн шинжээч томилж ажиллуулъя” гэсэн шийдвэр гаргасан. Ажилласан шинжээч нар “магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангаж байна” гэсэн дүгнэлт гаргаж зөвлөлд танилцуулж магадлан итгэмжилсэн. Мөн магадлан итгэмжлэл авсан эрүүл мэндийн байгууллага нь даатгалын сангаас олгодог санхүүжилтийг авах боломж нээгддэг...” гэх мэдүүлэг.
шинжээч Ч.Цэцэгмаагийн /15хх-ийн 90-91/: “... Би 2012 оноос одоог хүртэл магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажиллаж байна. “Улаанбаатар мед” эмнэлэгт магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажилласан. Энэ эмнэлэг нь байгуулагдаж үйл ажиллагаа явуулаад 1 жил ч болоогүй шинэ эмнэлэг байсан бөгөөд анх удаа магадлан итгэмжлэлд орж байсан. “Улаанбаатар мед” эмнэлгийн хувьд ерөнхийдөө их сайн биш, их муу биш дундаж байсан. Шинэ байгууллагадсан эмнэлэг гэдэг утгаараа ажиллагаа нь сайн жигдрээгүй байсан. “Улаанбаатар мед” эмнэлэгт надтай хамт Дариймаа гуай багийн ахлагчаар, гишүүнээр Оюунчимэг, Оюунцэцэг, Нармандах бид нар ажилласан. Улаанбаатар мед эмнэлгийн тоног төхөөрөмжийг Нармандах шалгасан, Нармандах нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэж байсан санагдаж байна. Магадлан итгэмжлэл нь 1-рт тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр төрийн баталгаа болдог. 2-рт нийгмийн даатгалаас санхүүжилт авах эрх нээгддэг учир санхүүгийн эх үүсвэртэй болох боломж нээгддэг. “Улаанбаатар мед” эмнэлгийн тухайд тоног төхөөрөмж, байр байшингийн хувьд сайн байсан ч, гадаадад явж эмчлүүлэх өвчинг Монголд эмчилхээр болчихсон байна гэх онцгой зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг,
шинжээч Г.Оюунчимэгийн /15хх-ийн 92-93/: “... Би 2014 оны 06 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт Эрүүл мэндийн яамнаас зарлаж түүнд би материалаа хүргүүлж сонгон шалгаруулалтанд тэнцэж түүнээс хойш эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шинжээчээр ажиллаж байна. 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Улаанбаатар мед” эмнэлэг дээр таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажилласан. Онцлог гэхээр оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж байсныг би мэдэхгүй. Энэ талаар Нармандах мэдэж байгаа байх. Миний шалгасан хэсэгт онцлог зүйл ажиглагдаагүй. Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэг эмчлэхээр шинэ содон зүйл байгаагүй санагдаж байна ...” гэх мэдүүлэг.
гэрч Б.Цогоогийн /21хх-ийн 177-178/: “... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга албан тушаал нь Төрийн захиргааны удирдах албан тушаалын ангилалд хамаарна, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын захиалгаар нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох эрх зүйн зохицуулалттай байдаг. Нээлттэй сонгон шалгаруулалтыг зөвхөн Төрийн албаны зөвлөл зохион байгуулна. Сонгон шалгаруулалтанд орсон иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг Төрийн албаны зөвлөл тухайн албан тушаалд томилууллахаар дүгнэлт гаргаж санал болгож нэрийг нь дэвшүүлж Засгийн газарт хүргүүлдэг. Салбарын сайд Төрийн нарийн бичгийн даргыг томилж чөлөөлөх ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Г.Гийг Эрүүл мэнд, спортын яамны сайдын тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь өөрөө хууль бус, салбарын сайдын эрх хэмжээний асуудал биш. Г.Гийн хувьд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтанд ороогүй, Төрийн албаны зөвлөлөөс төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар ямар нэгэн шийдвэр гараагүй учраас Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Эрүүл мэнд, спортын яманы Төрийн нарийн бичгийн даргаар Г.Гийг томилсон нь хууль бус гэж үзэж байна. 2014 оны 12 дугаар сард Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон, үүнтэй уялдуулж төрийн албаны зөвлөлөөс Төрийн захиргааны болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг хуулийн дагуу томилохыг анхааруулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 12 дугаар сарын 09–ны өдрийн 1562 тоот албан бичгээр хүргүүлсэн. Нээлттэй сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нөөцөд байгаа иргэнээс томилох боложмтой байдаг, Эрүүл мэнд спортын яамны хувьд Ж.Хатанбаатар гэдэг иргэн 2013 онд нээлттэй сонгон шалгаруулалтанд орж Төрийн нарийн бичгийн даргын нөөцөд бүртгэгдсэн байгаа тухай Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1654 тоот албан бичгээр мэдэж байсан удаатай. Үүний дараа Засгийн газраас 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах захиалга ирүүлснийг Төрийн албаны зөвлөл хүлээн авч сонгон шалгаруулалтын зохих журмын дагуу зарлахад дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний 2505 дугаар захирамж гарсан тул сонгон шалгаруулалт явуулах боломжгүй болсон тул Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 474 тоот албан бичгээр мэдэгдэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох сонгон шалгаруулалт хийгдэх боломжгүй болсон юм. Гэтэл Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Гийг томилсон байсан. Үүний дараагаар Эрүүл мэнд, спортын яамнаас яамны бүтцийн нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулалт хийж томилуулахаар төрийн албаны зөвлөлд Эрүүл мэнд, спортын яамнаас хүсэлт гаргаж ирүүлснийг Төрийн албаны зөвлөл хүлээн авч хянаж үзээд, тухайн алба хаагч нарыг томилох эрх бүхий субьект болох Төрийн нарийн бичгийн дарга Г.Г өөрөө хууль бус томилгоотой, төрийн албаны зөвлөлөөс явуулах ёстой байсан сонгон шалгаруулалтаар ороогүй томилогдсон учраас түүнийг нь хууль бус гэж үзэж бусад томилгоог явуулах боложмгүй гэж Эрүүл мэндийн яаманд хүсэлтийг буцаах тухай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 761 тоот албан бичгээр мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас төрийн нарийн бичгийн дарга нарыг хууль зөрчиж томилоод байгааг харгалзан Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 765 тоот албан бичиг хүргүүлж хууль зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсооход дэмжлэг хүсэж байсан. Үүнээс гадна Эрүүл мэнд, спортын сайд Г.Шд 2015 оны 06 дугаар сарын 09-ний 890 тоот албан бичгээр танай салбарын Төрийн нарийн бичгийн дарга Г.Г нь хууль бус томилгоотой учраас яамны газар нэгжийн дарга нарыг томилуулахаар санал гаргах боломжгүй гэдгийг нь мэдэгдэж байсан удаатай, өөрөөр хэлбэл өөрөө хууль бус томилгоотой учраас бусад албан тушаалтнуудыг томилох эрх зүйн чадамжгүй гэж Төрийн албаны зөвлөлөөс үзэж байгаа юм...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Даваа-Очирын /21хх-ийн 186/: “... Тухайн үед Төрийн албаны зөвлөлийн орон тооны зөвлөлийн гишүүний албан тушаал дээр ажиллаж байсан. Ажил үүргийнхээ хувьд Төрийн захиргааны өндөр албан тушаалтнуудын томилгоо сонгон шалгаруулалтыг зөвлөлийн өмнө хариуцаж ажилладаг эрх бүхий албан тушаалтан байсан. Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тушаал, Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол нь Төрийн албан тухай хуулийн 351.1.4 заасан заалтыг зөрчсөн хууль бус бөгөөд хуульд нийцээгүй томилгоо юм. Тухайн албан тушаалын асуудал дээр шүүхэд маргаан үүсч шийдвэрлэсэн байсан. Дүрэм журмынхаа дагуу бол албан ёсоор Засгийн газраас түр орлон гүйцэтгэгч болон жинхэнэ албан тушаал дээр томилуулахаар Г.Гийг санал болгон Төрийн албаны зөвлөлөөр оруулж сонгон шалгаруулалтаар шийдвэрлүүлэх ёстой. Энэ талаар тухай бүр нь Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа холбогдох албан тушаалтан газруудад мэдэгдэж байсан. Эрүүл мэнд, спортын сайд нь өөрөө Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох эрх бүхий албан тушаалтан биш. Заавал засгийн газрын хуралдаанаар орж Төрийн албаны сонгон шалгаруулалтын дүгнэлтийг үндэслэн томилогдох ёстой ...” гэх мэдүүлэг,
гэрч Ш.Солонгын /21хх-ийн 187-188/: “... Тухайн үед салбарын сайд Г.Ш нь Г.Гийг томилуулахаар саналаа өгсөн байх. Түүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас сонгон шалгаруулалтыг нь зохион байгуулах саналыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөлд хүргүүлдэг. Үүний дагуу төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулдаг юм. Тухайн үед Г.Г нь Эрүүл мэнд, спортын яааманд нэг газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Г.Ш салбарын сайдын хувьд ажил үүргийн хувьд давхар хариуцуулахаар албан ёсоор тушаал гаргах эрхтэй. Харин түр орлон гүйцэтгэгчээр томилох эрх байхгүй ...” гэх мэдүүлэг,
гэрч С.Баярцогтын. /21хх-ийн 194-195/: “...Тухайн үед ажиллаж байсан ЭМСЯ-ны сайд Г.Ш-ын санал болгосоны дагуу Монгол Улсын Засгийн газраас Г.Гийг тухайн салбарт нь Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Үүний өмнө салбарын сайд Г.Шас Г.Гийг томилуулахаар санал болгосон. Үүнээс өмнө тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд ажлын байрны тодорхойлолтыг нь гаргаж хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс “тухайн албан тушаал дээр шүүхийн маргаантай асуудал байгаа учраас сонгон шалгаруулалт явуулах боломжгүй” гэсэн хариу ирүүлж байсан. Ингээд тухайн албан тушаал 2, 3 сар эзгүй байсан учраас Монгол Улсын Засгийн газраас Г.Гийг шууд томилсон юм. Тухайн үед миний бие Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал хашиж байсны хувьд Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт зарлуулах тухай албан бичиг хүргүүлж байсан …” гэх мэдүүлэг,
Шинжээч Ж.Тогтохбаярын / 15хх-ийн 155-156, 21хх-ийн 123-124/: “... Би хүний их эмчээр 2001 оноос хойш ажиллаж байгаа. 2003 оноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Улсын байцаагч, ахлах байцаагчаар өнөөдрийг хүртэл “уламжлалт анагаах ухааны эм эмчилгээний чанарын хяналтын” чиглэлээр ахлах байцаагчаар ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг жагсаалтын дагуу нэг бүрчлэн биеээр очиж газар дээр нь үзэж танилцан үнэлгээ өгч ажилласан. Бид нар өөрсдийн тусгай мэдлэгийнхээ хүрээнд мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу дүгнэлт гаргасан. ... “Улаанбаатар мед” эмнэлэгийн “Ультралайн” аппарат нь цахилгаан соронзон орны энергийг дулааны энерги болгож хувирган хүний биед хаана дулааны энерги дутагдаж байна түүнийг оношлон тухайн газарт дулааны энергийг нөхөж өгөх зарчмаар ажилладаг физик эмчилгээний аппарат юм. Энэ төрлийн аппарат Монгол улсад зөндөө байгаа. Шинжилгээ хийх явцад “Ультралайн” гэж аппаратаар Монгол улсад эмчлэгдэх боломжгүй гадаад улсад эмчлэгдэх өвчний жагсаалтад орсон тийм өвчнийг эмчлэнэ гэсэн танилцуулга судалгаа “Улаанбаатар мед” эмнэлэгт байхгүй байсан...” гэх мэдүүлэг,
шинжээч Ч.Гантулгын /21хх-ийн 121-122/: “... Мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр өөрсдийн тусгай мэргэжлийн хүрээнд “Улаанбаатар мед” эмнэлэгийн баримт бичиг болон тухайн эмнэлэг дээр биеээр очиж үзэн, газар дээр нь үнэлэлт, дүгнэлт өгч ажилласан. Ингэхдээ бид нар Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн жагсаалтыг барин нэг бүрчлэн үзэж оноо өгч ажиллан дүгнэлт гаргасан. Миний бие улсад 29 жил ажилласан. 1987 оноос хойш өнөөдрийг хүртэл хяналтын байгууллага буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар тасралтгүй ажиллаж байна. Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр ажилладаг...” гэх мэдүүлэг,
шинжээч Б.Оюунцэцэгийн /21хх-ийн 125-126, 196/: “... Мөрдөн байцаагчийн томилсон тогтоолын дагуу өөрийн тусгай мэргэжлийнхээ хүрээнд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргасан юм. Миний бие хүний их эмч мэргэжилтэй ба 1991 оноос хойш эмнэлэгийн салбарт ажиллаж байгаад 2000 оноос хойш эмнэлэгийн асуудал хариуцсан чиглэлээр улсын байцаагч, ахлах байцаагчаар өнөөдрийг хүртэл 16 жил ажиллаж байна. Бид нар “Улаанбаатар мед” эмнэлэгт эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийг барьж ажиллан баримт бичигт үзлэг хийх, ажлын хяналт хийж газар дээр нь очиж үзэн үнэлэлт, дүгнэлт өгч шалгуур үзүүлэлтийг нь дүгнэж үнэлгээ дүгнэлт хийж оноо тавьсан юм. Тухайн үедээ холбогдох баримтуудыг нь үзэж холбогдох эмнэлэгийн ажилтнуудыг байлцуулж дүгнэлт гаргасан ..., Тухайн дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зөвхөн өөрийн мэргэжлийнхээ хувьд шинжээчээр ажилласан учраас байгууллагыг төлөөлж тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй юм. Энэ тухай байгууллагын даргын тушаал болон тамга тэмдэг хэрэглэх журам дээр тодорхой зааж өгсөн байдаг. Бид нарт хувийн шинжээчийн тамга тэмдэг гэж байдаггүй ...” гэх мэдүүлэг.
шинжээч Д.Мөнхбаатарын /19хх-ийн 85-86/: “... Э.Гантулгын хувьд дуу харьцуулалтын програмын техникийн үзүүлэлтээр 98,5 хувь байсан учраас бүрэн тохирч байна гэж дүгнэсэн, Г.Ш нь 56,6 хувь, О.Ш нь 89,4 хувиар дуу харьцуулалтын программын техникийн үзүүлэлтээр тодорхойлогдсон нь тухайн үеийн нөхцөл байдал, орчны нөлөөллөөс хамаарч техникийн үзүүлэлтээр янз бүр гарч байгаа юм. Үүнээс дүгнэж 90 хувиас дээш байвал тохирч байна, 50-90 хувийн хооронд байвал төсөөтэй байна гэсэн хэллэгээр дүгнэлтэндээ тусгасан юм. Г.Ш-ын дуу хоолойн харьцуулах загварыг зориулалтын бус орчинд очиж /0461 -р цагдан хорих байранд / авсан учраас орчны шуугианы нөлөөлөл орж, техникийн үзүүлэлтээр бага хувь гарсан юм. Харин О.Ш, Э.Г нарын дуу хоолойн харьцуулах загварыг шинжилгээнийхээ хүрээлэнгийн өрөөндөө авсан учраас дуу хоолойн техникийн үзүүлэлт маш өндөр байгаа юм. Харьцуулах дуу хоолойн загварыг авахдаа шинжилгээнд ирүүлсэн бичлэгийг текст хэлбэрээр өөрснөөр нь уншуулж дуу бичлэгийн төхөөрөмж ашиглан бэхжүүлж авч байхад Э.Г нь өөрийнхөө дуу хоолойг сайн таньж байсан. Үүнээс гадна дуу авианы харьцуулах загварыг авч, шинжилгээнд ирүүлсэн бичлэгтэй харьцуулахад тухайн үеийн нөхцөл байдал, сэтгэл санааны хөдлөл, орчны нөлөөлөл зэргээс шалтгаалан янз бүр байдаг боловч дийлэнх хувь нь төсөөтэй байвал тохирч байна гэж үздэг юм. Дахин хэлэхэд Г.Ш, О.Ш нарын дуу авианы дийлэнх хувь нь тохирч байгаа учраас төсөөтэй байна, энэ нь өөрөөр хэлбэл тохирч байна гэсэн үг, техникийн үзүүлэлтээс гаргасан хувиас шалтгаалан хэллэг нь тохирч байна, төсөөтэй байна гэсэн хэллэг хэрэглэдэг болохоос биш 50 хувиас дээш тохиолдолд тохирч байна гэсэн үг” гэх мэдүүлэг,
М.Насанбаян сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ /8хх-ийн 64-66, 9хх-ийн 42-51, 56/: “...Эрдэнэчимэг даргын санал болгосны дагуу Стратеги бодлого төлөвлөлтийн газрын эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал дээр ажиллах болсон. Миний өмнө энэ ажлыг Хүрэлбаатар мэргэжилтэн хийж байсан гэсэн. Мөн би “Цахим эрүүл мэнд” төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн зөвлөлийн шийдвэрт “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлэгдэх программ хангамжийн ажлыг Хятад компаниар хийлгэхгүй зөвхөн Монгол компаниар хийлгэх талаар заасан байдаг юм. Өөрөөр хэлбэл тухайн ажлын туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх талаар гэрээнд заасан байдаг тул “Хуавей технологи” ХХК-ниас програм хангамж нийлүүлэх туслан гүйцэтгэгчээр оролцуулахаар үндэсний 5 компанийг ажлын хэсэгт танилцуулж тухайн компаниудын талаарх мэдээллийг ирүүлсэн. Тухайн компаниудын мэдээлэлтэй танилцахад компаниудын санхүүгийн чадавхи, ажлын туршлага, боловсон хүчний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн байсан. Ажлын хэсгээс тухайн компаниудаас ажлын даалгаварт нийцүүлэн ямар төрлийн программ хангамж бүтээх бололцоотой талаар компани тус бүрээр ирүүлэх хүсэлт тавьсан. Гэтэл “Хуавей технологи” ХХК-аас дараагийн удаа 2 компани буюу “Геганет” ХХК, “Метронетворкс” ХХК-ниудын программ хангамжийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Яагаад 5 аж ахуй нэгж байгууллагаас 2 компаний мэдээллийг оруулж ирж байгаа талаар “Хуавей технологи” ХХК-ниас ажлын хэсгийн хурал дээр асуухад “программ хангамжийг хамгийн бага үнийн саналаар хийх саналаа ирүүлсэн компаниуд учраас тухайн компаниудыг оруулж ирсэн юм” гэсэн тайлбар хэлж байсан. ... “Хуавей технологи” ХХК-ийн ирүүлсэн материалд “Геганет” ХХК нь хувийн эмнэлэгүүдэд программ хангамж нийлүүлж байсан туршлагатай, харин “Метронэтворкс” ХХК нь улсын эмнэлэгүүдэд программ хангамж нийлүүлж хөгжүүлж байсан туршлагатай талаар дурдсан байсан. Би “Метронетворкс” ХХК-ийн захирал Гантулгыг танина. Би түүнтэй 2008 оноос 2012 оны хооронд Шастиний нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хамт ажиллаж байсан. Уг компаний инженер Батнасан, Чинзориг, Бямбадорж нартай мөн 3 дугаар эмнэлэгт хамт ажиллаж байсан. ... 2015 оны 03 дугаар сарын орчим мөн 2015 оны 06 дугаар сарын сүүлээр “Метронэтворкс” ХХК-ийн захирал Э.Гтай кафед орж хоол идэж пиво ууцгаасан. Хамтдаа хоол идэж пиво уугаад сууж байхдаа Г хар өнгийн самсунг маркийн гар утас гаргаж ирээд “энэ утсыг чи өөрөө хэрэглэж бай, энэ утсаар л хоёулаа холбоо барьж байя, манай компаний бичиг цаасны ажил яаманд их удаж байна. Холбогдох дарга нар нь гарын үсэг зурахгүй удаад байх юм. Чи нэг манай компаниас ирсэн бичиг баримтуудыг холбогдох газарт хүргэж бичиг баримтыг хурдлуулах арга хэмжээ авч өгөөрэй” гэж гуйхаар нь би “үгүй” гэж хэлж чадаагүй өгсөн утсыг нь авчихсан юм. Тухайн үед шийдвэр гаргах дарга нар гадаадад томилолтоор их явж бичиг цаасны ажил удааширч байсан. Тэгээд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга энэ төсөлтэй холбоотой бичиг цаасны ажлыг бүгдийг нь хариуцдаг болохоор надад хандаж гуйсан гэж ойлгож байгаа. Тухайн үед урьд нь хамт ажиллаж байсан тэгээд дотно харьцаанд орсон байсан болохоор “үгүй” гэж хэлж чадаагүй юм. ... 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.Шгийн утас руу “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө” газраас 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1003 албан тоотоор ирүүлсэн “Сонгон шалгаруулалтын тухай” албан бичгийн зургийг явуулсан. Энэ бичгийг би ирсэн даруйд нь Э.Гд “нэг ийм бичиг ирсэн байна” гэж хэлэхэд утасныхаа viber–аар өөр нэг дугаар руу “наад албан бичгийнхээ зургийг аваад явуулчихаарай” гээд хэлж байсан. Ингэхдээ би буруу зүйл хийж байна гэдгээ мэдэж байсан. “Устгаарай” гэдгийг хүртэл хэлж байсан. Э.Г надад “ямар нэгэн “Цахим эрүүл мэнд” төсөл болон манай “Метронэтворкс” ХХК-тай холбоотой албан бичиг ирэх юм бол хэлж байгаарай” гэсний дагуу би хэд хэдэн удаа өгч байсан. Ингэхдээ Э.Г-ын өөрийнх нь авч өгсөн скайтелийн дугаартай гар утсаар нь хэлж мэдэгддэг байсан. Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тушаалын төсөл болон хавсралтуудыг би өөрөө боловсруулж холбогдох дарга нараас саналыг нь авч албажуулж байсан. Би бодохдоо “сайдын өгсөн үүргийн дагуу тушаалыг төлөвлөж боловсруулсан” гэж ойлгож байна. Ажлын хэсгийн гишүүдэд анх энэ тушаалын талаар Оюунханд дарга өөрөө бүгдэд нь уншиж танилцуулж байсан. Сүүлд нь энэ тушаалыг хуулбарлаж ажлын хэсгийн гишүүдэд тарааж өгч байсан. ... Манай газрын дарга Оюунханд даргаас “Хуавей технологи” ХХК-наас ирсэн “ “Метронетворкс” ХХК-ийг танай эрүүл мэндийн яамнаас сонгосны дагуу манай туслан гүйцэтгэгчээр ажиллуулах болсон” гэсэн утгатай албан бус орчуулгатай албан бичиг өгч байсныг санаж байна ...” гэх мэдүүлэг,
Ш.Адьшаагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /15хх-ийн 226-231/: “... Цэвээнхандыг би 1997 оноос хойш танина, “Сити Инержи” ХХК-ийн харъяа “Улаанбаатар мед” эмнэлгийг би 2013 онд үүсгэн байгуулж тоног төхөөрөмж угсрах зэрэг бэлтгэл ажлуудаа хийж байгаад 2014 оны 03 дугаар сараас эхэлж ажилтан сонгон шалгаруулах ажлаа эхэлж 2014 оны 06 дугаар сард эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. ...“Улаанбаатар мед” эмнэлэг тусгай зөвшөөрөл аваад 2 жил болоогүй байсан. Гэхдээ энэхүү журам дээр “Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийг эмчлэх эрүүл мэндийн байгууллага 2 жилийн хугацаанаас өмнө хүсэлт гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд манай эмнэлгийн хувьд тэр заалтын дагуу хүсэлтээ гаргасан. ... Магадлан итгэмжлэлийн хүсэлт өгөөд нилээн удаан хугацаа өнгөрөөд “яагаад гарахгүй байгаа” талаар Цэвээнхандаас асуухаар “байж бай” гээд байсан учир би юм өгч байж хурдан магадлан итгэмжлэлээ гаргуулахаас өөр зам байхгүй юм байна гэж бодсон. Ингээд 5.000.000 /таван сая/ төгрөгийг Цэвээнхандад өгсөн. Би өөрөө бизнес хийж байгаа хүний хувьд магадлан итгэмжлэл хурдан гарах нь цаг хугацааны хувьд надаа ашигтай байсан. Магадлан итгэмжлэгдсэн байна гэдэг нь нэр төрийн хэрэг учир бизнесийн үйл ажиллагаанд чухлаар нөлөөлнө. Манай эмнэлгийн магадлан итгэмжлэл 2015 оны 06 дугаар сарын хурлаар шийдвэрлэгдэж 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн, ... одоо би бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Би өөрөө гэм буруутай гэдгээ ойлголоо. Би Эрүүгийн хуулийн 269.1 гэсэн зүйл ангийг ойлгосон, энэхүү хээл хахууль өгсөн гэсэн зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Энэхүү зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй. “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийн асуудлыг бүтээх зорилгоор би хариуцсан хүнд нь өгч “хурдан шийдээрэй” гэж хэлээд 5.000.000 төгрөгийг өгсөн. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа. Миний хувьд гэм буруугийн асуудалтай ямар нэг маргаан байхгүй. Иймд миний хэргийг өршөөлийн хуулинд хамруулж шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг.
Я.Цэвээнхандын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн /8хх-ийн 37-44, 16хх-ийн 06-11/: “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнөөдөр Г.Ш сайд гадуур ажилтай явж байгаад үдээс хойш 16 цагийн орчимд ажил дээрээ ирсэн. Г.Ш сайдын найз Ш орж 10 гаруй минут уулзаад гарсан. Сайд Г.Ш надад “Шг ирэхээр нь шууд оруулаарай” гэж хэлсэн юм. Тэгтэл Ш гаднаас орж ирэхээр нь ширээнийхээ араас босолгүйгээр “шууд орчих” гээд оруулсан. Сайдын туслахаар 2014 оны 12 сарын 30-ны өдөр ажилд орсноос хойш Шг танидаг болсон. Ш нь сайд Г.Ш-ын найз гээд байдаг. 2015 оны 10 сарын эхээр ирж уулзаж байсан. Өмнө нь цаг хугацааг нь сайн санахгүй байна 3-4 удаа ирж уулзсан. ... 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим сайд Ш хонх дарахаар нь ортол 100-тын дэвсгэртээр нэг боодол Америк доллар гартаа барьчихсан “май энэ мөнгийг МАХН-ын нарийн бичгийн дарга Цогтбаатарт өг” гэхээр нь “за” гээд ширээн дээрээс салфетик авч ороогоод буцаж гараад нарийн бичгийн өрөөний ширээн доор байрладаг сейфний дээд талын тавцан дээр тавьчихаад сууж байтал гаднаас 3 хүн орж ирээд шууд сайдын өрөө рүү явахаар нь “ямар учиртай хүмүүс вэ, байзаарай” гээд суудлаасаа боссон чинь нэг нь надад Авлигатай тэмцэх газрын үнэмлэх үзүүлээд “сууж бай” гэсэн. Би буцаж суудалдаа суутал сайдын өрөөнд орсон. Тэдний араас хүмүүс нэмэгдэж ирсэн. Нэг хүн нь “цонхныхоо хөшгийг хаа” гэж хэлэхээр нь “за” гээд босохдоо сейфний дээр байсан доллараа аваад хөшигөө хаахдаа паар шкаф хоёрын засвар унагаасан. Орой нь ажил дээрээ ирж Авлигатай тэмцэх газрын хүмүүст долларыг гаргаж өгсөн. Мөн өөрийн сейфнээс гарч ирсэн 10.000-тын дэвсгэртээр 5 боодол, 20.000-тын дэвсгэртээр 1 боодол нийт 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хувьд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг нь миний өөрийн хувийн мөнгө. 2015 оны 10 дугаар сарын 27, 28-ны үед сайд Ш намайг “хадгалж бай” гээд 5.000.000 /таван сая/ төгрөг өгөхдөө 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нь “намайг аваарай” гэж хэлсэн болохоор би авсан. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сайд намайг дуудаж “нөгөө хадгалуулсан мөнгөнөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нь миний охинд өгчих өвлийн хувцас авах юм байна. 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нь жолооч Хүрлээд миний охинд өгөх мөнгөтэй нийлүүлээд 1.000.000 /нэг сая/ төгрөг өгчих” гэж хэлэхээр нь “за” гээд сейфнээсээ гаргаад өгөх гэтэл сейф онгойхгүй гацаад /ер нь миний сейф гацаад байдаг юм/ байхаар нь гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Баярмааг өрөөндөө түр суулгаад гадагшаа гарч ХААН банк ороод өөрийн 5024464629 тоот данснаас нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг аваад жолооч Хүрлээд “сайд чамайг 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нь аваад охинд нь 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нь өгөөрэй гэсэн шүү” гээд өгсөн. Би өөрийн данснаасаа мөнгө авч өгсөн болохоор Сайдын хадгалуулсан мөнгөнөөс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нь би буцааж авахаар болж байгаа юм. 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нь хувиараа бараа зарж олсон мөнгө байгаа юм. 3.000.000 /гурван сая/ төгрөгийг нь сайд Г.Ш хадгалуулсан болохоор өөрийнх нь хэрэгцээнд буюу утасны төлбөр, хоол унд, чихэр, жимс, ариун цэврийн хэрэгсэл зэрэгт нь зарцуулдаг байсан. Би нөхөр Б.Амарсанаагын хамт ОХУ-н Новосибирск хотод 1990-1996 онд оюутан байхад Ш.Адьшаа ах наймаа хийж очдог үеэс эхлэн таньдаг болсон. ...Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Г нь Ш.Адьшаагийн “Улаанбаатар мед” эмнэлэгийг магадлан итгэмжлэлд оруулахын тулд 5.000.000 /гаван сая/ төгрөгийн хээл хахуулийг авахад намайг зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож байгааг ойлгож байна. Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Зуучилсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би бүх зүйлийг анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж өөрийгөө илчилж байна. 2015 оны 02 дугаар сарын үед нутгийн Ширнэнбандийн Адьшаа ах “миний үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар мед” эмнэлэгийн магадлан итгэмжлэлийн асуудлыг шийдүүлэх талаар холбогдох албан тушаалтнаас гуйж шийдвэрлүүлж өгөөч” гэж хэлсэн. 2015 оны 3, 4 дүгээр сарын үед Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн албан өрөөнд ороод “миний нутгийн Адьшаа ахын “Улаанбаатар мед” эмнэлэгийн магадлан итгэмжлэлийг шийдэж өгөөч” гэж гуйтал “ажиллаад байж байг” гэж хэлсэн. Түүнээс хойш магадлан итгэмжлэлийн хурал орох гэж байна гэсэн сургаар 2 удаа Төрийн нарийн бичгийн дарга Г.Гтэй уулзаж “магадлан итгэмжлэлийг шийдэж өгөөч” гэж гуйсан боловч “байж бай” гээд шийдэж өгөхгүй байсан. Тэгтэл Адьшаа ах “юу болж байна” гээд надаас асуугаад байхаар нь Төрийн нарийн бичгийн дарга Г.Гээс гуйсан боловч “жаахан байж байг” гээд байна гэж хэлсэн. Түүнээс хойш 2015 оны 05 дугаар сард өдөр цайны цагаар Адьшаа ах манай ажлын ард талд байрладаг “Спрингс” зочид буудлын 1 дүгээр давхарын хоолны газарт “ороод ир” гэхээр нь яваад ортол гацаараа зааланд ширээн дээр сууж байсан. Очоод хамт суугаад цай уугаад ойр зуурын юм яриад сууж байтал Адьшаа ах сандал дээрээсээ дөрвөлжин цаасан хайрцагтай зүйлийг гялгар уутанд хийчихсэн гаргаж ирээд “энэ дотор 5.000.000 /таван сая/ төгрөг байгаа. Үүнийг Төрийн нарийн бичгийн дарга Г.Гт өгчих” гэж хэлээд надад өгөхөөр нь би “яаж өгөх юм бэ” гэж хэлтэл “та нар чинь нэг дор гайгүй харилцаатай байдаг биз дээ” гэж хэлэхээр “за за” гээд мөнгийг авч гараад өрөөндөө оруулж хувцасны шкафны дээд талд тавьчихаад ажлаа хийж байгаад оройхон зав гарахаар нь Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн өрөөнд ороод “Адьшаа ах танд 5.000.000 /таван сая/ төгрөг надаар өгүүлсэн. Одоо надад байгаа. Би аваад ирэх үү” гэж хэлтэл “үгүй тийм юм байхгүй” гэж хэлээд байж байтал гаднаас хүн орж ирээд би зөрж гараад өрөөндөө ороод маш их сандарч эвгүй байдалд орсон. Түүнээс хойш 2 хоногийн дараа би дахин Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн өрөөнд ороод “намайг уучлаарай намайг ийм зүйл хийдэг гэж битгий бодоорой Адьшаа ах танд өгөөрэй гээд зориулаад надад өгсөн болохоор би танд өгөхгүй бол хэцүү байна та авчих л даа” гэж хэлээд гуйтал “за за лайтай юм” гэхээр нь баярлаад гарч гүйгээд өрөөнөөсөө 5.000.000 /таван сая/ төгрөгийг аваад Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн өрөөнд ороод өөрт нь өгсөн чинь надаас аваад ширээн дээрээ тавьсан. ... Г дарга “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийг бүтээх зорилгоор мөнгө өгч байгааг ойлгож байсан. Г даргад хайрцагтай 5.000.000 төгрөгийг оруулж өгчихөөд өрөөнд нь юм ярьж байхад Г дарга “би сайдад олигтой ч баярлалаа гэж хэлж чадахгүй яваад байгаа энэ мөнгөөр сайдад бэлэг аваад өгчихдөг юм билүү” гэхээр нь би “сайдын цай уудаг шаазан цуурчихсан би япон дэлгүүр ороод авах гэсэн чинь 160.000-180.000 төгрөгийн үнэтэй байхаар нь авч чадаагүй та тэр шаазан аягыг аваад өгчихөөч” гэж хэлсэн чинь Г дарга “тэгдэг юм билүү” гэсэн утгатай зүйл хэлээд яг энгий тэгий гэж хэлээгүй. Тэгээд би өрөөнөөс гараад явсан. Г дарга “сайд намайг дэмжиж, зүтгэж байгаад төрийн нарийн болгосон, би сайдад бэлэг авч өгий гэж бодоод юу өгөхөө мэддэггүй энэ мөнгөөр бэлэг авч өгнө” гэж хэлэхэд нь би сайдын шаазан аягыг авахуулчих санаатай “та шаазан аяга аваад өгчихөөч” гэж хэлсэн юм ...” гэх мэдүүлэг болон Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн аудио бичлэгт шинжээч томилсон тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5952 дугаартай шинжээчийн дүгнэлт /8хх-ийн 140-150/, Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн бичлэгт шинжээч томилсон тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2068 дугаартай дүгнэлт /22хх-ийн 235-249/, Шинжээч Б.Оюунцэцэг, Ж.Тогтохбаяр, Ч.Г нарын гаргасан дүгнэлт /15хх-ийн 126-148/, Гүйцэтгэх ажлын шугамаар баримтжуулсан нотлох баримтын шинж чанартай аудио бичлэгийг ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Д-07/15-126 дугаартай албан бичиг /8хх-ийн 139/, DVD 1 ширхэгийг нотлох баримтаар үнэлүүлэхээр ирүүлсэн 2017.04.03-ны өдрийн 8-07/17-47 дугаартай албан бичиг /22хх-ийн 223/, Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс Г.Шийлэгдамбын хууль бус үйлдлийн талаарх “Гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга”, мөн Г.Гийн хууль бус үйлдлийн талаарх “Гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга” /22хх-ийн 224-227/, Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /22хх-ийн 228-231/, Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /22хх-ийн 234/, 2015 оны 10 дугаар сарын 15, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Ам.долларын төгрөгтэй харьцах Монгол банкны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаа /18хх-ийн 177/, Эрүүл мэнд спортын сайд Г.Ш-ын албан өрөөнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /17хх-ийн 237-238/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 29/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд хийсэн үзлэгээр хураан авсан 100.000 Ам.долларт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 35-55/, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 57-63/, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын туслах Я.Цэвээнхандын өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 57-63/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хатан туул” хотхоны Д-10 тоот байранд нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 61-67/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хатан туул” хотхоны Д-10 тоот байранд нэгжлэг хийх үед хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 68-69/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Сэлбэ” хотхоны 97/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Метронетворкс” ХХК-ийн офиссын байранд нэгжлэг хийх тогтоол нэгжлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 94-97/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Сэлбэ хотхоны 97/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Метронетворкс” ХХК-ийн офиссын байр болон захирал Э.Гантулгын өрөөнд нэгжлэг хийх үед хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 99-102/, О.Шгийн биед нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл. /1хх-ийн 81-86/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 104-120/, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 1 дүгээр хурлын тэмдэглэл /5хх-ийн 244-247/, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 2 дугаар хурлын тэмдэглэл /5хх-ийн 248-250, 6хх-ийн 01-12/, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 3 дугаар хурлын тэмдэглэл /6хх-ийн 13-22/, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 4 дүгээр хурлын тэмдэглэл /6хх-ийн 23-28/, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамжийн ажлын хэсгийн хурлын хөтөлбөр, 5 дугаар хурлын тэмдэглэл /6хх-ийн 33-38/, “Метронетворкс” ХХК-тай программ хангамж нийлүүлэх гэрээг хамтарч байгуулахыг зөвшөөрсөн Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2/1762 дугаартай албан бичиг /6хх-ийн 39/, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн ажлын хэсгээс гарсан үнэлгээ, зөвлөмжийг Хуаве технологи компанид хүргүүлсэн Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/1307 дугаартай албан бичиг /3хх-ийн 62, 6хх-ийн 40/, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн шийдвэр, зөвлөмж /6хх-ийн 41-45/, 2015-03-30-ны өдрийн Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн хурлын хөтөлбөр, 1 дүгээр хурлын тэмдэглэл /3хх-ийн 164-179/, 2015-05-14-ны өдрийн Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн хурлын хөтөлбөр, 4 дүгээр хурлын тэмдэглэл /3хх-ийн 202-213/, Эрүүл мэндийн яам болон “Хуавей технологи” ХХК-ийн хооронд байгуулсан “Цахим эрүүл мэнд” төслийн нийлүүлэлтийн ЕН-1 тоот гэрээ /4хх-ийн 19-51/, Эрүүл мэндийн яам болон “Хуавей Технологи” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Цахим эрүүл мэнд” төслийн 2013 оны 11 дүгээр сарын нэмэлт гэрээ /4хх-ийн 52-56/, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5-6017 дугаартай “тендер шалгаруулалтын тухай” Монгол Улсын Сангийн яамны албан бичиг /4хх-ийн 115/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Сэлбэ” хотхоны 97/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Метронетворкс” ХХК-ийн офиссын ногоон саарал өнгийн төмөр сейфэнд байсан мөнгөн дэвсэгртүүдийг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 189-192/, Я.Цэвээнхандаас хураан авсан I phone-4 /model A1332/ маркийн цагаан өнгийн корпустай 99059794 дугаартай гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 69-80/, “Метронетворкс” ХХК-ийн төгрөгийн болон валютын данстай холбоотой баримтуудыг Худалдаа Хөгжлийн Банкны 40 мянгат дахь салбараас хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, холбогдох материалууд /2хх-ийн 202-221/, Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 55 дугаартай тушаал, мөн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 114 дугаартай тушаалын эх хувь болон ноорог материал зэрэг нийт 24 хуудас материалыг Эрүүл мэнд, спортын яамнаас хураан авсан тэмдэглэл, хураан авсан баримтууд /3хх-ийн 7-38/, “Хуавей Технологи” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/28 дугаартай Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт явуулсан албан бичиг /3хх-ийн 61/, О.Ш гарын үсэг зурж мөнгө хүлээн авсан гэх бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийг “Метронетворкс” ХХК-ийн гадаад харилцааны менежер Э.Батхүүгээс хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 86-88/, Эрүүл мэнд, спортын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Насанбаянгаас хураан авсан “Samsung” маркийн гар утас 1 ширхэг, “Blackberry” маркийн гар утас 1 ширхэгт тус бүр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 103-159/, гэрч А.Алтанхуягаас “шар өнгийн зүйлээр А.Алтанхуяг гэсэн бичвэртэй/ CD 1 ширхэгийг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл болон үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 100-103/, Э.Гас хураан авсан “Самсунг” гэсэн бичигтэй S-2 маркийн хар өнгийн корпустай гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /9хх-ийн 241-243/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлсэн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1003 дугаартай албан бичиг /1хх-ийн 03-04/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн “Цахим эрүүл мэнд” төсөлтэй холбоотой гомдлыг хянан шалгасан материал, шийдвэр /7хх-ийн 150-250, 8хх-ийн 01-09/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын карт болон холбогдох бүртгэлүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тоо бүртгэлийн ажилтан Н.Батболдыг гэрчээр байцаасан тэмдэглэл /3хх-ийн 69-85/, Г.Ш-ыг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар томилсон УИХ-ын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай тогтоол /7хх-ийн 145-149/, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, уг тушаалын хавсралт /18хх-ийн 206-210/, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Гийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаартай “Албан хаагчдыг ажлын чиг үүргийн дагуу ажлын байранд томилох, хүлээлцүүлэх тухай” тушаал, уг тушаалын хавсралт /18хх-ийн 211-216/, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 396 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай магадлал /8хх-ийн 97-107/, Х.Хүрэлбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай тушаал, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 464 дугаартай тушаал /8хх-ийн 108-109/, “Метронетворкс” ХХК-ийн хувийн хэрэг /20хх-ийн 152-177/, “Метронетворкс” ХХК-ийн “Татвар төлөгчийн карт”, татварын тооцооллын жагсаалт /8хх-ийн 135-136/, Авилгатай тэмцэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/7025 дугаартай албан бичиг, Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ыг хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилж гэр орон уналга албан тасалгаанд нэгжлэг явуулж сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсоныг мэдэгдсэн албан бичиг /17хх-ийн 236/, “Геганэт” ХХК-аас гаргаж өгсөн баримтууд /18хх-ийн 199-205/, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуавей технологи” ХХК-ны Б.Зоригт гэгчээс “Геганэт” ХХК-ны 63 хуудас болон “Метронетворкс” ХХК-ны 87 хуудас “Цахим эрүүл мэнд” төслийн Программ хангамжийн саналуудыг хүлээлгэж өгсөн баримт /18хх-ийн 222/, “Геганэт” ХХК-ны “Цахим эрүүл мэнд” төслийн Программ хангамжийн санал /18хх-ийн 223-250, 19хх-ийн 01-35/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1427 дугаартай шийдвэр /А.Эрдэнэтуяаг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар эргүүлэн томилсон/-/19хх-ийн 206-208/, “Сити Энержи” ХХК-аас 2014, 2015 онд явуулж байсан албан бичигүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох албан бичгүүд /10хх-ийн 248-250, 11хх-ийн 1-8, 13-15/, 2015.06.16-ны өдрийн Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 5 дугаар хурлын шийдвэрийн төсөл, хурлын тэмдэглэл /13хх-ийн 85-96/, Магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагуудын танилцуулга 1 /13хх-ийн 97-99/, Шинжээч нарын гаргасан “Улаанбаатар мед” эмнэлгийн танилцуулга /13хх-ийн 111-112/, “Улаанбаатар мед” эмнэлгийг шалгасан шинжээч нарын үнэлгээ өгсөн гар бичмэл /14хх-ийн 17-35/, Эрүүл мэндийн сайд Н.У-н 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалын хуулбар, хавсралт /13хх-ийн 125-128/, Эрүүл мэндийн сайд Н.У-ын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт” /14хх-ийн 55-99/, Эрүүл мэнд, спортын сайд Г.Ш-ын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 259 дугаартай “Магадлан итгэмжлэл олгох тухай” тушаалын эх хувь болон төсөл /11хх-ийн 212-217/, Г.Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон сайд Г.Ш-ын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тушаал /16хх-ийн 22/, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт /16хх-ийн 23-27/, Г.Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай тогтоол /16хх-ийн 39/ /21хх-ийн 190/, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэл /21хх-ийн 191-192/, Г.Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 444 дугаартай тогтоол /16хх-ийн 40, 21хх-ийн 193/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс АТГ-т хүргүүлж байсан 2015 лны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1613 дугаартай албан бичиг /16хх-ийн 29-31/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлж байсан 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 761 дугаартай албан бичиг /16хх-ийн 32, 21хх-ийн 183/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлж байсан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 767 дугаартай албан бичиг /16хх-ийн 33, 21хх-ийн 184/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шд хүргүүлж байсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 890 дугаартай албан бичиг /16хх-ийн 34, 21хх-ийн 185/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Н.Жанцанд хүргүүлж байсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 932 дугаартай албан бичиг /16хх-ийн 35/, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шд хүргүүлж байсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1393 дугаартай албан бичиг /16хх-ийн 36/, Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлж байсан 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1562 дугаартай албан бичиг /21хх-ийн 179/, Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б-д хүргүүлж байсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1654 дугаартай албан бичиг /21хх-ийн 180/, Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүргүүлж байсан 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 474 дугаартай албан бичиг /21хх-ийн 181-182/, Яллагдагч Ш.Адьшаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах тухай хүсэлт /17хх-ийн 203/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Э.Г нь “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч “Хуавэй технологи” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр орохын тулд эмнэлгийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй “Метронетворкс” ХХК-ийг найз Д.Сонинбилэгээс шилжүүлэн авсан, Л.Азжаргалаар дамжуулан Г.Штай хувийн сайн харилцаатай О.Штэй танилцан холбогдсон, О.Ш нь “Метронетворкс” ХХК-ийг “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч “Хуавэй технологи” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулуулахын тулд Г.Ш-ын албан тушаалын байдалтай холбогдуулан түүнд нөлөөлсөн, “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавэй” компани нь уг төслийг хэрэгжүүлэхэд оролцох туслан гүйцэтгэгч компанийг өөрсдөө сонгох, үндсэн гэрээлэгчийн хувьд аливаа эрсдэлийг өөрсдөө хариуцах, энэ ажиллагаанд Эрүүл мэнд, спортын яамнаас оролцох шаардлагагүй байхад Г.Ш нь “Метронетворкс” компанид давуу байдал олгох зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг гаргаж, уг тушаалын хавсралтаар баталсан ажлын хэсгийн ажиллах удирдамжид “…туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, “Хуавэй технологи” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллуулах саналыг илгээх..” хэмээн заасны дагуу ажлын хэсэг уг удирдамжийн дагуу урьд өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагагүй “Метронетворкс” ХХК-ийг сонгон шалгаруулж энэ талаарх албан бичгийг “Хуавэй технологи” ХХК-д явуулсан, “Хуавэй технлоги” ХХК “Эрүүл мэндийн яамны санал болгосоны дагуу “Метронетворкс” компанийг төслийн туслан гүйцэтгэгчээр сонгосон, Г.Ш нь тухайн үед “Цахим эрүүл мэнд” төслийг хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн Х.Хүрэлбаатарт “Метронетворкс” ХХК-ийг “Хуавэй технлоги” ХХК-ний туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулахыг тулган шаардсан, “Цахим эрүүл мэнд” төслийн туслан гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт холбогдох хууль зөрчиж байгааг, сонгон шалгаруулалтыг шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан явуулахыг ШӨХТГ-аас албан бичгээр мэдэгдсэн, О.Ш, Э.Г нар “Цахим эрүүл мэнд” төслийн туслан гүйцэтгэгчээр шалгаруулсны төлөө уг төслийн санхүүжилтээр орж ирсэн мөнгөнөөс Г.Шд өгсөн, Г.Ш нь холбогдох хууль, тогтоол, журмын заалтуудыг илт зөрчиж Г.Гийг Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан, “Улаанбаатар мед” эмнэлэг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийг эмчлэх бололцоогүй, хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй атлаа магадлан итгэмжлэл авсан, Ш.Адьшаа нь “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийг авахын тулд сайдын туслах Я.Цэвээнхандаар зуучлуулж Г.Гт мөнгө өгсөн, Г.Г нь Я.Цэвээнхандаар зуучлуулан авсан мөнгөө “сайд намайг дэмжиж ажилтай болгосон” хэмээн талархан Г.Шд өгсөн зэргийг нь гэрч нар мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт, холбогдох журам, гүйцэтгэх ажлын үр дүнд цугласан дуу, дүрсний бичлэг, гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга, эд мөрийн баримтууд зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас “…хэргийг буруу тусгаарласан, гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан, шүүгдэгч нарын үйлдэл хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулаагүй …“ гэсэн боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Шүүгдэгч Г.Ш, Г.Г нар нь өөрсдийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албан тушаалын эрх хэмжээнд хамаарахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар буюу холбогдох хууль, тогтоол, журмын заалтуудыг илт зөрчиж тушаал, шийдвэр гарган бусдад эдийн болон эдийн бус ашигтай давуу байдлыг бий болгосон нь тэдний гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийг тодорхойлж байна.
Гүйцэтгэх ажил нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна гүйцэтгэх ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцож, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгуулсан байх тул гүйцэтгэх ажил хууль зөрчиж явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн “Хуавэй технологи” компани өөрсдөө бус Эрүүл мэнд спортын яамны санал болгосны үндсэнд “Метронетворкс” ХХК-ийг төслийн туслан гүйцэтгэгчээр сонгосныг уг байгууллагын албан бичгүүд нотлохоос гадна, гүйцэтгэх ажлын үр дүнд цугласан дууны бичлэг, гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга, эд мөрийн баримтууд зэргээр Г.Ш, О.Ш нарын хооронд урьдны зээл, мөнгөний авлага байгаагүйг нотлоно. Үүнээс гадна О.Шгийн “зээл” хэмээн хэрэгт хавсаргасан баримт нь О.Ш өөрийнхөө дансанд өөрөө мөнгө тушаасан баримт болохыг дурдаж байна.
Хээл хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл явдлаа хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар төгсдөг тул Г.Ш хээл хахуульд авсан мөнгөө цааш намын санхүүжилтэнд зарцуулсан (Д.Ц-т өгсөн нь) эсэх нь хэргийн зүйлчлэлийг тодорхойлоход онцын ач холбогдолгүй.
Эрүүл мэндийн сайдын “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалаар Эрүүл мэндийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг (Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам) хүчингүй болгосон нь захиргааны хэм хэмжээ тогтоосон актын улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд хууль бус захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг байсан мэтээр өмгөөлөгч нар төөрөгдсөнийг тэмдэглэж байна.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд “…зайлшгүй шаардлагатай бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол хэргийг тусгаарлаж болно…” гэж үзэж Н.Энхбаярт холбогдох хэргээс Г.Ш, О.Ш, Э.Г, Г.Г нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн прокурорын тогтоол үндэслэлтэй байх бөгөөд тусгаарласан 201401000075 дугаартай Н.Э-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учрыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нар үйлдсэн хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.
Г.Ш, Г.Г нар өөрсдийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албан тушаалын эрх хэмжээнд хамаарахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдаас давтан онц их хэмжээний болон бага бус мөнгөн хөрөнгийг өөрөө болон зуучлагчаар дамжуулан авсан үйлдэл нь “хээл хахууль авах” гэмт хэргийн, О.Ш, Э.Г нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тэдний хууль бус хүсэл шаардлагын дагуу давуу байдал олгосны төлөө эрх бүхий албан тушаалтанд мөнгөн хөрөнгө өгсөн үйлдэл нь “хээл хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Ш-ын хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Г.Гийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан, шүүгдэгч О.Ш, Э.Г нарын урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Прокуророос шүүгдэгч Г.Ш-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Гийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, О.Ш, Э.Г нарыг мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “улс төрд нөлөө бүхий этгээд” хэмээх ойлголтыг хуульчилж, үүнд “…засгийн газрын гишүүн, төрийн нарийн бичгийн даргыг…” хамааруулан ойлгохыг тайлбарласан байна. “Хахууль авах” авах гэмт хэргийг “улс төрд нөлөө бүхий этгээд” үйлдсэн бол оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр буюу хорих ялын дээд хэмжээг ихэсгэн заасан нь Г.Ш, Г.Г нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Иймд Г.Ш, Г.Г нарын үйлдсэн “хээл хахууль авах” гэмт хэргийг шүүгдэгч тус бүрийн үйлдэлд нь тохируулан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар зүйлчилнэ.
Харин О.Ш, Э.Г нарын үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хахууль өгөх” гэмт хэргээр зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Хэдийгээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Хахууль өгөх” гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн харуцлагын төрөл, агуулга нэмэгдэж орсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн “Хээл хахууль” өгөх гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын доод хэмжээ шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд (“Хахууль өгөх” гэмт хэрэгт) багассан нь тэдний үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Г.Ш, О.Д нарт хорих ял, шүүгдэгч Г.Г, Э.Г нарт торгох ял шийтгэхээр шийдвэрлэснээс гадна Г.Ш, О.Д нарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Г.Г нь 17 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялаас хасч тооцохдоо хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг журамлах нь түүний эрх зүйн байдлыг илүү дээрдүүлж байна. Ийм учраас Г.Гийн цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцов.
Шүүгдэгч Э.Г энэ хэрэгт 60 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй (1 нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас хасах нь зүйтэй.
Шүүх Г.Г, Э.Г нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж тус бүрт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 40.000 Ам.доллар буюу 79.614.400 төгрөг (нийт 160.000 Ам.доллар хээл хахуульд авснаас 40.000 Ам.долларыг өөрөө зарцуулж үрсэн), 1.000.000 төгрөгийг (Г.Гээс хээл хахуульд авсан 5.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг нь Я.Цэвээнхандын өрөөнөөс хураан авсан 7.000.000 төгрөгтэй хамт байсан учир) шүүгдэгч Г.Ш-ын хувьд ногдох хөрөнгө орлогоос, 5.000.000 төгрөгийг (Г.Г хээл хахуульд авсан мөнгөө Г.Шд өгснөөс үл шалтгаалж) шүүгдэгч Г.Гийн хувьд ногдох хөрөнгө орлогоос тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, мөн хураан авсан хөрөнгө орлого болох 120.000 Ам.доллар (Г.Ш-ын албан өрөөнөөс нь хурааж авсан), 4.000.000 төгрөг (Я.Цэвээнхандын өрөөнөөс хураан авсан 7.000.000 төгрөгтэй хамт байсан) төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Шас хураан авсан 2 ширхэг гар утас, О.Шгээс хураан авсан ”Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, Э.Гас хураан авсан хар өнгийн гар утас 1 ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Э.Батхүүгээс хураан авсан (О.Ш гарын үсэг зурж мөнгө хүлээн авсан гэх) бор шаргал өнгийн хавтастай “OFFICE DIARY” гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор,
мөрдөн байцаалтаар Я.Цэвээнхандын өрөөнөөс хураан авсан 7.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой хамааралгүй болох нь тогтоогдсон тул Авлигатай тэмцэх газрын “барьцааны мөнгө хадгалах” Төрийн банкны 100900033401 дугаартай дансанаас гаргуулж Я.Цэвээнхандад буцаан олгохоор, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой хамааралгүй болох нь тогтоогдсон О.Дгийн 5300 Ам.доллар, 10.000 Ам.долларыг, “Метронетворкс” ХХК-ийн 47.112.500 төгрөг, 110.100 Ам.доллар зэргийг тэдэнд буцаан олгохоор,
№1 дугаартай 2015 оны11 дүгээр сарын 04-ний өдөр Г.Ш-ын ажлын албан өрөөнд хийсэн үзлэгээр 100.000 Ам.доллар хураан авсан тухай үзлэгийн явцыг баримтжуулсан бичлэгтэй шар өнгийн DVD-R 4,7 GВ гэсэн бичигтэй 1 ширхэг СD, №2 дугаартай 2015 оны11 дүгээр сарын 05-ны өдөр Г.Ш-ын ажлын албан өрөө болон түүний туслах Я.Цэ-нд нарын өрөөнд хийсэн нэгжлэгийг баримтжуулсан цагаан өнгийн, 8,5 GВ гэсэн бичигтэй 2 ширхэг СD, №3 дугаартай Г.Ш-ын Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхон 5 дугаар байрны 27 тоот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 17-20 тоот хаусанд нэгжлэг хийсэн бичлэгтэй улаан өнгийн 1 ширхэг CD, №4 дугаартай Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн “Г.Ш нарт холбогдох бичлэг 2015.12.01” гэсэн огноотой цэнхэр өнгийн 1 ширхэг CD, №5 дугаартай гэрч Алтанхуягаас хураан авсан цагаан өнгийн “Алтанхуяг” гэсэн бичигтэй 1 ширхэг СD, №6 дугаартай хэргийн холбогдогч О.Ш, Э.Г нарыг цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд өмгөөлөгч нарыг хэрхэн уулзаж байхыг нь харуулсан шар өнгийн 1 ширхэг СD, №7 дугаартай телевизийн бичлэгээс хуулбарлан авсан “Бадарчийн Жаргалмаа зочин Н.Энхбаяр 2016.01.29” гэсэн бичигтэй телевизийн нэвтрүүлгийг харуулсан бичлэгтэй цэнхэн өнгийн 1 ширхэг СD, №8 дугаартай телевизийн бичлэгээс хуулбарласан “Цензургүй яриа Г.Ш 2016.02.01” гэсэн бичигтэй тухайн нэвтрүүлгийг харуулсан бичлэгтэй цагаан өнгийн 1 ширхэг СD, “Г.Г нарын бичлэг” гэсэн бичвэртэй шар өнгийн 1 ширхэг СD зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр,
О.Шгийн 0818 УБҮ дугаартай “Ланд круйзер 200” маркийн 70.000.000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, “Метронетворкс” ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Г.Ш-ын хамтын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 49 дүгээр байр 27 тоот (шинэчилсэн хаягаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 5-27 тоот) 88.6 м.кв 3 өрөө, 50.000.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Г.Гийн Худалдаа хөгжлийн Банкны 404197905 дугаартай, 32.165.958 төгрөгийн үлдэгдэлтэй данснаас 12.000.000 төгрөгийг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжлэх тухай” тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай мөрдөн байцаагчийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгө, мөнгийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Ш. албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Г.Гийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч О.Д, Э.Г нарыг урьдчилан үгсэн тохиролцож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (192.000 төгрөгийг) 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш, О.Д нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш 56 /тавин зургаа/ хоног, шүүгдэгч О.Д 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 17 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 4.080.000 /дөрвөн сая наян мянга/ төгрөгийг хасч тооцсугай.
6. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г 60 /жар/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу түүнд оногдуулсан торгох ялаас 900.000 /есөн зууг мянга/ төгрөгийг хассугай.
7. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Г нарт тус бүр оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Г нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
9. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Г.Ш-ын хувьд ногдох хөрөнгө орлогоос 40.000 /дөчин мянга/ Ам.доллар буюу 79.614.400 /далан есөн сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөг, 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус, шүүгдэгч Г.Гийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 5.000.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш, Я.Ц-д нараас хураан авсан 120.000 /нэг зуун хорь мянга/ Ам.доллар, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Ш-с хураан авсан 2 ширхэг гар утас, О.Шгээс хураан авсан ”Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, Э.Гас хураан авсан хар өнгийн гар утас 1 ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Э.Батхүүгээс хураан авсан (О.Ш гарын үсэг зурж мөнгө хүлээн авсан гэх) бор шаргал өнгийн хавтастай “OFFICE DIARY” гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,
Я.Цэвээнхандын өрөөнөөс хураан авсан 7.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын “барьцааны мөнгө хадгалах” Төрийн банкны 100900033401 дугаартай дансанаас гаргуулж Я.Цэвээнхандад буцаан олгож,
О.Дгийн 5300 Ам.доллар, 10.000 Ам.долларыг, “Метронетворкс” ХХК-ийн 47.112.500 төгрөг, 110.100 Ам.доллар зэргийг тэдэнд буцаан олгож,
№1 дугаартай 2015 оны11 дүгээр сарын 04-ний өдөр Г.Ш-ын ажлын албан өрөөнд хийсэн үзлэгээр 100.000 Ам.доллар хураан авсан тухай үзлэгийн явцыг баримтжуулсан бичлэгтэй шар өнгийн DVD-R 4,7 GВ гэсэн бичигтэй 1 ширхэг СD, №2 дугаартай 2015 оны11 дүгээр сарын 05-ны өдөр Г.Ш-ын ажлын албан өрөө болон түүний туслах Я.Ц-д нарын өрөөнд хийсэн нэгжлэгийг баримтжуулсан цагаан өнгийн, 8,5 GВ гэсэн бичигтэй 2 ширхэг СD, №3 дугаартай Г.Ш-ын Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхон 5 дугаар байрны 27 тоот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 17-20 тоот хаусанд нэгжлэг хийсэн бичлэгтэй улаан өнгийн 1 ширхэг CD, №4 дугаартай Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн “Г.Ш нарт холбогдох бичлэг 2015.12.01” гэсэн огноотой цэнхэр өнгийн 1 ширхэг CD, №5 дугаартай гэрч А-аас хураан авсан цагаан өнгийн “Алтанхуяг” гэсэн бичигтэй 1 ширхэг СD, №6 дугаартай хэргийн холбогдогч О.Ш, Э.Г нарыг цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд өмгөөлөгч нарыг хэрхэн уулзаж байхыг нь харуулсан шар өнгийн 1 ширхэг СD, №7 дугаартай телевизийн бичлэгээс хуулбарлан авсан “Бадарчийн Жаргалмаа зочин Н.Энхбаяр 2016.01.29” гэсэн бичигтэй телевизийн нэвтрүүлгийг харуулсан бичлэгтэй цэнхэн өнгийн 1 ширхэг СD, №8 дугаартай телевизийн бичлэгээс хуулбарласан “Цензургүй яриа Г.Ш 2016.02.01” гэсэн бичигтэй тухайн нэвтрүүлгийг харуулсан бичлэгтэй цагаан өнгийн 1 ширхэг СD, “Г.Г нарын бичлэг” гэсэн бичвэртэй шар өнгийн 1 ширхэг СD зэргийг хэрэгт хавсарган үлдээж,
О.Шгийн 0818 УБҮ дугаартай “Ланд круйзер 200” маркийн 70.000.000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, “Метронетворкс” ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Г.Ш-ын хамтын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 49 дүгээр байр 27 тоот (шинэчилсэн хаягаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 5-27 тоот) 88.6 м.кв 3 өрөө, 50.000.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Г.Гийн Худалдаа хөгжлийн Банкны 404197905 дугаартай, 32.165.958 төгрөгийн үлдэгдэлтэй данснаас 12.000.000 төгрөгийг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжлэх тухай” тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай мөрдөн байцаагчийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.Ш, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш, О.Д нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Г, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.БОЛДБААТАР
Х.ИДЭР